Өнөөдөр Монголын уламжлалын нэгдсэн нам /МУНН/-ын V их хурал Монголын хүүхдийн ордонд болж байгаа билээ. Тус хуралдаанд улс төрийн холбооныхон буюу МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар урилгаар оролцож байна.

Өнөөдөр Монголын уламжлалын нэгдсэн нам /МУНН/-ын V их хурал Монголын хүүхдийн ордонд болж байгаа билээ. Тус хуралдаанд улс төрийн холбооныхон буюу МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар урилгаар оролцож байна. МУНН-ын хурал тус намын дарга Б.Батболдын илтгэлээр эхэлсэн бөгөөд уг хурал дээр намын тайлан, улс төрийн илтгэл илтгэлүүд тавигдаж байна. МУНН-ын 5-р их хурлаар эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хүндрэлээс хэрхэн гарах аргыг голчлон ярилцахын зэрэгцээ тус намаас өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулах юм байна.
Мөн намын хяналтын зөвлөл, намын даргаа сонгохоор төлөвлөжээ. V их хуралд орон нутгаас 180 гаруй, Улаанбаатар хотоос 600 гаруй нийт 780 гишүүд хүрэлцэн ирж оролцож байна.
Б.Чимэг