Хөгшин настай хүн байгааг далимдуулан гэрт нь орж хулгай хийсэн хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд орших “Тэнүүн” хотхоны ... дугаар тоотод бусдад дээрэмдүүллээ гэх дуудлага ирсэн байна.

Хөгшин настай хүн байгааг далимдуулан гэрт нь орж хулгай хийсэн хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд орших “Тэнүүн” хотхоны ... дугаар тоотод бусдад дээрэмдүүллээ гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, тус байрны оршин суугч 72 настай эмэгтэй Б-г гэртээ байхад нь 170-172 см орчим өндөртэй, шар царайтай, 47-49 орчим насны залуу орж ирээд “Сайн байна уу танайхан хааччихсан юм бэ? утасны дугаарыг нь өгөөч, би Замын-үүд явах гэсэн, юм авах ёстой” гэж хэлэн орж ирээд, “Дондогмаа” хэлбэрийн сувдан шигтгээтэй гурван цэн орчим алтан ээмэг, алтан бугуйвч, дунд гарын халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдснийг тогтоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг