зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4880 4881 4882 4883 4884 4885 4886
  • Улсын хэмжээнд 70 гаруй иргэний амь насыг аварлаа
    2016 оны 11 сарын 14
    Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цас орж, салхи 12-14 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурсан бол 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар цас орж, 14-16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурсан.

    Цаг агаарын энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг хүндрэл гарсан тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2016.11.13-ны өдрийн 82 дугаар тушаалаар 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13:00 цагаас 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хязгаарласан юм.

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид цасан шуурганд төөрсөн, автомашинтайгаа цасанд суусан зэрэг иргэдийн дуудлагаар ажиллаж 70 гаруй иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

    Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн “Үнэгтийн-Үзүүр” гэдэг газар малчин Б /31 настай, эрэгтэй/ 2016.11.13-ны өдрийн 15:30 цагийн үед малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан орон нутгийн иргэд, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Баян сумын “Хэхэрийн хоолой” гэдэг газраас 1000 орчим малтай нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

    Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, дүүргийн төвөөс 5 км зайтай “Алсын худаг” гэдэг газраас иргэн Г өглөө малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 16:02 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид ажиллаж тус дүүргээс 7 км зайд “Өндөр толгой” гэдэг газраас иргэн Г /45 настай, эрэгтэй/-г 500 гаруй бог малтай нь төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

    Мөн Төв аймгийн Баян сумын 1 дүгээр баг, Санд гэдэг газраас Багахангай дүүргийн төв рүү явж байсан гурван иргэн төөрсөн, автомашины шатахуун дуусан гэсэн дуудлагыг 21:50 цагт өгснөөр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:30 цагт төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг, Даац гэдэг газарт 39 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 51 настай, эрэгтэй нарыг Вонго загварын автомашины шатахуун дуусч, төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олж аюулгүй газар хүргэсэн

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Их мухар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ 70-22 УБН улсын дугаартай “Мазда” загварын суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 08:25 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж автомашиныг татан гаргаж сумын төвд чирж авчран аюулгүй болгосон.

    Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урагш 30 км/-т иргэн Б 31-79 ДОР улсын дугаартай “Аксент” загварын автомашин эвдэрч, цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 17:16/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Б /70 настай эрэгтэй/, Э /40 настай эрэгтэй/, Т /21 настай эрэгтэй/, Б /20 настай эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргасан. /4 иргэн/

    Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Дэхт” гэдэг газрын орчимд иргэн Г /60 настай, эрэгтэй/ “Ниссан ипсум” загварын автомашинтай цасанд суусан дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 21:15 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид ажиллан, “Портер” загварын 37-68 ДОР улсын дугаартай автомашинд /4 хүн/, “Ниссан ренеза” загварын 96-41 ДОА улсын дугаартай автомашинд /2 хүн/ нийт 6 иргэнийг аварч, 2 автомашиныг цаснаас татан гаргасан.

    Дорнод аймгийн Сэргэлэн сумын “Ар хоолой” багийн нутаг “Галын гол” гэдэг газaр иргэн Б /29 настай, эрэгтэй/, А /40 настай, эрэгтэй/ нар 39-06 ДОР улсын дугаартай, Карина загварын автомашинтай цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 17:30/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид ажиллан 39-06 ДОР улсын дугаартай, Карина загварын автомашинд /2 хүн/, “Субару фростер” загварын 28-99 ДОР улсын дугаартай автомашинд /6 хүн/, “Хонда фит” загварын 48-99 ОРО улсын дугаартай автомашинд /4 хүн/, “Портер” загварын 43-74 ДОР улсын дугаартай автомашинд /5 хүн/, “Ниссан сани” загварын 39-06 ДОР улсын дугаартай автомашинд /3 хүн/ нийт 20 иргэнийг аварч, 3 автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

    Дорнод аймгийн Матад сумын Буянбадрах багийн нутаг “Очиртын говь” гэдэг газaр /аймгаас зүүн урагш 75 км-т/ нийт 5 хүнтэй “Портер” загварын автомашинтай цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж “Бонго“ загварын 21-34 ДОР улсын дугаартай автомашинтай 5 хүн цасанд суусан байсныг татан гаргасан.

    Дорнод аймгийн Чойбалсан сумын “Хулстай” багийн нутаг “Танкийн саад” гэдэг газaр /аймгаас зүүн хойш 25 км-т/ нийт 18 хүнтэй, “Приус”, “Фургон” загварын автомашинууд цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.13-ны өдрийн 23:55/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж “Приус-10“ загварын 54-84 ДОА улсын дугаартай автомашинд 3 хүн, Фургон автомашинд 12 хүн, нийт 15 хүнийг аварч, 2 автомашиныг цаснаас татан гаргасан.

    Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Цайдам” гэдэг газар /аймгийн төвөөс хойш 10 км/-т иргэн Х-гийн автомашин эвдэрсэн, цасанд суусан тухай дуудлагаар /2016.11.14-ний өдрийн 03:50 цагт / тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн албан хаагчид ажиллаж “Приус-20“ загварын 33-31 УБА улсын дугаартай автомашиныг татан гаргаж сумын төвд авчирч аюулгүй болгосон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Тусгаар тогтносон орнуудын үндэсний спортын анхдугаар наадам болно
    2016 оны 11 сарын 14
    ОХУ-ын Ульяновск хотод 2017 оны наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд “Первый международный Фестиваль национальных видов спорта стран СНГ”, “Тусгаар тогтносон орнуудын үндэсний спортын төрлүүдийн олон улсын анхдугаар наадам” болох болжээ.

    Азербайжан улсад энэ онд болсон Тусгаар тогтносон орнуудын Хамтын нийгэмлэг байгуулагдсаны 25 жилийн ойн ёслолын үеэр явагдсан Тусгаар тогтносон орнуудын Биеийн тамир, спортын Зөвлөлийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Гэрээний дагуу дээрх спортын наадмыг зохиохоор шийдвэрлэсэн байжээ.

    Тусгаар тогтносон орнуудын үндэсний спортын төрлүүдийг хөгжүүлэх, соёлын харилцан солилцоог хөгжүүлэх зорилгоор бүстэй барилдаан, нум сум харвалт, масс-рестлинг, туухай өргөлт, самбо, орос даам, олс таталт, саваа шидэлт, мини бөмбөгтэй хоккей, лаптуу бөмбөг цохилт гэсэн 10 төрлөөр болох тус наадамд Азербайжана, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажик, Туркмен улсуудын багууд өнөөдрийн байдлаар оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа тус наадмын нээлтийн ёслолын найруулгыг олимпийн наадмын мөнгөн медальт, уран гулгагч Илья Абербах хийхээр болжээ.

    Тус наадамд мянга орчим тамирчид 40 багц медалийн төлөө өрсөлдөнө.
  • Нийслэлийн иргэдийн спортын V наадам өндөрлөлөө
    2016 оны 11 сарын 14
    Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын V наадмыг 2016 оны 03 дугаар сараас 11 дүгээр сарын 13-ны хооронд спорт явган аялал, ширээний шагайн наадгай, хийн дасгал аэробик, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын 7 төрлөөр хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар амжилттай явагдаж өндөрлөлөө.

    Энэхүү наадам нь Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир – Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор явагдаж, багийн бүрэлдэхүүн тухайн хорооны иргэн байх ба зөвхөн цахим үнэмлэхийг үндэслэн уг наадамд оролцуулах, 31-ээс дээш настай нийслэлийн иргэн байх, тухайн төрлийн спортын дэд мастераас дээш цолтой тамирчин 45-аас дээш настай байх, наадмын нэг төрөлд нэг тамирчин орох, шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох зэрэг нь иргэдийн идэвхи санаачлагыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах онцлогтой байсан нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг хөгжүүлж, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг олгож байгаа үйл ажиллагаа боллоо.

    Нийслэлийн шигшээ тэмцээнд спортын 7 төрлөөр 9 дүүргийн 152 хорооны 1402 иргэн хамрагдсан бол Нийслэл, дүүргийн Иргэдийн спортын V наадмын хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэлийн шатанд нийлээд 4377 байгууллагын 87000 гаруй иргэн хамрагджээ.

    Наадмын шигшээ тэмцээн, нээлт, хаалтын ажиллагаанд:

    Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч - Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа,
    Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд,
    Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны ахлах мэргэжилтэн А.Болдмаа,
    Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Жамсран,
    Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Дамба,
    Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Ганхүү,
    Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцлоо.

    Ширээний шагайн наадгайн тэмцээний

    эмэгтэйчүүдийн төрөлд:
    1-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
    2-р байранд: Баянгол дүүргийн 16 дугаар хорооны баг
    3-р байранд: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны баг
    эрэгтэйчүүдийн төрөлд:
    1-р байранд: Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны баг
    2-р байранд: Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны баг
    3-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
    Олс таталтын тэмцээний

    эмэгтэйчүүдийн төрөлд:
    1-р байранд: Сүхбаатар дүүргийн 27 дугаар хорооны баг
    2-р байранд: Баянгол дүүргийн 23 дугаар хорооны баг
    3-р байранд: Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны баг

    эрэгтэйчүүдийн төрөлд:
    1-р байранд: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны баг
    2-р байранд: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
    3-р байранд: Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны баг
    Хийн дасгалын тэмцээний
    55-аас дээш насны ангилалд:
    1-р байранд: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны баг
    2-р байранд: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны баг
    3-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
    31 - 55 хүртэлх насны ангилалд:
    1-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
    2-р байранд: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
    3-р байранд: Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны баг

    Аэробикийн тэмцээний
    55-аас дээш насны ангилалд:
    1-р байранд: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны баг
    2-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг
    3-р байранд: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны баг
    31-55 хүртэлх насны ангилалд:
    1-р байранд: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
    2-р байранд: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны баг
    3-р байранд: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны баг

    Волейболын тэмцээний
    эмэгтэйчүүдийн төрөлд:
    1-р байранд: Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны баг
    2-р байранд: Налайх дүүргийн 7 дугаар хорооны баг
    3-р байранд: Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны баг
    эрэгтэйчүүдийн төрөлд:
    1-р байранд: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны баг
    2-р байранд: Налайх дүүргийн 19 дүгээр хорооны баг
    3-р байранд: Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны баг

    Сагсан бөмбөгийн тэмцээний
    эмэгтэйчүүдийн төрөлд:
    1-р байранд: Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны баг
    2-р байранд: Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны баг
    3-р байранд: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны баг
    эрэгтэйчүүдийн төрөлд:
    1-р байранд: Багануур дүүргийн 1 дүгээр хорооны баг
    2-р байранд: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны баг
    3-р байранд: Налайх дүүргийн 2 дугаар хорооны баг
    нар тус тус эхний гурван байрт шалгарч цом, алт, мөнгө, хүрэл медалийг эзэд боллоо.

    Нийслэлийн Иргэдийн спортын V наадмын бүх үе шатуудад баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцуулсан хороодыг шалгаруулж, дараах хороодод ”Шилдэг хороо” шагнал гардуулсан.
    Багахангай дүүргийн Б.Гэрэлмаа даргатай 1-р хороо,
    Баянгол дүүргийн Ё.Ариунзул даргатай 2-р хороо,
    Баянзүрх дүүргийн П.Мандахбаяр даргатай 4-р хороо,
    Налайх дүүргийн С.Медальбек даргатай 4-р хороо,
    Сонгинохайрхан дүүргийн Л.Бямбадорж даргатай 9-р хороо,
    Сүхбаатар дүүргийн Ц.Долгормаа даргатай 12-р хороо,
    Хан-Уул дүүргийн С.Сарангуа даргатай 16-р хороо,
    Чингэлтэй дүүргийн С.Отгонсүрэн даргатай 4-р хороо
    Нийслэлийн шигшээ тэмцээнд нийлбэр дүнгээр:
    1-р байрт Чингэлтэй дүүрэг
    2-р байрт Налайх дүүрэг
    3-р байрт Баянзүрх дүүрэг
    4-р байрт Сүхбаатар дүүрэг шалгарсан байгууллагуудыг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
    Тусгай байранд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Багануур, Багахангай дүүргүүд шалгарлаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.
  • “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” аян эхэллээ
    2016 оны 11 сарын 14


    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” долоо хоногийн аяныг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ныг дуустал дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас энэ өдрүүдийг Улаанбаатар хотноо тэмдэглэн өнгөрүүлэхээ мэдэгдлээ. Ингэхдээ Эрүүл мэндийн яам, бусад эрүүл мэндийн байгууллагууд хамтран эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн уриалга, сургалт сурталчилгаа, антибиотикын зөв сонголт, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэхээр сургалт явуулах юм байна. Сургалтад эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг түлхүү хамруулахаар болсон аж. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Антибиотикийг зөвхөн хүн хэрэглээд зогсохгүй мал, гахай, тахиа загасны аж ахуйд өргөн хэрэглэх болсон. Ингээд амьтдад хэрэглэсэн эмийн бодис бүрэн гадагшлаагүй байхад түүнийгээ хүнсэнд хэрэглэдэг. Гэтэл эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд хохирол учрах аюултай” хэмээн ярилаа.

    Сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нянгийн тэсвэржилтийн нөхцөл байдлын судалгааг 12 улсад явуулахад судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64 хувь нь буруу буюу ханиад томууны үед антибиотикийг хэрэглэдэг байна. Мөн антибиотикийн тэсвэржилтээс улбаалан зарим бэлгийн замын халдварт өвчин эмчлэгдэхгүй байх магадлалтайг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.
  • Их зохиолч Д.Нацагдоржийн ховор зургийг дэлгэнэ
    2016 оны 11 сарын 14
    Мөн Их зохиолчийн төрсөн нутаг болох Төв аймгийн Баяндэлгэр суманд түүний гэр музейг байгуулах, Д.Нацагдоржийн амьдарч байсан гэрийн буйрын орчимд аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөж
  • ”Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” болголоо
    2016 оны 11 сарын 14
    Ам.долларын өсөллтэй холбогдуулан ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Юаны/хэний нөлөөллөөр хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?! Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээжээ.

    Тэрбээр өмнө нь хүү тогтоох тал дээр арилжааны банкууд хуйвалдаж байж магадгүй хэмээн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдэж байсан. Энэ удаад ч гэсэн ам.долларын ханшны асуудал дээр хуйвалдаан байгаа хэмээн хардаж байгаагаа илэрхийлээд байна.
  • Ам.долларын өсөлтөд банкууд хуйвалдсан байж магадгүй гэв
    2016 оны 11 сарын 14
    Ам.долларын өсөллтэй холбогдуулан ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулж байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Юаны/хэний нөлөөллөөр хөөсрөв? Банк/бүлэглэлийн хуйвалдаан биш үү?! Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээжээ.

    Тэрбээр өмнө нь хүү тогтоох тал дээр арилжааны банкууд хуйвалдаж байж магадгүй хэмээн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдэж байсан. Энэ удаад ч гэсэн ам.долларын ханшны асуудал дээр хуйвалдаан байгаа хэмээн хардаж байгаагаа илэрхийлээд байна.
  • Кембриж их сургуулийн спортын багийнхан нүцгэн зураг авхуулжээ
    2016 оны 11 сарын 14
    Кембриж их сургуулийн спортын багийнхан нүцгэн зураг авхуулжээ



    Кембриж их сургуулийн спортын багийнхан хөрөнгө босгохын тулд нүцгэн зураг авахуулжээ. Үүнд усанд сэлэлт, хоккей, хөлбөмбөг зэрэг спортын багийн тамирчид орсон байна.

    2

    3

    4

    5

    6

    7

    8

    9
  • Өр төлбөр үүсгэвэл төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө
    2016 оны 11 сарын 14
    Ирэх оны төсвийн тухай хуулийг өнгөрсөн пүрэв гарагт баталлаа. Энэ хуульд төсвийн зарлагад хэмнэлтийн зарчмыг баримтална гэж заасан. Тодруулбал байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр төлбөр үүсгэсэн, төрийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан бол төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх хариуцлага тооцно гэж заажээ. Энэ заалт хэрэгжвэл 11 их наяд төгрөгийн алдагдалд хүргэсэн, төрийн өмчит ААН-үүдийн удирдлагууд бүгд халагдах нь.

    Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлын үр ашгийг сайжруулах, төсвийн зардлыг хэмнэх, үйл ажиллагааны орлогоо давуулан биелүүлэх идэвх, санаачилгыг бий болгох зорилгоор

    Бүх шатны төсвийн захирагч нарт төсвийн зардлаа хэмнэсэн, үйл ажиллагааны орлогоо давуулсан бол уян хатан захиран зарцуулах эрх олгох;
    Бүтэц зохион байгуулалтыг чиг үүргийн давхардалгүй, төрийн үйлчилгээг иргэдэд үр дүнтэй хүргэх зорилгоор шинэчлэн зохион тогтоох эрхийг олгох заалтууд ч дээрх хуульд багтжээ.
  • Нийслэлийн гадна зар сурталчилгааны журмыг шинэчлэн боловсрууллаа
    2016 оны 11 сарын 14
    Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гадна зар сурталчилгааны журмыг шинэчлэн боловсруулан батлуулахаар ажиллаж байна.
  • Б.Түвдэндорж аваргыг хүндэтгэж 256 бөх барилдана
    2016 оны 11 сарын 14
    Булган аймгийн Хангал сумын уугуул, үндэсний бөхийн XX зууны ууган дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат, дархан аварга Б.Түвдэндорж агсны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

  • 25 хүүхэд амиа алджээ
    2016 оны 11 сарын 14
    Энэ оны эхний есөн сарын мэдээгээр насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдсон болон хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэрэг буурчээ.


    2016 оны эхний есөн сарын байдлаар 1016 хүүхэд ямар нэгэн гэмт хэрэг, халдлагад өртөж хохирсон байна. Энэ хүүхдүүдийн 3.9 хувь буюу 25 нь нас барж, 337 буюу 53.2 хувь нь гэмтжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт аж.



    Харин насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн гэмт хэрэг 18.6 хувиар буюу өмнөх оны мөн үеэс 152 хэргээр буурчээ. Хүүхдүүд бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын бие махбодид гэмтэл учруулах, дээрэмдэх, танхайрах гэмт хэргийг голчлон үйлджээ. Хүүхдүүд амар хялбар аргаар мөнгө олох, бусдад уруу татагдах болон санамсаргүй тохиолдлоор гэмт хэрэгт холбогдож байгаа аж. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, таны хүү, охин ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж хаагуур, юу хийж явааг мэдэх, хүүхдээ гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.
  • Өнгөрсөн нэг хоногт хальтирч гэмтсэн хүний тоо 100-д хүрчээ
    2016 оны 11 сарын 14
    Ойрын өдрүүдэд цас ихэнх нутгаар үргэлжлэн орж буй. Үүний улмаас хальтиргаа гулгаа ихэсч хөл гараа хугалсан хүний тоо өнгөрсөн нэг хоногт 100-д хүрчээ.
  • Гудамж, замуудад 85 тонн бодис цацжээ
    2016 оны 11 сарын 14
    Сүүлийн өдрүүдэд цас үргэлжлэн орж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ амралтын өдрүүдэд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.


  • Ардчилсан залуучуудын холбоо бүтцээ өөрчлөв
    2016 оны 11 сарын 14
    Мөн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тав, дэд ерөнхийлөгчөөр 10 хүнийг сонгосон юм. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Ган-Очир, Г.Оюунбат, Г.Эрдэмхишиг, Б.Өлзийбаяр, Ж.Сугарсүрэн нар сонгов. АЗХ удирдлагын бүрэлдэхүүнээ ингэж өргөтгөж байгаа нь уналтад ороод буй намаа сэргээхэд орон даяар залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэ утгаараа удирдлагын бүрэлдэхүүндээ хөдөө орон нутгийн салбар зөвлөлүүдийнхээ төлөөллийг ч орууллаа.
  • Дүүргийн Засаг дарга нар АТГ-ын шалгалтад тэнцжээ
    2016 оны 11 сарын 14
    АТГ энэ сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.
  • ТОСК-ийн дэд захиралд нэр дэвшигчийн мэдүүлгийг илт зөрчилтэй байна
    2016 оны 11 сарын 14
    Төрийн орон сууцны корпорацийн дэд захирлаар томилогдохоор нэр дэвшсэн Б-ийн мэдүүлгийг АТГ хянаж үзээд илт зөрчилтэй гэж үзжээ.

  • Онц их хэмжээний авлига авсан гэх прокуроруудыг баривчилжээ
    2016 оны 11 сарын 14
    Баянзүрх дүүргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах прокурор О, хяналтын прокурор Н нарыг албан үүргээ гүйцэтгэх явцдаа онц их хэмжээний авлига авсан хэргээр өнгөрсөн долоо хоногт баривчилж ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангит саатуулжээ.

    АТГ-аас Эрүүгийн хуулийн 268.2 дахь хэсэгт заагдсан хүнд гэмт хэргийг үйлдсэн гэдэг үндэслэлээр хорьсон байна. Прокуроруудыг мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа бөгөөд дээрхи авилгын хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн улс төрийн өндөр албан тушаалтнууд холбогдож болзошгүй байгаа аж. Авлигын хэрэгт холбогдсон прокурор О нь олон жил прокурорын байгууллагад ажилласан нэгэн аж. Прокуроруудтай холбоотой гэмт хэрэг цагдаагийн алба хаагчидтай харьцуулахад харьцангүй цөөн гардаг ч, учруулсан хохирлын хувьд онц их хэмжээг байнга давж, нийгэмд хүнд хор уршиг учруулдаг гэдгийг албаныхан хэлж байна.
  • Эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар барагшун шйлдвэрлэж байгаад баригдав
    2016 оны 11 сарын 14
    “Уулсдөл” ХХК ариун цэврийн шаардлага хангаагүй газар биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр “Баян Алтай барагшун” гэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулга тавьжээ
    2016 оны 11 сарын 14
    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ

4880 4881 4882 4883 4884 4885 4886
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 34 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 46 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 29 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 29 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 29 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 29 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК