зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5603 5604 5605 5606 5607 5608 5609
  • Ц.Шаравдорж: Н.Энхбаяр даргын албан тушаал хаших эрх нь нээлттэй
    2015 оны 12 сарын 10
    МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж
  • Нууранд живсэн ачааны автомашиныг гаргалаа
    2015 оны 12 сарын 10

    шинэ мэдээ
    prev
    “ ЦЭГЭЭН” НУУРАНД ЖИВСЭН АЧААНЫ АВТОМАШИНЫГ ГАРГАЛАА
    / 2015/12/10
    “ ЦЭГЭЭН” НУУРАНД ЖИВСЭН АЧААНЫ АВТОМАШИНЫГ ГАРГАЛАА

    2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цагт Булган аймгийн Баян-Агт сумын харьяат иргэн Б.Цогтмагнай 38-99 БУА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашинаар хөлдөж гүйцээгүй нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ж.Лхагважаргалын ахалсан 9 албан хаагч 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 10 хоног ажиллаж автомашиныг нуурын гүнээс гаргаж эзэнд нь хүлээлгэж өгөв.
  • Түүвэрчилсэн аргаар санамсаргүй сонгогдсон 400 иргэн оролцоно
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна. Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний санал тус бүрийг тусгах бөгөөд санал асуулгын бэлтгэл ажил явагдаж байна. Тус үйл ажиллагаанд оролцогчдод хэлэлцүүлэх сэдвийг тодорхойлж, тэдгээрийн танилцуулга үнэн зөв, тэгш тэнцвэртэй байх нөхцөлийг хангах, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хороог байгуулсан бөгөөд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
    Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин, тус хүрээлэнгийн ахлах зөвлөх, Зөвлөх хорооны хамтын дарга Г.Занданшатар, Зөвлөх хороог төлөөлж Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц нар оролцлоо.
    Хурлын эхэнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж буй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэдгийг хэллээ.
    Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх, Зөвлөх хорооны хамтын дарга Г.Занданшатар “Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар зохион байгуулж буй Зөвлөлдөх санал асуулгыг ямар нэгэн улс төрийн нам хамааралгүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэл тэд иргэдийн саналыг тусган, тэдний оролцоог хангах нь Зөвлөлдөх ардчиллын хамгийн чухал зүйл юм. Тиймээс нийслэлийн иргэдийг төлөөлж санамсаргүй байдлаар сонгогдсон 400 иргэн энэ чухал үйл ажиллагаанд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна” хэмээн онцлон хэлсэн юм.
    Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал, Профессор Жэймс С.Фишкин “Зөвлөлдөх санал асуулгыг дэлхийн 23 улсын 40 гаруй хотод амжилттай явуулж тухайн хотын багагүй асуудлыг иргэдтэй зөвлөлдөн шийдвэрлэсэн. Тиймээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэх урт хугацааны төсөл хөтөлбөрт анх удаа иргэдийн саналыг авахаар болсон нь маш чухал алхам болж байна. Нийслэлийн иргэдийг санамсаргүй сонгогдсон 400 иргэн төлөөлөх бүрэн боломжтой бөгөөд тодорхой үр дүн гарна гэж найдаж байна” гэлээ.

    Зөвлөх хорооны бүрэлдэхүүнд төр нийгэм, иргэний нийгмийн байгууллагын нэрт зүтгэлтнүүд, бизнес, урлагийн төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд иргэдийнхээ саналыг авч, зөвлөлдөхөөр ажиллаж буй тус үйл ажиллагааг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
    Зөвлөх хорооны гишүүдээр:
    - Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
    -Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн
    -Хас банкны ТУЗ-ийн дарга Ч.Ганболд
    -Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон
    - Гандантэгчинлэн хийдийн Хамба лам Д.Чойжамц
    - Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлТ.Ариунаа
    - MCS группын Ерөнхийлөгч Ж.Од
    -Нийтлэлч Б.Батбаяр
    - Алтан тариа ХК-ийн захирал П.Цэнгүүн
    - Монфэмнэт Үндэсний сүлжээ ТББ-ын ахлах зөвлөх Д.Сүхжаргалмаа
    - МУИС-ийн Ректор Р.Бат-Эрдэнэ
    - Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг нар ажиллаж байна.
    “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 12 дугаар сарын 12-ны 09 цагаас Төрийн ордны Их танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Н.Энхбаярыг Шадар сайд болгох саналыг анх Ерөнхий сайд тавьжээ
    2015 оны 12 сарын 10
    ххх
  • Цахилгааны хөнгөлөлтөд ийм хүмүүс хамрагдана
    2015 оны 12 сарын 10
    Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг шөнийн цагт 50хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан зарим айл өрх өмнөх сарын цахшгааны төлбөрөө хэрхэн шийдвэрлэх талаар сонирхсон юм. Иргэдийн сонирхсон зарим асуултад Эрчим хүчний зохицуулах хороо хариулж байна.

    -Манайх цахилгааны төлбөрийн өртэй. Энэ тохиол- долд өр телбөрөө хэсэгчлэн төлж болдог уу?

    -Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтантай уулзаж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийж болно. Харин дэг жаягийн дагуу үлдэгдэл төлбөрийн 30 хувьтай тэнцэх төлбөрийг урьдчилан хийсэн байх ёстой. Үүний дараа залгалтын хураамжаа төлж цахилгаанаа залгуулна. Гэрээний төлбөр төлөгдөж байгаа нөхцөлд та хэдийгээр өртэй ч цахилгаанаа таслуулахгүй байх боломж гэрээ хийснээр үүсч байгаа юм.

    -Манай цахилгааныг хэлэхгүйгээр тасалсан байна, хаана хандах вэ?

    -Аж ахуйн нэгж, байгууллагуудад гар утасны мессежээр урьдчилан сануулах мэдэгдэл өгдөг бөгөөд танай байгууллагын гэрээн дээр заасан утас руу бид мессеж илгээсэн байна. Хэрэв таны энэ утас өөрчлөгдсөн бол бид одоо мэдээллийн бааздаа залруулга хийе. Утсаа солигдсон тохиолдолд компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан мэдэгдэж байна уу.

    -Нийтээрээ цахилгаан тасарсан үед хаана хандах вэ. 24 цагаар ажилладаг газрынхаа утсыг өгөөч?

    • Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт амьдардаг бол Зүүн түгээх төвд хандаарай. Утас: 353570
    • Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт амьдардаг бол Баруун түгээх төвд хандаарай. Утас: 345909
    Амралтын өдрүүдэд: “УБЦТС” ХК-ийн Төв диспетчерт хандаарай. Утас: 343048,343004

    -Орон сууцны айл хоёр тарифт тоолуур тавиулмаар байна. Хаана хандах вэ?

    -Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлийн 2011 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот тогтоолоор айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг шинэчлэн баталсан. Иймд шинээр хоёр тарифт тоолуур тавиулах бол хангагч компанидаа хүсэлтээ гаргах нь зүйтэй.

    -Цахилгааны хөнгөлөлтөд ямар бүлгийн иргэд хамрагдах вэ?

    • Цахилгааны хөнгөлөлтөд байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ахмад настан,
    • Нэн ядуу хүн-тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн,
    • Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг-ядуу, нэн
    ядуу амьдралтай дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрх
    толгойлсон эх, эцэг,
    • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн-төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн хамрагдана.

  • АН, МАН-ын бүлэг ч бас завсарлага авав
    2015 оны 12 сарын 10
    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр тус бүр тав хоногийн завсарлага аваад байна.
  • Хүний эрх зөрчигдсөөр байгааг анхаарууллаа
    2015 оны 12 сарын 10
    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей улс орнууд нийтээр дагаж мөрдөх хүний эрх, эрх чөлөөний стандартыг тодорхойлсон Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан, 1950 оноос энэ өдрийг “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан билээ. Энэ жил энэ өдрийг дэлхий нийтээр “Бидний эрх, эрх чөлөө мөнх байг” уриатайгаар тэмдэглэж байна.

    НҮБ-ын гишүүн орны хувьд МУ-д хүний эрх, эрх чөлөөг хангах нь МУ-ын ЗГ-ын үндсэн үүрэг бөгөөд төрийн үүрэг ачаанаас үүрэлцэж буй ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧДЫН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ нь нэн тулгамдсан асуудал юм. Олон улсын хэмжээнд өөрийн болон хэн нэгний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хохирлыг барагдуулахын төлөө тэмцэж байгаа хүн бүрийг хүний эрхийн хамгаалагч хэмээн үзэж, төрөөс тэдний аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгааг хангах ёстой хэмээн үздэг.

    Харин манай улсад хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах үүрэгтэй УИХ, ЗГ үндсэн үүргээ мэдэхгүй, хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас тэднийг айлган сүрдүүлэх, заналхийлэх, дайрч довтлох, гүтгэх, хуурамч хэрэг үүсгэх, хорьж цагдах, ял шийтгэл оногдуулах, тэр ч бүү хэл амь насыг нь хохироох боллоо. Үүний тод жишээ бол байгаль хамгаалагч, биологич Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл бөгөөд тэрээр Монгол орныхоо нэн ховор амьтдын нэг болох ирвэсийн амьдрах орчныг уул уурхайн лицензийн талбайгаас хамгаалан тууштай тэмцсэнээр, гэмт хэргийн бүлэглэлийн удаа дараагийн шахалт дарамтад өртөж, учир битүүлгээр амь үрэгдсэнд хүний эрхийн хамгаалагчид бид харамсч байна.

    Иймд нийтийн эрх ашгийн төлөөх зорилго чиглэл бүхий ТББ-уудын төлөөллөөс бүрддэг Хүний эрхийн ТББ-уудын Форум, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хүний эрхийн хамгаалагчид энэ жилийн Хүний эрхийн өдрийг хүний эрхийг хамгаалагч гэж хэн болох, Монгол Улс дах хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгаа ямар байгаа талаар өөрсдийн байр суурийг олон нийтэд хүргэх, ОУ-ы гэрээ тунхаглаар хүлээсэн ЗГ-ын үүрэг 1\ “Хүний эрхийн зөрчлийн хохирогчдын гомдлыг бодитой барагдуулах; 2\ Хүний эрхийн зөрчлийн гомдлыг шуурхай, хараат бусаар мөрдөн шалгах; 3\ Тунхаглалд тусгагдсан хууль ёсны эрх үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан хүний эрхийн хамгаалагчдыг хүчирхийлэх, заналхийлэх, өшөө авах, ялгаварлан гадуурхах, дарамтлах болон бусад дур зоргын ажиллагаанаас хамгаалаах бүхий л арга хэмжээ авах”ыг-заасан ЗГ-ын үүргийг нь мэдүүлж, төрөөс хүний эрхийг хамгаалагчдын эрхийг баталгаажуулахыг шаардах зорилгоор “Бидний эрх, эрх чөлөө мөнх байг” сэдэвт нээлттэй цуглааныг зохион байгуулж байна. Тус цуглааны үеэр хүний эрхийг хамгаалагчдын аюулгүй байдал, үйл ажиллагааны баталгааг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх тухай ЗГ-т хүргүүлэх Шаардлагад гарын үсэг цуглуулна.

    Мөн түүнчлэн УИХ, ЗГ-ын бодлого, үйл ажиллагаа хүний эрхэд суурилаагүйн улмаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөд хүрч, улмаар ардчиллын хөгжилд ухралт гарах эрсдэл дагуулж байгааг хүний эрхийн ТББ-ууд уриа, зурагт хуудсаар илэрхийлэн харуулах болно.

    Нийтийн ашиг сонирхол, хүний эрхийг хамгаалагчдын амь нас аюулгүй байж, үр дүнтэй ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх төрийн үүргийг Монгол Улсын Засгийн газарт сануулан ШААРДАХ БОЛНО.

    Хүний эрхийн хамгаалагчид
  • Цагдаад талархлаа
    2015 оны 12 сарын 10
    Цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт хулгайн 50 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тэдгээрээс эд зүйлээ алдсан дуудлагыг цаг алдалгүй өгсөн болон эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид сэжиг бүхий этгээдийг шалгаснаар 20-иод гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж, тогтоон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд шалгалтын ажиллагаа явагдаж байна.



    Шинэ жилийн баяр дөхсөн, өвлийн улирал эхэлж жолооч нар автомашиндаа өвлийн дугуй, дулаан хучлага зэрэг үнэд хүрэхүйц эд зүйлсийг ашиглах болсон нь хулгайн хэрэг нэмэгдэх шалтгаан болж байгааг цагдаагийн алба хаагчид хэлэв.



    Хоногт гарч буй хулгайн хэргийн олонх нь автомашины хучлагын хулгай байна. Жижиг тэрэгний хучлага хамгийн доод тал нь 100 мянган төгрөгийн үнэтэй. Хулгайчид эд зүйлээ алдсан иргэд эдийн засгийн болоод сэтгэл санааны хохирол амсдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий этгээдийг шалгаж, бусдын автомашины хучлага хулгайлсан байсныг илрүүлж, автомашины дулаан хучлагаа хулгайд алдснаа мэдээгүй байсан жолоочийг дуудан, хүлээлгэж өгчээ. Энэ тухай автомашин, хучлаганы эзэн өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан цагдаад талархал илэрхийлсэн байсан.



    Аливаа баяр ёслолын өмнө хулгайн гэмт хэрэг ердийнхөөс өсдөг. Иймд иргэд алдсан өөрийн өмч хөрөнгө, эд зүйлдээ тавих анхаарлаа сайжруулах, хулгайн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна. Цаг алдалгүй цагдаад мэдэгдсэн тохиолдолд гэмт этгээдийг олж илрүүлэхэд илүү дөхөм болох юм.
  • Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн машин зорчигчоо унагажээ
    2015 оны 12 сарын 10
    СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 103-н гарцанд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ”Ecobus J -800” маркийн авто машины жолооч Ч нь зорчигч 69 настай эмэгтэй С-г унагаж гэмтээжээ.
  • 79 жолоочийг журамлажээ
    2015 оны 12 сарын 10
    2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 377 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 327 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-8, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна
    2015 оны 12 сарын 10
    Бага ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна
  • Ц.Оюунбаатар Шадар сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
    2015 оны 12 сарын 10
    Үүний дараа Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Уг асуудлаар өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар МАН-ын бүлэг завсарлага авсан байсан юм.

    Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүд 85 хувь, МАН-ын гишүүд 0 хувь, “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг 50 хувь, ИЗНН 100 хувийн ирцтэй оролцож байгаа бол бие даагч гишүүдийн хоёр нь ирсэн байна.
  • Цэцийн дүгнэлтийг хүлээн авсангүй
    2015 оны 12 сарын 10
    гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд хүргүүлэхээр боллоо.
  • Гацууртын ордын асуудлаар “Шударга ёс эвсэл” завсарлага авлаа
    2015 оны 12 сарын 10
    ххх
  • “Болор цом” наадам Улаанбаатарт болно
    2015 оны 12 сарын 10
    Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах утга уянгын их наадам “Болор цом” наадам энэ жил нийслэл Улаанбаатар хотод зохиогдоно.

