-
2015 оны 8 сарын 30
Өнгөрсөн Даваа гаргийн Засгийн газрын хуралдаанаар МАН-аас томилогдсон дэд сайдуудыг “төрхөмд нь буцаасан”.
-
2015 оны 8 сарын 30
Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна.
-
2015 оны 8 сарын 30
Дэлхийн I, II дугаар дайны уршгаар олон сая хүн амь насаа алдаж, өнчирч хагацсан ч энх тайвны эхлэл болсон хэмээн үздэг билээ. Тэгвэл дэлхийн II дугаар дайны тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
-
2015 оны 8 сарын 30
Тухайн өдөр морь, нохой жилтнээ алваа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдагийн үйл, тангаргаа буцаахад сайн.
-
2015 оны 8 сарын 30
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
-
2015 оны 8 сарын 29
Сургуулийн хүүхэд тээвэрлэх автобуснууд шаардлага хангасангүй
1 цаг 38 минутын өмнө
Илгээх
Хэвлэх
Замын цагдаагийн газраас сүүлийн хоёр өдөр 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн “Хүүхэд тээвэрлэх” автобусуудыг шалгажээ.
2015-2016 оны хичээлийн шинэ жил, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай аюул осолгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг шалгалтыг хийж байгаа аж.
Шалгалтаар,
1.Тээврийн хэрэгслийн насжилт хэтэрсэн,
2.Ухрахдаа гадагшаа буюу хүүхдүүдэд “Анхааруулах дуут дохио” өгөх “Дуут дохио” байхгүй,
3.3огсохгүй явах хориотой тэмдэггүй,
4.Ослын үед цонх хагалах алх, эвүүр, маршрутыг мэдээлэх дэлгэцгүй,
5.”Хүүхэд тээвэрлэж байна” гэсэн бичиг нь стандартын шаардлага хангахгүй, олон янз бичсэн,
6.Хувь хүний тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхдээ тухайн сургуультай ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй,
7.Тээврийн хэрэгслийн хоёр талд тухайн аж ахуй нэгжийн логогүй,
8.Эмийн сан нь нэр төдий,
9.Тээврийн хэрэгслүүд нь нэгдсэн шар өнгөтэй байх ёстой ч олон өнгөтэй, стандартад тавьсан өнгөөр будаагүй,
10.Стандартад суудлын тоо 22 ба түүнээс дээш гэж заасан боловч бага оврын микробусыг ихээр оролцуулсан,
11.Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл сонгосон,
12.Зарим жолооч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тиймээс шалгалтын дүнгийн талаар нэгдсэн мэдээ гаргаж, Нийслэлийн боловсролын газарт албан даалгавар хүргүүлэн заагдсан зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг Замын цагдаагийн газраас авч ажиллахаар болсон байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
-
2015 оны 8 сарын 29
Хумсанд илэрдэг түгээмэл 4 гэмтэл, арчилгаа
2015 оны 8 сарын 20
-
2015 оны 8 сарын 29
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд номын үзэсгэлэн гарна
-
2015 оны 8 сарын 29
Оюутнууд Чингисийн талбайд тангараг өргөнө
-
2015 оны 8 сарын 29
НҮБ-ын тэргүүн Бээжингийн парадад оролцоно
Бямба, 8 сарын 29 2015
Бичсэн Г.Доржханд
Хэвлэх
Email
НҮБ-ын тэргүүн Бээжингийн парадад оролцоно
НҮБ. /NHK/. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ирэх долоо хоногт БНХАУ-д айлчилна.
БНХАУ-ын Засгийн газрын нэрлэсэнчлэн, “Японы эзлэн түрэмгийлэгчдийг Хятадын ард түмэн дарсны болон фашизмын эсрэг дэлхийн дайнд ялсны 70 жилийн ой” энэ онд тохиож байгаа юм.
НҮБ, “Ерөнхий нарийн бичгийн дарга Бан БНХАУ-ын дарга Си Зиньпиний уриалгаар есдүгээр сарын 2-6-нд Бээжинд айлчилж, ойн баярын арга хэмжээнд оролцоно” гэж мэдэгдсэн юм. НҮБ-ын тэргүүн есдүгээр сарын 3-нд Тяньаньмэний талбайд болох цэргийн парадыг үзэж сонирхох аж.
Тэрбээр мөн Си дарга болон Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, ирэх сард болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болон дэлхийн дулааралтай холбоотой асуудлаар санаа бодлоо солилцоно.
Хятад улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, 30 улсын удирдагчид, тэдний дотор ОХУ болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нар парадад оролцохыг хүссэн урилгыг хүлээн авчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Европын томоохон улсуудын удирдагчид оролцохгүй.
-
2015 оны 8 сарын 29
Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа явагдаж буй байршлууд
-
2015 оны 8 сарын 29
5 хормын дотор стрессээ тайлах аргууд
-
2015 оны 8 сарын 29
“Алтай” хотхоныхонд эрүүл мэндийн үйлчилгээг ойртууллаа
-
2015 оны 8 сарын 29
Малчид, тариаланчдын саналыг салбарын сайдад хүргүүлэв
-
2015 оны 8 сарын 29
Осолдсон машин хулгайнх байгаагүй гэв
Өнөөдөр 12 цаг 4 минут
Илгээх
Хэвлэх
Төв талбайн өмнөх замд өчигдөр өглөө Приус маркийн машин онхолдож, замын хашлага эвдсэн билээ. Тэгвэл энэ ослын дараа цахим ертөнцөөр янз бүрийн мэдээлэл тарсан.
Машин хулгайлсан этгээд давхиж яваад онхолдсон. Машин ачигчид бэхэлгээгүйгээр ачиж яваад унагаасан гэх зэргээр шуугисан. Тэгвэл албан эх сурвалжийн өгсөн мэдээллээр хулгайн машин байгаагүй гэнэ. Мөн машин ачиж явсан нөхдүүд унагаагүй аж.
Өөрөөр хэлбэл, гэнэтийн осол болсон талаар цагдаагийн газраас мэдээлж байна. Ослын үеэр хүн бэртэж, гэмтээгүй аж. Харин 25.3 метр зайд замын хашлага, хайс эвдэрсэн юм байна.
-
2015 оны 8 сарын 29
Зарим шүүгчийг томилов
-
2015 оны 8 сарын 29
”Талх чихэр” компани талхны үнийг нэмэхгүй
-
2015 оны 8 сарын 29
Цөмийн туршилтыг эсэргүүцэж Энхтайвны хонх цохив
-
2015 оны 8 сарын 29
Баянгол дүүргийнхэн ирэх есдүгээр сардаа багтаж 100 ортой хүүхдийн эмнэлгээ хүлээж авах гэж байна. Ингэснээр өвлийн цагт ханиад, томууны үеэр эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж хүүхдүүдээ коридорт хэвтүүлдэг байдал багасна гэсэн үг юм.
-
2015 оны 8 сарын 29
Эх оронд нь дотоодын ширүүн тэмцэл, бослого, үймээн гарсны улмаас Сирийн хотуудад нурсан барилгаас өөр зүйл үлдээгүй байна. Тус улсын ард түмэн ойролцоох хотууд болох Грек, Турк руу дүрвэсээр. Дүрвэгсдийн цуваа хоногийн 24 цагт тасрахгүй. Гэхдээ тэднийг хэн ч хүлээж авахгүй нь эмгэнэлтэй. Аз таарсан нь Грект очоод гудамжинд зузаан цаас дэвсэн амьдарч байна. Харин зарим нь хилийн зурвас дээр баригдаж хөөгдсөөр.
Сиричүүд маш олноороо вагон болон усан завиар ойролцоох хотууд руу дүрвэж байна. Харин завь болон вагоноор явах боломжгүй нь олон км үргэлжлэх замыг гэр бүлээрээ алхаж туулж байгаа юм. Ингээд сэтгэл эмзэглүүлэм тэдний зургуудыг хүргэж байна.