Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил гэмт хэргийн гаралт 5.5 хувиар буурсан дүнг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хулгай дээрмийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан бол хүнд болон онц хүнд гэмт хэрэг буурчээ.
Цагдаа болон холбогдох газруудаас гэмт хэргийн гаралтыг бууруулахаар ажиллаж байгаа ч иргэдийн сонор сэрэмжгүйгээс үүдэн зарим төрлийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэж Улаанбатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга н.Хосбаяр хэллээ.
Хөршийн хяналт, оюутан цагдаа, иргэдийн оролцоотойгоор гудамж, талбайд эргүүл ажиллуулж байна. Энэ нь гэмт хэргийн гаралт буурах нэг түлхэц болж байгааг Цагдаагийн албан хаагчид хэллээ.