зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5895 5896 5897 5898 5899 5900 5901
  • Гуантанамо дахь Америкийн шоронг хаахыг уриалав
    2015 оны 6 сарын 16
    АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас тус улсын Төв шоронг хаах санал гаргасан тухай ”Telegraph” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчийн тамгын газар Төлөөлөгчдийн танхимд хандан 2016 оны санхүүгийн жилд Гуантанамо дахь Америкийн шоронд төсөв хувиарлахгүй байхыг уриалсан байна.
  • МАН-ын бүлэг УИХ-ын даргад хандлаа
    2015 оны 6 сарын 16
    МАН-ын бүлэг УИХ-ын даргад хандлаа
  • Хууль тогтоомж зөрчсөн 18 дүрэм, журмыг хүчингүй болгуулав
    2015 оны 6 сарын 16
    Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье.
  • Ү.Батчулуун төрсөн охиныхоо компанитай гэрээ байгуулжээ
    2015 оны 6 сарын 16
    Ү.Батчулуун төрсөн охиныхоо компанитай гэрээ байгуулжээ
  • Орхон аймгийн Баян-Өндөр уулыг германчуудтай хамтран ойжуулна
    2015 оны 6 сарын 16
    Орхон аймгийн Баян-Өндөр уулыг германчуудтай хамтран ойжуулна
  • Бангладеш Ард Улсын Элчин сайд ИЖБ барилаа
    2015 оны 6 сарын 16
    Бангладеш Ард Улсын Элчин сайд ИЖБ барилаа
  • ХТҮГ-ын дарга И.Нарантуяад сахилгын шийтгэл ноогдуулав
    2015 оны 6 сарын 16
    Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа сайжруулахыг үүрэг болгосон байна.
  • “Увс Пасад” ХХК-ний ажилтан 18 настай эмэгтэй өндрөөс унажээ
    2015 оны 6 сарын 16
    ”ГССҮТ-д өндрөөс унасан хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад “Увс Пасат” ХХК-ний туслах ажилтан 18 настай эмэгтэй М 12 давхарын орон сууцны 9 давхарт гадна пасадны ажил хийж байгаад унаж гэмтсэн байжээ. Уг хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж бай
  • “АМАЦЭЭ” ХХК 16 настай хүүхэд барилга дээрээ ажиллуулж байжээ
    2015 оны 6 сарын 16
    ”Хүний толгой дээр төмөр уналаа” гэсэн мэдээллийг энэ сарын 12-ны өдөр 17:30-д Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн шуурхай бүлэг очиж шалгахад Нарны хорооллын 19-р блокны ажлын талбай дээр ажиллаж байсан “АМАЦЭЭ” ХХК-ний туслах ажилчин 16 настай, эрэгтэй Н -ын толгой дээр төмөр унасан байжээ. Ингэхдээ бүр 23 давхраас 3 метрийн урттай төмөр труба унаж гэмтээсэн хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн сургалт, зөвлөгөөн эхэллээ
    2015 оны 6 сарын 16
    “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт баруун бүсийн цагдаагийн хүрээний алба хаагчдын нэгдсэн сургалт, зөвөлгөөн эхэллээ.

  • Хүүхэд будаг шингэлэгчийг даавуунд шингээж үнэрлэсэн хэрэг бүртгэгджээ
    2015 оны 6 сарын 16
    СХД-ийн 24-р хороонд оршин суудаг нэгэн иргэн “Манай хүүхэд шар цавуу үнэрлэчихсэн байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад 16 настай эрэгтэй Н гэртээ будаг шингэлэгчийг даавуунд шингээж үнэрлэж мансууран байдалтай байжээ. Хүү одоогоор Хордлого тайлах яаралтай тусламжийн төвд хэвтэж эмчилүүлж байгаа аж. Харин хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

  • МАН завсарлага авсан нь эмэгтэй гишүүдийн дургүйцлийг хүргэв
    2015 оны 6 сарын 16


    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл
    Илгээх
    Хэвлэх


    Эмэгтэй гишүүд хуралдааныг орхилоо

    25 минутын өмнө

    УИХ дахь эмэгтэй гишүүд яг одоо мэдээлэл хийх гэж байна.

    Тэд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааныг дөнгөж сая орхиж гарсан бөгөөд уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм.

