-
2015 оны 12 сарын 20
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд повер” ХХК-ийн Нүүрсний хийн үйлдвэрт өчигдөр 11 иргэн хорт хийнд хордож 3 хүн газар дээрээ нас баржээ.
Үлдсэн найман хүнийг нь өчигдөр эмнэлэгт хүргэж өгсөн ч гурав нь өөрийн хүсэлтээр эмнэлэгээс гарч үлдсэн 5 нь одоогоор Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал сайжирч байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Хэргийн газарт Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж нас барсан иргэн Ө /39 настай, эрэгтэй/, Б /24 настай, эрэгтэй/, Л /23 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээгэн өгсөн байна.
-
2015 оны 12 сарын 20
24tsag.mn сайт улс оронд өрнөсөн но-той, ноцтой үйл явдлын тоймыг долоо хоногийн сүүлчээр хүргэдэг уламжлалтай.
Тэгвэл энэ долоо хоногт улс төр хийгээд нийгэмд олон нийтийн анхаарлыг татахуйц ийм үйл явдал болжээ.
Э.Бат-Үүл С.Зоригийн хэрэгт холбогдолгүй гэдгээ баталж, шалгуулахаар болов
“Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэлээс болж багагүй асуудал дэгдээд байгаа. Уг нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэргийн газарт байсан болон үнэн мөнийг нуун дарагдуулсан тухай тусгасан. Үүнтэй холбогдуулан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж өнгөрсөн баасан гарагт хэвлэл хурал хийж, хуулийн байгууллагад хандахаар болсноо дуулгав.
Өмгөөлөгчид “С.Зоригийг иргэн Э.Бат-Үүл алсан мэт илтэд гүтгэн, гүжирдсэн өнгө аястай нийтлэл бичигдсэн байна. Бодит байдалтай нийцүүлэхгүй, худал мэдээлэл тараасан учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж чадахгүй бол хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” хэмээсэн юм.
Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсч хуулийн байгууллагад гомдол хүргүүллээ.
Хамтран амьдрагчаа хөнөөсөн ноцтой хэргийг шуурхай илрүүлэв
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Хайлаастын хуучин эцсийн буудлын орчимд энэ сарын 12-нд хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалж амийг нь хохироогоод, байшингийнхаа дээвэр дээрээ нууж байгаад 14-нөөс 15-нд шилжих шөнө машиныхаа тээшинд хийж хээр аваачиж хаях гэж яваад цагдаа нарт баригдсан хэрэг гарсан билээ.
Эргүүл хийж явсан хоёр цагдаа шуурхай ажиллаж, сэжигтэн этгээдийг баривчилсан. Сэжигтэн Э нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч эхэлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ “Бид хамт амьдраад таван сар болсон. Талийгаач А надаас гадна өөр олон эрчүүдтэй уулздаг байсан. Нэг бус удаа надад баригдаж байсан. Үүнээс болоод бид хоёрын дунд байнга хэрүүл гардаг байсан. Хэрэг гарах үед би согтуу байсан. Юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн А цус алдчихсан байсан. Хүн алчихлаа гэж айсандаа байшингийнхаа дээвэрт нуучихсан. Шөнө эзгүй хээр аваачиж булах гэж байсан” гэж хэлжээ.
Бэлтгэл хийж байгаад амиа алдсан охины багш өршөөгдөв
Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр жудо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан тус аймгийн Эрдэнэдалай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангийн сурагч Г нь жингээ хасах зорилгоор 10 кг жинтэй матрасан дор орж, 3 хүүхдээр дээрээсээ даруулж хэвтсэний улмаас ухаан алдаж, улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан хэрэг гарсан.
Хэргийг аймгийн прокурорын газраас хянаад, матрас дээрээс дарсан 15 настай Ө, П нарыг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж дасгалжуулагч багш Г овогтой М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн /албан тушаалатан албан үүрэгтээ хайнга хандсан /272.2 дахь хэсэгт зааснаар, Н овогтой М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн / Бусдыг болоомжгүй алах /94.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шилжүүлсэн байна.
Шүүхээс хэргийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Г овогтой М-ийг албан үүрэгтээ хайнга хандаж бусдад хүнд хор уршиг учруулсан, шүүгдэгч Н овогтой М-ыг бусдыг болгоомжгүй алсан гэмт буруутайд тус тус тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн
Хон хэрээдийн Б.Энхбатын шүүх хурал хойшиллоо
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар Хон хэрээдийн гэж алдаршсан Б.Энхбатад холбогдох хэргийг өчигдөр хянан хэлэлцэхээр болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүйн улмаас хойшилжээ.
Б.Энхбатын хувьд хэргээ хянан хэлэлцүүлэхээр удаа дараа гомдол гаргаж байжээ.
Б.Энхбатад Баянзүрх дүүргийн шүүх 2008 онд цаазаар авах ял шийтгэсэн юм. Харин давж заалдах шатны шүүх 25 жил хорих ял болгосон. Тухайн үед Улсын дээд шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч л хяналтын журмаар гомдол гаргах хууль үйлчилж байсан учраас Б.Энхбат өөрөө хэчнээн гомдол бичсэн ч хүлээж авдаггүй байсан аж.
Хон хэрээдийн Б.Энхбат 2007 оны наймдугаар сард охин Э.Гоомаралынхаа БНХАУ-д сурч байгаад ирсэн найз залуу Ч-ыг зодож, улмаар буудан хөнөөснийг шүүх тогтоосон. Тэрбээр Тахир соёот дахь гянданд таван жил ял эддээд өдгөө дэглэм нь буурч Мааньт дахь чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжиж байгаа юм.
Б.Батзаяаг ЭЦГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлжээ
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах болсон талаар эх сурвалж мэдээллээ. Ажлын хэсэг байгуулах тушаалыг прокурорын байгууллагаас баталсан байна. Үүний дагуу өчигдрөөс ажлын хэсгийнхэн АТГ-т холбогдох зарим материал, эд мөрийн баримт, хавтаст хэргийг хүлээлгэн өгчээ. 40 гаруй хавтаст хэрэг болон эд мөрийн баримтаар хураасан маш олон бичиг цаасыг АТГ-ын мөрдөн байцаагчид хүлээн авч өнөөдрөөс шалгалтаа эхлэх сурагтай.
24tsag.mn сайт улс оронд өрнөсөн но-той, ноцтой үйл явдлын тоймыг долоо хоногийн сүүлчээр хүргэдэг уламжлалтай.
Тэгвэл энэ долоо хоногт улс төр хийгээд нийгэмд олон нийтийн анхаарлыг татахуйц ийм үйл явдал болжээ.
-
2015 оны 12 сарын 20
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүх хурал энэ сарын 21 буюу ирэх даваа гарагт болохоор товлогдсон билээ.
Үүнтэй холбоотой мэдээллийг өнөөдөр Л.Гансүх нарын өмгөөлөгчид сэтгүүлчдэд хийх байсан ч Б.Мөнгөнтуяагийн бие муудаж, эмнэлэг рүү явснаас хэвлэлийн бага хурал хойшилсон юм.
Д.Ундрах /24tsag.mn/
-
2015 оны 12 сарын 20
Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй.
Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны салат ялангуяа ногоон навчит ногоо (green leafy vegetables буюу бууцай, чинцай, юуцай, цоо байцаа, яншуй, мөн брокколи байцаа, ногоон сонгино, бүх төрлийн байцаа, салатны навч, ногоон чинжүү гэх мэт ногоон навчит ногоонууд болон бусад ногоон өнгөтэй ногоонууд) давамгайлсан салатыг түлхүү сонгож, бэлтгэж идээрэй!
Учир нь ногоон өнгийн навчит ногоонд хлорофилл хэмээгч хар ногоон өнгийн пигмент агуулагддаг ба энэ нь цусны илүүдэл өөх тосыг багасгах, биеэс хэрэгцээгүй үлдэгдлийг хөөх, бүтэн биеийг хоргүйжүүлж, хордлого тайлах, цус төлжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг. Мах буюу уураг хэт их хэрэглэхэд биед олон төрлийн хорт бодисын хуримтлал үүсдэг ба эдгээрийг цаг тухайд саармагжуулж хоргүйжүүлж байх маш чухал юм.
-
2015 оны 12 сарын 20
ХОНЬ - (3/21-4/19)
Хэт их шунан дурлах хэрэггүй. Тэгэх тусам та ихийг алдах болно. Өөртөө байгаа зүйлээ ашиглан өөрийнхөө байр суурийг тодорхойл. Хэн нэгэн хүн болон хэсэг хүмүүстэй хамтран ажилласнаар шинэ боломжууд гарч ирэх болно. Танд өнөөдөр болж буй зүйл өмнө нь болж байсан мэт санагдаад байвал гайхах хэрэггүй. Ажилдаа хэтэрхий их улайрснаас болж цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг анзаарах сөхөөгүй байх болно. Өнөөдөр зах жижиг худалдааны төвүүдээр хэсвэл сайн чанартай бараа олох болно.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр бүхий л үйл хэрэгт эрүүл ухаанаар хандаж бодитойгоор сэтгэ. Гэхдээ хэтэрхий хатуу чанд байх хэрэггүй. Энэ нь таны боломжийг хаах шалтгаан болж магадгүй. Өнөөдөр та аль болох тайван байж, танд саад болох зарим зүйлээс хол байхыг хичээ. Бага багаар амарч цэвэр агаар амьсгал. Та өдрийн төгсгөлд эрч хүчтэй байх болно. Хэт нөхөрсөг байхаас илүү бага зэрэг ганцаараа байхыг хичээ.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
ИХЭР - (5/21-6/21)
Энэ сард холбоотны харьцаа дэвшилттэй байна. Эмэгтэячүүд илүү мэдэрнэ. Тэд нар улат үзэсгэлэнтэй гялалзах болно. Энэ байдлаар өөртөө татаж ажил байдал бэхжинэ. Өнөөдөр бол шинэ танилтай болох хүмүүстэй уулзахад тохирсон өдөр. Гэсэн хэдий ч та гэр бүлийн хүмүүсдээ анхаарал тавихаа бүү мартаарай, гэр бүлийн гишүүдийн хэн нэгэнтэй муудалцах магадалтай. Орой таны сэтгэл түгшүүрлэх магадлалтай учир та өөрийн дотны хэн нэгэнтэй өөрийн мэдрэмжийн талаар хуваалцаарай.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Хөнгөмсөг ааш гаргах өдөр. Өглөөнөөс эхлэн таныг амралтын өдрийн санаа зовоох зүйлгүй уур амьсгал угтана. Орой найзындаа очих эсвэл үдэшлэгт очиж шинэ танилтай болоход тохиромжтой. Төлөвлөгөө зохиох, үйл ажиллагаанд бэлтгэх, хувийн асуудлыг шийдэх, шинэ хүнтэй танилцах зэрэг нь цаашдаа албан тушаал ахих суурь болж мэдэхээс гадна санхүүгийн орлого нэмэгдэж мэднэ. Эсрэг хүйсийн хүний анхаарлыг татаж чадна. Хоол унд, хайр дурлалын асуудалд болгоомжтой ханд.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
АРСЛАН - (7/23-8/22)
Энэ өдөр хайртай хосуудын амьдрал нөхөрсөг дотно байна. Дотны хүн тань таны найдвартай ар тал болж, ирээдүйд итгэх итгэлийг бадрааж өгнө. Дотны хүмүүсийн саад бэрхшээлүүд аяндаа алга болно гэж бодолгүйгээр тэдний анхны хүсэлтээр тусал. Таныг юу сэтгэл хангалуун болгодог талаар дахин нэг бодож үзээрэй. Өөрөө өөрийгөө сайн ойлгож, оройг тухтай амарч өнгөрөө.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
ОХИН - (8/23-9/22)
Таатай өдөр. Амьдралын эрч хүч, дур булаам байдал, зөн билэг нэмэгдэнэ. Уран бүтээл хийх эсвэл сонирхдог зүйлдээ автах нь өөрийгөө шинээр нээхэд хүргэнэ эсвэл орлогын нэмэлт эх үүсвэртэй болгоно. Айлд зочлох, гэртээ найз нөхдөө урихад өлзийтэй сайн. Ганц бие Охины ордныхон хувийн амьдралдаа нэр хүнд, амжилт олно. Харин анхаарал хандуулах зүйлтэйгээ харьцахдаа арга барилаа өөрчлөх болно.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Гэгээн дурсамжууд дүүрэн үлдээх хайр дурлалтай учирч болзошгүй. Та байдлыг бодитоор харж, энэ харьцаа хэрэгтэй эсэхийг мэд. Амьдралдаа байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээ. Хамтын уран бүтээлд таатай. Өнөөдөр олон хүн тантай харилцахыг хүснэ. Таныг сонирхолтой харилцаа, үp бүтээлтэй хамтын ажил хүлээж байна. Сэтгэл ханамж нь хамгийн энгийн эд зүйл, үйл явдлаас гарна. Үсээ тайруулахад тохиромжтой.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Хоол боловсруулах систем хямарч болзошгүй байна. Энэ нь таныг ажил амралт хоёроо зөв зохицуулах хэрэгтэйг сануулж байгаа дохио бөгөөд үүнд та болгоомжтой хандах хэрэгтэй. Өндөр үнэтэй, тансаг бараа худалдаж авахгүй байхыг одод зөвлөж байна. Анд нөхдийн зөвлөгөөг сонс. Тэдний үг шударга төдийгүй цагаа олсон, зөв гэдгийг та хожим ухаарна. Өмнө зүүдэлсэн зүүдээ дахиж зүүдэлбэл биелнэ.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр хайрттайгаа учирч ганцаардЛыг эцэс болгох бололтой. Романтик болзоо бол жинхэнэ баяр юм. Хэрэв та хайртай хүнтэйгээ утсаар ярьж, захиа бичиж амжаагүй бол үүнийг одоохон хий. Сэтгэл зовоосон элдэв асуудлаа хойш тавьж сур. Архи дарсны төрлийн ундааг хоргил. Эмэгтэйчүүдийн хувьд хүсээгҮй харьцаа эсвэл анхаараагүйгээсээ жирэмслэх мөн үрэвсэлт өвчнөөр өвдөж магадгүй.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
МАТАР - (12/22-1/19)
Эрч хүч буурна. Бие тийм ч сайнгүй. Гэмтэл авах магадлалтай. Биеийн хүчний ачааллаа багасга. Зам хөндлөн гарахдаа болгоомжтой бай. Сайн нойрсож ав. Хоолны дэглэм мөрд. Тэгвэл таны эрүүл мэндэд асуудал гарахгүй. Үнэ бүхий бүрэн амралт, байгаль дээрх тайван амралт танд зориг хатуу байдлыг буцааж авч ирнэ. Мөнгөтэй холбогдолтой бэрхшээл таны хүчин чармайлтанд саад болно. Мөнгөний гачигдал таныг нервтүүлнэ, гэхдээ сэтгэл зовних хэрэггүй.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
БУМБА - (1/20-2/18)
Эцэг эх ба үр хүүхдүүдийн хоорондын харьцаа таатай байна. Та анхаарал халамжтай сайн эцэг эх тул хүүхдүүддээ үлгэр жишээ болохын тулд тэднийг сайхан сэтгэлтэй хүмүүжилтэй иргэн болоход сургадаг. Та хүүхдээ хайрладаг, гэсэн ч хайр харилцан байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ та санаа бодлоо нуухыг эрмэрлздэг бол дотны хүмүүс тань тантай дотносоход хүнд байх болно.
Дэлгэрэнгүй
НЯМ, 2015 ОНЫ 12 САРЫН 20
ЗАГАС - (2/19-3/20)
Өөрийн асуудлуудаа дэвэргэх хандлагатай байна. Сэтгэл хөдлөлд бүү авт. Ажил төрлийн болон романтик холбоонуудаа нэг тийш болгохыг од эрхэс зөвлөж байна. Өөрийн зорилгоо бат болгох мөн илүү зүйл рүү бүү шуна эс тэгвээс ойр дотныхон эсвэл гэр бүлийнхэн тань эсэргүүцэх болно.
-
2015 оны 12 сарын 20
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, мал адгуус муулах үйл, буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүх зэрэгт өлзийтэй сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөхөд муу. Өвдвөл найм буюу хорин нэгэн хоногт эдгэх болно. Замд гарвал сэтгэлийн хямрал үүснэ. Зүүн нүд татвал хувийг олно. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийнх сураг сонсоно. Нохой уливал төрөлхтнөөс яруу сураг сонсоно. Хэрээн дуунд үрийг номлоогүй. Тагнай эрвэгнэвэл гэр орны эд арвижна. Бие татвал хар шар хоёр ирнэ. Шилбэ татвал хэрүүл тэмцэл уйтгарлахуй үг яриа болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.
-
2015 оны 12 сарын 20
2015 оны 12 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр,23-нд говь болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21,22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч чангарна.
-
2015 оны 12 сарын 19
Л.Гансүх нарын гомдлыг хэлэлцэнэ
-
2015 оны 12 сарын 19
ШТС-ИУДТОРГУУЛИА ТӨЛНӨ
Шатахууны үнийг хууль бусавр нзмж, хзрзглзгчдийг хөхироесон гзх ”Жает-Ойя”, ”Магнай Трейд” ХХК-ийг ШӨХТГ-ымхан шүүхзд өгевн, Тзгвэл уг хэрэгт холбогдох гурван шатны шүүх хурал дууеч, дззрх көмпаиуд төргуулийн 3.1 тзрбум төгрөгоо төлохоор бөлжзэ.
Тухайлбал, 2013 онд ”Жаст- Ойл” компанид 941 еая, ”Магнай Трейд” хомпанид 2,3 тэрбум төгрогийн торгууль ногдуулсвн байна.
