зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5529 5530 5531 5532 5533 5534 5535
  • Улаанбаатарт цас орохгүй
    2015 оны 10 сарын 29
    2015 оны 10 дугаар сарын 28-ны 20 цагаас 10 дугаар сарын 29-ний 20 цаг


    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Завханы хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.



    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.



    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, зүүн хэсгээр 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.



    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.



    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.



    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

  • Тоглолтын орлогоосоо МУУГЗ Н.Бүтэнбаярын эмчилгээнд хандивлана
    2015 оны 10 сарын 28
    Испанийн Мадридын Их сургууль, Консерваторийн профессор, төгөлдөр хуурч МУСТА Доржийн Мэндмаа нь Испани-Монголын нийгэмлэгийн тэргүүн бөгөөд Испанид 1991 оноос хойш ажиллаж, амьдарч байна.

    ХБДС-г 1973-1980 онд Г.Занаа багшийн удирдлаганд доор, 1981-1985 онд Москвагийн хөгжмийн дунд сургууль, 1985-1990 П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн Консерваторийг Г.Н.Егиазаровагийн удирдлаган доор төгссөн. Түүний багш Г.Н. Егиазарова одоо Мадрид хотын хатан хаан Софиягын нэрэмжит хөгжмийн дээд сургуульд багшилдаг.

    Улаанбаатар хотод төрж өссөн тэрээр Нийслэлийн 376 жилийн ойд зориулан эх орондоо өөрийн бие даасан тоглолтоо хийхээр зорин ирээд байна. Тоглолт Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй, удирдаач МУСТА Д.Нямдашийн удирдлагаар тоглох юм.

    Ерөнхий сайдын ивээл доор зохиогдож буй уг тоглолтын орлогоос МУУГЗ Н.Бүтэнбаярын эмчилгээнд хандивлах юм.
  • Д.Бадамдаш Монголын телевизүүдийн холбоог удирдана
    2015 оны 10 сарын 28
    Монголын телевизүүдийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, шинэ удирдлагуудаа сонгосон байна.
  • Сонсголонгийн авто зам нээгдлээ
    2015 оны 10 сарын 28
    Сонсголонгийн хуучин замыг арматурчлалтай бетон хучилттай даацын зам болгож албан ёсоор өнөөдөр ашиглалтад орууллаа.
  • Р.Гандийн нэрэмжит сургуульд 2.8 сая ам долларын тоног төхөөрөмж өгөв
    2015 оны 10 сарын 28
    ”Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн сургалтын орчинг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн нийт 2.8 сая ам долларын үнэ бүхий тоног төхөөрөмжийг албан ёсоор өнөөдөр хүлээлгэн өглөө.
  • “Эрдэнэт” үйлдвэр мэдэгдэл гаргажээ
    2015 оны 10 сарын 28
    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд цацагдаж байгаа. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч, компанийн санхүү, эдийн засгийн байдал хүндэрч байгаа ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. “Эрдэнэт” үйлдвэр энэ үед хэмнэлтийн горимоор ажиллаж, үйлдвэрлэлээ өргөтгөн үр ашгаа нэмэгдүүлэн, бүтээмжээ дээшлүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд улсын болон орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчиддаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшуулалыг олгожээ. “Эрдэнэт” үйлдвэр 2015 оны эхний 9 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219,5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. 1 тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна.


    Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдлийг бий болгож байна. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгджээ.
  • Р.Амаржаргал: Бодлогоо бодож чадахгүй хүүхэд шиг л байна
    2015 оны 10 сарын 28
    https://www.facebook.com/profile.php?id=100005264775184
  • Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн заалтыг хүчингүй болгов
    2015 оны 10 сарын 28
    Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болов.
  • Хаяг шошгын зөрчил их илэрчээ
    2015 оны 10 сарын 28
    НМХГ-аас нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийжээ.
  • Чуулганаар төсвийн төсөөллийг хэлэлцэж байна
    2015 оны 10 сарын 28
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Цагдаагийн алба хаагчид сайн үйлсийн аянд нэгдсээр байна
    2015 оны 10 сарын 28
    Цагдаагийн байгууллагын алба хаагчид сайн үйлсийн аянд нэгдэж, нийгмийн эмзэг бүхний эсрэг тэмцдэг гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өнгөрсөн удаад л гэхэд ЦЕГ-ын алба хаагчид бусдад амьдрал бэлэглэж ”Цус хандивлах” аянд идэвхтэй оролцож байсан. Харин маргааш тэнэмэл, орон гэргүй иргэдэд тусламж үзүүлж, усанд оруулж, хооллож ундлах арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа билээ.
  • Чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ
    2015 оны 10 сарын 28
    Чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ
  • Тэнэмэл иргэдийг ажилтай болгоно
    2015 оны 10 сарын 28
    Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас цагдаагийн газартайгаа хамтран “Тэнэмэл” арга хэмжээг маргааш зохион байгуулахаар болжээ.

    Уг арга хэмжээгээр дүүрэгтээ амьдардаг бүх тэнэмэл иргэдийг цуглуулж, халуун усанд оруулж, үсийг нь засуулж, зүсийг нь угаасны дараа хоолонд оруулж, улмаар ажлын байранд зуучилж, ажилтай, орлоготой болгох ажээ. Одоогоор хичнээн тэнэмэл иргэд амьдардаг тоо судалгаа байхгүй бөгөөд уг арга хэмжээгээр тоог нь нарийвчлан гаргах юм байна. Ажил хийх хөдөлмөрийн насны залуус олон байдаг бөгөөд тэд хог түүж, архи ууж амьдрахаас өөр амьдрал байдаггүй гэнэ.

    Тиймээс хөдөлмөрийн чадвартай залуусыг ийнхүү нийгэмд хэрэгтэй хүн болгож, нийгэмшүүлэхийн тулд дээрх арга хэмжээг зохиохоор болсон юм байна. - See more at: http://www.wikimon.mn/content/64721.shtml#sthash.QPqLJTum.dpuf
  • Байгалийн чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ
    2015 оны 10 сарын 28
    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Буриад Улсын Засгийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгийн дарга Сергей Ёндонович, ОХУ-ын гавьяат зураач Юрий Мандаганов нар оролцов.
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун тус үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “ Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэхүү үзэсгэлэнг нийслэлийн өдрийг тохиолдуулан гаргаж байгаа бөгөөд 10 хоногийн турш нийслэлийн иргэддээ толилуулах юм. Монголчуудын түүх, зан заншил, ахуй амьдралыг байгалийн чулуугаар дүрсэлсэн нь тус үзэсгэлэнгийн гол онцлог юм. “Чулууны аялгуу” хэмээх сайхан үзэсгэлэнг гаргаж байгаа Юрий Мандагановид нийслэлийн Засаг дарга болон нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд амжилт хүсье” гэв. Тэрээр Улаанбаатар хотын соёл урлагийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Юрий Мандаганов Ёндонович, Ербах Алейксей Анатольевич, Истаев Валерий Тышеевич нарыг “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.
    Байгалийн чулуугаар уран бүтээлээ туурвидаг зураач Юрий Мандаганов нь Монгол Улсад анх удаа бүтээлээ дэлгэж байгаа бөгөөд нийт 27 бүтээлийг олны хүртээл болголоо. Зураач 1968 оноос хойш зурж эхэлсэн бөгөөд байгалийн чулууг ашиглан гэрэл сүүдэр гаргаж хар цагаан өнгө хослуулан бүтээлээ туурвидаг байна. Тэрээр 2000 - 2012 онд АНУ, Москва, Улаан-Үд хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хуурамч СӨХ байгуулж “Нарлаг өргөө” хотхоны иргэдийг хохироожээ
    2015 оны 10 сарын 28
    Хорооны Засаг дарга эмэгтэй хуурамч материалд тамга даран баталгаажуулж оршин суугчдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гарсан байна. Тус хорооны Засаг дарга Б.Нарангаваа гэгч нь хуурамч материал ашигласан Д.Солонго гэгчид “Хурал болсон нь үнэн” гэсэн тодорхойлолт гаргаж өгснөөр 26 дугаар хороонд байрлах “Нарлаг өргөө” хотхоны иргэдэд 19 сая төгрөгийн хохирол учруулсан гэнэ. Энэ талаар “Нарлаг өргөө” хотхоны “Нарлаг өргөө-5” СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга Ж.Буянтогтохоос тодруулав.

    - “Нарлаг өргөө” хотхоны иргэд цагдаагийн байгууллагад хандсан шалтгаан юу байв?
    - Бүлэглэж хуурамч материал бүрдүүлсэн СӨХ байгуулснаар иргэд 19 сая төгрөгийн хохирол амсаад байна. Хамгийн гол нь, энэ хэрэгт хорооны Засаг дарга өөрөө холбогдсон нь бухимдал төрүүлээд байгаа юм. Төрийг төлөөлж, төрийн анхан шатны байгууллагыг удирдаж байгаа хүн хэн нэгэн этгээдийн ашиг сонирхлын зөрчлийг дэмжиж, хуурамч материалыг нь баталгаажуулна гэдэг гэмт хэрэг. Тиймээс бид энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан байгаа.

    - Хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэж байгаа шалтгаанаа арай тодорхой ярьж болох уу?
    - 26-р хорооны нутагт байрлах “Нарлаг өргөө” хотхоныг “Эйч Эс Би” компанийн захиалгаар “Тэдмэнт” ХХК барьж, 2014 онд 2 дугаар сард ашиглалтад өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 01-нд “Нарлаг өргөө-Найрсаг хотхон” нэртэй өдөрлөг зохион байгуулсан. Энэ үеэр СӨХ-ны хурал болох талаар ямар ч мэдээлэл байгаагүй. Зарлал ч байхгүй. Тэгтэл тэр өдөрлөгийн дараа СӨХ байгуулах хурал болж, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгон баталсан гэж “Тэдмэнт” компанийн ашиглалтын алба тайлбарлаж байгаа.

    Тэгээд зогсохгүй өдөрлөгийг сонирхон ирсэн иргэдийн зургийг авч, СӨХ-ны хуралд оролцсон иргэд хэмээн холбогдох материалд хавсарган, “Нарлаг өргөө” байрны айлуудаар явж тэр зургийг харуулан СӨХ байгуулахаар хуралдаж оролцсон иргэд хэмээн танилцуулан, гарын үсгийг нь авсан байдаг. Хамгийн гол нь, гарын үсэг зурсан иргэд хүснэгтэд гарын үсэг зурсанаас биш тэр хуралд оролцож, СӨХ-г байгуулсан иргэдийн төлөөлөл биш. Гэтэл энэ хуурамч материалыг 26-р хорооны Засаг дарга Б.Нарангаваа “Хурал болсон нь үнэн” гэсэн тодорхойлолт гаргаж өгч баталгаажуулснаар хуурамч СӨХ байгуулагдан “Нарлаг өргөө” хотхоны оршин суугчдыг одоогийн байдлаар 19 сая төгрөгөөр хохироогоод байна. - See more at: http://www.wikimon.mn/content/64725.shtml#sthash.HGDqlujK.dpuf
  • АТГ: Х.Тэмүүжин албан тушаалаа ашиглаж байр өгөөгүй
    2015 оны 10 сарын 28


    аааа
  • Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх асуудлаа хойшлуулав
    2015 оны 10 сарын 28

    Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудыг хойшлууллаа
  • Л.Эрдэнэчимэг: Уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй
    2015 оны 10 сарын 28
    Уулзалтын зар тараасан цөөн ажилтнуудад нэгж өгсөн гэжээ
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-10-28 12:50:13 - Шар

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр 18.00 цагт сонгогчидтойгоо уулзах аж. Харин “Энэ уулзалтад ирээд нэгж аваарай” гэх утгатай иргэдэд зориулсан, Л.Эрдэнэчимэг гишүүний зураг бүхий урилга сошиал сувгаар тарсан нь олон хүний дургүйцлийг хүргэв. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн энэ асуудалд тайлбар хийхдээ:

    “Би сонгогчидтойгоо өнөөдөр уулзах нь үнэн. Гэхдээ нэгж тараахгүй. Уулзалтын зарыг тараасан цөөн ажилтнуудад ажилд нь туслах зорилгоор утасны нэгж өгсөн гэсэн гэж манай ажилтнууд хэлсэн. Тэрнээс уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй” гэжээ.
  • ”DRACULA HALLOWEEN” болоход хоёр хоног үлдлээ
    2015 оны 10 сарын 28
    Дэлхий даяар 10-р сарын 31-нд тэмдэглэдэг Аймшгийн баяр буюу Халловины өдөр ойртож байна. Тэгвэл та найз нөхөд, ажлын хамт олонтойгоо энэ баярыг тэмдэглэх гэж байгаа бол анхаарлаа түр хандуулна уу.

    MNG EVENT™-с тэргүүлэх брендүүдтэй хамтран зохион байгуулдаг ”DRACULA HALLOWEEN”-ыг энэ жил аравдугаар сарын 30-нд Монголдоо теxник дэвшил, багтаамжаараа тэргүүлэх ”CROCUS EVENT HALL”-д ”ДРАКУЛА” шилтгээний тохижуулалтайгаар зохион байгуулахаар ”MNG EVENT” бэлтгэл ажилдаа оржээ.



    Таксийн хувьд аравдугаар сарын 30-нд авсан тохиолдолд 1 такс 25.000 төгрөг бөгөөд урьдчилж авсан тохиолдолд ( 18 нас хүрсэн байх шаардлагатай ) 1 ширхэг таксыг 20.000 төгрөгөөр авах боломжтой юм. Урьдчилж зарж байгаа таксыг ”PROLIVE ENTERTAINMENT CENTRE”-ын 3 салбараар борлуулж байгаа болно.



    Залуусаа тэргүүлэх брэндүүдтэй хамтарсан хамгийн сүртэй болдог ”DRACULA HALLOWEEN”-н такс дуусах магадлал өндөр тул та урьдчилан аваарай. Хүний тоо хязгаартай тул та яараарай.
  • Сураггүй болсон иргэн осгож амиа алдсан байсныг оллоо
    2015 оны 10 сарын 28
    Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас 7 иргэнийг авран хамгаалж ажиллажээ. Иргэд өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд малд явах, хээр ганц нэгээр явснаас болж цасан шуурганд осгож амь насаа алдах тохиолдол өвлийн улиралд гардаг.
    Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн дуудлага ирдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйгаас иргэн 27 настай, эрэгтэй нь өөрийн оршин суух Нарийний хэсэг /Партизанаас урагшаа 22 км зайд/ гэрлүүгээ явлаа гээд 2015.10.25-ны өдрийн 22:00 цагийн орчим гараад сураггүй болсон тул хайж олж өгнө үү гэсэн дуудлагыг ар гэрийнхнээс нь 10 дугаар сарын 26-ны орой ирүүлжээ.
    Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн 27-ны өдөр эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж 16 цагийн орчим Нарийний фермээс зүүн ургашаа 3 км газраас осгосон байдалтай амиа алдсан байсныг олжээ. Цогцсыг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн байна.
    Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга шуурах тухай мэдээллийг тухай бүр мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд сэрэмжлүүлдэг хэдий ч иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийнхүү амь насаа алдаж байгаа харамсалтай хэрэг гарч байна. Иймд иргэдийг цаг агаарын мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүлээн тохируулан аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
5529 5530 5531 5532 5533 5534 5535
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    14 цаг 18 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    14 цаг 37 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 43 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    17 цаг 58 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    18 цаг 43 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    19 цаг 4 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    19 цаг 45 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    20 цаг 12 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    20 цаг 25 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Уржигдар 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Уржигдар 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Уржигдар 15 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    Уржигдар 15 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    Уржигдар 15 цаг 16 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК