зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5527 5528 5529 5530 5531 5532 5533
  • Дуучин Д.Болд телевиз байгуулав
    2016 оны 1 сарын 12
    ”Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Сhannel 11” телевизийг байгуулж,өчигдөр нээлтээ хийсэн байна.
  • АСЕМ-ын хөтөч, тайлбарлагчийн бүртгэл энэ сарын 14-нд дуусна
    2016 оны 1 сарын 12
    АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн 600 хөтөч, тайлбарлагч ажилд авахаар болсон.
  • Ё.Сагсай: ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын хэргийг сэргээн шалгаж болно
    2016 оны 1 сарын 12
    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр УЕПГ-ын алба хаагчидтай уулзаж байнгын хороондоо ирсэн гурван гомдлыг хүлээлгэн өглөө.
    Энэхүү уулзалтад УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, УЕПГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга н.Өлзийжаргал нар байлцлаа.
    УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд “Өнөөдөр би УЕПрокукор М.Энх-Амгалантай уулзая гэж ирсэн. Харин тэрээр ажлын шаардлагын улмаас байхгүй байгаа бололтой. Тиймээс холбогдох хүмүүстэй нь уулзаад нөхцөл байдлыг хэлж, зарим өргөдлийг шилжүүлье гэж бодож байна. Манай Өргөдлийн байнгын хороонд нийтийн болон хувийн шинжтэй өргөдлүүд ирдэг. Одоогоор 60 мянган өргөдөл ирсэн байгаа. Хувийн шинжтэй өргөдлүүдээс л гэхэд хамгийн том байр суурь эзэлдэг нь хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудал.
    Иргэдийн зүгээс хохирлоо, мөрдөн байцаалт буруу хийгдлээ, шүүхийн шийдвэр буруу гарлаа, хууль хяналтынхан нэг талыг барьлаа гэх мэт янз бүрийн гомдол гаргадаг. Харин бидний зүгээс хувийн шинжтэй өргөдлийг олон нийтэд мэдээлэх боломж байдаггүй.
    Гэвч эдгээрээс иргэд өөрсдөө зөвшөөрвөл зарим нэгэн өргөдлийг өгч танилцуулах эрх байдаг. Тиймээс би өнөөдөр гурван асуудлыг хөндөж тавих гэж байна” гэлээ.
    Ингээд О.Баасанхүүгийн тавьсан гурван асуудлыг дор сийрүүлье.
    Нэгдүгээрт, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр иргэн н.Бат-Эрдэнээс ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын талаар гомдол ирсэн байна. Энэ гомдолд “Гадаадын хэвлэл мэдээлэлд гарсан мэдээлэл нь өнөөдөр та бүхний хэрэгсэхгүй болгосон хэрэгтэй нийцэхгүй байна. Мөн хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийн аман тайлбараар хэргийг хаасан. Үүнийг нягтлах ёстой. Ард түмний хэн нь ч долларын хэмжээг мэдэхгүй байна. Цаашлаад “буянаа нуусан уу, бузраа нуусан уу” гэдгийг ч мэдэхгүй. Мөн хэчнээн хүн оролцсон юм бэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Тиймээс энэ бүхнийг дахин шалгах хэрэгтэй” гэх зүйлсийг тусгажээ.
    Улмаар энэ хэргийг шалгаж өгөөч гэж хүссэн тухайн иргэний өргөдлийг УЕПГ-т хүлээлгэж өглөө.
    Хоёрдугаарт, Өргөдлийн байнгын хороо Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах талаар Н.Батцэрэгт 2015 оны 12 сарын 1-ний өдрийн 15-ны тогтоолоор чиглэл өгч байжээ. БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэгийн зүгээс “Бид тусгай хамгаалалтанд авах бүх ажлыг хийсэн. Хоёр тэрбум төгрөгний нөхөн төлбөр өгнө. 12 сарын 15 гэхэд асуудлыг дуусгана гэжээ. Улмаар гурван удаа тусгай хамгаалалтанд авах асуудлаар хуралдсан байна. Гэвч хурал болох бүрт шалтгаангүй хойшилсон гэдгийг О.Баасанхүүгийн зүгээс онцлов.
    Харин хамгийн сүүлд гэнэт л тусгай хамгаалалтанд авах шийдвэр гарсан энэ аж.
    Тиймээс энэ хэрэгт АТГ-ын татан оролцуулаач гэж хүсч байгаа юм байна. Иргэдийн зүгээс цагдаагийн байгууллага чанартай шалгалт хийж байгаагүй. Мөн уул уурхайн лиценз бүхий этгээдүүд тодорхой хэмжээгээр лоббидоод байгаа юм биш биз. Өнөөдөр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар гэж байхгүй. Нөгөө талаас албан тушаалын зүйл байна уу гэдгийг давхар шалгах шаардлагатай гэх өргөдлүүдийг өгч байгаа аж. Тиймээс ажлын хэсгийг өргөтгөх тал дээр Прокурорын байгууллагаас чиглэл өгч шийдэхийг хүслээ.
    Гуравдугаарт, иргэн Л.Жавзмаа гэж хүний хүү Батгавийн Содномдаржаа гэх хүний талаар хүсэлт ирүүлжээ. Мөн Д.Булганы ээж Д.Байгальмаа өргөдөл ирүүлсэн байна.
    Д.Байгальмаа болон дээрх хүмүүсийн гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэх өргөдлийг өгчээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хэн нэгнийг баривчилсан бол 24 цагийн дотор гэр бүлийнхэнд нь мэдэгдэх, цаашлаад хэрэгт шууд хамааралгүй бол тухайн этгээдийг уулзуулах эрх нь нээлттэй.
    Энэ уулзалтад тодорхой хяналтанд явж болно. Тэгэхээр тэр гэр бүлийн хөгшчүүдийг уулзуулаач гэдгийг О.Баасанхүүгийн зүгээс учирлалаа. Тэрбээр “Энэ хэрэг ямар шалтгаанаар нууцын зэрэглэлд орсон гэдэг албан ёсны тайлбараа УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлвэл сайн байна. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хууль хэрэгжүүлэхийг шаардах эрх нь УИХ-ын гишүүнд байдаг. Д.Булган гэж хүний хорих хугацааг сунгасантай холбоотой түүний ээж Д.Байгальмаа надтай яриад “Би 80 гарсан хүний хувьд эрүүл мэнд хүнд байна. Гэхдээ нөхцөл байдлыг тэвчээртэй харж байгаа. Хамгийн гол нь үр хүүхэдтэйгээ уулзмаар байна” гэсэн. Хэрэгт шууд хамааралтай үгүйг би мэдэхгүй. Гэхдээ хамааралгүй бол гэр бүлийнхээ хүнтэй уулзах эрхтэй гэж үзэж байна” гэлээ.
    Дээрх асуудалтай холбогдуулж УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай хариулт хэллээ. Тэрбээр “УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс прокурорын байгууллагад хандаж гурван төрлийн асуудал тавьлаа. Гурван иргэний гаргасан гомдол мэдээллийг манайд шилжүүллээ гэж ойлгож байна. Энэ гурван асуудал аль аль нь манай прокурорын хяналтад хамааралтай асуудал байна” гэлээ.
    Нэгдүгээр асуултын хариуд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотой асуудал тухайн үедээ шалгагдсан асуудал байгаа. Хяналт тавьсан прокурор нь шийдвэрээ гаргачихсан. Бид Бат-Эрдэнэ гэдэг хүний дурдсан асуудлаар болоод шинэ нөхцөл байдалтай холбоотой асуудлаар урд шалгагдсан асуудлыг дахин авч үзэж болно.Үндэслэл бүхий байвал дахин сэргээн шалгана.
    Хоёрдугаар асуултын хариулт, Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэр талийгаач болсонтой холбогдуулаад шалгалтын ажиллагаа хийж байгаа. Өмнөговьд тэр хүнийг амьд сэрүүн байхад нь үүсгэн шалгаж байсан асуудал ч бий. Тиймээс Өмнөговьд шалгаж байгаа хэрэг, Хөвсгөлд шалгаж байгаа хэрэг хоёрыг УЕПГ хянаж үзээд хоёр хэргийг нэгтгээд УМБГ-т өгсөн. Хяналт нь Нийслэлийн прокурорын газарт байгаа. УМБГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гараад Өмнөговь болоод Хөвсгөл аймагт шалгалтуудыг нь хийж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэгт прокурорын байгууллагаас ач холбогдол өгч Улсын ерөнхий прокурор өөрийн биеэр хэргийн ажиллагаатай танилцсан байгаа.
    О.Баасанхүү гишүүнээс АТГ-ын ажлын хэсгийг оруулсан бүрэлдэхүүн байгуулах санал. Бид хэрэгт цугласан баримтуудыг үндэслээд Тосон бумбын нуруу орчим байгалийн цогцолбор газар хууль бусаар лиценз олгогдсон албан тушаалын шинжтэй зүйл байвал шалгах хууль эрхзүйн үндэслэл нь байгаа.
    Цагдаагийн байгууллага, АТГ хамтарч ажлын хэсэгт төвлөрч шалгалтын ажиллагаа явуулах боломжтой.
    Гуравдугаар асуултад, Д.Байгальмаа гэж хүний гомдлын тухайд талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэг. Үүнд цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нэгэнт хэрэг маань нууцын зэрэгтэй явж байгаа учир ажлын хэсгийн үр дүн гэдэг чухал. Ар гэр, шаардлагатай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдийг уулзуулах асуудал журам зааврын дагуу шийдүүлж болох байх. Энэ бүх өргөдөлтэй танилцсаны дараа албан ёсоор хариуг өгнө.




    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр УЕПГ-ын алба хаагчидтай уулзаж байнгын хороондоо ирсэн гурван гомдлыг хүлээлгэн өглөө.


    Энэхүү уулзалтад УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, УЕПГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга н.Өлзийжаргал нар байлцлаа.


  • Өвөлжилт хүндэрсэн сумд руу өвсний цуваа хөдөллөө
    2016 оны 1 сарын 12
    Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг нараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцсан байна.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргав
    2016 оны 1 сарын 12
    Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргав.
  • ”Исламын улс” бүлэглэлийн санхүүгийн төв байрыг устгажээ
    2016 оны 1 сарын 12
    ”Исламын улс” бүлэглэлийн санхүүгийн төв байрыг устгажээ
  • АН-ын генсек Л.Эрхэмбаярт иргэний хэрэг үүсгэжээ
    2016 оны 1 сарын 12
    МАН-ыг гүтгэсэн асуудлаар Л.Эрхэмбаярт иргэний хэрэг үүсгэжээ
  • ”Ирвэс эрхлүүлэхийн учир”-02
    2016 оны 1 сарын 12
    Нэрт сэтгүүлч, МУСГЗ, Дамбын Шагдарсүрэн зохицуулалтгүй уул уурхай хэрхэн нутгийн ард иргэд, уул ус, ан амьтанд сөргөөр нөлөөлж байгааг үнэн бодитоор харуулсан ”Ирвэс эрхлүүлэхийн учир” 5 цуврал баримтат киног жил гаруйн өмнө бүтээсэн байна. Түүний энэхүү кинонд байгаль хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэлийн амьд ахуй цагийн бичлэг ч багтжээ. Ингээд ”Ирвэс эрхлүүлэхийн учир” цуврал баримтат киног хүргэе.
  • О.Баасанхүү УЕПГ-т иргэдийн санал, хүсэлтийг хүлээлгэн өгөв
    2016 оны 1 сарын 12
    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр /2016.01.12/ Улсын Ерөнхий Прокурорын газарт очиж иргэдээс тус байнгын хороонд ирүүлсэн зарим өргөдөлтэй холбоотой санал, хүсэлтийг хүлээлгэн өгөв.
    Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэлэхдээ “2015 оны хугацаанд манай байнгын хороонд 60 мянга орчим өргөдөл ирсэн. Иргэдээс ирүүлсэн хувийн шинжтэй өргөдөл дунд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт багагүй хувийг эзэлдэг. Өнөөдөр гурван өргөдөлтэй холбоотой саналыг Улсын Ерөнхий Прокурорын газарт хүлээлгэн өгч байна. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэн н.Бат-Эрдэнийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай холбоотой гомдол, үүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгч байна” гэв. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах, биологич Т.Лхагвасүмбэрэлийн амь насаа алдсан хэргийг шалгах ажилд Улсын Ерөнхий Прокурорын газраас чиглэл өгч өргөтгөсөн ажлын хэсэг байгуулах хүсэлтийг хүлээлгэн өгөв. Мөн иргэн Л.Жавзмаа, Байгалмаа нар сэжигтнээр хоригдож байгаа хүүхдүүдтэй нь уулзуулахгүй байгаа талаарх өргөдөл гаргасан. Үүнийг холбогдох хууль, олон улсын конвенцийн хүрээнд шийдэж, сэжигтнээр хоригдож буй дээрх хүмүүсийг ар гэрийнхэнтэй нь уулзах бололцоог хангаж өгнө үү гэдэг саналыг хүргүүлсэн юм.
    Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай эдгээр санал, хүсэлтийг хүлээн авлаа. Тэрээр “Бид Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр асуудлыг хуулийн хүрээнд шийдэхэд анхаарч ажиллана. Биологич Т.Лхагвасүмбэрэлтэй холбоотойгоор Өмнөговь, Хөвсгөл аймагт шалгаж буй хэргүүдийг Улсын Ерөнхий Прокурорын газар хянаж үзээд, нэгтгэн Улсын Мөрдөн Байцаах газарт шилжүүлсэн, Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хэрэг Улсын Ерөнхий Прокурорын газрын байнгын хяналтад байгаа. Мөн бусад санал, хүсэлтийг хуулийн хүрээнд, холбогдох баримт, материалд үндэслэн шийдвэрлэх болно” гэв. Төгсгөлд нь тэрээр, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ирүүлсэн эдгээр санал, хүсэлтүүдийг шийдвэрлэсэн талаарх тайлан, мэдээллээ албан ёсоор хүргүүлэхээ мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Нийслэл томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ хувийн хэвшлийнхэнд танилцуулна
    2016 оны 1 сарын 12
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин нар мэдээлэл өглөө.
    Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж , дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх ба тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Мөн төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах юм.
    Нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хот хөрөнгө оруулалт – 2016, Ногоон худалдан авалт ба санхүүжилт, Төр хувийн хэвшлийн түншлэл, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр зэрэг илтгэлүүдийг тавина. Харин Төсвийн хөрөнгө оруулалт, Ногоон хөгжил ба олон улсын санхүүжилт, Хувийн хэвшлийн санаачилга ба концесс гэсэн гурван бүлэг сэдвээр салбар хуралдаан зохион байгуулна.
    Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
    Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж, бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
    2016 оны 1 сарын 12
    Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
  • ”Ноён уул”-ыг тусгай хамгаалалтад авах асуудал хойшлов
    2016 оны 1 сарын 12
    “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • ”Ингэний айрагны баяр” болно
    2016 оны 1 сарын 12
    Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас ”Ингэний айрагны баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
  • Хар тамхи худалдсан С.Баярмаад 10 жилийн хорих ял оноожээ
    2016 оны 1 сарын 12
    Өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “мөсний хатан хаан” хочтой, иргэн С.Баярмаа болон түүнд бараа нийлүүлдэг Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцжээ.
  • “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” хөтөлбөр батлагдлаа
    2016 оны 1 сарын 12
    “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” хөтөлбөр батлагдлаа
  • Айл өрхийн амьдралд дэм өгөх бодлого саарсанд харамсаж байна гэв
    2016 оны 1 сарын 12
    Айл өрхийн амьдралд дэм өгөх бодлого саарсанд харамсал илэрхийллээ
  • Орон сууцны үнэ буурчээ
    2016 оны 1 сарын 12
    Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Орон сууцны үнийн индекс 5.5 хувьтай гарчээ.
  • “Prius-20” машин тоногчдыг баривчилжээ
    2016 оны 1 сарын 12
    “Prius-20” машин тоногчдыг баривчилжээ

    Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн өнгөрсөн онд улсын хэмжээний тасаг, хэлтсийн дундаас хамгийн олон өргөдөл, гомдол хүлээн авчээ. Тус хэлтэст хаягласан 35 мянган гомдол ирснээс 7000 орчим нь гэмт хэргийн шинжтэй гаралт өндөр байдаг аж. Хамгийн сүүлд цагдаа нар “Prius—20’” автомашины толь, их гэрэл зэргийг тонодог Б нарын бүлэг хулгайчдыг баривчилжээ. Тус цагдаагийн хэлтсээс гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалт, “Хөршийн хяналт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Цагдаагийн II хэлтсийн Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга цагдаагийн хошууч С.Булгантамир энэ тухай “Бид энэ онд ГӨХ буюу Гудамж өмчлөгчдийн холбоог бий болгож, гэр хороололд гарч байгаа гэмт хэргийг бууруулахад анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Зөвхөн СӨХ ч биш гэр хорооллын 10 айл нийлээд гудамжаа хянах, тохижуулах олон ажлыг хийж болно” гэв.

  • Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болно
    2016 оны 1 сарын 12
    Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болно

    Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх лхагва гаригт буюу энэ сарын 13-ны өдөр Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.
    Энэхүү барилдаан 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм. Дашрамд дуулгахад, Үндсэн хуулийн өдөрт зориулсан спортын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэлеэн. Өнгөрөгч амралтын өдрүүдэд шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөв дэх удаагаа Төрийн ордонд зохион байгууллаа.
    Тэмцээнд нийт 95 эрэггэй шатар сонирхогч өрсөлдсөнеөс Б.Цэцэнбаатар, 34 эмэгтэй шатарчин оролцсоноос Хан-Уул дүүргийн оролцогч Ж.Даваасүрэн нар тэргүүлжээ.


  • Т.Лхагвасүмбэрэлийг шилдэг судлаачаар нэхэн шагналаа
    2016 оны 1 сарын 12
    “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсныг Монголын ирвэсийг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Хэлэн Фриймэн 2015” шагналаар нэхэн шагналаа.
5527 5528 5529 5530 5531 5532 5533
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 12 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    3 цаг 28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК