
Үндэсний номын сангийн гурван давхарт өнөөдөр ерөнхийлөгчийн
нэрэмжит уншлагын танхим нээлтээ хийлээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн
санаачилгаар нэг жилийн өмнөөс ажил нь эхэлсэн уг танхим монгол
туургатны бичиг, соёлын өв, гар бичмэл барын ном, монгол судлалын ном
судар хөгжүүлэх зорилготой аж.

Үндэсний номын сангийн гурван давхарт өнөөдөр ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхим нээлтээ хийлээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн санаачилгаар нэг жилийн өмнөөс ажил нь эхэлсэн уг танхим монгол туургатны бичиг, соёлын өв, гар бичмэл барын ном, монгол судлалын ном судар хөгжүүлэх зорилготой аж. Ерөнхийлөгчийн танхимаар дотоод, гадаадын эрдэмтэн мэргэд, монгол судлаачид, их дээд сургуулийн багш болон ажилтнуудад үйлчлэх юм байна. Мөн дээрх агуулгад нийцсэн хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах боломжтой юм. 20 хүний суудалтай энэ танхимыг нээх үеэр ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга цаашид энэ танхимыг бүрэн дижитал системтэй болгоно гэлээ. Мөн ерөнхийлөгч номын сангийн талаарх хууль, эрх зүйн орчинд анхаарч байдгийг хэлж байв.
Танхимын нээлтэд ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний номын сангийн тэргүүн Х.Чилаажав, доктор профессор Ч.Чоймаа багш тэргүүтэй судлаач, эрдэмтэд оролцлоо.