УИХ-ын ээлжит бус чуулган 86,8 хувийн ирцтэйгээр өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын найман гишүүн өнөөдөр гадаадад томилолтоор ажиллаж байгаа бол Ц.Цэнгэл гишүүн ганцаараа тойрогтоо ажиллаж байна. Мөн Б.Батбаяр гишүүн өвчтэй гэсэн шалтгаанаар ажлаасаа чөлөө авчээ. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өнөөдөр дараах ирцтэйгээр хэлэлцэж байна.



