зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5530 5531 5532 5533 5534 5535 5536
  • Улсын ерөнхий прокурор Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэрэгтэй биечлэн танилцав
    2016 оны 1 сарын 11
    Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан “Л” амь насаа алдсантай холбоотой эрүүгийн хэрэгтэй өнөөдөр биечлэн танилцжээ.
  • Сураггүй алга болоод байгаа хэвлэлийн газрын эздийг дэмжсэн жагсаал явагдлаа
    2016 оны 1 сарын 11
    Сураггүй алга болоод байгаа хэвлэлийн газрын эздийг дэмжсэн жагсаал явагдлаа
  • Оюутнуудыг ялгаварлахгүйгээр 70 мянган төгрөгийг олгох ёстой гэв
    2016 оны 1 сарын 11
    Мөн бүлгээр

    Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Оюутан бүрт олгож ирсэн 70 мянган төгрөгийг ялгавартай олгохоор болж хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн байдлаар 70 мянган төгрөгийг нийт оюутны 30 хувь авдаг. Энэ бол өрхийн төсөвт ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж байгаа. Тийм учраас оюутны 70 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох хуулийн төсөл санаачилна. Хоолоо, дэвтэр номоо худалдаад авчих боломжийг Монголын төр олгох ёстой” гэв.

    Ипотекийн зээлтэй холбоотой хоёр том хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх болсныг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжжээ. Энэ тухай Н.Номтойбаяр гишүүн “Ардын нам ипотекийн зээлийг хэрэгжүүлэхдээ анх жилийн зургаан хувиар тогтоож байсан. Н.Алтанхуягийн Засгийн газар хүүг найман хувь болгож нэмсэн. УИХ-ын дарга таван хувь руу оруулах боломж бүрдлээ гэдгээ мэдэгдлээ. Үүнийг дэмжиж байгаа. Зээлийн хүүг бууруулах нь зөв. Гэхдээ анхаарах асуудал байна. Зээлийн хүү буурсан ч ямархуу үнэ өртөгтэй орон сууц худалдан авах вэ гэдгээ иргэд анхаарах ёстой.

    Бага хүүтэй нэрийн дор хийсвэр үнэ өртөгтэй орон сууц худалдан авч хууран мэхлэлтэд нь оров гэж анхааруулав.

    Мөн тэрээр МАН-ын бүлэг тэтгэврийн зээл, малчны зээл, цалингийн зээлийн хүүг бууруулах шаардлагаа дахин тавина гэдгээ онцоллоо. Өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд эдгээр төрлийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломж байгаа гэнэ.

    УИХ энэ долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болж буй. Тус бүлгийн хувьд энэ асуудлыг бусад улс төрийн намуудтай ярилцаж шийдвэрээ гаргах ёстой хэмээн үзжээ. Тиймээс бүлэг энэ асуудлаар маргааш дахин ээлжит бус хуралдаан зарлаж магадгүй юм байна.
  • Хүүхдийн эмч нарын олон улсын хурал болно
    2016 оны 1 сарын 11
    Хүүхдийн эмч, эмнэлгийн удирдах ажилтнуудад зориулсан “Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэг түүний оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал ирэх сард болох гэж байна.
  • С.Бямбацогт мөнгөн аяга тараагаагүй
    2016 оны 1 сарын 11
    С.Бямбацогт мөнгөн аяга тараагаагүй
  • Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй ажиллалаа
    2016 оны 1 сарын 11
    Шинэ жилийн баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарьт хяналт тавих ажиллалаа. Шинэ жилийг тэмдэглэн өнгөрүүлэх авах арга хэмжээний хүрээнд нийт байгууллагууд идэвхтэй оролцож ажилласан байна.

    Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    Нийслэлийн хэмжээнд Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах, төсвийн жилийг эхлүүлэх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд энэ сарын 20-нд “Улаанбаатар худалдан авалт-2016” бизнес чуулга уулзалт зохион байгуулах төлөвлөгөөний дагуу ажил хариуцсан байгууллагууд шуурхай ажиллах
    2016 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, гэрээний хавсралт болох үйл ажиллагааны төлөвлөлтийг бодитой, тоо хэмжээ, цаг хугацаагаар хэмжигдэн дүгнэгдэхүйц байдлаар томьёолон хийж батлуулах
    Нийслэлийн ИТХ-ын 2015 оны “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 33/35 дугаар тогтоолыг 2016 оны 1 дүгээр 1-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан зөөж шилжүүлэх байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах, одоо байгаа тэмдэг, тэмдэглэгээг сэргээх, нөхөж байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах
    Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлэх ажлыг хэсгүүд байгуулагдсан тул нийт байгууллагууд ажлын хэсгийг ажиллах боломжоор хангахыг даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо
    2016 оны 1 сарын 11
    наадмын шилд
  • Халтиргаа гулгааг бууруулахад хяналт тавих 153 байцаагч ажиллаж байна
    2016 оны 1 сарын 11
    Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод халтиргаа гулгаа үүсдэг 329 цэгийн байршлыг тогтоон халтиргаа гулгаа, хог хаягдлыг бууруулахад хяналт тавих нийт 153 олон нийтийн байцаагч ажиллаж байна. Мөн “Явган болон зам тээврийн осол гэмт, хэрэг ихээр гарч байгаа цэгүүдийг тогтоож, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулга мэдээлэл бэлтгэн, журмын дагуу 12 сарын 25-ны Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, гүүрэн гарц, хайс хашлага байршуулах санхүүгийн тооцоо судалгаа гаргах үүрэг даалгавар өгчээ.
  • С.Зориг агсаны ховор гэрэл зургууд дэлгэгдлээ
    2016 оны 1 сарын 11
    Цахим ертөнцөд Австралийн гэрэл зурагчин Петер Чарлесвортийн авсан С.Зориг агсаны ховор гэрэл зургууд дэлгэгдэв.
  • Нийслэлийн хэмжээнд нийт 871,2 тонн бодис, 1586,6 тонн давс цацав
    2016 оны 1 сарын 11
    Явган хүний зам талбай, гарцан дээрх халтиргаа гулгааг цэвэрлэх, халтиргаа, гулгааг арилгах, сэргийлэх зорилгоор давс, бодисыг нэмэгдүүлэх үүргийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвлийн улиралд нийт 871,2 тонн бодис, 1586,6 тонн давс, 1760 метр күб элс дайрга цацав. Одоогоор давс бодисны зарцуулалт 70 гаруй хувьтай байгаа нь урьд жилүүдээс өндөр байна. Нөөцийг нэмэгдүүлэх үүднээс нэмэлтээр 100 тонн бодис, 350 тонн давс авахаар ажиллаж байна.
  • Б.Энхбатад оноосон 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв
    2016 оны 1 сарын 11
    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг өнөөдөр хянан хэлэлцэв.
  • Фото:”Алтан бөмбөрцөг 2016” улаан хивсний ёслол
    2016 оны 1 сарын 11
    ФОТО:”Алтан бөмбөрцөг 2016” улаан хивсний ёслол
  • Хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэл эрхлэчдэд зориулсан зөвлөмж
    2016 оны 1 сарын 11
    Монголчуудын уламжлалт сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хэвийн боов, бууз, баншны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:

    1. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үндсэн болон туслах түүхий эд материалыг хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэлд хэрэглэх, хэвийн боовыг хуршсан тосонд чанахгүй байх;

    2. Үйлдвэрлэлийн бүх үе шатанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг үндэслэн эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлэх;

    3. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлт бодис болон найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн нэмэлт бодисууд нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартад тусгагдсан эсэх, зориулалт нь хүнсний ангилалаар зөвшөөрөгдсөн эсэх, зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь стандартаас хэтрээгүй эсэхийг шалгах, жор орцын нормд тусгах, зарцуулалтын байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;

    4. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх журмын мөрдөлтөнд хяналт тавьж бүртгэл хөтлөх;

    5. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу бэлэн бүтээгдэхүүний шошгонд дараах мэдээллийг бичнэ.

    -тухайн бүтээгдэхүүний оноосон нэр,

    -үйлдвэрлэгчийн нэр, хаяг,

    -бүтээгдэхүүний хэмжээ, тоо ширхэг,

    -үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа

    -хадгалах нөхцөл,

    -найрлага, тэжээллэг чанар,

    -хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулах аргачлал,

    -хүнсний нэмэлт бодис агуулсан бол олон улсад хэрэглэдэг Е кодыг бичих,

    6. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын 2013 оны А/98 дугаар тушаалаар батлагдсан “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 79 дүгээр тушаалаар батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, бүртгэл хөтлөх аргачлал”-ын дагуу бүртгэл хөтлөх;

    7. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахдаа Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ыг мөрдлөг болгох, буцаан авсан, устгасан бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх;

    8. Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах, магадлагаа гаргуулж хяналт тавих;

    9. Суулгалт өвчин, арьсны идээт үрэвсэл, ил ба далд шархтай ажилтанг ажлаас чөлөөлж, эрүүлжүүлэх, эргэж ажилдаа ороход нь эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах;

    10. Ажиллагсдад эрүүл ахуйн дадал хэвшилийн талаарх мэдлэгийг олгож, үйлдвэрлэлд чанд мөрдүүлэх;

    11. Бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглох;
    - See more at: http://zasag.mn/m/khanuul/view/8395#sthash.ICkTNtR8.dpuf
  • АН: Ерөнхийлөгчийн хууль Үндсэн хуультай зөрчилдсөн
    2016 оны 1 сарын 11
    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хэд, хэдэн хуулийг төслийг хэлэлцсэнээс гадна УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээлэлийг сонссон байна. Мөн Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Мөн энэ онд Монгол Улсын эдийн засгийн форумыг хэрхэн зохион байгуулах талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын танилцуулгыг сонссон байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьт нэгджээ. Мөн Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлжээ.
  • Бизнес чуулга уулзалт энэ сарын 20-нд болно
    2016 оны 1 сарын 11
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
    Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
    “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх ба тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Мөн төр хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулах юм. Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд нэгдсэн хуралдаан 9:00-12:30, салбар хуралдаан 14:00-17:00 цаг хүртэл үргэжилнэ. Чуулга уулзалтад оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудсанд хандаж, бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ж.Батзанданг Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ
    2016 оны 1 сарын 11
    рррррррррррррррррр
  • н.Баатар: С.Зориг агсны тухай баримтат киноны материалууд ч алдагдсан
    2016 оны 1 сарын 11
    Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үеийн хар дүрс “Херо” энтертайнмэнтийн архиваас алдагдсан нь олны анхаарал татаад байна. Уг нэвтрүүлгийн бичлэгээс хасагдсан эл бичлэгт тус нэвтрүүлэгийн хөтлөгч Э.Анужингийн бухимдал, Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн яриа олон нийтийг гайхшрууллаа. Тодруулбал, дээрх бичлэгт Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Би бол Н.Энхбаяраас ч илүү хор найруулж чадна, Сү.Батболд, С.Баяр нар миний дэргэд юу ч биш...” хэмээсэн байв.
  • Чару Мишра: Монголд төдийгүй дэлхийд тооцогдох гарз хохирол байлаа
    2016 оны 1 сарын 11
    Ирвэс бүртгэгдсэн 12 орноос Монгол Улс хамгийн их анхаарч ажиллаж байгаад талархаж байна.
  • Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залав
    2016 оны 1 сарын 11
    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн өдөр тохиож буйтай холбогдуулан шинэ Үндсэн хуулийн уг эхийг залах ёслол өнөөдөр 11 цаг 40 минутад /2016.01.11/ Төрийн түүхийн музейд болов.

    Төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Үндсэн хуулийн 24 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв нар хүндэтгэлтэйгээр заллаа.

