-
2015 оны 9 сарын 02
-Шүүх хурал зөвхөн гэрчүүдээс шалтгаалаад хойшилчихсон уу?
-Шүүх хурлыг хоёр шалтгаанаар хойшлууллаа. Нэгдүгээрт, шүүхээс дуудсан гэрч, хохирогч ирээгүй. Шүүх гэрчүүдийг авчрах үүрэгтэй байгууллага. Гэтэл үүргээ тэд биелүүлээгүй. Ингээд шүүх хурал хойшилсон.
-Шүүгдэгч нарыг гэнэт хорих шийдвэр гарлаа. Ямар учраас гэдгээ тайлбарлав уу?
-Шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Ганц худагт хорьж байна. Энэ бол шүүхэд ашиг сонирхолын зөрчил байгааг харуулж байна.
Хоёрдугаарт шүүх хурлыг шүүх хурлын танхимд хийх ёстой. Ганц худагт шүүх хурлыг хийнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Гэтэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид дараагийн шүүх хурлыг хийнэ гэдэг асуудлыг тавьж байна. Энэ нь цаанаа хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх хуралд оролцуулахгүй байх, цаашлаад энэ хэргийн үнэн мөн чанар, АТГ-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн зохион байгуулалттай хууль бус зүйл далд нууц хэлбрээр өнгөрөх гэж байна гэж харж байна.
-Ямар тохиолдолд хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авдаг вэ?
-Цагдан хорих үндэслэлээ шүүх тайлбарлаагүй. Хүнийг шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, оргон зайлж болзошгүй тохиолдолд цагдан хорьдог. Гэтэл өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцая гэсний төлөө мөн шүүх өөрийнхөө дуудаж авчрах ёстой гэрчүүдээ авчирч чадаагүйгийнхээ төлөө хүнийг цагдан хорьж, эрүүдэн шүүж байна. Энэ бол шүүхийн шинэчлэлд ухралт болж байгаа. Энэ шүүгч нараас татгалзана. Шүүгчдийн бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзана гэж бодож байна.
Ашиг сонирхолын зөрчилтэй шүүгч нар асуудлыг шийдэж байгаа нь харагдаж байна. Бид цаашилж асуудлыг тавина. Ийм байж болохгүй.
-Гэрчээр дуудагдсан хүмүүс уг хэрэгт ямар холбоотой вэ?
-Үндэсний аудитын газрын Ичинхорлоо бол АТГ-ын дарамтан дор АТГ-ын урьдчилан гаргасан дүгнэлтэн дээр гарын үсэг зурсан. Хамгийн гол гэрч бол Ичинхорлоо.
Мөн “Багануур” ХХК захирал гээд гэрээн дээр гарын үсэг зурсан этгээд Отгонбаяр. Энэ хоёр хүнийг шүүх авчрахгүй байна. Яагаад авчрахгүй байгааг ойлгохгүй байна. Энэ хоёр хүн ирснээрээ АТГ-т дарамтлуулж мэдүүлэг өгсөн гэдэг асуудал ярих учир шүүх хуралд ирэхгүй байна шүү дээ.
-
2015 оны 9 сарын 02
МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд мах нядлах, мах боловсруулах 25 аж ахуйн нэгжийн Итгэмжлэлийн хугацааг сунгаж, шинээр гардууллаа. Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор итгэмжлэлийн хугацаа дууссан 25 аж ахуйн нэгж, байгууллагын Итгэмжлэлийн хугацааг нэг жилээр сунгаж байгаа юм.
-
2015 оны 9 сарын 02
НМХГ-аас сүм хийд, шашны далбаанд дор хүмүүнлэгийн байгууллагаас санхүүждэг, буяны гэх тодотголтой эм, эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шалгалт хийжээ.
-
2015 оны 9 сарын 02
Өчигдөр алан хядагч “Исламын улс” бүлэглэл Сирийн Алеппо хотын хойд хэсэгт орших стратегийн чухал хот Мареад дайрахдаа химийн зэвсэг ашигласан хэмээн “Telegraph” агентлаг мэдээллээ. Орон нутгийн тэмцэгчид болон эмч нар исламын хэт даврагчдыг химийн зэвсэг ашигласан нь гарцаагүй хэмээн буруутгаж байгаа юм.
-
2015 оны 9 сарын 02
Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх байсан Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болсон ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон юм. Улмаар шүүх хурал хойшлогдсоны дараа шүүгдэгч Л.Гансүх нарыг цагдан хорихоор авч явлаа. Энэ үеэр гэрчээр оролцохоор ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзаж ярилцлаа.
-
2015 оны 9 сарын 02
Тасганы овоо орчмын цэцэрлэгт хүрээлэнг баасан гарагт ашиглалтад оруулна
-
2015 оны 9 сарын 02
Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье.
-
2015 оны 9 сарын 02
АНУ-ын Олимпийн хороо 2024 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх шалгаруулалтанд Лос-Анжелес хотыг санал болгохоор сонгожээ. Энэ тухай Лос-Анжелес хотын дарга Эрик Гарсетти мэдээлэхдээ “Энэ бол Лос-Анжелес яагаад үүсгэн байгуулагдсаны шалтгаан. Бидний хот бол дэлхийн хамгийн гайхамшигтай тайз юм” хэмээн хэлжээ.
-
2015 оны 9 сарын 02
ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт ”Сайдын цаг” уулзалтад оролцож ”Эдийн засгийн ил, тод байдлын тухай” хуулийн талаар мэдээлэл өглөө. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-
2015 оны 9 сарын 02
Тэгвэл гантай байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгуудыг Дорнод аймагт 500 га , Сүхбаатар, Хэнтий аймагт 135 га талбайгаас хадлан бэлтгэх Засгийн газрын тогтоол гарсан. Өнөөдрийн байдлаар дээрх аймгуудаас Дорнодод 60, Сүхбаатарт 50, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллаж байна.
-
2015 оны 9 сарын 02
ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын үүрэг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг Монгол Улс анх удаа баталж байна. Өмнө нь энэхүү хуультай ижил төстэй буюу Татварын өршөөлийн хуулийг 2007 оны 12 сард хэрэгжүүлсэн. Энэ хуульд 8000 гаруй компани хамрагдаж, татварын суурь 4.5 их наядаар нэмэгдсэн хэмээн С.Баярцогт сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нуун дарагдуулсан орлого буюу татварын суурь болж бүртгэгдээгүй байгаа орлогуудыг ил болгох асуудлыг зохицуулсан. Мөн Гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр хилээр нэвтрүүлсэн эд зүйлс, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн асуудлыг зохицуулсан байгаа. Энэ хуулийг 2012 оноос хойш гурван удаа өргөн барьж байсан ч УИХ-аас гаргасан зарим зарчмын зөрүүтэй асуудлуудын үүднээс эгүүлэн татан авч байсан. Саяхан дахин боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлууллаа.
Монгол Улсын санхүүгийн жил 12 сарын 31-нд дуусдаг. Тэгэхээр Татварын болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь татварын бодлогод зохицуулалт хийж, хуулийн этгээд буюу компани, хувь хүний орлогын блансыг шинээр эхлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хуулийн дагуу бол 2015 оны нэгдүгээр улиралын тайлангаар хязгаарлана. Тэгээд энэ оны 12 сарын 31-ны дотор хувь хүн, хуулийн этгээд компанийнхаа болон орлогын мэдүүлгээ гаргана. Ингэхдээ тухайн компаний нэр дээр өмнө нь бүртгэгдээгүй байсан хөрөнгүүдээ оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хэмжээнд илрээгүй юм уу, орлогын мэдүүлэгтээ тусгаж, бүртгүүлээгүй хөрөнгө байхгүй болно гэж үзэж байгаа. Хамгийн гол зорилт нь иргэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын үндсэн дээр бүртгүүлэх ёстой. Ингэвэл Эрүүгийн болон Захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм.
Түүнчлэн энэ хуулийг хэрэгжүүлэхэд Нийгмийн даатгалын хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Няглан бодох бүртгэлийн тухай хууль болон Гаалийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуульд зохицуулалт хийсэн.
Хуулийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, НЭМҮТ, Онцгой албан татвар, Гаалийн албан татварыг өршөөнө. Хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нууцална.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийг хэрэгжүүлэх журамыг баталсан. Журмын тухай тодорхой мэдээллийг ТЕГ, УБЕГ гэх мэт төрийн байгууллагуудын цахим хуудсанд байршуулна.
Энэ хуулийн талаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилгоор 1800-тэй тусгай дугаарууд ажиллуулахаар төлөвлөж байна. Уг дугаар дээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй мэргэжилтэн ажиллах болно. Тухайлбал, тайлангаа хэрхэн бичих, далд хөрөнгийнхөө залруулгыг хэрхэн гаргах зэргийг мэдээлнэ.
Хуульд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг цахим болон цаасан бүртгэлээр хүлээж авна. Цахимаар бүртгэлийг энэ оны 12 сарын 31-ны 24 цаг хүртэл авна. Харин цаасан бүртгэлийг 31-ны 18.00 цаг хүртэл буюу ажлын цаг дуусах хүртэл авах юм.
Мөн “Эдийн засгийн ил тод байдал гэсэн тэмдэглэгээтэй шинэ эхлэлтийн бланс үүсээд явахаар зохицуулж байгаа. Татварын Ерөнхий газар үүн дээр тусад нь сервер гаргаад бүртгэлийн ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр заасан байгаа. Энд оролцож байгаа төрийн байгууллага болгон сар бүхний 10-нд хэдий хэмжээгээр танилцуулга зөвлөгөө өгөв, хэдий хэмжээний хувь хүн, компани орлогын болон хөрөнгийн шинэчилсэн бүртгэл хийлгэв гэсэн мэдээллийг өгнө. Өчигдөр ажлын хэсэг анх удаагаа хуралдсан. Энэ хуралдаанд бизнес эрхлэгчид болон гол, гол төрийн байгууллагуудыг урьж оролцуулсан. Аль болох олон хүнийг оролцуулах, сурталчилгаан дээр нь хамтарч ажиллах, сурталчлах үйл ажиллагаа явуулахаар тохирсон байгаа. Ингээд бизнесийн байгууллагуудаас оролцуулсан сурталчилгааны ажлын хэсгийг Сангийн сайдын тушаалаар байгуулж байгаа. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж дуусах хугацаа хүртэл Засгийн газар дээр ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд ахалж байгаа. Монгол Улсын эдийн засаг далд эдийн засгийн хувь хэмжээ гуравны нэгд хүрч байна гэсэн янз бүрийн судалгаанууд байдаг. Энэ тоо эрс буурах байх. Хоёрдугаарт татварын бааз суурь нэмэгдэнэ. Бизнесийнхэний хувьд тодорхой хэмжээний хяналт шалгалтын байгууллагуудаас ирдэг дарамтууд байхгүй болно. Өөрөөр хэлбэл бизнесийн эрүүл орчноос дараагийн нөхлийг эхлүүлэх бололцоо бүрдэнэ. Мөн анхааруулж хэлж байгаа нэг зүйл нь 2007 оны 12 дугаар сард татварын зарим болон нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжсэн бол энэ хууль 2015 онд хэрэгжье гэхэд 8 жилийн интервалтай байн, байн асуудлаа ил тод болгох, өршөөл үзүүлэх тухай асуудал яригдаад байвал сөрөг үр дагавар авчирна гэж үзэж байна. Тиймээс энэ удаад сурталчилгаагаа маш сайн хийгээд нийт компаниуд, хувь хүмүүсийн оролцоог нэмэгдүүлээд цаашдаа ийм төрлийн хуулийг богино хугацаанд гаргахгүй байх зорилтыг барьж ажиллана. 2007 оны хуулийн хэрэгжилтийн явцад тухайн бүртгэлтэй байсан нийт компанийн 30 хувь нь энэ арга хэмжээнд хамрагдсан байгаа юм. Хамгийн их анхаарч байгаа зүйл бол жижиг дунд компаниуд байгаа. Яагаад гэвэл том компаниуд хуулийн зөвлөхтэй, мэдээлэл сайтай байдаг. Жижиг компаниуд болон хувиараа аж ахуй эрхэлж байгаа хүмүүс байнгын хуулийн зөвлөгөө өгдөг хүмүүс байдаггүй, байнгын нягтлан байдаггүйтэй холбогдуулаад хойрго хандаж байгаа. Дараа нь энэ хуулийн ашиглах боломжийг алддаг. Энэ үйл ажиллагаатай холбогдуулаад сар болгоны 10-нд мэдээллээ авсны дараа 12 сарын 31 хүртэл сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.
Нэг асуудал гарсан. Энэ нь юу гэхээр тодорхой шатууд дээр байгаа татвартай холбоотой хэргүүдийн асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг бизнесийн байгууллагууд гаргасан. Энэ зохицуулалт нь Өршөөлийн хууль дээр хамрагдаж байгаа. Өршөөлийн хуулийн 4, 7 дугаар зүйл дээр энэ асуудал хамрагдаж байсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт энэ зохицуулж байсан харилцаа нь хамрагдаж байгаа учраас Ерөнхийлөгчийн хоригийг авах эсэхийг шийдсэний дараагаар УИХ хуулиа өөрчилж зохицуулалт хийдэг. Хэрвээ энэ асуудал нэг тийшээ шийдэгдвэл ил тод байдлыг дэмжих тухай хуультайгаа цуг сурталчилгааг нь хийгээд явна” гэлээ.
-
2015 оны 9 сарын 02
Өнөөдөр өглөө хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг зорьж явсан галт тэргэнд нэгэн эмэгтэй амаржжээ.
-
2015 оны 9 сарын 02
Баруун Африкт дэгдэн олон зуун мянган хүний аминд хүрсэн Эбологийн дэгдэлт ихэнх голомтдоо дахин гарахаа болиод байсан. Гэтэл өчигдөр Сьерра-Леонд Эболагаар дахин нэг хүн амиа алдсан талаар “BBC” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 9 сарын 02
“Хүннү Лорд” ХХК Засгийн газрын нэрийг барин 160 ам.долларын үнэтэй сэтгүүл зарж байсан гэх мэдээлэл өнөөдөр ч олны анхаарлыг татсаар байгаа.
-
2015 оны 9 сарын 02
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж залилан хийх тохиолдол гарсаар байна.
-
2015 оны 9 сарын 02
АНУ-ын цагдаа гараа өргөн аюулгүй гэдгээ нотолсон хүнийг буудан хөнөөсөн бичлэг олон нийтэд цацагдлаа. Энэхүү бичлэг цацагдсанаас хойш гэмгүй хүнийг буудан хөнөөдөг цагдаа нарын тухай шүүмжлэл дахин дэгдэхэд хүрсэн байна.
-
2015 оны 9 сарын 02
С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар бензиний үнийг бууруулахыг шаардлаа
-
2015 оны 9 сарын 02
2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр УИХ Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн баталж, есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан.
-
2015 оны 9 сарын 02
Академич Б.Ринчений хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болжээ.
-
2015 оны 9 сарын 02
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Прокурорын байгууллагын 90 жилийн ойгоор тавьсан Өршөөлийн хуулийн тухай илтгэл халуун сэдэв болсон. Тэгвэл Ерөнхийлөгч энэхүү илтгэлээ дэлхий дахинд хүргэхийг хүсчээ. Тэрээр илтгэлээ англиар хөрвүүлсэн хувилбараа үзэхийг дагагчиддаа уриалан жиргэж, холбоосын хамт хүргэсэн байна.