Өнөөдрөөс эхлэн энэ баасан гариг хүртэл Улсын ерөнхий прокурорын газрын ажлын хэсэг Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын баталсан удирдамжийн дагуу дүүргийн прокурорын газруудын ажилтай танилцах, сургалт явуулах, үүрэг чиглэл өгч ажиллахаар болжээ.

Өнөөдрөөс эхлэн энэ баасан гариг хүртэл Улсын ерөнхий прокурорын газрын ажлын хэсэг Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавын баталсан удирдамжийн дагуу дүүргийн прокурорын газруудын ажилтай танилцах, сургалт явуулах, үүрэг чиглэл өгч ажиллахаар болжээ. Прокурорын байгууллагын хэмжээнд баримталж буй нэгдсэн бодлого,зорилт, өөрчлөлт шинэчлэлтийг дүүргийн прокурорын газруудад хүргэх, Улсын Ерөнхий прокуророос гаргасан тушаал, шийдвэрийн хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажилтай танилцаж, анхаарах болон шийдвэрлэвэл зохих асуудлын талаар прокурор ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, цаашид ажил сайжруулах бодлого чиглэлийг боловсруулахад энэхүү ажил чиглэгдэх бөгөөд шалгасан тусласан ажлын дүнг нэгтгэж , түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авахаар болсон байна.
Б.Чимэг