-
2015 оны 10 сарын 26
Анхлан ”Universe best songs” наадмын шилдэг оролцогч болон урлагийн ертөнцөд хөл тавьж байсан эгдүүтэй бяцхан охин бол А.Хишигдалай билээ. Харин өдгөө тэрээр өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадсан чамгүй уран бүтээлч болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Түүний гаргасан уран бүтээл болгон нь сонсогчидоос өндөр үнэлгээ авдаг гэхэд болно.
Тэгвэл дуучин бүсгүй маань сүүлийн үед нилээдгүй завгүй байгаа бөгөөд тэрээр зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг бүтээж байгаа гэнэ. Мөн түүнээс гадна Г.Тэнүүн, СТА Т.Амина, С.Зоригт зэрэг уран бүтээлчид хамтран тоглож байгаа гэнэ.
Тус мюзикл энэ сарын 29-ны өдөр 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ганцхан удаа тоглогдох юм байна. Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон https://www.monda.mn/#host/6 сайтаас авах боломжтой юм байна.
-
2015 оны 10 сарын 26
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав гуай өдгөө 90 хол гарсан ч ухаан санаа саруул, бие лагшин тунгалаг энх тунх амьдарч байна.
Бараг нэгэн зууны түүхийг бүтээлцэж яваа Ардын жүжигчнээр ард түмэн бахархаад ханашгүй. Тиймээс урлагийнхан хоорондоо ярьж байгаад урлагийн алтан бурхан болсон уг буурайгийнхаа амьдралаар кино хийхээр болжээ.
Угаасаа энэ эрхэм өөрөө кино шиг амьдралыг туулжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/64629.shtml#sthash.2lZPTxGO.dpuf
-
2015 оны 10 сарын 26
Өнөөдөр Төв, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тариаланчид,тэвээрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.
-
2015 оны 10 сарын 26
Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны аравдугаар сарын 16ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд:
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
“Mонгол Улсын үндэсний хөгжлийн бодлого” зөвлөлдөх уулзалт үндэсний форум 13.00 цагаас “А, Б, В, Г” танхимуудад;
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсан ажлын дэд хэсгийн хуралдаан 16.30 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд.
-
2015 оны 10 сарын 26
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, огторгуйн үүдийг сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, насны хүчийг арвитгах, угаал үйлдэх, бэр авах, эм найруулах, насны абшиг, насан бүтээлийн зан үйл хийгээд ураг садан бололцох, худалдааг үүсгэх, арвижуулах үйл, сүм дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах худалдан авахад муу. Өвчин болбол машид сэрэмжлэн хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай ирвэгэнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай хэмээмүй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой.
-
2015 оны 10 сарын 26
2015 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагаас 10 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутгаар хүйтэрч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
-
2015 оны 10 сарын 25
Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хөгжмүүд Токио хотноо эгшиглэв.
-
2015 оны 10 сарын 25
Олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол улсын Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны түүхэн амжилтыг мөнхөд дурсгах хүрэл хөшөө өчигдөр Сэлэнгэ аймгийн төвд сүндэрлэлээ.
-
2015 оны 10 сарын 25
Фэйсбүүк хуудсыг үндэслэгч Марк Цукербург Америкийн Калифорни мужид хувийн сургууль нээхээр болжээ.
-
2015 оны 10 сарын 25
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
-
2015 оны 10 сарын 25
БСШУЯ-наас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргасан байна.
-
2015 оны 10 сарын 25
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг энэ амралтын өдрүүдэд тоглож байна.
-
2015 оны 10 сарын 25
Дорнод аймгийн Булган сумын нутагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ.
-
2015 оны 10 сарын 25
”Абу Даби-2015” жүдо бөхийн залуучуудын ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилнэ.
-
2015 оны 10 сарын 25
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, МЗХ-ны Орон сууцны байнгын хороо хамтран зохион байгуулж буй “Шинэ ороц сууц-Үнэ тохиролцох экспо” өнгөрсөн баасан гарагт АСА циркт эхэлсэн билээ.
-
2015 оны 10 сарын 25
Дөрвөн настай хүүхэд тагтан дээрээс унах гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
-
2015 оны 10 сарын 25
Мэдээллийн технологийн үндэсний парк нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг өнөөдөр 09:00 цагаас эхлүүллээ.
-
2015 оны 10 сарын 25
НҮБ-ын өдрийг өчигдөр дэлхийн нийт тэмдэглэн өнгөрүүлэв.
-
2015 оны 10 сарын 25
Авто тээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран өчигдөр Зам, тээврийн яамны гадна талбайд “Өвөлжилтийн бэлтгэл ажил” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ.
-
2015 оны 10 сарын 25
Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.