Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4867 4868 4869 4870 4871 4872 4873
  • Ц.Элбэгдорж: Та нарын гаргасан шийдвэр Монгол Улсыг олон улсад ганцаардуулна
    2017 оны 2 сарын 10
    УИХ-ын хаалтын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 80,3 хувь дэмжсэнээр төрийн мэдэлд шилжүүлэн авахаар болсон.
  • Шуурхай: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн авахаар боллоо
    2017 оны 2 сарын 10
    УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж дууслаа.
  • Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-аас албан ёсны мэдэгдэл гаргалаа
    2017 оны 2 сарын 10
    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын баталсан цагаачлалын хоригийн тухай ташаа мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-аас албан ёсны мэдэгдэл гаргалаа.

  • УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна
    2017 оны 2 сарын 10
    УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байна. Чуулган эхлэхийн өмнөх нь
  • Шуурхай: Л.Гансүхийг суллалаа
    2017 оны 2 сарын 10
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг дөнгөж сая суллалаа.
  • Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчилна
    2017 оны 2 сарын 10
    Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны хоёрдугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчлал хийхээр болжээ.

  • Д.Дамба-Очир: ”Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавьсан зүйл байхгүй, Ш.Батхүү өрөө төлнө
    2017 оны 2 сарын 10
    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, мөн байр сууриа илэрхийлж байна.
  • “Улаанбаатарын өвлийн наадам” маргааш болно
    2017 оны 2 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Өвлийн спортын төрлийг хослуулсан тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парад зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогчийг шалгаруулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжөөнт болон цасан урлалын тэмцээн явуулна. Түүнчлэн аяллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа гаргах юм байна.

    Наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид сур, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан нэг өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой юм. Өвлийн наадмын нээлт маргааш 12:00 цагт болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Тэтгэврийн урьдчилгааг хүүгүйгээр олгодог болно
    2017 оны 2 сарын 10
    Нийгмийн даатгалын хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг арилжааны банкуудаар дамжуулан сар бүр олгож байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдал нь орлого багатай, тэтгэврийн орлогоороо амьдралаа авч яваа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээгчээ алдсан иргэдийн хувьд хүндээр тусч байна.
  • Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдана
    2017 оны 2 сарын 10
    Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 18:00 цагт Төрийн ордны их танхимд хуралдахаар болжээ.

  • Д.Эрдэнэбат: Дахиад хэлье, ялламаар байгаа бол ялла
    2017 оны 2 сарын 10
    УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байна.
  • УИХ-ын гишүүд Л.Гансүхийн асуудлаар М.Энх-Амгаланд хүсэлт гаргажээ
    2017 оны 2 сарын 10
    УИХ-ын гишүүд Л.Гансүхийн асуудлаар М.Энх-Амлаганд хүсэлт гаргажээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн асуудал хэлэлцэж байгаа чуулганд Ерөнхийлөгч оролцох ёстой
    2017 оны 2 сарын 10
    Яг одоо УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байна.
  • Гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг уриаллаа
    2017 оны 2 сарын 10
    Нийслэлийн Байгаль орчны газар, “ТЕХНОЖ БИТ” ТББ, Финландын ФЛОМ байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран олон нийтэд гялгар уутны хор уршигийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачлага өрнүүлж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, “ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий, НБОГ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа болон ТББ-уудын төлөөллүүд оролцов.

    “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачилга төслийг Дэлхийн зөн Монгол, Флом олон улсын байгууллагатай хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс энэ сарын 28 хүртэл хэрэгжүүлж байгаа аж. Төслийн нөлөөллийн ажлыг НЗДТГ, ХУД, СХД, Дундговь, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, их дээд сургуулиуд, супермаркетууд, сайн дурын ажилтан оюутнууд хамтран дэмжиж ажиллаж байгаа гэдгийг оролцогчид хэлж байлаа.

    “ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий “Өнөөдөр дэлхий нийтэд хог хаягдал тэр дундаа хүний хүчин зүйлээс хамаарсан бохирдол чухал асуудал болоод байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг дэлхийд олон байгууллагууд дэвшүүлэн тавьж, улс орнууд нэгдэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид Цагаан сарын баярыг угтан ногоон дадал зуршлыг бий болгоё, бие биедээ даавуун тор, улавч бэлэглэх хөдөлгөөн өрнүүлж байна. Улаанбаатар хотод өнөөдөр агаар, хөрс, усны бохирдол анхаарлын төвд ороод байна. Энэ бохирдлыг бууруулах үүднээс олон санаачилга гаргаж байгаагийн нэг нь гялгар уутнаас татгалзъя гэсэн уриалга гаргаж байгаа юм. Нийслэлийн иргэд нэг өдөрт л 660 тонн гялгар уутыг хог дээр хаяж байна. Энэ нь байгальд маш их хор хөнөөлтэй” хэмээлээ.

    НБОГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа “Нийслэлийн иргэд маань хариуцлагатай хэрэглэгч байгаасай гэсэн үүднээс бид энэхүү урилга, санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Иргэд маань долоо хоногийн нэг өдөр автомашингүй байж сурсан. Харин одоо сардаа нэг удаа гялгар уутны хэрэглээнээс татгалзаж сураасай гэдэг үүднээс энэ ажлыг эхлүүлж байна. Цаашдаа олон цуврал ажил өрнөх болно. Иргэд та бүхнийг энэ төслийг дэмжин ажиллаасай гэж хүсч байна” хэмээсэн юм.

    Олон улсын жишгээр “ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАХ ӨДӨР”-ийг санаачлах хөдөлгөөн өрнүүлж төр, олон нийтэд гялгар уутны хор уршгийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нөлөөлөл хийснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндийг хамгаалах, ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулах болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

    Дэлхийд жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг бөгөөд түүний 30 хувийг гялгар уут эзэлдэг аж. Өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгдсэн байна. Хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хаядаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Дэлхийн хэмжээнд 1 минутад 1 сая гялгар уут ашигладаг байна. Жилд 4 тэрбум гялгар уут хог болон хаягдаж экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байна. Хүний зохисгүй хэрэглээнээс үүдэн хаягдаж хөрсөнд булагдвал 100-500 жил оршин ялзрахдаа химийн хорт бодис, хий ялгаруулж, хүний өвчлөлийн нэг шалтгаан болж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
    2017 оны 2 сарын 10
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2017.02.07/ УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, С.Чинзориг, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.
  • УИХ-ын чуулган Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж эхэллээ
    2017 оны 2 сарын 10
    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг
  • Шинэ Зеландын эрэгт 400 гаруй халим шидэгджээ
    2017 оны 2 сарын 10
    Шинэ Зеландын далайн эрэгт 400 гаруй халим шидэгдэн гарчээ.
  • Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ
    2017 оны 2 сарын 10
    Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дээр өчигдөр нийт 290 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 235 дуудлага бүртгэгджээ. Тодруулбал, зам тээврийн осол, хэргийн улмаас 3 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.

    Түүнчлэн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

    Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 хороо Зуслангийн замд “corolla” 65-66 УНЦ автомашины жолооч Б нь явган зорчигч 30-35 орчим насны эмэгтэй нэр ус хаяг нь тодорхойгүй иргэнг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

    Мөн Баянзүрх дүүргийн нутаг 6 хороо Оюутны хотхоны замд амины “Рrius” маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Prius” маркийн автомашины М жолоочтой машинтай мөргөлдөж тээврийн хэрэгслийн зорчигч 3 настай Э, 28 настай Г, 34 настай Ц, нарын 3 хүн гэмтсэн.
  • “Их дуулга” тэмцээн маргааш болно
    2017 оны 2 сарын 10
    2017 оны жүдо бөхийн дэлхийн чансаа олгох Парисын ”Их дуулга” тэмцээн хоёрдугаар сарын 11-12-нд болно. Тус тэмцээнд манай улсаас нийт 19 жүдоч хүч, ур чадвараа сорих аж. Тодруулбал,

    Эмэгтэй

    -48 М. Уранцэцэг

    -52 П. Буянхишиг, Л. Сосорбарам

    -57 Ц.Хулан

    -63 Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч

    -70 Б. Хулан

    +78 О. Жавзмаа, Э. Гандиймаа

    Эрэгтэй:

    -60 Б. Амартүвшин, Ж. Амарболд

    -66 Г. Хэрлэн, Б. Эрхэмбаяр

    -73 Н. Хадбаатар, С. Баяртүвшин

    -81 Н. Дагвасүрэн

    -90 Г. Алтанбагана

    +100 Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар оролцох юм байна.

  • Агентлагийн дарга нар сургалтанд хамрагдаж байна
    2017 оны 2 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Удирдлагын академи хамтран зохион байгуулж буй “Төрийн захиргааны удирдлага ба манлайлал” сэдэвт сургалтанд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар хамрагдаж байна. Стратеги, манлайлан удирдах зэрэг чиглэлээр сургалт явагдах юм.

    Удирдлагын академийн захирал С.Зүльфикар хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд агентлагийн дарга та бүхний үүрэг оролцоо чухал. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бидэнд хүсэлт болгосны дагуу өнөөдөр хамтарсан сургалт зохион байгуулж байна. Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөг Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцэж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд баталдаг. Энэ хүрээнд энэ жил 1500 төрийн албан хаагчийг богино хугацааны сургалтанд хамруулж, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх зорилт тавьсан юм. Үүний нэг сургалт өнөөдөр та бүхний дунд болж байна. Сургалт үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

    Зөвхөн агентлагийн дарга нараар тогтохгүй энэ жил төрийн албан хаагчдыг сургаж, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4867 4868 4869 4870 4871 4872 4873
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
    11 цаг 7 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
    14 цаг 25 мин
  • Ираны талаас "АНУ-тай хийх хэлэлцээрт Иран буулт хийхгүй” хэмээн мэдэгдлээ
    14 цаг 37 мин
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
    14 цаг 51 мин
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    Уржигдар 16 цаг 20 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    Уржигдар 16 цаг 10 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    Уржигдар 14 цаг 28 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    Уржигдар 13 цаг 08 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    Уржигдар 12 цаг 10 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    Уржигдар 09 цаг 57 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    Уржигдар 09 цаг 47 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    Уржигдар 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Уржигдар 09 цаг 17 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    2026-05-22
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    2026-05-22
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    2026-05-22
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    2026-05-22
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    2026-05-22
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    2026-05-22
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК