зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4876 4877 4878 4879 4880 4881 4882
  • “Хавдрыг даван туулагчдын талархлын баяр” өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 14
    Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хавдрыг даван туулагчдын талархлын баяр” өнөөдөр болно. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдах энэхүү баярт хавдрын өвчнийг өөрсдийн сэтгэлийн тэнхээ, зориг тэвчээрээр ялан дийлж чадсан хүмүүс хуран чуулдаг уламжлалтай юм.
  • Өвлийн бүсчлэлд маргааш шилжинэ
    2016 оны 10 сарын 14
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 10 сарын 14
    Өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
    БСШУСЯ

    08.30 цагт: “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Дээд боловсролын сургалтын байгууллага ба үйлдвэрлэлийн түншлэлийг хөгжүүлэх төслийн батламж гардуулах ёслол болно.
    Төрийн ордон

    09.00 цагт: Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлын нээлт Их танхимд болно. Хурлаар тус холбооны Удирдах зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг сонгоно. Утас: 98066116
    Танан төв

    09.00 цагт: ”Биднийг сонс” охидын эрхийн хоёрдугаар чуулган болох гэж байна. Чуулганы үйл ажиллагаанд зорилтот бүлгийн 80, хот, хөдөөгийн төлөөл болсон ЕБС-ийн 120 охид оролцоно. Утас: 96110110, 70105105
    Монгол Япон төв

    09.00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын JICA олон улсын байгууллагын ”Улаанбаатар хот дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн багтай хамтран зохион байгуулж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг үргэлжилнэ. Утас: 99099256
    МҮЭСТО

    09.00 цагт: ”Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” сэдэвт зөвлөгөөн болно. Хүний үндсэн эрх, зохистой хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хүрээнд тулгамдаж буй асуудал, цаашдын зорилтын талаар хэлэлцэнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МХЕГ, МҮЭ, МАОЭНХ хамтран зохион байгуулна. Утас 91989890, 99080298
    116 дугаар тусгай сургууль

    09.30 цагт: Хараагүй хүүхдүүдэд зориулсан брайль хэвлэх цехийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 80019339, 99034697
    Стандартчилал, хэмжил зүйн газар

    10.00 цагт: Дэлхийн Стандартын өдрийг тохиолдуулан ”Стандарт итгэлийг төрүүлнэ” уриан дор семинар зохион байгуулах гэж байна. Утас: 99650498
    Эрүүл мэндийн хөгжлийн төв

    10.00 цагт: Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 88027947
    ”Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

    11.00 цагт: НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс нийслэлийн Засаг даргын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 99666553
    Сонгинохайрхан дүүрэг

    11.00 цагт: Тус дүүргийн 24 дүгээр хороон дээр Баянхошууныхан эрчим хүчинд холбогдох арга хэмжээний нээлт болно. Утас: 88117788
    Горькийн нэрэмжит номын сан

    11.00 цагт: Үе үеийн уншигчдын дунд “Горькийн” нэрээрээ алдаршсан номын сан 70 жилийн ойн баяраар нээлтээ хийнэ. Утас: 70115700, 70115705, 96079909 /Хаяг: СУИС-ийн урд тал руу, 6-р байрны 1 дүгээр давхарт, зүүн тийшээ харсан хаалга/
    ХӨСҮТ

    11.00 цагт: Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.
    ”Мошеа эко энержи” ХХК

    11.40 цагт: ”Мошеа эко энержи” ХХК-ниас барих сэргээгдэх эрчим хүчний 50МВ-ын нарны цахилгаан станц барих ажлын шав тавих ёслолын арга хэмжээ Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын ойролцоо болно. Ёслолын ажиллагаанд салбарын яамны удирдлагууд оролцоно. Утас: 99058892, 77113232. /Жич: 10.30 цагийн үед Хэлмэгдэгсдийн хөшөөний хажуу талаас автобус явна.
    УДЭТ

    12.00 цагт: Төрийн соёрхолт, МУУГЗ Гончигийн Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан ”Харц хатан” дуулалт жүжгийн хэвлэлийн бага хурал болно.
    Скай плаза бизнес төв

    12.30 цагт: Дэлхийн стандартын өдөр тохиолдуулан олон улсын стандартын таван байгууллага Монголд нэг зэрэг төлөөлөгчийн газраа нээж байна. Утас: 9195 1101
    Батлан Хамгаалахын Их Сургууль

    13.00 цагт: БХИС-ийг үндэслэгч жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зарим алба хаагчдыг Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнасныг гардуулах үйл ажиллагаа дээр болно. Утас: 99299634
    Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

    14.00 цагт: ”Эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, гоо сайхны салонуудад хийгдсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлууд”-ын талаар шалгагдсан аж ахуйн нэгж байгууллагуудад хандсан сургалт зохион байгуулна. Утас: 91887887
    МУИС

    15.00 цагт: “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны эх бичгийн цогц судалгаа” төслийн нээлт болно. Утас: 89008869
    МУБИС

    15.30 цагт: Багшийн сургуулийн ахмад багш, профессор Г.Лхаахүүгийн ”Оюуны мэлмий нээх гэгээн судар” номын нээлт болно.
    Хэвлэлийн хүрээлэн

    16.00 цагт: Сонгуулийн үеэр сэтгүүлчдэд тулгамддаг бэрхшээл, боломж сэдэвт 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн мэдээллийн мониторинг, сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнгийн хэлэлцүүлэг болно.

    ӨНӨӨДӨР: ”Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” сэдвээр зөвлөлдөнө
    Үзсэн: 27 Mongolian National Broadcast

    Түгээх Жиргэх Түгээх

    Сэтгэгдэл бичих:
    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
    2016 оны 10 сарын 14
    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна
    2016 оны 10 сарын 14
    Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна
  • Монголбанк 15.0 сая ам.доллар нийлүүллээ
    2016 оны 10 сарын 13
    Банкууд 2277.00-2290.11 төгрөгийн ханшаар 56.8 сая ам.доллар, 338.46-340.82 төгрөгийн ханшаар 81.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2288.61 төгрөгийн нэг ханшаар 15.0 сая ам.доллар, 340.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.0 сая юанийг тус тус нийлүүллээ.
  • Өргөн хэрэглээний барааны үнэ 0.6 хувиар өсчээ
    2016 оны 10 сарын 13
    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн есдүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурсан бол, өмнөх оны эцсийнхээс 0.6 хувиар өсчээ.

  • Хар тамхитай тэмцэгчдийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 10 сарын 13
    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаах нийгэмлэг” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
  • 12 компанийн 36,857 ширхэг хувьцаа арилжлаа
    2016 оны 10 сарын 13
    2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” болон “II” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 36,857 ширхэг хувьцаа арилжигдсан байна.
  • Машины цонх хагалж хулгай хийдэг этгээдүүдийг барьжээ
    2016 оны 10 сарын 13
    Энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04.00 цагт Баянгол дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн авто машинтай бүлэг залуус иргэдийн автомашины цонхыг хагалж хулгай хийж байсныг цагдаагийн алба хаагчид газар дээр нь илрүүлжээ.
  • ”Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрт зориулж нэг жилд 44 тэрбум төгрөг зарцуулжээ
    2016 оны 10 сарын 13
    НИТХ-ын Өргөдлийн хороо, “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны хамтарсан хурал боллоо. “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооноос “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн тайлантай танилцахад тодруулах шаардлагатай, ажлын гүйцэтгэлийг нь нягталж харах шаардлагатай олон зүйл гарсныг хурлын эхэнд танилцууллаа.


  • Гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ
    2016 оны 10 сарын 13
    Гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ
    Өнгөрсөн сарын 17-ны өдөр олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдсан. Уг асуудалтай холбоотой Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан.
    Тэгвэл уг маргаантай асуудлын мөрөөр Эрээн хотын Гаалийн газраас шуурхай арга хэмжээ авч, зөрчил гаргасан ажилтныг ажлаас нь түтгэлзүүлсэн, удирдах дээд байгууллага нь шийдвэрлэх явдцаа байгаа тухай Эрээн дэх Консулын газраас мэдээллээ.
    Манай иргэд БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, хил, гаалийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг болохыг анхаарах нь зүйтэй юм хэмээн ГХЯ-наас анхааруулав.
    Б.Цэцэг
  • Улаан-Үд хоттой хамтран бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулна
    2016 оны 10 сарын 13
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голковыг хүлээн авч уулзлаа. Энэ нь хотуудын дарга нарын 2 дахь удаагийн албан уулзалт бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард болсон Улаан-Үд хотын түүхт 350 жилийн ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд хүндэт зочноор уригдан оролцож байсан юм. Энэ үеэр хотууд эдийн засгийн харилцаагаа улам өргөжүүлэхийн тулд ”Бизнес эрхлэгчдийн дугуй ширээ”-ний уулзалт хийхээр тохиролцсон. Энэ уулзалтыг зохион байгуулах талаар санал солилцохоор ирснээ Улаан-Үд хотын дарга Александр Михайлович Голков хэллээ.
  • Төр засаг БХИС-т анхаарлаа хандуулах цаг нь болжээ
    2016 оны 10 сарын 13
    Төр засаг БХИС-т анхаарлаа хандуулах цаг нь болжээ
    БХИС нь өндөр боловсролтой эх орноо хамгаалагч боловсон хүчин бэлдэх орчинг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, сургалт, боловсрол олгох үйл явцдаа илүү анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм байна. Үүний тулд төрөөс анхаарч ажиллахыг БХИС-ын захирал, хошууч генерал Я.Чойжамц өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээллийн үеэр илэрхийллээ.
    Тус сургууль нь төсвийнхөө 20 хувийг элсэгчдийнхээ төлбөрөөр бүрдүүлдэг. Хуулиндаа бол төр БХИС-ыг 100 хувь санхүүжүүлж хөрөнгө оруулалтаар хангах ёстой байдаг. БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц хэлэхдээ “Улсын төсөв, эдийн засгийн хүндрэлээс болоод сургалтын орчинд орчин үеийн дадлагын хэрэгсэл дутагдаад байна. Боловсролын яамны багцаас шинэ лаборатори байгуулаад өгөөч гэхээр танайх батлан хамгаалах яамнаас санхүүжих ёстой гээд батлан хамгаалах сайдын багцын төсвөөс 90-ээд хувь нь урсгал зардалдаа явчихдаг. Нэг ёсондоо батлан хамгаалах хөгжлийн бодлого хоцрогдолтой явж байна. Энэ сургууль бол улс орны оршин тогтнох, тусгаар байхын бэлгэдэл гэж хэлж болно. Ийм учраас төрөөс бидэнд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
    Гадаадын орнуудын ийм төрлийн сургуулиудад хамгийн сүүлийн үеийн сайн технологи нэвтэрч байдаг. Суралцагчид технологи бүрдүүлэлт сайтай орчинд бэлтгэгдээд төгсвөл тухайн улс оронд өндөр ач холбогдолтой. Манай улсын хувьд хуучин тенхик дээрээ одоо болтол сургуулилсаар л байна. Ингэх тусам бэлтгэгдэж гарч байгаа суралцагчдын чадамж нь доошлох муу талтай аж.
    Б.Цэцэг
  • Ж.Эрдэнэбат: Давхар татварын хэлэлцээр худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал
    2016 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд айлчлалын хоёр дахь өдрөө Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа.

    Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт ноён Т.Оошима итгэлтэй байгаагаа илэрхийлээд Японы нэр нөлөө, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг гэв. Мөн “Манай хоёр улс ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэй, ижил үнэт зүйлтэй. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад гурван удаа айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр түвшинд байгаагийн илэрхийлэл” гэж тодотголоо.

    Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал, тогтвортой байдлаас тогтмол үр дүн гарч, итгэлцэл бэхжинэ гэдгийг Т.Оошима онцоллоо. Мэргэжилтэн бэлтгэх, техник технологи нутагшуулах, харилцан ашигтай ажиллах нь Японы хөрөнгө оруулалтын үндсэн зарчим бөгөөд ийм харилцаанд суурилсан хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх улс төрийн орчин Монгол Улсад бий болсон гэж ойлгож тэрээр хэллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжлаад Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болох бөгөөд энэ хугацаанд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаагүй юм байна.

    Сүүлийн жилүүдэд Монгол, Японы өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж ойртож, энэ хэрээр харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг улс төрийн харилцааны адил өндөр түвшинд хүргэх нь Монгол Улсын Засгийн газрын зорилго байх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

    Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, худалдааны эргэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэх шаардлага байгааг Ерөнхий сайд онцлоод юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг байгуулах асуудлыг ойрын хугацаанд шийдэх эрмэлзлээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Давхар татварын хэлэлцээр байгуулах сонирхлоо илэрхийлжээ
    2016 оны 10 сарын 13
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд айлчлалын хоёр дахь өдрөө Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа.


  • Өвлийн бүсчлэлд маргааш шилжинэ
    2016 оны 10 сарын 13
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.
  • С.Батболд: Хотыг эзэнтэй байлгах хүмүүс бол Мэргэжлийн хяналтын байцаагч нар
    2016 оны 10 сарын 13
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргад 2016 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 680 саяыг, улсын төсөвт нийт 260 сая төгрөг төвлөрүүлэхээс 168 сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө.

  • АТГ-аас зөрчилтэй Эрүүл мэндийн төвүүдэд хариуцлага тооцно
    2016 оны 10 сарын 13
    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг судлан үзэв.

  • Автобусны жолооч зорчигч унагааж, гэмтээжээ
    2016 оны 10 сарын 13
    Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 358 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

    Тухайлбал: СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө 5-н буудлын автобусны буудлын замд Сайхан ирээдүй ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 35 настай эмэгтэй Т-г унагааж гэмтээжээ.

    СХД-ийн нутаг Толгойтын зам, Их нарангийн дунд буудлын замд T.Prius маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 09 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн байна.

    Орон нутагт: Хэнтий аймгийн Чингис хотын Чингис хаалганы урд асфальтан замд Istana маркийн авто машины жолооч А нь Istana маркийн авто машиныг мөргөж автомашиныхаа хажууд зогсож байсан жолооч 41 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироожээ.
4876 4877 4878 4879 4880 4881 4882
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө
    2 мин
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    39 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан намын эв нэгдэл энэ цаг үед хамгийн хүчтэй байна
    1 цаг 58 мин
  • Х.Тэмүүжин: Төр засаг ерөнхийдөө эзгүйдлээ
    2 цаг 7 мин
  • "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ
    3 цаг 27 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
    3 цаг 53 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    3 цаг 54 мин
  • Фото: Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
    4 цаг 2 мин
  • А.Амартүвшин: “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн
    4 цаг 29 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 14 мин
  • Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
    21 цаг 6 мин
  • "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
    21 цаг 35 мин
  • Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
    22 цаг 28 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно
    22 цаг 54 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 37 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 02 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг маргааш УИХ-д танилцуулна
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • “Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги” төслийн тайлангийн хурал боллоо
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Хадгаламжийн хүү 30 хувиар нэмэгдлээ
    Өчигдөр 12 цаг 56 мин
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-ны харилцагчид БНСУ-ын эмнэлгээс хөнгөлөлт авах боломжтой боллоо
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Иргэд хуримтлалын нэрийн дансандаа 175 мянган төгрөгтэй боллоо
  • Байнгын хорооны дарга Х.Ганхуяг Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
  • ЦЕГ: Хоёр настай хүүгийн цогцсыг төөрсөн газраас 3-4 км-ын зайнаас олсон
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Ерөнхийлөгчийн дэмжлэгээр байгуулагдсан Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
  • "Алтан цом"-ын багийн барилдаан ирэх сард эхэлнэ
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК