“Учиртай гурван толгой” шилдэг дүрийн уралдаан эхэллээ
“Учиртай гурван толгой” шилдэг дүрийн уралдаан эхэллээ
Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”
дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдааны эхний шатны шалгаруулалт эхэллээ. Тус уралдаанд 61 дуучин бүртгүүлснээс 57 нь эхний шатны шалгаруулалтад оролцож
байгаа аж. Уралдааны эхний шатны
шалгаруулалт Улсын филармонид болж байна. Харин 15, 16-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын
тайзнаа “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн шагналтнуудын гала
тоглолттой юм.