-
2016 оны 12 сарын 08
Монголын боксын холбоо оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчидаа тодруулав.
Тэрбээр, шилдэг эрэгтэй тамирчнаар “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай тодорчээ. Харин ОУХМ Э.Цэндбаатар, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Оюутны Универсиад наадмын аварга Х.Энх-Амар, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ, А.Нурлан, Г.Баярхүү, О.Батхүү, Н.Шинэбаяр нар эхний 10-т багтав.
Тэгвэл эмэгтэйчүүдээс Л.Алтанцэцэг тэргүүлж, Т.Болортуул, М.Мягмаржаргал, Н.Баянцэцэг, М.Нандинцэцэг, М.Гүндэгмаа, Э.Эрдэнэтуяа, Н.Оюун-Эрдэнэ, О.Жаргал, У.Шинэцэцэг нар оны шилдэг 10-т оржээ.
-
2016 оны 12 сарын 08
Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
DSC_7902
Энэхүү төслийн Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурал 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд болов.
DSC_7923
Хуралд Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт Ё.Жаргалсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, нийслэлийн Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Г.Энхтуяа, ЖАЙКА-ын ерөнхийлөгчийн зөвлөх Такаяа Кимио, төлөөлөгч Хосокава Юкинари, Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Киётака Савада болон бусад албаны хүмүүс оролцлоо.
DSC_7929
Хурлаар төслийн ажлын төлөвлөгөө, төслийн тухай ерөнхий танилцуулга, Гамшгаас хамгаалах ба урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, Барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэржилт ба хүчитгэл, Гамшгаас хамгаалах ба урьдчилан сэргийлэх боловсрол, Хяналтын хуудсаны хувилбаруудыг хэлэлцсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
DSC_7946
-
2016 оны 12 сарын 08
Булган аймгийн Засаг дарга З.Батзориг захирамж гаргажээ.
Тодруулбал, засаг даргын өчигдрийн 529 дүгээр захирамжаар тус аймагт өвөлжилтийн байдал хүндэрч аймгийн бүх нутаг дэвсгэрт цас, мөсөн бүрхүүл үүссэн тул иргэдийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2 ба 3 дугуйт тээврийн хэрэгслээр хөдөө хээрт болон орон нутаг, улсын чанартай автозамаар зорчих хөдөлгөөн хийхийг хоригложээ. Энэхүү захирамж нь ирэх оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хэрэгжих юм байна.
-
2016 оны 12 сарын 08
Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ сарын 2-ны өдөр жүдочдын шинэчилсэн чансааг гаргасан. Зуны олимпийн наадмын дараа гарч байгаа чансаа учраас багагүй өөрчлөлт орсон юм. Тэгвэл шинэчилсэн чансаа гарсны дараа манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг 2790 оноогоор тэргүүлсэн бол 57 кг-ийн жинд олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн байна.
Дэлхийн чансааг тэргүүлсэн бөхчүүдэд 10 мянган доллараар шагнадаг уламжлалтай. Тэгэхээр манай хоёр бөх энэхүү урамшууллыг авах нь тодорхой болжээ.
-
2016 оны 12 сарын 08
10:00 цагт: Богд хааны ордон музейгээс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “БОГД ХААН: АМЬДРАЛ, ӨВ” эрдэм шинжилгээний бага хурлыг Богд хааны ордон музейн хурлын танхимд зохион байгуулна.
10:00-14:00цагт: Хэвлэлийн Хүрээлэнгээс Хил хязгааргүй сэтгүүлч олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааны үр дүнг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг Бест Вестерн Премьер зочид буудлын /5 давхарт/ Соёмбо танхимд болно.
16:00 цагт: Дэлхийн шилдэг ресторануудын нэг болох олон улсын Hard Rock Cafe сүлжээ Улаанбаатар хотод салбараа нээж буйтай холбогдуулан Hard Rock Cafe Ulaanbaatar дээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хаяг: Баянзүрх дүүргийн 6-р хороо 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Naran Place цогцолбор. Натур төвийн замын хойд талд.
-
2016 оны 12 сарын 08
Ардчилсан намын VI Их хурал хоёр өдөр үргэлжилж өчигдөр 22 цагийн орчимд өндөрлөлөө. Албан ёсоор хуралдсанаасаа хойш 10-аад жил завсарласан энэхүү хурал гишүүд, дэмжигчдийнхээ анхаарлын төвд эхлэсэн тус хуралдаанаар намын шинэтгэлийн хөтөлбөр, намын үндсэн дүрэм болон журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан намын бүх шатны хурлын байгууллагын даргыг сонгох сонгуулийн тов тогтоох, хяналтын ерөнхий хороо байгуулах, дотоод сонгуулийн хороо байгуулах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэхээр тогтоод байсан билээ. Тэгвэл хуралдаан хэрхэн өрнөж, ямар асуудлыг шийдвэрлэсэн, хурлын үеэр хэн юу хэлсэн гээд Ардчилсан намын Их хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явлыг багц 24 буландаа онцолж байна.
-
2016 оны 12 сарын 08
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар:
-
2016 оны 12 сарын 08
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
-
2016 оны 12 сарын 08
Улаанбаатарт өдөртөө 12 хэмийн хүйтэн байна
-
2016 оны 12 сарын 07
Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа.
-
2016 оны 12 сарын 07
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажиллахдаа сумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн.
-
2016 оны 12 сарын 07
Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдснаас хойш өнөөдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
-
2016 оны 12 сарын 07
Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.
-
2016 оны 12 сарын 07
Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөөоюутнууд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан.
-
2016 оны 12 сарын 07
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаярыг томилов
-
2016 оны 12 сарын 07
Улсын хилээр их хэмжээний мөнгөн тэмдэгт, хөлдөөсөн маханд нууж, хил гаргахыг завдсан хэргийг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид илрүүлжээ.
-
2016 оны 12 сарын 07
Томуу, томуу төст өвчөөс сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ хийж эхэлсэн тухай мэдээлсэн.
-
2016 оны 12 сарын 07
ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын чандрыг өчигдөр эх оронд нь авч иржээ.
-
2016 оны 12 сарын 07
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.07/ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Баделхан удирдан явуулсан юм.
-
2016 оны 12 сарын 07
ОХУ-ын санхүүгийн дэмжлэгээр Хөгжим бүжгийн коллежийг Хөгжмийн их сургууль болгохоор болжээ.