БНХАУ руу самар их хэмжээгээр гаргахад самрын ченжүүдээс авлига авсан хэргээр Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрвөн алба хаагчийг цагдан хориод байгаа. Мөн хилээр нууж гаргахад илрүүлээгүй хэмээн хоёр гаалийн байцаагчид эрүү үүсгэсэн.

БНХАУ руу самар их хэмжээгээр гаргахад самрын ченжүүдээс авлига авсан хэргээр Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрвөн алба хаагчийг цагдан хориод байгаа. Мөн хилээр нууж гаргахад илрүүлээгүй хэмээн хоёр гаалийн байцаагчид эрүү үүсгэсэн. Гэтэл уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй энгийн иргэн, хятад ченжүүдийг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна. Ингэснээр хэрэгт цагдаа нараас гадна зуучлагч иргэд, цагдаа, хил гаалийн эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж, нийтдээ 20 гаруй хүнийг сэжигтнээр тооцсон хэмээн эх сурвалж мэдээллээ.
Б.Чимэг