Солонгосын боловсролын яамнаас БНСУ-ын сургуулиудад гадаадын багш нарыг туслах багшаар ажиллуулахаар болжээ.

Солонгосын боловсролын яамнаас БНСУ-ын сургуулиудад гадаадын багш нарыг туслах багшаар ажиллуулахаар болжээ. Уг ажлын хүрээнд энэ сард манай улсын ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн 20 багш Солонгосын сургуульд туслах багшаар ажиллахаар болжээ. Мөн манай улсын багш нартай Филиппин, Шри Ланка улсын багш нар хамт ажиллах аж. Тэд хоёр сарын турш хосолмол соёлт гэр бүлийн хүүхдүүд хамгийн ихээрээ явдаг сургуулиудад хуваагдан ажиллаж, өөрийн орны тухай мэдлэг олгох гэнэ. Мөн англи хэл зэрэг хичээлийг зааж, Солонгос сургуулийн багш нарын туршлагаас суралцахаар болсон байна. Ялангуяа хосолмол соёлт гэр бүлийн Монгол хүүхдүүдэд Монголоор уншиж, бичихийг заахаар болжээ.
Б.Чимэг