Төрийн албан хаагчийн цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг хоёрдугаар сарын 1-нээс нэмж, тавдугаар сарын 1-нээс дахин нэмэхээр болсон.

Төрийн албан хаагчийн цалин, өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг хоёрдугаар сарын 1-нээс нэмж, тавдугаар сарын 1-нээс дахин нэмэхээр болсон. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буйд хувийн хэвшлийнхэн ихэд бухимдаж байгаа аж. Тэд “Нэг л хуулийн хүрээнд төрд адилхан татвар төлдөг хэрнээ цалин нэмэх болохоор төрийн албан хаагч гэж онцолж буй нь шударга бус байна” хэмээн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр ирэх лхагва гарагаас эхлэн тэмцэнэ гэв. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар Ерөнхий сайдтай уулзах үеэрээ дуулгасан байна.
Б.Чимэг