    Хүндэтгэлийн ёслолын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлсэн үгэндээ, жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд улс орон даяар тэмдэглэдэг шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж, иргэд олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатайгаар Төрийн түүхийн музейд байрлуулах Үндсэн хуулийн уг эхийг иргэд, олон нийт үзэж танилцах боломжтой гээд ардчилсан шинэ Үндсэн хуулиа туйлбартай сахиж, хүндэтгэж явахыг хүслээ.

    Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, Улсын Их Хурлын даргын санаачлагаар шинэ Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залж иргэд, олон нийтэд толилуулаад гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн ёслолын нэг онцлог нь Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд шинэ Үндсэн хуулиа батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүдийн төлөөлөл оролцож байгаа явдал юм гээд Монгол Улсад өнгөрсөн 25 жилд гарсан улс төр, нийгмийн өөрчлөлт, хөгжил цэцэглэлт нь шинэ Үндсэн хуулийн үзэл санаа үнэн зөв байсны илэрхийлэл юм гэдгийг онцлов.

    Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн цорын ганц уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд хадгалагдаж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Үндсэн хуулийн энэхүү уг эх дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалтай.

    Үндсэн хуулийн уг эхийг залах ёслолд шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэв
    2016 оны 1 сарын 11
    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бие даагчдын зөвлөл Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан уг хуулийн төсөлд 3000-аас доош хүн амтай суманд намын анхан шатны байгууллага байгуулахыг хориглосон. Энэ босгыг илүү өндөрсгөх шаардлагатай гэж тэд үзэж буй аж.

    Мөн Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэсэн байр суурь барьж байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ тухай “Засгийн газрын тухай хуульд орон гарсан сайдын томилгоог 30 хоногийн дотор багтаан шийдэхээр заасан байдаг. Засгийн газар, УИХ хуулиа мөрдөх ёстой, хуульд заасан хугацаа дуусчихаад байна. Тийм учраас Ерөнхий сайдад шаардлага тавина” гэлээ.

    УИХ-аар энэ долоо хоногт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Эл асуудлыг дэмжих боломжгүйгээ Х.Болорчулуун гишүүн онцлов.

    Тэрээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай төлбөрт шилжүүлж борлуулалтын гурван хувь авахаар болж байгаа нь татвар биш, хураамж юм. 11 хувийн татварыг гурван хувь руу оруулсан нь чамлалттай. Нөгөө талаас Гацууртын ордыг ашиглахын тулд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах талбайн хэмжээг бууруулсан. 37 мянган га талбайг хамруулж Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах ёстой байтал 11 мянган га болгож бууруулсан нь хамгаалалтад авсан нэр зүүж буй хэрэг гэлээ.

    Мөн Гацууртын ордыг ашигласан нөхцөлд хүнцэл гэх аюулт бодис агаарт дэгдэж хүн амьтанд асар их хор дагуулах болно гэдгийг хэлээд судлаач Ш.Пүрэвсүрэн, Р.Байгальмаа нарыг хуралд оролцуулж байгаагаа танилцуулсан юм.

    Ш.Пүрэвсүрэн нь хөрс судлаач аж. Тэрээр “Ноён ууланд хүнцэлийн хэмжээ 8000 дахин их. Гацууртын ордыг ашиглахаар тэсэлж дэлбэлж эхлэхэд хүнцэл ил гарч наранд гаран улмаар бороо орж урвалд ороход асар их аюул дагуулна. Хаад ихсийг хүнцэлээр хордуулдаг байсан. Хүнцэлийн нэг чанар нь шарилыг муутгадаггүй. Энэ чанарыг нь мэдэж Ноён ууланд хүннүгийн үеийн булшийг онголсон байж болох талтай. Хүнцэл газрын гүндээ хортой биш” гэсэн юм.
5530 5531 5532 5533 5534 5535 5536
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    9 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 48 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 0 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 43 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 43 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 43 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 43 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК