-
2015 оны 11 сарын 26
Архивын газрын үйл ажиллагааг түр зогсоов
Архивын ерөнхий газрын үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс гурван сарын хугацаатай түр зогсоожээ. Учир нь, Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орж, ҮТА- ыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах аж. Тиймээс тусгазраас иргэд, байгууллагад үзүүлэх мэргэжил, арга зүйн зөвлөгөө, сургалт болон ҮТА- ын лавлагаа, мэдээллийн үйлчилгээг 2015 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс ирэх оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг дуусталхугацаагаар түр зогсоосон байна.
Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилгын гүйцэтгэлийн ажил 2013 оноос хойш тодорхой шалтгаануудын улмаас зогсоод байсан ч ийнхүү ашиглалтад орохоор болжээ. Хан-Уул дүүргийн X хороо буюу Буянт-Ухаа хоёр хорооллын баруун талд байрлах архивын шинэ цогцолбор байр нь Монгол Улсын түүх, соёлын архивын баримт, биет үзмэр, бүтээл хадгалах олон улсын стандартад нийцсэн, оффис, хадгаламжийнсан, лаборатори, нийтийн зориулалт бүхий 16.700 m2 талбай бүхий зориулалтын байр аж.
Одоогийн байдлаар архивын байгууллагын нийт ажилтнууд шинэ цогцолбор барилга руу нүүх бэлтгэл ажлыг хангаж уртасгасан цагаар, архивын баримтыг гэмтэж устахаас хамгаалж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, архивын баримтыг тусгайлан багцалж тээвэрлэх буюу 16.700 хайрцаг, 37.500 уут архивын баримтыг нүүлгэх юм.
-
2015 оны 11 сарын 26
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
-
2015 оны 11 сарын 26
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-28-ны өдөр Тайландын Вант Улсын Бангкок хотод зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд нэгтгэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Пан Азийн бүс нутгийн форумд оролцож байна.
Тэрбээр “Хүрээлэн буй орчин, амьжиргааны эх үүсвэр болон хүнсний аюулгүй байдлын салбар дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаатай нэгтгэх” сэдэвт эхний хэлэлцүүлгийг удирдан явуулж байгаа бөгөөд маргааш буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой нэгтгэх Монгол Улсын туршлага” сэдвээр илтгэл тавина.
Форумын эхний өдрийн хуралдааныг шууд нэвтрүүлэх ба дараах хаягаар орж үзэж болно.
-
2015 оны 11 сарын 26
Өнөөдөр та бүхэн энэхүү экосистемийг бүрдүүлэх чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдийг оролцуулан чуулган зохион байгуулж байгаад баяртай байна. Түүнээс гадна тус чуулганд эрдэмтэн-судлаачид, энтерпренерүүд, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчдыг өргөнөөр оролцуулж байгаа нь Монгол оронд шинжлэх ухаан, технологийн чөлөөт бүс, шинжлэх ухааны парк хөгжүүлэх боломжийг тодорхойлох, бодлого үйл ажиллагаандаа тусгахад түлхэц өгнө гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.
-
2015 оны 11 сарын 26
Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8000 гаруй иргэд шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн 2015 оны 11-р сарын 27-ны өдрийн 10 цагаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна. Хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн шүүх хурал уг өдрийн 10:30 цагаас эхлэх тул үүнтэй зэрэгцэн эсэргүүцлийн цуглаан зохиож байгаа юм. Учир нь авто худалдаа эрхэлдэг 8000 иргэний зөвхөн нэг өрх нь л гэхэд 10-30 сая төгрөгийн арилжааны банкны зээлтэй. Хамгийн багаар тооцоолон гаргасан энэхүү дүнг нэгтгэвэл 800,000,000,000 төгрөгийн нэгдсэн дүн гарч байгаа юм. Энэ нь зөвхөн эд хөрөнгөө үнэлж байгаа үнэлгээ бөгөөд эрүүл мэндээ огт үнэлээгүй гэдгээ мэдэгдлээ. Жагсаалд 1000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хувиараа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд хүртэл оролцоно. Жич: Дээрхи авто худалдааны захуудыг түшиглэн худалдаа эрхэлдэг хүмүүс гол төлөв хижээл насныхан буюу хувь болоод улсын аль ч байгууллагуудад тавьдаг ажлын байрны өндөр шаардлагыг хангадаггүй иргэд байдаг. Тэд улсаас ажлын байр гуйдаггүй ч жилд төлөх татварын хэмжээ төрийн албан хаагчдаас өндөр, бусдыг ажлын байраар давхар хангадаг хүмүүс байдаг юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 96011010 Ууганаа 1000 машины захын худалдаа эрхэлгч, 96669570 Г.Батбаяр өмгөөлөгч, 98984473 К.Султанбек өмгөөлөгч нартай холбогдоно уу.
-
2015 оны 11 сарын 26
Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 91 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Жил бүр 256 бөх зодоглодог уг барилдаан нь бөхчүүд болон үзэгчид ач холбогдол өгдөг томоохон барилдааны нэг билээ. Барилдаанд энэ цагийн шилдэг улсын аварга, арслан цолтон тэргүүтэй бөх сонирхогчдын тэргүүн бөхийн тааварт байдаг олон бөх зодоглох аж.
Өмнөх жилийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилчин спорт хороо, Увснуур дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын аварга С.Мөнхбат найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээ, Нью прогресс группийн бөх улсын харцага Б.Пүрэвсайхан долоо даван үзүүрлэж байсан юм.
-
2015 оны 11 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 21.00 цагт МҮОНРТ болон бусад телевизүүдээр дамжуулж олон нийтэд хандан үг хэлэх болжээ.
Түүний хувьд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлэн ажилласнаас хойш нэг жил болж буй. Энэ хугацаанд Засгийн газрын зүгээс хэрэгжүүлсэн бодлогуудаа мөн хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулах аж.
-
2015 оны 11 сарын 26
“Бодлын хулгайч” кино “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-аас “Үзэгчдийн таашаал хүртсэн кино шагнал” хүртжээ.
-
2015 оны 11 сарын 26
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Үүний дараа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 11 хуулийн төслийг хэлэлцэх юм.
-
2015 оны 11 сарын 26
Ажлын дэд хэсэг хуралдлаа
-
2015 оны 11 сарын 26
Ерөнхийлөгч “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” уулзалтад оролцогчдод илгээлт явуулав
-
2015 оны 11 сарын 26
2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 415 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 350 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 3 бүртгэгдэж 3 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-3, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 11 сарын 26
Анхдугаар үндсэн хууль баталж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 91 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
-
2015 оны 11 сарын 26
Хөдөлмөрийн үндэсний нам цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ
-
2015 оны 11 сарын 26
...Хилийн цэргээ тэжээж чадахгүй байгаагаас цалингийн нь 10%-ийг хасчихаад сууж буй хэрнээ хаанаасаа ямар мөнгө гаргаад 1000 цэргийг дарга нартай нь тэжээх гээд байгаа юм бол. Харин түүний оронд Монголд байгаа янз бүрийн хугацаагаар хоригдох ялаар шийтгүүлсэн 8000 хүнээ энэ замын ажилд ашиглая гэвэл өөр хэрэг...
-
2015 оны 11 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенян хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Пхенян хотод ажлын айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Ким Ён Нам-д бараалхаж хоёр улс, цаашлаад хотуудын хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Нам нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон айчллын төлөөлөгчдийг элгэмсэг, халуун дотноор хүлээн авсан бөгөөд энэхүү айчллыг хоёр хотын төдийгүй хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотод зохион байгуулсан “Зүүн хойд азийн хотуудын дарга нарын форум”-д тус улсын төлөөлөгчид оролцож, аялал жуучлалын бүс нутгийн хөгжлийн талаар илтгэл тавьсныг дурдлаа. Түүнчлэн бидний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Зүүн хойд Азид энхтайвныг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэв.
Нийслэлийн Засаг дарга, Пхенъян хоттой аж ахуйн байгууллагуудын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хотын тохижилт, бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлт, хотын хөгжлийн асуудлаар туршлага солилцох арга хэмжээг мэргэжилтнүүдийн түвшинд зохион байгуулах, энэ хэлбэрийн хамтын ажиллагааг Монголын хувийн хэвшлийн нэгжүүдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, хоёр хотын аялал жуучлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, аялал жуучлалын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулах зэрэг саналыг эрхэмсэг ноён Ким Ён Нам-д хэллээ. Уулзалтын төсгөлд нийслэлийн засаг даргын тавьсан ажил хэрэгч эдгээр санал, санаачилгыг дэмжин, өөрийн зүгээс шаардлагатай ажлуудыг хийнэ гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 26
Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотод энэ сарын 19-23-ны өдрүүдэд ажын айлчлал хийх үеэрээ тус улсын Вөнсан хот болон Зүүн бүсийн аялал жуучлалын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцаж, хоёр хотын хооронд шууд нислэгтэй болох талаар санал солилцлоо.
БНАСАУ-ын Вөнсан хот нь зүүн далайн эрэг дагуу байрладаг бөгөөд 7400 га газар нутагтай. Энэхүү хотыг бие даасан байдлаар, зүүн бүсийн аялал жуучлалын бүс болгон хөгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Тус хотод олон улсын стандартад нийцсэн цанын бааз байгуулснаас гадна, олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Мөн энэ хотод Олон улсын хүүхэд, пионерийн зуслан, хүүхдийн асрамжийн газар, далайн парк зэрэг жуулчдыг татах олон шинэ бүтээн байгуулалт байгууламжийг хийжээ.
Гэхдээ эдгээр барилга байгууламжийг хамгийн богино хугацаанд цэрэг болон ард иргэдийн хүчээр босгосон гэдгээ Вөнсан хотын удирдлагууд хэлж байсан юм. Тус хотод барьсан цанын баазыг 10 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулсан бөгөөд Зүүн хойд азийн бүс нутагт байхгүй олон улсын стандартыг хангасан гайхалтай бүтээн байгуулалт гэдгийг нийслэлийн Засаг дарга онцолж байсан юм.
Мөн олон улсын хүүхдийн зусланд тоглоомын талбай, далайн парк, хөл бөмбөгийн талбай гээд хүүхдийн хүсэл сонирхлыг татахуйц бүтээн байгуулалтыг цогцоор нь хийсэн байна. Нийслэлийн Засаг дарга Вөнсан хотын дарга Ри Меонг Хван, Вөнсан хотын аялал жуучлалынн тусгай бүсийн захирал Чо Ёонг Док нартай уулзах үеэрээ Аялал жуучлалын бүс нутаг болгон хөгжүүлж байгаа энэхүү хот руу Улаанбаатар хотоос шууд нислэгтэй болох, Вөнсан хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод байгуулахыг хүслээ. Вөнсан -Улаанбаатар хотуудын хооронд шууд нислэгтэй болсноор Улаанбаатараар дамжин Азийн олон орны жуулчид Вөнсан хотын аялал жуучлалын бүс нутаг руу зорчих боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 26
Оросын нисгэгч Туркийн хилийг зөрчөөгүй гэж мэдэгдэв
-
2015 оны 11 сарын 26
Монгол инженерүүдийн зохион бүтээсэн эко автобус өнөөдрөөс үйлчилгээнд гарна.
-
2015 оны 11 сарын 26
Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонссон билээ.