
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар: Иргэдийн эрх ашгийг хамгаалахаар ОССК-тай гэрээ байгуулсан.
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурсангүй танай байгууллага энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээг үргэлжлүүлэн авах уу ?
- Дахиад л бид энэ талаараа ярина. Буулгахын төлөө тэмцэнэ. Хамгийн гол нь судалгаа шинжилгээтэй ажиллах хэрэгтэй байна. Хэрэглэгчийн төлөөх хоёр үндэсний байгууллага байна. Түүний нэгэнтэй нь манайх их ойр ажиллаж байна. Нөгөө нь тэр бүр харилцаа холбоо тогтоож чадахгүй байна. Тэр нэг хамтардаг газартайгаа хамт үнийг барих, хавчих, худалдан авалтаараа хэсэгчилж боомилъё гэсэн уриалга гаргаад байна. Өөрөөр хэлбэл, импортлогч, үйлдвэрлэгчдийн зүгээс хүнсний барааны үнийг буулгахгүй бол арай хямдыг нь худалдан авч хүнсний барааг нь муудтал худалдаж авахгүй байх юм.
- Жилийн 6 хувийн хүүтэй байрны асуудал дээр орон сууц санхүүжилтын корпорацитай хамтарч ажиллаж байгаа юу ?
- ОССК-тай үйлдвэрчний эвлэл гэрээ хийсэн. Барилгын компаниуд маш их нугалаа гаргаж байгаа. 30%-ийг түрүүлж авах ч юм уу. Энэ болгон дээр үйлдвэрчин та нарыг төлөөлж тэдэнтэй заргалдаж эрхийг тань хамгаална. Хоёрдугаарт банкиуд энэ ажил дээр маш их ашиг олж авдаг. Хүнд суртал гаргадаг. Үүн дээр та бүгдийг өмгөөлж үйлдвэрчний эвлэл ОССК-тай хамтарч ажиллахаар болсон.
Т.Энхэлээ