Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Ээлжит бус чуулганыг гацаасан хэргийн эзэн хэн бэ?

2016-2-17
0
ЖИРГЭХ

        Энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан хуралдаж чадахгүй байсаар пүрэв гариг хүртэл хойшлов. Ээлжит бус чуулганы хуралдаан цагтаа эхэлж чадахгүй байгаа шалтгаан нь МАН болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэгтэй холбоотой. Учир нь тус бүлгийн гишүүд хуралдаа суухгүй эсэргүүцэл зарласнаас ээлжит бус чуулган сунжирсаар байгаа юм. Ингэж бөөн, бөөнөөр хурал хаях болсон нь "алдарт" Н.Энхбаярыг Шадар сайдад томилох асуудал болон Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг албан тушаалаас нь эгүүлэн татах асуудалтай холбоотой хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тодруулбал, "Шударга ёс" эвслийнхэн Н.Энхбаярыг Шадар сайдад томилохгүй бол чуулганы хуралд суухгүй гэж байгаа бол МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахыг эсэргүүцэж хуралд суухгүй байгаа аж. Цаашилбал тус хоёр бүлэгт Н.Энхбаярыг томилох асуудлаар ярилцаж тохирсон ярианууд ч бий гэж байгаа юм.

 

Ээлжит бус чуулганыг хуралдуулах асуудлаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Олонх ирцээ бүрдүүлсэн цагт МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа суухад бэлэн" гэж хэлсэн. Гэхдээ МАН-ын хүссэнчлэн АН дангаараа ирцээ 50 хувьд хүргээд хурлаа эхлүүлэх боломжгүй юм. Тус бүлгийн гишүүд бүгд хуралдаанд суугаад ч 50 хувьд хүрэхгүй. МАН-ын хэлээд буй шиг АН парламентад олонх биш юм. Харин олон суудалтай.

 

Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАН-ын уг үйлдлийг ердөө шалтаг хэмээн хэлж байна. Ингээд ээлжит бус чуулганы хуралдааныг гацаагаад буй хэргийн эзэн хэн болох цаашлаад уг асуудлаар бүлгүүд ямар байр, суурьт хүрэх талаар УИХ дахь хамгийн олон гишүүнтэй АН, МАН-ын бүлгийн дарга доорх байр, суурийг хүргэж байна. 24VS24 энэ удаа тэдний эсрэг, тэсрэг байр, суурийг хүргэе.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар 

 

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хувьд би  ээлжит бус чуулганы нээлтийг пүрэв гаригт хүртэл хойшлуулах санал тавьсан. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлэг болоод бусад намууд “Ардчилсан намын бүлэг ирцээ бүрдүүл” гэдэг шаардлага тавьсан. Тийм учраас гадаадад байгаа гишүүдээ ирэх хүртэл хоёр хоног шаардсан учраас хүсэлтээ тавьсан. Ирэх пүрэв гаригт 35 гишүүнээ чуулганы нээлтэд оролцуулахад УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж үзэж байна. Бүлгийн гишүүд нь ээлжит бус чуулганд оролцох эсэх нь тухайн бүлгийн асуудал. УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-ын даргын захирамж гарсан. Уг захирамжаар УИХ-ын гишүүд хуралдаандаа суух үүрэгтэй. Түүнээс биш ирц бүрдсэний дараа орно гэсэн ямар ч үндэс байхгүй. Энэ бол зөвхөн шалтаг.

 

УИХ-ын дарга ээлжит болоод ээлжит бус чуулган зарлах онцгой эрхтэй. Энэ эрхийн дагуу зарлагдсан чуулганд УИХ-ын гишүүд оролцох ёстой.  Хэрвээ УИХ-ын ээлжит болоод ээлжит бус чуулганы үйл ажиллагааг саатуулж байгаа бол тэр намын бүлэг өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Сонгуулийн үед нь иргэд тэр асуудалд дүнгээ тавих байх.

 

Цэцийн асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ асуудал хүссэн ч, эс хүссэн ч УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдвэр нь гарах ёстой.  Бид Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүний асуудлыг яриагүй. Үндсэн хуулийн Цэц үндсэн үйл ажиллагаанаасаа хазайсан үйлдэл хийгээд байна гэж үзэж байгаа.

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

 

Бидний байр суурь тодорхой байгаа. Олон суудал авч, эрх барьж буй улс төрийн хүчин гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, ачаагаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй. УИХ-ын дарга, сайд нарыг томилох зэрэг асуудалд эрх баригчдын ирц дандаа 100 хувь байсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээг хэлье. Сар шинийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын ирц бүрэн эрхийнхээ хугацаанд анх удаа 76-уулаа болж рекорд тогтоосон. Сандал ширээний асуудал ярихаараа гишүүдийнх нь ирц бүрддэг. Улс орны хөгжилтэй холбоотой, өөрсдийнх нь хэлж байгааагаар чухал асуудал хэлэлцэх гэхээр эрх баригчдын өөрсдийнх нь ирц бүрддэггүй. Ийм хариуцлагагүй эрх баригчид байж болохгүй.  МАН-ын бүлэг “Эхлээд эрх баригчид маань ирцээ бүрдүүлчих. Ирцээ бүрдүүлээд чуулганы нээлтээ хийчихвэл бид оролцоод явна” гэдэг байр сууриа хатуу барина.

 

Хариуцлага тооцох заалт байхгүй. УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулганыг хуралдуулахын тулд УИХ-ын дарга захирамж гаргадаг. Захирамж гаргахаасаа өмнө УИХ дахь нам, эвслийн бүлэг, олонхи цөөнхтэй зөвшилцөж байж ямар асуудал хэлэлцэхээ шийддэг. Юу нь нэн яаралтай хэлэлцэх асуудал вэ гэдгийг тодорхойлж, ойлголтод хүрч байж асуудлыг хэлэлцэх ёстой. Харамсалтай нь, олонхийн бүлэг бусад нам эвслийн бүлэгтэйгээ зөвшилцөөгүй. Гэнэт л өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Ээлжит чуулганаараа хэлэлцэж дийлдэггүй асуудлуудыг ээлжит бус чуулганаар төлөвлөн жагсаасан байх жишээтэй. Ээлжит чуулган 120 хоногийн хугацаанд үргэлжилдэг бол ээлжит бус чуулган 14-хөн хоногийн хугацаанд үргэлжилнэ. Хэтэрхий хүч түрсэн, муйхар үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.21.117.34)
    irts burdsen burdeegui hurald orj ajlaa hiih yostoi bish uu? Burduulchih gedeg chini neenteg tavij bga yum shig l sonsogdoj bna, songuuli duhuj bhad ene byambatsogt buruu l yariad bhiin
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.3.214)
    Тар тар тар тар.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.40.122)
    Их бардаж,бардамнах ч сайн зуйл ероосоо авчирахгуй ЗИ даргаа.Одоо улдэж байгаа хугацаанд маш зов нуудэл хийвэл манай намын нэр хунд осно.Буруу нуудэл хийвэл хэцууднэ.Энхбаярыг засагт гаргавал элэг татаасан юм болно доо
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (59.153.114.244)
    tter enkhbayrtaa xeleechee.sursan medsenee ouytanuudad zaaj surgaad lektsee unshaad l ix surguuliudaar ywj bwl xench boloo shdee l gene shuu dee.uyn shadar ssid maod we
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • ЗОЧИН (43.242.243.16)
    Одоо ИХ хурал тарах цаг нь яг боллоо доо. Зи Энхболд нэг их шазуур зууж гишүүдийг дарангуйлж үндсэн хууль зөрчиж гөлтгөнөөд байсан юм. Тэгээд ч хуулийн дагуу сонгогдсон дарга биш шүү дээ. Нүгэл нүдээ олдог юм даа.Үдүү түүнийг даруйхан огцрууЛ
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    МАнгарууд тэнэгтээд байгаарай. Та нар тэгээд ирцээ бүрдүүлж чаддаг улдсуу. Тэнэг Бямбацогт хол очиж хуц за.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
    • Зочин
      мАНгас минь наад бяцхан тархиндаа нэг юмыг сайн тогтоож ав. Энэ ээлжит бус чуулган улс орны асуудлыг хэлэлцэх гээгүй ,цэцийн талаар зарлаж бгаа нь ямар ч тэнэг хүнд ойлгомжтой. Хуулийн дагуу томилогдсон даргыг, жагсаалтаар гарсан нөхөр унагах гээд улайрч байна.
      2016 оны 02 сарын 17
  • GATSAMHAIBAAS (202.179.10.210)
    AN HULHI HUDRAGAGUI TER HUULIUDIIG ZUGEER L TOONDOO ORUULAH GEJ BAIGAAM
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Монгу-ийн нэг өдөр (61.90.163.201)
    МАН-ын халуун ханзан дээр Элбэгдорж долоовор хуруундаа шоронгийн түлхүүр эргэлдүүлэн хэхэрч хэвтэнэ. Орных нь хөлд нүдээ аньж, хумсаа нуусан Зи овогт Энхболд цээжээ хүржигнүүлэн цагираглаж гэвтэнэ, харин Мий овогт Энхболд түүний өмнө саяхан тогооноос гаргасан шинэ хонины тарган махыг, элдэв төрлийн ногооны хамт тавиад бөхөлзөн инээвхийлж, жаа хэмээн өрөөсөн гараараа хөлсөө шудран зогсоно. Гал тогооны өрөөнд цээж нүцгэн Сан овогт Баярцогт амандаа залуу хувьсгалчийн дуу аялангаа том шавар пийшинд Тавантолгойн нүүрс чихэж, дүнгэнэтэл галлана. Түүний хажууд Чен овогт Сайханбилэг Оюу толгойн зэсээр хийсэн жигнүүр дээр саяхан болсон мантууг хоёр талд нь гаран ийгаа, сийгаа хэмээн уухайлан сэвнэ,Хөлийн өрөөнд хатуу моотуунд дуу нь чангарсан Мээ овогт Энхсайхан, Да овогт Ганболд хоёр уушигныхаа гурван судас тасартал хүүжий хаажий дааглия дууя хэмээн хуална. Гадуур нь монгол боорцог Алтанхуяг хөмхий зуун эргэлдэнэ.
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
    • үхэр
      бодвол өнөөдөр нойр нь сайн хүрэх байхдаа. цэвэр цусны монгол байлгүй.
      2016 оны 02 сарын 17
    • Зочин
      Чиний яриад бгаа монгол боорцог улс орноо хямраасан агуу их нүгэлтэн.
      2016 оны 02 сарын 17
  • Зочин (103.229.121.223)
    Засгийн газрыг минь авраач гэж Энхбаярыг царайчилчихаад эргээд хулхидсан АН төрийн хямралд буруутай
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (73.8.115.250)
    Ta nar uudtei huuli gargahgui tartsagaaa
    2016 оны 02 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    20 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    51 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    1 цаг 34 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    2 цаг 3 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 14 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    2 цаг 33 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    2 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    3 цаг 9 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    3 цаг 31 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    3 цаг 35 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    3 цаг 53 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    4 цаг 15 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    4 цаг 22 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    4 цаг 47 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    4 цаг 54 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    5 цаг 0 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    5 цаг 4 мин
  • Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
    5 цаг 8 мин
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
    5 цаг 20 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК