Өнөөдөр NBA-ын талбайд найман тоглолт болж байна. Тоглолтуудын мэдээллийг хүргэвэл, “Бостон Селтикс” баг “Нью Иорк Никс” багийг талбай дээрээ нэмэлт цагт 115:111-ийн харьцаатай томоохон ялалтыг байгууллаа.

Өнөөдөр NBA-ын талбайд найман тоглолт болж байна. Тоглолтуудын мэдээллийг хүргэвэл, “Бостон Селтикс” баг “Нью Иорк Никс” багийг талбай дээрээ нэмэлт цагт 115:111-ийн харьцаатай томоохон ялалтыг байгууллаа. Мөн “Л.А.Лейкэрс” баг талбай дээрээ дорнодын шилдгүүдийн нэг “Майами Хит”-ийг 93:83-аар, Канадад харъяалагддаг “Торонто Рэпторс” “Голден Стейт Варрорс”-ыг талбай дээрээ 83:75-аар, “Нью Жерси Нэтс” “Шарлотт Бобкэтс”-ийг талбай дээр нь 104:101-ээр хожлоо. Мөн яг одоо “Чикаго Бүллс” “Филадельфи 76”-ын талбай дээр сүүлийн дөрөвдүгээр үеийн 5 дахь минутын байдлаар 81:68-аар, “Л.А.Клипперс” баг “Хьюстон Рокетс”-ын талбай дээр 83:81-ээр, “Сакраменто Кингс” баг “Финикс Санс”-ыг эхний хагасын байдлаар 52:46-аар хожиж байна. Мөн Монголын цагаар 10 цагийн үеэр “Денвер Наггетс” “Сан Антонио Спүрс” багийн талбай дээр зочлон тоглох юм.