    Гэвч эл асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатай завсарлага авсан тул эмэгтэй гишүүд үүнийг эсэргүүцэж, ”Ард түмний захиалгаар орж ирж байгаа хуулийг хэлэлцсэнгүй, асуудлыг албаар гацаалаа. Ингэж хандаж байгаа бол бид нар Байнгын хорооны хуралд суух шаардлага алга” хэмээн нилээд маргаан болж, удалгүй гишүүд хуралдааны танхимыг орхив.
  • Вируст гепатитын олон улсын II чуулган Монголд болно
    2015 оны 6 сарын 16
    Вируст гепатитын олон улсын II чуулган Улаанбаатар хотод болно
  • НҮБ-ын медалиар цэргийн багийн эмч нар шагнуулав
    2015 оны 6 сарын 16
    НҮБ-ын медалиар цэргийн багийн эмч нар шагнуулав
  • “Khaan quest” сургууль удахгүй эхэлнэ
    2015 оны 6 сарын 16
    Америк, Монгол цэргүүдийн хамтарсан ”“Khaan quest” сургууль удахгүй эхэлнэ
  • Бичлэг: Машины ачилтын үйлчилгээ иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэв
    2015 оны 6 сарын 16
    <iframe width=”420” height=”315” src=”https://www.youtube.com/embed/CmwgCh5prJ0” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Дэлхийн шилдэг балетчид Монголын тайзнаа энэ сарын 18,19-нд тоглоно
    2015 оны 6 сарын 16
    “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам энэ сарын 18,19-ны өдөр манай улсад зохион байгуулагдах гэж байна.
  • Эрдэнэт үйлдвэрийнхэн хяналтын хуудсаар өөрсдийгөө үнэлэв
    2015 оны 6 сарын 16
    “Иргэн бүр-эрсдэлгүй орчинд” сэдэвтэй сарын аяны нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, химийн хорт болон аюултай бодисын 4-р агуулах, шатахуун түгээх станцыг “Хяналтын хуудас”-аар үнэлэх дадлага ажлыг сургалт семинарт оролцогчидтой хамтарч хийлээ.

  • Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталлаа
    2015 оны 6 сарын 16
    Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа
  • Арабын нэгдсэн Эмират улс манайд элчин сайдын яамаа байгуулна
    2015 оны 6 сарын 16
    Арабын нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яамыг Улаанбаатарт байгуулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед бин Рашид Аль Мактумын урилгаар өнгөрөгч тавдугаар сарын 19-20-нд тус улсад ажлын айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

    Айлчлалын үеэр болсон уулзалт, ярианы үеэр хоёр талын харилцаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хөндөсний дотор хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай, Орлогын татварыг давхардуулж ногдуулахаас сэргийлэх тухай, Агаарын харилцаа тогтоох тухай зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн талаар санал солилцож, Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг эцэслэн тохирлоо.

    Түүнчлэн CIB санхүүгийн групптэй Монгол Улсын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд нэг тэрбум хүртлэх ам.долларын хөрөнгө оруулах сан байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт гарын үсэг зурсан байна.

    АНЭУ-ын талаас манай уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, монгол хонины махыг худалдан авахад бэлэн байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэж байлаа. Мөн хоёр улсын хууль сахиулах салбар хооронд харилцаа тогтоох, тус салбарын монгол мэргэжилтнүүдийг өөрийн улсдаа дунд, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

    Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина

    Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллаж байгаа. Цаашид тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзэн Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

    Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа өөр хоорондоо харилцан нөлөөлөх үндсэн гурван асуудлыг гадны улс орны Хөгжлийн банк амжилттай ба амжилтгүй туршлага, өөрийн орны хууль тогтоомжийн уялдаа холбоонд суурилан цогцоор нь шийдвэрлэх,

    Үүнд

    · Хөгжлийн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг боловсронгуй болгох, болзошгүй эрсдэлийг бууруулах

    · Хөгжлийн банкны засаглал, ил тод байдал, тайлагналыг сайжруулах

    · Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зэрэг багтжээ.

    “Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит заал барина

    Ази Европын дээд түвшний уулзалтыг ирэх оны долдугаар сард зохион байгуулахтай холбоотойгоор дараах шийдвэрийг гаргалаа.

    “Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит заал барих, зочдын танхимыг өргөтгөх, тохижуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.

    Энэ уулзалтын үеэр 4500-5000 зочид төлөөлөгчдийг хүлээн авч, үдэн гаргах бөгөөд олон улсын ирэгчдийн танхимыг өргөтгөх, явагчдын транзит танхимыг шинээр байгуулж, зорчигч үйлчилгээний терминалын барилгын багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг хийснээр одоо байгаа талбайг 2,3 дахин нэмэгдүүлэх юм.

    Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцохоор 51 улсын төлөөлөгч, тэдгээрээс 39 улсын төрийн тэргүүн өөрийн агаарын хөлгөөр ирэх урьдчилсан мэдээлэлтэй байна.

    Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгоно

    Газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд Газрын тосны газар болон “Ренова-илч” ХХК-ийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргад олголоо.

    Газрын тосны хайгуулын “Хар ус II” талбайд “Ренова-илч” ХХК-тай гэрээ байгуулагдвал хөрөнгө оруулагчийн ажлын туршлага, компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт зэрэгт тулгуурлан хайгуулын хугацааны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх санхүүгийн боломжтой болох юм байна.

    Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барина

    Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд зөвхөн төрийн зохицуулах оролцооноос гадна өндөр хэрэглээтэй хэрэглэгчийн ухамсар, зах зээлд шинээр бий болж байгаа эрчим хүчний аудитор, эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, эрчим хүчний инженер эдгээрийн хоорондох харилцан уялдаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

    Энэ хуулийн төсөл нь ерөнхий концепцийн хүрээнд зохицуулалт хийж, нэр томъёоны тодорхойлолт, байгууллагуудын эрх, үүрэг, хоорондын уялдаа, харилцан хамаарал, урамшуулал болон хуулийн хариуцлага зэргийг тусгасан төсөл юм. Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбоотой нарийвчилсан харилцааг эрчим хүчний хэмнэлтийг хэрэгжүүлэх нэгжээс боловсруулж, Засгийн газраар батлуулах журмаар зохицуулахаар тусгажээ.

    Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

    Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус хууль (шинэчилсэн найруулга) өнгөрсөн оны долдугаар сард батлагджээ. Хуулиар газрын тосны салбар дахь төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгон, нөөц ашигласны төлбөр (рояалти)-ийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөвчлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон зохицуулсан.

    Тус хуулиар хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг гүйцэтгэх бөгөөд энэ ажлыг гүйцэтгэх явцад хуулийн тодорхой бус зохицуулалтын улмаас зарим асуудлыг үүсгэжээ.

    Уламжлалт бус газрын тосны эрлийн үед өрөмдлөг хийж болох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, гэрээлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг хоёр заалтаар давхардуулан хуульчилсан техникийн алдааг засч хуулийн төслийг боловсруулжээ.

    Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барина

    “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Маррекешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    Энэхүү гэрээний зорилго нь хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодийн бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүйгээр ном, бусад хэвлэмэл бүтээлийг ашиглуулах боломж олгох юм. Уг гэрээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгш эрхтэйгээр мэдээлэл олж авах ба тэдний сурч боловсрох эрх нь хүнлэг энэрэнгүй нийгмийн хөгжлийн ёсонд нийцэх юм.

    Хууль сахиулахын их сургуулийн талаар дараах арга хэмжээг авахаар боллоо

    Хууль сахиулахын их сургууль нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний байгууллага байх бөгөөд төрийн тусгай албан хаагч байж, дүрэмт хувцас, цол ялгах тэмдэг хэрэглэж байхаар тогтлоо.

    Үүнтэй холбогдуулан

    · Тус сургуулийн албан хаагч нарын цол, албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож, тус сургуулийн 2015 оны батлагдсан төсөвт нийцүүлэн бүтэц, орон тоо, дүрмийг шинэчлэн баталж мөрдүүлэх

    · Тус сургуулийн албан хаагчийн дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох журмыг баталж, тус сургуульд алба хааж байгаа цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын албан хаагч нарт цол олгохтой холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх

    · Сургалтын хөтөлбөр, агуулга чанарыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сургалтын орчныг сайжруулах, багш нарыг мэргэшүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг Хууль зүйн Д.Дорлигжавт даалгалаа.

    Хууль сахиулахын их сургуулийн албан хаагчийн цолны болон төрийн тусгай албан хаасан хугацааны нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг цагдаагийн албан хаагчид олгож байгаа хувь хэмжээтэй адилтган олгож, төсвийг Хууль зүйн сайдын төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа.

    Товч мэдээ

    · Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төслийг төр, хувийн хэвшлийн оролцооны хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг оновчтой хэлбэрээр сонгож, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт даалгалаа

    · Монгол Улсад хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдийг оролцуулсан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг энэ сарын 18-20-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.

    · Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн Зээлийн хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

    · Монгол Улсын Аж үйлдвэрийн сайдын энэ сарын 29-30-нд Япон улсад хийх албан ёсны айлчлал, Монгол Улс, Япон Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны VII зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

    · Улаанбаатар хотод энэ сарын 23-26-нд зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Беларусийн Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

    · Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевийн өнгөрөгч сарын 10-13-нд манай улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.

    · Авлигын эсрэг санаачилгын 2015 оны Удирдах зөвлөлийн ээлжит хурал, Бүс нутгийн семинарыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.

    · Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

    · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/10145#sthash.tXaPGJtq.dpuf
5895 5896 5897 5898 5899 5900 5901
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    16 цаг 6 мин
  • Үнэн хол биш
    17 цаг 26 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    17 цаг 45 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    20 цаг 36 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    20 цаг 47 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    21 цаг 2 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    21 цаг 9 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    21 цаг 12 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Уржигдар 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    2025-07-25
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    2025-07-25
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    2025-07-25
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    2025-07-25
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    2025-07-25
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-25
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-25
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-25
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    2025-07-25
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    2025-07-25
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    2025-07-25
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК