зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5565 5566 5567 5568 5569 5570 5571
  • Иргэн, ААН-д албан бус баримт өгч хохироосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ
    2015 оны 12 сарын 23
    СЭРЭМЖЛҮҮЛЭГ
  • Насанд хүрээгүй этгээдүүдээс үйлдсэн гэмт хэргийг гаралтыг судалжээ
    2015 оны 12 сарын 23
    Дархан-Уул аймгийн прокурорын газраас насанд хүрээгүй этгээдүүдээс үйлдсэн гэмт хэргийг гаралтыг 2014 он, 2015 оны байдлаар харьцуулан судлахад 2014 онд 24 хэрэгт 33 насанд хүрээгүй хүүхэд холбогдсон байхад 2015 онд 37 хэрэгт 57 насанд хүрээгүй этгээд холбогдож гэмт хэргийн гаралт 64,9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

    Иймд тус прокурорын газраас Аймгийн Цагдаагийн газартай хамтран 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэгт холбогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар “ял хойшлогдсон” хүүхдүүд болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч эцэг эхчүүдэд зориулж “НЭГ Л АЛДВАЛ” гэх сэдвээр сургалт зохион байгууллаа.

    Уг сургалтаар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Мөнхтуяа “Хэрхэн сайн эцэг, эх байх вэ?” сэдвээр, Хяналтын прокурор Г.Яндаг “МУ-ын Эрүүгийн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Эрүүгийн хуулинд заасан хүүхдэд оногдуулах ял шийтгэлийн тухай, ял хойшлуулсан үед эцэг эх асран хамгаалагчийн үүрэг” сэдвээр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярчимэг “Хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөл ба хуулийн хариуцлага” сэдвээр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мягмармаа “Ял хойшлуулах хүсэлт гаргах журам, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, Уг сургалтанд 54 хүүхэд, тэдгээрийн эцэг эхчүүд хамрагдаж, аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл өгч хамтран ажиллалаа.

    Сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс “Миний мөрөөдөл” ЭССЭ бичүүлж, “Уучил” сэдвээр ярилцлага өрнүүлж хүүхэд эцэг эхчүүд амжилттай оролцлоо.

  • Шатахууны 52 хоногийн нөөцтэй байна
    2015 оны 12 сарын 23
    Энэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүний 52 хоногийн нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Уул уурхайн яамнаас мэдээлснээр хязгаар нутгуудад шатахууны үнэ 10-400 төгрөгөөр буурчээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан 2015 оны хоёрдугаар сараас эхлэн автобензин, дизель түлшний гаалийн албан татвар 1 хувь байсныг 5 хувь болгон нэмэгдүүлсэн.

    Мөн 2015 оны 11 дүгээр сараас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд боомт тус бүрээр ялгавартай тогтоосон. Тухайлбал А-80 болон Аи-92 автобензинд 270.000-400.000 төгрөг, дизель түлшинд 290.000-520.000 төгрөгт хүртэл татвар ногдуулсан. Үүний үр дүнд энэ сарын 5-наас эхлэн баруун, зүүн бүсийн аймгуудын шатахууны үнэ Улаанбаатар хотын үнэтэй ойролцоо төвшинд хүрлээ. Тухайлбал, баруун 5 аймагт 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн 3 аймгуудад 10-230 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан байна.
  • Прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаан боллоо
    2015 оны 12 сарын 23
    Монгол Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаан 2015 оны 1-дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар Прокурорын мэргэжлийн зэрэг тогтоох шаардлага, Прокурорын сургалтын хөтөлбөр, Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох аргачилсан заавар, Хэргийн тооллого хийх журмын төслийг болон 2015 оны тэргүүний прокурор шалгаруулах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

    Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 “Зэрэг дэв олгохдоо албан тушаалын ангилал, ажилласан хугацаа, мэргэшлийн түвшинг харгалзана“ гэж заасны гадна мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ”Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн шалгаж, дүгнэх Улсын Ерөнхий прокурор толгойлсон орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана“ гэж заасан хуулийн эдгээр заалтын хүрээнд прокуроруудад мэргэжлийн зэрэг тогтоож, улмаар тухайн мэргэжлийн зэрэгт нийцсэн цалингийн нэмэгдэл байж болох асуудлын талаар Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат танилцууллаа. Энэхүү асуудлыг нарийвчлан судлаж, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллахаар зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ.

    Прокурорын Сургалтын төвөөс боловсруулсан “Прокурорын сургалтын хөтөлбөр”-ийн төсөлд зааснаар прокуророор 4 жил хүртэл ажилласан, 4-өөс дээш жил ажиллаж байгаа гэсэн 2 шатлалтайгаар прокуроруудыг сургалтанд хамруулж, жилд нийтдээ 184 цаг, 23 кредит цагийн сургалт явуулсан байхаар тусгасан байна.

    Түүнчлэн прокурорын сургалт нь нэгдсэн сургалт, салбар эрх зүйн сургалт, цахим бүртгэлийн сургалт, дадлагажуулах сургалт гэсэн хэлбэртэй байхын зэрэгцээ зөвлөлийн гишүүдээс гаргасан саналын дагуу ажлын байрны буюу зорилтот сургалт гэсэн хэлбэртэйгээр сургалтыг зохион байгуулж байхыг “Прокурорын сургалтын хөтөлбөр“-т тусгахаар тогтов. Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох аргачилсан заавар, Хэргийн тооллого хийх журам”-ын төслүүдийг тус тус хэлэлцэж баталлаа.

    Зөвлөлийн хуралдаанаар 2015 онд эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гаргаж ажилласан прокуроруудыг шагнаж урамшуулахаар тогтов.
  • S Outlet’s дэлгүүрийн ноход дахин хүн рүү халджээ
    2015 оны 12 сарын 23
    S Outlet’s дэлгүүрийн үйлчлүүлэгч эмэгтэй тус газрын хоёр нохойд уржигдар оройн 19.00 цагийн үед уруулсан хэрэг гарчээ. Энэ талаар хохирогч иргэн “Пээш энэ нохойг яаж сургаад яргачин болгочихдог байна аа. Урд нь хүн урсан гээд цагдаад тэмдэглүүлсэн ч ямар ч арга хэмжээ аваагүйгээс болж дахин хүн урсан байна. Нохой нь хүн урчихаад байхад хохино гээд эзэд нь сууж байх юм. Урсан ч гэж, биеийнх нь зарим хэсгийг өм хазаж идсэн байна. Бүр куртканых нь халаасанд байсан утсыг хүртэл соёо нь ороод хага хазчихсан. Энэ чинь хүний амь нас, эрүүл мэндийн талаарх асуудал шүү дээ. S Outlet’s дэлгүүр хаах цаг нь болоогүй, дөнгөж 19 цаг болж байхад банхар, боксер 2оо сул тавиж хүн бариулсан аймшигт явдал гарсан байна. Уруулж хазуулаад орилж чарлаад амь тэмцэж байхад хэн ч гарч ирж туслаагүй, түргэн ч дуудаж өгсөнгүй. 102 бүр хүний амин чинээ тоосонгүй 103 руугаа л ярь гэсэн. Маш ихээр цус алдсан болохоор аминд нь ч хүрэх магадлалтай байсан шүү дээ...

    Энэ аймшигт нохдын эздэд хариуцлага тооцох хэрэгтэй биз дээ? Нохдоосоо ч дор сэтгэлгээтэй тэр хүмүүст хариуцлага тооцуулж, бусаддаа анхааруулга болгож болгоомжлуулах зорилгоор энэ постыг шэйр хийгээрэй найзуудаа.

    S Outlet’s дэлгүүрийнхний хүн чанар хаа байна аа” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

    Үнэхээр ч тус дэлгүүрийн хашаанд уяатай ноход байдгийг үйлчлүүлэгчид нь мэдэх биз. Үйлчилгээний байгууллага үүдэндээ ноходтой байх, ноход нь үйлчлүүлэгчдийг айлгах, эрүүл мэндэд нь халдах эрсдэлийн талаар бид эргэн мэдээлэх болно.
  • Шатахууны үнэ хамгийн доод хэмжээнд хүрлээ
    2015 оны 12 сарын 23
    Шатахууны үнэ хамгийн доод хэмжээнд хүрлээ
  • Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ
    2015 оны 12 сарын 23
    Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ
  • Шилдэг СЕО-нууд Хөдөлмөрийн үндэсний намыг сонголоо
    2015 оны 12 сарын 23
    Шилдэг СЕО-нууд Хөдөлмөрийн үндэсний намыг сонголоо
  • Авлигатай тэмцэх газар 2015 оны ажлаа дүгнэн хэлэлцэв
    2015 оны 12 сарын 23
    Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2015 онд хийсэн ажлаа өнөөдөр дүгнэн хэлэлцлээ. Авлигатай тэмцэх газар 2015 онд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, мэдээлэх, хянан шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргээ хангалттай түвшинд хэрэгжүүлж ажилласан талаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням мэдээллээ.

    Тайлангийн хуралд Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр “Ирэх онд эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү явуулах шаардлагатай. Та бид улс орон, ард иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай гүйцэтгэхэд анхаарч ажиллая. Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдал байгаа ч албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр 2016 онд улам үр бүтээлтэй ажиллах болно” гэсэн бол Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир “Хяналт шалгалтын чиглэлээр манай ажилтнууд тун ачаалалтай ажилласан. Цаашид бид цахим гарын үсгийн системийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдын амьдралын хэв маягийг судлах, нуугдмал хөрөнгийг илрүүлэх чиглэлээр анхаарч ажиллах болно” гэлээ. Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн мэдлэг, боловсролоо улам бүр дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд уншиж, ажил албандаа бүтээлчээр ашиглахыг байгууллагын албан хаагчдад зөвлөв.

    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “2015 он амаргүй жил байлаа. Ирэх он биднийг улам ч их сорино. Албан хаагчид дор бүрнээ санаачилгатай, эрч хүчтэй, үр бүтээлтэй ажиллах шаардлагатай. Манай улсад авлигын нөхцөл байдал хүнд хэвээрээ байна. Гэхдээ энэ нь бид алдаа гаргасан юм уу, эсвэл ажиллахгүй байгаа гэсэн үг биш. Улс төрийн нөхцөл байдал, төрийн албаны томилгоо зэрэг асуудал нөлөөлж байгаа. Ирэх онд төсвийн хэмнэлттэй горимын дагуу ажил албаа илүү хэмнэлттэй, үр дүнтэй, мэдээллийн технологийг түлхүү ашиглаж гүйцэтгэхэд албан хаагч бүр анхаарч ажиллах ёстой” гэж хэлэв.

    Хурлын төгсгөлд 2015 онд бусдыгаа манлайлан ажилласан Б.Бат-Олзвой, О.Амарзаяа, Г.Жамц, Э.Батбаяр, Г.Ганбаатар, Ч.Жаргалбаатар, Б.Бат-Отгон, Б.Тэрбиш нарын албан хаагчдыг Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар шагнаж урамшууллаа.
  • Энэ жил гэмт хэргийн гаралт 5.5 хувиар буурчээ
    2015 оны 12 сарын 23
    Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил гэмт хэргийн гаралт 5.5 хувиар буурсан дүнг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хулгай дээрмийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан бол хүнд болон онц хүнд гэмт хэрэг буурчээ.

    Цагдаа болон холбогдох газруудаас гэмт хэргийн гаралтыг бууруулахаар ажиллаж байгаа ч иргэдийн сонор сэрэмжгүйгээс үүдэн зарим төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэж Улаанбатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга н.Хосбаяр хэллээ.

    Хөршийн хяналт, оюутан цагдаа, иргэдийн оролцоотойгоор гудамж, талбайд эргүүл ажиллуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралт буурах нэг түлхэц болж байгааг Цагдаагийн албан хаагчид хэллээ.
  • ”Монгол банк”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэ өргөн барьжээ
    2015 оны 12 сарын 23
    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.

    Тэрбээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалттай нийцүүлж өргөдлөө гаргасан байна.

    Түүнчлэн энэ тухайгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцсөн гэдгээ өргөдөлдөө тусгасан байна.

    Иймд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 66.7 хувийн саналаар дэмжлээ.

  • МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэв
    2015 оны 12 сарын 23
    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэв
    2015 / 12 / 23 | 13:53 | Нийтэлсэн: Н.Гантуяа | 0

    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн сул орон тоонд нэр дэвшигчдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцүүллээ.

    Тус Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Д.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан, Г.Сосорбарам, Б.Цэнддоо нар өөрсдийн хүслээр албан тушаалаа өгсөн учир тэдний оронд гурван хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МСЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Галаарид, ”Цахим өртөө” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн багш С.Санасэр, ”Икэл сан” ТББ-ын тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нарыг дээрх орон тоонд нэр дэвшүүлсэн байна.

    Нэр дэвшигчдийг томилох асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Гишүүдийн зүгээс Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд хандан МҮОНРТ-ийн нийтлэл нэвтрүүлгийн бодлого, агуулгаас улс төржилтийг хол байлгах, эрх баригч намаас хараат бус байх асуудлыг онцгой анхаарч ажиллах, МҮОНРТ-ийн хуулийг гажуудуулахгүй, доголдолгүй мөрдөх, байгууллагын төсвийг зөв зохистой зарцуулах шаардлагатай гэдгийг захиж байв. Мөн нийтлэл нэвтрүүлгийг үндэсний соёл, уламжлалаа хадгалсан хэлбэрээр явуулж, дотоодын бүтээсэн нэвтрүүлэг, киног түлхүү гаргах хэрэгтэйг хэллээ.

    Ингээд гишүүд санал хэлж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан завсарлаж, үдээс хойш санал хураалт явуулах болов. Үүний дараа Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Су.Батболд нарын 7 гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлнэ.
  • Орон сууцны 8 хувийн зээлийг зогсоосон асуудлаар хэн, юу хэлэв
    2015 оны 12 сарын 23
    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.

    Тэрбээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалттай нийцүүлж өргөдлөө гаргасан байна.

    Түүнчлэн энэ тухайгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцсөн гэдгээ өргөдөлдөө тусгасан байна.

    Иймд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 66.7 хувийн саналаар дэмжлээ.

  • ЭЗ-ийн байнгын хорооны даргад Ц.Баярсайханыг дэмжлээ
    2015 оны 12 сарын 23
    http://news.gogo.mn/r/176379
  • Театр хүүхдийн гайхам цагаан ертөнцөд умбаж байна
    2015 оны 12 сарын 23
    Селиста гүнж, Селиста гүнж хэмээн дуудах хүүхдүүдийн цовоо цангинасан дуу театрын танхимыг дүүргэнэ...
    Нийслэлийн соёл урлагын газрын дэмжлэгтэйгээр 2015 онд байгуулагдсан Улаанбаатар хотын хүүхдийн театр ерөнхий найруулагч УДЭТын жүжигчин найруулагч СТА Сугарын Болд-Эрдэнийн удирдлага дор мэргэжлийн жүжгийн баг “My Little Pony” компанийн албан ёсны эрхтэйгээр “Сүлд модны наадмыг аварсан нь” нэртэй хүүхдийн жүжгийн нээлт Тусгаар тогтнолын ордоны тайзнаа хийгдлээ.
    Эрэлхэг, зоригтой, хөгжилтэй, ухаантай, шударга,нөхөрлөлийг илэрхийлэх дүрүүд Селиста гүнжийг авархаар гарч ирээд Эрэлхэг: Хүүхдүүдээ Селиста гүнжийг хэн авсан бэ? Гэж асуухад хүүхдүүд харанхуйд уусаад алга болчихсон Луна гүнж аваад явчихсан авраарай, авраарай гэж зэрэг хашгирна...
    Найруулагч энэ жүжгээр хүүхэд багчуудад зөв хүмүүжил төлөвшил олгох жинхэн нөхөрлөл, хүний сайхан чанар бие биедээ туслах, хайрлах, нөхөрлөл, гэр бүл хамт олон болон хүүхдийн хүрээлэн буй орчиныг эерэг сайн сайхан талаас нь харуулыг зорьжээ.
    Луна гүнжээс Селиста гүнжийг аврахын тулд Эрэлхэг, зоригтой, хөгжилтэй ухаантай, шударга, нөхөрлөл бүгдээрээ урлагын тэмцээн зохиоход Луна гүнж ялагдаж. Найзууд Селиста гүнжээ аварч сүлд модны наадмаа эхлүүлнэ...
    Жинхэнэ, жинхэнэ нөхөрлөл бол тус юм
    Найздаа туслах нь нөхөрлөл юм
    Жинхэнэ, жинхэнэ нөхөрлөл цацраг гэрлийн туяа юм... гэж Селиста гүнж дуулахад хүүхдүүд бүгд хамтдаа дуулж театр хүүхдийн гайхам цагаан ертөнцөд умбасан юм. Жүжиг өндөрлөж хүүхдүүд өвлийн өвөөгөөс бэлгээ авч баяр хөөрөөр дүүрэн үлгэрийн баатрууддаа цовоо дуугаар “Баярлалаа...” гэж талархалаа илэрхийлж байлаа...
    Энэхүү уран бүтээлийн Селиста гүнжид жүжигчин З.Нарантуяа, Луна гүнжид Ч.Нямдулам нар болон олон залуу жүжигчид сэтгэл санаа нийлэн хүүхэд багчуудаа өргөн барисан бөгөөд мөн цаашид ч Улаанбаатар хотын хүүхдийн театр хүүхэд багачуудаа зориулан олон уран бүтээлүүдийг хүргэхээр зорьж байна.

  • А.Бакейг улираан сонгохыг дэмжив
    2015 оны 12 сарын 23
    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

    Хуралдааны эхэнд Су.Батболд, Д.Лүндээжанцан гишүүдийн гаргасан саналыг үндэслэн хэлэлцэх асуудлын дараалалд Байнгын хорооны даргыг сонгох, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох болон Сонгуулийн тухай хуулиудыг үлдээн бусад асуудлыг хойшлууллаа. Ингэснээр Ард нийтийн санал асуулга явуулах тухай хууль, Хяналтын тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудал дараагийн хуралдаан хүртэл хойшлов.
    Ингээд хуралдаан эхэлж, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн А.Бакейг улираан сонгохыг гишүүдийн олонх дэмжиж томиллоо.
    Одоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.
  • Москвад огцом дулаарчээ
    2015 оны 12 сарын 23
    Москвад огцом дулаарчээ
  • “Мөнхийн түншлэл” ХХК-ний цэлцэгнүүрийг авахгүй байхыг анхаарууллаа
    2015 оны 12 сарын 23
    Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийлээ.

    Шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ний БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-н 10.3.1 дах заалтыг зөрчиж байгаа нь тогтоогдсон тул “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авалт хийлэгхээр шийдвэрлэж, 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжлэн, худалдаалтыг зогсоож, тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторын шинжилгээнд хамрууллаа.

    Иймд ард иргэдэд тус бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
  • Г.Шийлэгдамба хорихын эмнэлэгт эмчлүүлж байна
    2015 оны 12 сарын 23
    Өнгөрсөн сарын эхээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчлан саатуулсан. Улмаар Г.Шийлэгдамба сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн юм. Харин Г.Шийлэгдамбын бие эрс муудаж, П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.



    Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-нд Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулснаас хойш яг нэг сар өнгөрч байгаа. Түүний биеийн байдал муудаж ,зүрхний цусан хангамжын дутагдалд орсны улмаас сүүлийн долоо хоног хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.



    Түүний биеийн байдал эрс муудсаар байсан тул яаралтай гурав дахь шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх нарийн мэргэжилийн эмч нарийн дүгнэлт гарчээ. Ийнхүү өчигдөр орой түүнийг Хорих 461-р ангийн эмнэлгээс Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлэн эмчилгээ хийж эхэлсэн гэсэн мэдээлэл ирлээ.


    - See more at: http://www.unen.mn/content/57405.shtml?alias=#sthash.AXLcR0H4.dpuf
  • ”Монкара” ХХК-ны автобусны жолооч хүн мөргөж гэмтээжээ
    2015 оны 12 сарын 23
    Тухайлбал:БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө, Саппоро төвийн хойд замд H.Sonata маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 59 настай эмэгтэй Г, 04 настай эрэгтэй Д нарын 2 хүнийг гэмтээсэн.
    ЧД-ийн нутаг Их тойруу Баянбүрдийн тойрог дээр Монкара ХХК-ны H.Aero Citi -540 маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 37 настай эрэгтэй Г-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
5565 5566 5567 5568 5569 5570 5571
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    40 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    52 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    1 цаг 7 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 14 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 42 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 22 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 34 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК