Тэрээр “Санхүүгийн байдлын хувьд өнөө жил урсгал болон хөрөнгө оруулалтын тал дээр онцын бэрхшээл учрахгүй байх төлөвтэй байгаа гэсэн мэдээллийг салбарын сайд нь өглөө. Гэхдээ хүний хөгжил санд зохих хөрөнгийг даруй нэмэгдүүлэн татах шаардлагатай байгааг мөн хэллээ. 2012 оны манай улсын эдийн засгийн байдал ийм л өөрчлөлттэй байх нь. Харин цахим үнэмлэх хэвлэн, тараах ажлын хувьд ч ямар нэгэн онцгой бэрхшээл үүсээгүй байна. АН-ын бүлгийн зүгээс “Цахим үнэмлэх тараах ажлыг Ц.Нямдорж сайд зориуд удаашруулж байна” гэж мэдэгдэж байсан. Гэхдээ ийм зүйл болоогүй ажил хэвийн үргэлжилж байгааг холбогдох хүмүүс, хэвлэх эрх авсан компанийн зүгээс мэдэгдсэн. Эндээс яагаад ийм мэдээлэл гарах болов гэсэн асуулт гарч байна. Тэгэхэд энэ асуудлыг хариуцаж байсан Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг ажлын явцыг удаашуулсан байгаа нь тогтоогдлоо. 2011 оны гуравдугаар сард Засгийн газар шийдвэрээ гаргасан байна. Гэтэл Тэргүүн шадар сайд найман сарын дараа ажлыг эхлүүлсэн байгаа юм. Энэ мэтээр ажилласаар цахим үнэмлэхийн загварыг өнгөрсөн хоёрдугаар сард баталж, хэвлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Тэгээд ч цахим үнэмлэхийг тараахгүй байх ажлыг МАН-ын зүгээс хийгээгүй гэдгийг мэдэгдэх нь зүйтэй” гэжээ.

Д.Идэр