    Анх 1983 оноос хойш зохиогдож ирсэн уг наадам өнгөрсөн жилүүдэд Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад зохиогдож, тухайн нутаг уснаас төрөн гарсан алдарт найрагчдыг дурсах, олны хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагчдыг хөдөө орон нутгийн иргэдтэй уулзуулах зорилготой байсан. Харин энэ жилийн хувьд Монголын уран зохиолыг үндэслэгч, чухал хувь нэмэр оруулагчдын түүхэн ойнууд нэгэн дор тохиож байгаатай холбогдуулан улсын нийслэлд зохион байгуулахаар болжээ.
  • Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө
    2015 оны 12 сарын 10
    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс маргааш иргэдэд зориулж нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус байгуулага нь Хууль зүйн сайдын 2012 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын “Журам батлах тухай” А/452 дугаар тушаал, Шүүхийн шинжилгэний байгууллагын энэ оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах зорилготой дээрх өдөрлөгийг зохион байгуулна. Тус арга хэмжээгээр иргэдэд дараахь үйлчилгээнүүдийг үзүүлнэ.
  • Авралтын гарцыг хаасан хашаа, хаалт, хайсыг чөлөөлжээ
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/76 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг шалгах тухай” А/101 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас томилогдсон хоёр ажлын хэсгийн гишүүд есөн дүүрэгт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ажиллажээ.

    Шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын Цагдаагийн тасаг, хороодын Засаг дарга, холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн нар хамтран хийсэн байна. Тэд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлжээ.

    Дээрхи ажлын хүрээнд дүүргийн Засаг дарга нар захирамж гарган ажлын хэсгийг байгуулж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайсыг буулгаж чөлөөлөхөд шаардлагатай 7.100.000 төгрөгийг шийдвэрлэн зам гарцыг чөлөөлөх ажилд зарцуулж, тус арга хэмжээнд мэргэжлийн байгууллагуудаас 158 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

    Шалгалтаар нийт 603 объектыг хамруулан шалгасанаас Баянгол дүүрэгт 75, Чингэлтэй дүүрэгт 30, Хан-Уул дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 41, Баянзүрх дүүрэгт 329, Сонгинохайрхан дүүрэгт 64, Налайх дүүрэгт 19, Багануур дүүрэгт 4, Багахангай дүүрэгт 6 объект тус тус хамрагджээ. Шалгалтаар нийслэлийн авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьж сунгасан 63 байршилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, хаалт, хайсыг тус тус чөлөөлж, гамшгийн голомтонд ажиллах шуурхай албаны автомашин зорчих зам гарцыг нээсэн бөгөөд аврах үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
  • СӨХ-ийн үйл ажиллагааг “шилэн” болгоно
    2015 оны 12 сарын 10
    Байрны цэвэрлэгээ муу, дээврээс ус байнга гоождог, хаалга цоож эвдэрхий, гадаах тохижилт, лифт засахгүй байна гэх мэт СӨХ-тэй холбоотой гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байнга ирдэг бөгөөд өнгөрсөн 4,5 дугаар сард Нийслэл хотын хамгийн их СӨХ-тэй хороо болох БГД-ийн СӨХ-уудад хяналт шалгалт, судалгааны ажлыг хийсэн билээ.
    Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг, завгүй байдлаас иргэд СӨХ-ийнхөө үйл ажиллагаанд тогтмол оролцож амжихгүй, төлбөр мөнгөний асуудал тодорхой бус байгаагаас оршин суугчид болон СӨХ хоёрын дунд үл ойлголцох асуудал гарсаар байна.
    Дээрх ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын санаачлагаар Сууц өмчлөгчдийн холбоодыг дэмжиж, үйл ажиллагааг нь ил тод байлган иргэддээ хүрч ажиллах мөн ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөр тооцоо гээд СӨХ-тэй холбоо бүхий асуудлуудын мэдээ, мэдээллийг ойлгомжтой байлгах үндсэн дээр МАНАЙ СӨХ facebook хуудсыг нээж өгөх арга хэмжээг зохион байгууллаа.
    Энэ хүрээнд тус дүүрэгт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн маш үр бүтээлтэй ажиллаж байгаа “Сенатор”, “Мажестик” СӨХ-үүдийн үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж иргэдийг хэрхэн хамруулах, уг группт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгаа, зөвлөмжийг өгөхөөс гадна дээрх туршлага уг дүүрэгт амжилттай хэрэгжиж чадвал цаашид Нийслэлийн бүх дүүргийн СӨХ-үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
    Дашрамд дурдахад та facebook хаягтай л бол өөрийн СӨХ-ны нэрийг латинаар бичихэд гарч ирэх бөгөөд ингэснээр та өөрийн группдээ нэгдэж боломжтой болох юм.

  • Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож байна
    2015 оны 12 сарын 10
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 61,63-р тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгааг арилган, цэвэрлэгээ,тохижилт засвар үйлчилгээ хамгаалалтыг нь хариуцах үүрэгтэй.
    Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50м хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ хамгаалалтыг хариуцах заалт бүхий гэрээг байгуулсан байна. Гэрээний заалтыг биелүүлээгүй аж ахуйн нэгж иргэдэд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх хүртэл хариуцлага тооцон ажиллаж байгаа юм. Мөн Баянгол дүүрэг 50м газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа гулгааг арилгах шаардлагыг 28 аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж, 26 зөрчлийг арилган ажиллажээ. Тус дүүргийн 23 олон нийтийн байцаагч сарын хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, хог тарьсан 315 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлж, тэмдэглэл үйлдсэн байна.
    Харин Чингэлтэй дүүргийн 13 байцаагч тохижилт цэвэрлэгээ хийгээгүй долоон аж ахуйн нэгжийн талаарх зөрчлийн тэмдэглэл үйлдэж дүүргийнхээ Засаг даргын тамгын газарт хүргүүлжээ. Цаашид орчныхоо 50 м газрыг цэвэрлээгүй аж ахуйн нэгжийг дүүргийн Засаг даргын захирамжаар хороодод томилогдсон олон нийтийг байцаагч газар дээр нь шалгана. Гэрээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд олон нийтийн байцаагч нар зөрчлийн тэмдэглэл хөтлөн мэргэжлийн хяналтын байцаагч нарт мэдэгдсэнээр хариуцлага тооцох юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • “Moon dance” Австрийг зорив
    2015 оны 12 сарын 10
    Монголд бүжгийн урлагийг хөгжүүлж эх орныхоо нэрийг дэлхийд гаргахаар зорин
    яваа цөөн тооны чадварлаг хамтлагийн нэг бол “Moon dance” хамтлаг билээ.

    Хамглагийн залуус эх орныхоо нэрийг гарган олон ч тэмцээн уралдаанд амжилтгай оролцож байсан юм. Тэгвэл тэд энэ уцаад Австрийн Вена хотод зохион байгуулагдах Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруупах тэмцээнд оролцох юм байна. Тус тэмцээн энэ сарын 12- нд эхлэх бөгөөд долоо хоног үргэлжлэх аж. Өчигдөр хамтлагийн залуус мэргзжлийн урлагийн мастеруудаас заавар зөвлөгөө авч бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Тэд өнөөдөр Австри упсын зүг хүлгийн жолоо залж байна.
5603 5604 5605 5606 5607 5608 5609
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    1 цаг 3 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    1 цаг 37 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 44 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    2 цаг 12 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    2 цаг 51 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    3 цаг 5 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    3 цаг 22 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    4 цаг 22 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 0 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    5 цаг 5 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    5 цаг 21 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    5 цаг 33 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    5 цаг 34 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    6 цаг 33 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    6 цаг 47 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    8 цаг 22 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    8 цаг 28 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    20 цаг 51 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    23 цаг 52 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК