
Уг хэрэгт тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир Нийслэлийн прокурорын газраас тэдний хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийгийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, түүний хэргийг өнгөрсөн сард хэлэлцээд, түүнд зургаан жилийн хорих ял оноосон юм. Улмаар 2009 онд баталсан "Өршөөл үзүүлэх тухай хууль"-д хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Харин уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа тэрээр мэдэгдсэн юм.
Б.Чимэг