“Диваажингийн шат” киноны Хан Юри дүрээрээ Монголчуудын сэтгэлд тодхон БНСУ-ын жүжигчин Ким Тэ Хиг Япон улсад ирвэл амь насыг нь хөнөөнө хэмээн Япончууд мэдэгдэл гаргаж, олон хүнийг хамарсан жагсаалыг өчигдөр хийжээ.

“Диваажингийн шат” киноны Хан Юри дүрээрээ монголчуудад танил болсон БНСУ-ын жүжигчин Ким Тэ Хиг Япон улсад ирвэл амь насыг нь хөнөөнө хэмээн япончууд мэдэгдэл гаргаж, олон хүнийг хамарсан жагсаалыг өчигдөр хийжээ. Японы гоо сайхны нэгэн компани түүнийг компанийнхаа нүүр царай болгон, сурталчилгаагаа цацахаар бэлтгэж байсан аж. Түүнийг нь япончууд эсэргүүцэн ийнхүү жагсаал зохион байгуулж, заналхийлсэн байна. Учир нь БНСУ-ын жүжигчин Ким Тэ Хи нь 2005 онд Шведэд болсон олон улсын үйл ажиллагаанд өөрийн дүү жүжигчин И Уантай хамт оролцон, Докду арал бол Өмнөд Солонгосын газар нутаг хэмээн сурталчилж байжээ.
Одоогоор Японы компани Ким Тэ Хи оролцсон сурталчилгаагаа цацахаа түр хойшлуулсан байна.
Б.Чимэг