БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө, Саппоро төвийн хойд замд H.Sonata маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 59 настай эмэгтэй Г, 04 настай эрэгтэй Д нарын 2 хүнийг гэмтээсэн байна.
Мөн ЧД-ийн нутаг Их тойруу Баянбүрдийн тойрог дээр "Монкара" ХХК-ны H.Aero Citi -540 маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 37 настай эрэгтэй Г-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/