-
2015 оны 8 сарын 27
Бор Өндөр дэх Сум дундын Прокурорын газраас аргачилсан зааварт зааснаар харъяа Цагдаагийн тасагтай хамтарсан зөвөлгөөнийг 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулжээ. Зөвлөгөөнд сум дундын ахлах прокурор М.Энхбаатар, Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Адъяабилэгт болон нийт прокурор, туслах ажилтнууд, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчид оролцсон байна.
-
2015 оны 8 сарын 27
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар Дурсагдах Далай Даян Дархан аварга Д.Цэрэнтогтох өчигдөр зуурдаар таалал төгсчээ.
-
2015 оны 8 сарын 27
Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн коксжих нүүрсний ордыг түшиглэн зах зээлийн нөхцөлд тогтвортой, эдийн засгийн эерэг эргэлттэй ажиллаж чадах кокс, хими, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлэх чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК болон “Бэрэн групп” хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд жилд 500.000 тонн хүртэл металлургийн кокс, химийн бүтээгдэхүүн, 300.000 тонн ган төмөрлөг үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүрэн хэмжээний цогцолбор үйлдвэрийг барьж байгуулах бөгөөд энэхүү төслийн анхан шатны эдийн засгийн тооцоо судалгаа хийх, төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг босгох зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.
-
2015 оны 8 сарын 27
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо. Удирдах зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Паркийн дарга, Удирдах Зөвлөлийн Нарийн бичгийн дарга М.Гончигжав нар оролцлоо. Удирдах зөвлөлийн хуралдаанаар Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ, Эмээлтийн паркийн төслийг санхүүжүүлэх хувилбарууд, Нийслэлийн 2015 оны төсвийн тодотголд оруулах санал гэсэн асуудлыг хэлэлцлээ. Тус гурван асуудлаас Улс болон нийслэлийн 2015 оны төсвийн тодотголд санал тусгуулах тухай тогтоол гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ гэж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-аас мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 27
Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр босогчидтой эвлэрэх энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ талаар барууны хэвлэлүүд онцлохдоо Салва Кийр НҮБ-ын хоригийн дараа хэлэлцээг баталлаа гэжээ.
-
2015 оны 8 сарын 27
Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж үйлчилгээнд гарахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Харин энэ талаар нийслэлийн Тээврийн газраас тодруулахад, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч зөвшилцөлд хүрсэн. Тэд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа гэсэн тайлбар өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 27
Уул уурхайн салбарт Япон улсаас хөрөнгө оруулалт татна
-
2015 оны 8 сарын 27
ШӨХТГ-аас ЕБ-ын сургуулиудын удирдлагуудад мэдэгдэл хүргүүлжээ
-
2015 оны 8 сарын 27
ОХУ. Москва дахь Оросын армийн шүүхээс ОХУ-ын Хуурай замын зэвсэгт хүчний командлагч асан Владимир Чиркинийг хээл хахууль авсан хэрэгт буруутган 5 жилийн ял ногдуулсан болохыг тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
-
2015 оны 8 сарын 27
Ливийн эрэг дээр амдан баригдсан цагаачдын завьнаас олон тооны цогцос илэрсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Энэ талаар Италийн эргийн хамгаалагчид мэдээлснээр завин дээрээс нийт 50 орчим хүний цогцос илрүүлсэн байна.
-
2015 оны 8 сарын 27
Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн шаардлагын дагуу Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цэцэгсайхан нараас хууль зөрчсөн буруутай албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаар хариу ирүүлжээ.
-
2015 оны 8 сарын 27
Эрхэмсэг бүсгүйчүүд ээ big sale-д нэгдэцгээе
-
2015 оны 8 сарын 27
айгалийн зудын хажуугаар эдийн засгийн зуд ч болж мэдэхээр байна. Долларын ханш 2000 төгрөгтэй тэнцсэн, гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах заасан, нүүрсний экспорт зогсонги байдалд орсон, төсвийн алдагдал нь сар бүр 100 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн, их, дээд сургуулийнх нь сургалтын төлбөр гэрлийн хурдаар өссөн, төр нь хувийн хэвшлийнхнээр хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгч чадахгүй л
-
2015 оны 8 сарын 27
АНУ-ын Виржиня мужийн телевизийн хоёр сэтгүүлчийг буудан хөнөөсөн хэрэг гарлаа. Алуурчин этгээд энэхүү хэргийг үйлдсэний дараа өөрийгөө буудан хөнөөсөн хэмээн орон нутгийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна.
-
2015 оны 8 сарын 27
Бразил. Латин Америкийн хамгийн том улс Бразилд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Авлигын улмаас иргэдийн итгэл буурч, Ерөнхийлөгч Дилма Руссэффийг огцрохыг шаардаж байгаа ажээ. Жагсагчид төрийн дууллаа дуулан тайван замаар жагсч байна. Энэ нь Дилма Руссэффийг эсэргүүцсэн 3 дахь удаагийн жагсаал бөгөөд өмнө нь энэ оны 3, 4 дүгээр сард болж байжээ.
-
2015 оны 8 сарын 27
Америкийн тэрбумтан, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй Доналд Трамп нэгэн сэтгүүлчийг хэвлэлийн бага хурлаас хөөж гаргасан байна.
-
2015 оны 8 сарын 27
Уул уурхайн сайд Р.Жигжид Эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгох болсон талаар мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 27
Налайх дүүргийн 3-р хороонд өчигдөр 17:00 цагт ..... тоотод ахуйн хэрэглээний 14 литрийн газ дэлбэрч 31 настай эрэгтэй ”М” түлэгдэж гэмтсэн хэрэг гарлаа. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Харин гэмтсэн иргэний хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
-
2015 оны 8 сарын 27
Олон улсын Хэрэглэгчийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2015 оныг дэлхий нийтээрээ “Эрүүл зөв, зохистой хооллолтын жил” болгон зарласантай холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчдад үзүүлж байгаа зарим үйлчилгээ, тухайлбал үнэгүй цэвэр усаар хангаж байгаа байдал нь холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт, судалгааны ажлыг хийлээ.
-
2015 оны 8 сарын 27
Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг хүргэж байна.