Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4795 4796 4797 4798 4799 4800 4801
  • Хот хоорондын автобус хуваарийн дагуу явах эсэх нь тодорхойгүй байна
    2017 оны 3 сарын 22
    Баянхонгор аймагт өчигдөр оройн 21:00 цаг орчмоос эхлэн орсон цас одоогийн
  • Ил болгосон нотлох баримтын талаар Ж.Сандагсүрэн юу өгүүлэв
    2017 оны 3 сарын 22
    С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн нотлох баримтыг ил болгосон нь өнөөдөр олны анхаарлыг ихээр татаж байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн дэлгэсэн мэдээллийг бүрэн эхээр нь сийрүүлж байна.
  • Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр хэрэгжинэ
    2017 оны 3 сарын 22
    Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр хэрэгжих Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн Удирлага манлайллын түвшний сургалт 2017 оны 3 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Сингапур Улсад болж байна. Монгол Улсын эрүүл мэндийн яам болон Сингаур улсын Наньяан Плоитехникийн их сургууль хамтран 2017-2018 онд Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 140 нийгмийн эрүүл мэндийн менежер, мэргэжилтнүүдийг сургах юм.

    Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын удирдлага, манлайллын түвшинд чадавхжуулах сургалт зохион байгуулж байгаа ба уг сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ЭМЯ болон харьяа төв болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд ,зарим аймгийн ЭМГ-ын удирдлага бүхий нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг хамрагдаж байна. Сургалтаар Сингапур Улсын нийгийн эрүүл мэндийн тогтолцоо, бодлого, санхүүжилт, салбар дундын хамтын ажиллагаа, халдварт болон халдварт бус өвчний хяналт, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй,орчны эрүүл мэнд зэрэг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэнэ.
  • БНАСАУ дахин пуужин хөөргөж туршлаа
    2017 оны 3 сарын 22
    БНАСАУ дахин пуужин хөөргөж туршжээ. Тус улсын зүүн эрэг дэх Вонсан хот орчмын районоос
  • Монгол залуу архидан согтуурч, солонгос цагдаад гар хүрчээ
    2017 оны 3 сарын 22
    Өмнөд Солонгос улсын Гуангжү хотын цагдаагийн газраас тус хотод ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн А-г саатуулжээ.
  • Пак Гын Хэ 14 цаг мэдүүлэг өглөө
    2017 оны 3 сарын 22
    БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ 14 цагийн турш прокурорт мэдүүлэг өгчээ.
  • Баян-Өлгий аймаг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “хүлээж авахгүй” байна
    2017 оны 3 сарын 22
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр 13.30 цагт Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу “Аэро
  • 450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө
    2017 оны 3 сарын 22
    “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбар болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд нийт 450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч ажилласан байна. Тухайлбал, иргэдэд газрын харилцаа, өв залгамжлал, хөдөлмөрийн харилцаа, иргэд хоорондын зээл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг сонирхсон асуудлаар зөвлөгөө өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд “Жигүүр гранд”, “Бэрэн”, “Хуа Ди” компаниудад ажиллаж байжээ
    2017 оны 3 сарын 22
    Хамтран амьдрагчаа зээ дүүгийнх нь хамт зэрлэгээр хөнөөж, дагавар хүүгээ хүнд гэмтээсэн
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2017 оны 3 сарын 22
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн нутгийн баруун хэсгээр ихээхэн хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
  • Гаалийн 36 байцаагчийн хэргийг АТГ-ынхан шалгаж дуусчээ
    2017 оны 3 сарын 22
    Гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг хуулийн дагуу, зохих ёсоор нь хийгээгүй,
  • Фото түүх: “Монгол-Орос-Сансар” сансрын нисэгч Ж.Гүррагчаа
    2017 оны 3 сарын 22
    24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын хамгийн алдартай, бахархал болсон нэгэн хүний хувийн гэрэл зургуудийг дэлгэж байна. Энэ бол Монгол улс, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа юм. Түүний талаар олон нуршсан өмнөх үг хэлэх нь илүүц биз. Ингээд баатрын амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг facelook танд олгож байна.
  • Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой өнөөдөр тохиож байна
    2017 оны 3 сарын 22
    Монгол хүн сансарт нисч, Монгол Улс олон улсны интеркосмос хөтөлбөрт оролцон сансар судлалд хувь нэмрээ оруулж эхэлсний 35 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.



    Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
  • Төөрсөн иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
    2017 оны 3 сарын 22
    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байна.

    Харин өнгөрсөн хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар ихээхэн хэмжээний цас орсны улмаас иргэд төөрч алга болсон, осгож нас барсан тохиолдол гарсан байна.

    Тухайлбал, Завхан аймгийн Баянхайрхан сумаас Нөмрөг сум орохоор Портер загварын ачааны автомашинтай хоёр иргэн 2017.03.20-ны өдрийн 03:00 цагт гараад Нөмрөг сумаас 33 км-т “Агуйтын дөрөлж” гэдэг газар машин цасанд суусан тул иргэн Х /62 настай, эрэгтэй / татах машин олохоор сум руу яваад сураггүй болсон тухай дуудлага 2017.03.21-ний өдрийн 14:15 цагт ирснээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, сумын төвөөс 15 км-т “Сант толгойн-Ар” гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олж цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

    Харин Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн “Ямаан-Ус” гэдэг газар өвөлжиж байсан малчин Ц /57 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй болсон дуудлагаар /03 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цагт/ эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 22-ны өглөөний 04:00 цагийн орчим эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

    Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн “Буга-Уул” гэдэг газар хаваржиж байгаа малчин С /34 настай, эмэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 21:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22-ны 00:50 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Буурал багийн Цахир гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

    Одоогоор Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар өчигдөр буюу 21-ний өдрийн 08:00 цагт мал тууж авчирахаар яваад сураггүй болсон, мөн аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар иргэн Я-гийн 10-15 насны 3 хүүхэд 22:30 цагт малтайгаа шуурганд уруудаж төөрсөн, Өмнөговь сумын Холбоо багийн “Орломт толгой” гэдэг газар иргэн З /25 настай, эмэгтэй/ амаржих гэж байна гэсэн дуудлагаар 2017.03.21-ний өдрийн 14:40 цагт сумаас гарсан сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нар Трайл загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газар оршин суугч иргэн С /50 настай, эрэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 19:00 цагийн үед Хаш багаас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэсэн дуудлагын дагуу тус тус эрэн хайх ажиллагаа явуулж байна.

    Иймд:

    -Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

    -Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;

    -Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

    -Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Шүүх “Босоо хөх монгол”-ын гишүүдэд ял оноолоо
    2017 оны 3 сарын 22
    “Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн,
  • Инфографик: Казах үндэстний тухай сонирхолтой баримтууд
    2017 оны 3 сарын 22
    Казах үндэстний уламжлалт баяр болох ”Наурыз” өнөөдөр тохиож буйтай холбогдуулан сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
  • Маргааш гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүй
    2017 оны 3 сарын 22
    Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах
  • Эерэг 24: Б.Солонго ”Хүүхэд уйлахгүй болохоор зүрх зогсох шахсан”
    2017 оны 3 сарын 22
    Шүүх хуралдаанд орох гээд хэргийн оролцогчдоо аваад шүүх танхим руу явж байтал хүмүүс сандралдаад эхэлсэн. Гайхаад очтол ”Хүн төрөх гэж байна” гээд сандраад өрөө рүү орох хүн олдохгүй байсан. Шүүхээр үйлчлүүлж байсан олон хүн, өмгөөлөгчид иргэдэд үйлчлэх танхимд байсан юм. Хүүхэд нь эрүүл төрөөсэй л гэж бодсон. Би төрүүлнэ, чадна гэж төсөөлсөн байх даа. Өрөөнд яваад ортол тэр эгч өмдөө тайлах гээд оролдож байсан. Өмдийг нь тайлахад хүүхдийн толгойн хэсэг харагдаж байсан болохоор ”Дүлээрэй, дүлээрэй” гэлээ. Кинон дээр ”Дүлээрэй, дүлээрэй” гэдэг биз дээ /инээв/. Тэр эгч гурван хүүхэдтэй туршлагатай учраас надад их зөвлөсөн. Эгч ”Толгойг нь..” гээд байсан. Хүүхдийн толгойноос зөөлөн барьж байгаад ”дүлээрэй” гэсэн чинь гулгаад гараад ирсэн. Хүүхэд их сонин царайтай, бас уйлахгүй болохоор нь зүрх зогсох шахсан гээч.
  • Танилц: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн ил болгосон баримт
    2017 оны 3 сарын 22
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа дэнслэгдсэн ч олны эргэлзээг төрүүлсэн хэвээр байгаа.Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж байгаа төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна.

  • Үйл явдал: Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 3 сарын 22
    09.00 цагт “Хаягдал ус-Нөөц баялаг” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.

    09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд ”Минжтэй танилцъя” өдөрлөг болно.

    09.00 цагт Стандарт, хэмжил зүйн газарт дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр Улаанбаатар их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгуулна.

    10.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас дүүргүүдэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж бэлэглэнэ.

    11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд ”Махны экспортыг нэмэгдүүлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг болно.

    11.00 цагт Төрийн ордны “В” танхимд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Англи Улсын кино найруулагч, продюсер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ирсэн талаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт Чехийн Элчин сайдын яамны гадна талбайд 180 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийнэ. Утас: 96652926

    12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг АНУ-ын Чикаго хотод эхлүүлсэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.

    14.00 цагт ”Аюултай ачаа тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалт” Автоттээврийн үндэсний төвд болно.

    14.30 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд ”Улаанбаатар иргэний форум” ТББ-аас “ХОТЫН ХӨГЖИЛ БА ХОТ ТӨЛӨВЛӨЛТ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
4795 4796 4797 4798 4799 4800 4801
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    16 цаг 19 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    16 цаг 30 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    18 цаг 12 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    19 цаг 21 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    19 цаг 31 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    20 цаг 29 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    22 цаг 42 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    22 цаг 52 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    23 цаг 1 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    23 цаг 22 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК