
Харин эрүүгийн байцаан шийтгэх хуулинд улсын яллагч өмнө нь орж байсан хэрэгтээ дахин орох нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзах үндэслэл болдоггүй аж.
Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа аж. Уг хэрэгт арваад эмэгтэй хохирогчоор тогтоогджээ.
Тэдэнд холбогдох хэрэг өмнө нь өмгөөлөгч ирээгүй, хэрэгт холбогдогч эмэгтэй төрсөн гэх шалтгаанаар гурван удаа хойшилж байсан юм.
Б.Чимэг