Гурван шатны шүүх хурал онюрсон сард дууеч, ШӨХТГ-ын талд шийдвзр гаревн ч торгуулийг нийт боряуулалтавс тооцохгүйгззр тухайн зорчлийи борлуулаятаае бодож шаардлагвтай гэжзз, Улмаар шүүхийн шийдирийг биёлүүлзхийн тулд ШӨХТГ-аве хөёр көмпвннйи 2012 оны нийт боруулалтын мэдээллийг хүесзн ч одоө болтол огвогүй аж, Тиймззс Өрешщеений хуулийн 27,2 дахь заалтыг барвмтлан нийт өрлогын тав хүртзлх хувивр төоцож, дззрх торгууяийг толуүлэхззр болжзэ,
ШТС-ИУДТОРГУУЛИА ТӨЛНӨ
Шатахууны үнийг хууль бусавр нзмж, хзрзглзгчдийг хөхироесон гзх ”Жает-Ойя”, ”Магнай Трейд” ХХК-ийг ШӨХТГ-ымхан шүүхзд өгевн, Тзгвэл уг хэрэгт холбогдох гурван шатны шүүх хурал дууеч, дззрх көмпаиуд төргуулийн 3.1 тзрбум төгрөгоо төлохоор бөлжзэ.
Тухайлбал, 2013 онд ”Жаст- Ойл” компанид 941 еая, ”Магнай Трейд” хомпанид 2,3 тэрбум төгрогийн торгууль ногдуулсвн байна.
Гурван шатны шүүх хурал онюрсон сард дууеч, ШӨХТГ-ын талд шийдвзр гаревн ч торгуулийг нийт боряуулалтавс тооцохгүйгззр тухайн зорчлийи борлуулаятаае бодож шаардлагвтай гэжзз, Улмаар шүүхийн шийдирийг биёлүүлзхийн тулд ШӨХТГ-аве хөёр көмпвннйи 2012 оны нийт боруулалтын мэдээллийг хүесзн ч одоө болтол огвогүй аж, Тиймззс Өрешщеений хуулийн 27,2 дахь заалтыг барвмтлан нийт өрлогын тав хүртзлх хувивр төоцож, дззрх торгууяийг толуүлэхззр болжзэ,
-
2015 оны 12 сарын 19
Ю.Цэдэнбалыг ойноос нь өмнө цагаатгах ёстой гэв
-
2015 оны 12 сарын 19
“Паралимпийн наадам” сургалт зохион байгуулахаар болжээ
-
2015 оны 12 сарын 19
Улаанбаатар хотын хүүхдийн театр нээлтээ хийнэ
-
2015 оны 12 сарын 19
Хайгуулын 3000 гаруй өргөдөл хүлээн авчээ
-
2015 оны 12 сарын 19
Хүүхдээ вакцинд хамруулахгүй бол торгууль төлнө
-
2015 оны 12 сарын 19
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ
-
2015 оны 12 сарын 19
“Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ
-
2015 оны 12 сарын 19
ЦАХИМ ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН 5 ДУГААР ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2015-12-18 17:20:31
Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх цахим бүртгэлийн 5 дугаар ээлж үргэлжилж байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.
Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм. Нийслэлийн иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулатаар газар өмчлөх хүсэлтээwww.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандан өгөх боломжтой. Мөн нийслэлийн Мэдээллийн технологийн газраас шинээр нэвтрүүлсэн “Газар өмчлөл” мобайл аппликейшнийг ашиглан өргөдлөө өгөх боломжтой юм.
Энэхүү аппликэйшн нь Нийслэлийн цахим газар өмчлөлийн системийн өгөгдлийн баазтай холбогдон ажиллах бөгөөд хэрэглэгчид гар утсаараа цахим газар өмчлөлд бүртгүүлж өргөдлөө илгээнэ. Тус аппликейшн нь Android 4.4+, iOS 8+ үйлдлийн систем дээр нэгэн зэрэг ажиллана. App store болон Google Play store буюу апплликэйшн дэлгүүрүүдээс татаж авахдаа “Газар өмчлөл” гэж хайлт хийж гар утсандаа үнэгүй суулгаж ашиглах юм. Газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 28-ны 12:00 цагт дуусна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 19
“Гангар хун” цомын эзэд тодорлоо
-
2015 оны 12 сарын 19
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ
-
2015 оны 12 сарын 19
20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд нутгийн хойд хэсгээр,23-нд говь болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21,22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч чангарна.