
Хятад улсад дэлхийн хамгийн өндөр гүүрийг ашиглаж эхэллээ. Газраас 355 метр өндөрт орших уг гүүрний урт нь 1176 метр. 2007 оноос гүүрийн ажил эхэлсэн бөгөөд Чанша, Чунцин хотыг холбосон гүүрээр машин 80 км/цагаас илүү хурдтай явахыг хориглосон аж. Хятадуудын технологиор барьж гүйцэтгэсэн гүүрийг өнгөрсөн Мягмар гаригт нээсэн бөгөөд 2007 оны 10 дугаар сараас хойш барилгын ажил өрнөжээ. “Тэнгэрээр” зорчих энэ гүүр нь Дэхань уулын амыг тойрч гарах их замыг товчилсон байна. Гүүрэнд 1888 гэрэлтүүлэгтэй бөгөөд шөнийн цагт тэнгэрийн гүүр мэт харагдах аж.


























Сэтгэгдэл (1)