Өнөөдөр “Нью Жерси Нетс” багийн холбогч Дерон Уилльямс өөрийн карьер болон NBA-гийн энэ улирлын дээд амжилтыг тогтоон 57 оноо авч “Чарлот Бобкэтс” багийг 104:101 харьцаатай буулгаж авав.

Өнөөдөр “Нью Жерси Нетс” багийн холбогч Дерон Уилльямс өөрийн карьер болон NBA-гийн энэ улирлын дээд амжилтыг тогтоон 57 оноо авч “Чарлот Бобкэтс” багийг 104:101 харьцаатай буулгаж авав. Дерон Уилльямс талбай дээр 38 минутыг өнгөрүүлж 29 довтолгооныхоо 16-г оновчтой болгож, торгуулийн 21 шидэлт хийж бүгдийг нь амжилттай болгон 57 оноо, 7 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалт хийжээ. Тэрээр 57 оноо авснаар Бобкэтсийн эсрэг хамгийн их оноо авсан 2 дахь тоглогч болж байна. 1 дэх нь Коби Брайант бөгөөд 2006 оны 12-р сарын 29-нд Бобкэтсийн эсрэг 58 оноо авч байжээ.