-
2016 оны 3 сарын 30
АШУИС-ийн сургалтын эмнэлэг нь Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ
-
2016 оны 3 сарын 30
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа аж.
-
2016 оны 3 сарын 30
Тайландын шинэ үндсэн хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа
-
2016 оны 3 сарын 30
Богд ууланд согтуугаар, ганцаараа авиралт хийж яваад осгосон хэрэг гарчээ.
-
2016 оны 3 сарын 30
Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг.
-
2016 оны 3 сарын 30
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамласан байна.
-
2016 оны 3 сарын 30
Дундговь аймгийн Хулд сумын “Түймэрт цагаан” гэх газраас зөвшөөрөлгүй жонш олборлож байгаа мэдээлэл иржээ.
-
2016 оны 3 сарын 30
Энэ жилийн Эдийн засгийн форум Сорилт, сургамж, шийдэл уриан дор явагдаж байгаа болохоор өөрийн хэлэх үгийг энэ 3 сэдвийг тойруулан хүргэхээр шийдлээ.
-
2016 оны 3 сарын 30
Д.Хаянхярваа: Цөмийн асуудлаар АН гүтгэлэг тараахаа болих хэрэгтэй
-
2016 оны 3 сарын 30
Egyptair компаний хулгайлагдсан онгоц Кипрт газарджээ
-
2016 оны 3 сарын 30
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр ”УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёр дахь өдрөө зарлаад байж байна. Өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл хуралдсан. Засгийн газрын өргөн барьсан хуулийг ээлжит бус чуулганаар батлах хуулийн төслийг төлөвлөгөөнд оруулсан. Нэгэнт УИХ-ын дарга захирамж гаргасан учир бид ажиллах ёстой. Монгол Улсад ашигтайгаар батлуулах хуулийн төсөл оруулж ирсэнийг МАН дэмжихгүй байна. Засгийн газар өчигдөр өргөн барьсан хууль бол ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхид бодисыг монголын хилээр оруулахыг хориглох тухай гурван заалт байгаа юм. Үүнийг хэлэлцээд олон улсын конвенцийг соёрхон батлах асуудлыг шийдээд явах боломж байна. Гэтэл МАН цөмийн хог хаягдлыг ашигласан түлшийг оруулахыг дэмжиж байгаа юм байна. Засгийн газрын өргөн барьсан гурван заалтыг баталсан тохиолдол санаа зовоод байх ямар ч асуудал байхгүй” гэлээ.
-
2016 оны 3 сарын 30
“Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Баттогтохын.Одбаяр нь олон түмнээ Оки нэрээр танигджээ. Оки урлагийн ертөнцөд зургаан настайдаа хөл тавьсан байна. Түүний хүүхэд нас Хөгжим бүжгийн сургуульд өнгөрсөн гэхэд нэг их хилсдэхгүй.
-
2016 оны 3 сарын 30
Монголын эдийн засгийн форум 2016 ”Сургамж, сорилт, шийдэл” уриан дор Төрийн ордонд эхэллээ. Форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюүми Кониши, Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакхер, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол Улс хариуцсан захирал Роберт Шоллхаммер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андэрсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр (Баабар), Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм. Эдийн засгийн форумд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавьсан бөгөөд өнөөгийн хямралтыг бид өөрсдөө бий болгосон гэдгийг онцоллоо.
Форум өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Маргааш Эдийн засгийн форум Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролцох юм.
-
2016 оны 3 сарын 30
Цөмийн хаягдлыг хориглох хуулийн төслийг МАН хэлэлцэхгүй гэв
-
2016 оны 3 сарын 30
Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажилд оролцсон 13 компани дампууралд тулж ирлээ
-
2016 оны 3 сарын 30
Өнөөдөр нээлтээ хийж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг хэлэлцэхээр товлоод буй ээлжит бус чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс болж хойшлогдсоор байна.
Одоогоор ирц дөнгөж 17.1 хувьтай байгаа юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа мэдээлж УИХ-ын гишүүдийг танхимд ирэхийг санууллаа.
-
2016 оны 3 сарын 30
“6/Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл.”
-
2016 оны 3 сарын 30
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-нд баруун аймгийн нутгаар, 31-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд зүүн зүгийн нутгаар цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Цаг уурчдын мэдээлснээр энэ сарын 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд түр зуур 18-20 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах аж. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23, өдөртөө 4-9 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
Маргаашаас ийнхүү ихэнх нутгаар цас орж, хүйтрэх тул орон нутгийн замд зорчих иргэн, жолооч нарт Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. Тэд иргэд, малчдыг хол замд гарахдаа цаг агаарын мэдээ үзэж, аюул ослоос сэрэмжтэй байхыг зөвлөжээ.
-
2016 оны 3 сарын 30
Б.Обама сэтгүүлчдийг ёс зүйтэй байхыг уриаллаа
-
2016 оны 3 сарын 30
Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллах боломжтой