Нүүрсний чанараараа Тавантолгойгоос ч илүү гэгддэг Хөшөөтийн уурхайг төрийн өндөрлөгүүд ямар нэгэн аргаар стратегийн ордод оруулаагүй гэдэг. 2007 онд баталсан стратегийн ордод Хөшөөтийн орд зүй ёсоор орох
байсныг хэд хэдэн баримтаар нотолдог. Гэтэл “Мон Эн Ко” хэмээх хятадуудаар толгойлуулсан компани тэнд эзэн сууж, нүүрсийг нь хил давуулах нөхцлийг бүрэн хангажээ.
Ховд аймгийн Дарви сумд байрлах Хөшөөтийн ордыг 1971 онд Оросын мэргэжилтнүүд нээхдээ 200 сая тонн нөөцтэй гэжээ. Дараа нь ЭБЭХЯ-наас 87 сая тонн хэмээн тодорхойлоод стратегийн ордоос хасчихсан аж. Гэтэл “Мон Эн Ко” компаний өөрсдийнх нь албан ёсны вэб сайтад уг ордын нөөцийг 460 сая тонн хэмээсэн байна. Өнөөдрөөс 41 жилийн өмнө оросууд тогтоож байсан нөөц өдий хүртэл нэмэгдэнэ үү гэхээс 87 сая болж буурна гэж үгүй. Тэгэхээр ЭБЭХЯ-наас стратегийн ордын жагсаалт баталсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл алдаа гаргасан эсвэл авлигадуулсан бүр үгүй бол энэ ордыг зүгээр “хаясан” гурвын аль нэг байж таарах нь.
Тавантолгойн ордын нүүрсний илчлэг чанар 6500-7500 ккалор байдаг бол Хөшөөтийн ордынх 7411 ккалор гэж ЭБЭХЯ-наас тогтоосон. Ийм өндөр илчлэгтэй нүүрсний жилийн борлуулалт тэрбум ам.долларт хүрнэ гэж Хонгконгийн шинжээчид үзжээ. Тэдний тооцоолсноор жилд олох цэвэр ашиг нь 240 сая ам.доллар аж. Ийм ашгийг хятадууд хил давуулан өөрсөддөө авахаар бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд хил хүртэл 340 км зам тавьж дуусчээ. Үүнийгээ орон нутгийн хөгжилд зориулав хэмээн хаацайлж байгаа бол удирдлагууд ч үүнд нь хөөрч суугаа хэмээн нутгийн иргэд ундууцдаг.
Үнэндээ стратегийн ордуудын жагсаалт баталсан зөвлөлд маапаан орсон уу гэх бас нэг үндэслэл бий. 2007
онд УИХ-ын гишүүн Л.Пүрэвдорж ЭБЭХЯ-наас Хөшөөтийн ордын талаар тодруулга авсан байдаг. Тэнд орд газрын нөөцийг 306.1 сая тонн, үүний 180 сая тонн нь коксжих нүүрс гэсэн байжээ. 1971 онд 200, 2007 онд 306.1, 2010 онд 460 сая тонн гэдэг нь хэвийн үзүүлэлт бөгөөд хайгуул хийх тусам нөөц ихсэх эсвэл тогтворжих ёстой. Гагцхүү стратегийн орд хэлэлцэх үедээ 306.1 саяас 219.1 саяыг хааш нь, ямар зорилгоор “далдалсан” нь сонин.
Энэ мэтээр тогоон дотор асуудал өрнөж байтал Хонгконгийн хөрөнгийн бирж дээр аянга ниргэв. “Мон Эн Ко” компани хувьцаагаа арилжихаар орохдоо Хөшөөтийн ордын нөөцийг 2.4 тэрбум тонн хэмээн зарлажээ. Ийнхүү зарласныхаа үрээр тэд 2.7 тэрбум ам.доллар босгож чадсан гэх баримт бий. Ингэж монголын баялгийг Лью Чен Лин хэмээх хятадаар толгойлуулсан “Мон Эн Ко” компани хүнд даацын 300 орчим машинаараа хил давуулж байгааг иргэд, байгууллагууд эсэргүүцэж байна. Дөрөвхөн сарын өмнө “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” энэ асуудлыг хөндөж, стратегийн ордод бүртгэх асуудалд Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Д.Дэмбэрэл, Ж.Бямбацогт, Р.Амаржаргал нарыг анхаараач гэсэн хүсэлт тавьсан. Тэгвэл өөр төрийн бус байгууллагууд хамтраад стратегийн орд болгох асуудлаар тууштай тэмцэж эхлэх гэнэ.