Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4886 4887 4888 4889 4890 4891 4892
  • Архи, пиво нууцаар зарж байсан этгээдүүдийг илрүүлжээ
    2017 оны 1 сарын 18
    Баянгол дүүргийн Хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож нас барсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газрын болон Улаанбаатар хотын цагдаагийн газраас архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг газруудад хяналт шалгат хийж байгаа.

  • Төрийн ордныг 42.4 тэрбум төгрөгөөр засварлана
    2017 оны 1 сарын 18
    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонслоо. Төрийн ордны барилга 1947 онд анх барьж эхлэн, 1951 онд ашиглалтад оруулжээ. Нийт 19 блокоос бүрдсэн Төрийн ордны барилгад холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг дөрвөн сарын турш нарийвчилсан үзлэг, шалгалт хийжээ. Шалгалтаар барилгын үндсэн хийц, бүтцэд илэрсэн зөрчил, дутагдлын улам даамжирч, ашиглалтын үеийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл байдалтай болсон байна.

    БХБЯ-ны гаргасан урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 хэсгийг буулгаж, дахин барихад ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэн засварлахад 3.6 тэрбум төгрөг, нийт 42.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Харин 2018 оноос Төрийн ордны барилгыг үе шаттайгаар буулгаж, дахин засварлахад боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

    Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд Засгийн газарт чиглэл өглөө.
  • Д.Загджавыг дэд сайдаар томилох саналыг хүргүүлнэ
    2017 оны 1 сарын 18
    Д.Загджавыг дэд сайдаар томилох саналыг хүргүүлэхээр болжээ
  • Төвбанк 9.0 сая юанийг зах зээлд нийлүүллээ
    2017 оны 1 сарын 18
    Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар 361.16 төгрөгийн хаалтын ханшаар 9.0 сая юанийг нийлүүлсэн байна.
  • 6530 ширхэг архи, согтууруулах ундааг лацаджээ
    2017 оны 1 сарын 18
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/19 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Багахангай дүүргийн Засаг даргын 2017 оны А/08 дугаар “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

    Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 11 байгууллагаас архи 3432, пиво 2968, дарс 114, оргилуун дарс 16 нийт 6530 ширхэг архи согтууруулах ундааг тоолон лацдаж дүүргийн хэмжээнд түр хугацаагаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглолоо.

    Дүүргийн веб сайтад дүүргийн Засаг даргын захирамж, ажлын хэсгийн хуралдааны талаарх мэдээлэл болон сэрэмжлүүлэг, битүүмжилсэн согтууруулах ундааны тоо холбогдох мэдээ мэдээллийг байршуулаад байна. Дүүргийн Засаг даргын 1/69 дүгээр албан бичгээр дүүргийн нийт байгууллагуудад ажилтан албан хаагчиддаа уг асуудлын талаар мэдээлэх чиглэл хүргүүллээ.

    Дүүргийн Эрүүл мэндийн төвд архи согтууруулах ундаатай холбоотой хордлогын шинж илэрсэн тухай дуудлага мэдээлэл одоогоор ирээгүй.

    Нийслэлийн шуурхай удирдлагын төвд дүүрэгт зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг тухай бүр хүргэн ажиллаж байна гэж Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
  • Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ
    2017 оны 1 сарын 18
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.

    Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ.

    Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаас гарсан 01 дүгээр дүгнэлтдээ дурджээ.
  • Берлиний загварын долоо хоног эхэллээ
    2017 оны 1 сарын 18
    Берлиний загварын долоо хоног эхэллээ
  • Фото: Давосын чуулганд оролцож буй зочид
    2017 оны 1 сарын 18
    Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад болж байна. Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Ингээд чуулга уулзалтад хэн хэн ирснийг хүргэж байна.
  • Метилийн спиртийн хордлогоос сэргийлж, яаралтай үед ямар арга хэмжээ авах вэ
    2017 оны 1 сарын 18
    Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Модноос нэрж гаргадаг учраас энэ төрлийн бодисыг метилийн спирт гэж нэрлэдэг. Энэ нь автомашин болон бусад салбарын үйлдвэрлэлд хэрэглэдэг, маш хортой бөгөөд өчүүхэн хэмжээгээр хэрэглэхэд сохрох, солиорох, үхэлд хүргэх аюултай.

    Өнгөгүй, шингэн, спирт төст үнэртэй учраас хүн андуурч уух тохиолдол байдаг. Метилийн спирт нь хүний биед арьс салст, амьсгал, хоол боловсруулах замаар нэвтэрч орох боломжтой гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.



    Хордлогын улмаас хүний биед дараах шинж тэмдэг илэрнэ

    Амьсгалын тогтолцоонд

    -Амьсгал хүнд болох

    -Амьсгал удаашрах

    -Уруул хөхрөх

    -Амьсгал зогсох хүртэл шинж илэрнэ.

    Нүдэнд

    -Хүүхэн хараа өргөсөх

    -Нүд бүрэлзэх

    -Хараа муудах болон, хараагүй болох

    Зүрх судасны тогтолцоонд

    -Цусны даралт буурах

    -Зүрх зогсох

    Мэдрэлийн тогтолцоонд

    -Ядарч, сульдах

    -Толгой өвдөх

    -Толгой эргэх

    -Явж чадахгүй болох

    -Хөөрлийн байдалд орох

    -Ухаангүй болох

    -Таталт өгөх

    Ходоод гэдэс

    - Дотор муухайрах

    - Бөөлжих

    -Гэдэс базлах

    -Гүйлгэх

    -Арьс салст шарлах

    -Цус алдах

    АВАХ АРГА ХЭМЖЭЭ

    Дээрх шинжүүд илэрвэл яаралтай түргэн тусламж /103/ дуудах, хамгийн ойр байрлах эмнэлэгт хандах
    Хэрвээ өвчтөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол түүний шил, сав болон архины үлдэгдлийг асгалгүй байлгаж байх
    Юм уух чадвартай бол их хэмжээний шингэн уулгаж, бөөлжүүлэх
    Түргэн тусламж иртэл өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх, шаардлагатай бол хиймэл амьсгал хийх
  • Туркийн их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
    2017 оны 1 сарын 18
    БНТУ-ын 2017-2018 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэх ажил эхэлжээ.
  • Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан таван боть номын нээлт боллоо
    2017 оны 1 сарын 18
    Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хүмүүсийн дурсамж” гурван боть “Би тангарагтаа үнэнч байсан”, “Сүүлийн долоон жил” гэсэн таван номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Нээлтэд ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүд, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцлоо.
  • “Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон”
    2017 оны 1 сарын 18
    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон “Поларис ассет корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/ компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
  • Шадар сайд У.Хүрэлсүх өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна
    2017 оны 1 сарын 18
    Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллахаар даваа гаригт Нийслэлээс мордсон билээ.
  • Тэтгэврийн зээлийн хүүг 15 хувь болгож бууруулах шийдвэр өнөөдөр хэрэгжиж эхэлсэн гэв
    2017 оны 1 сарын 18
    ХНХ-ын сайд Н.Номтойбаяр өнөөдөр Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

  • “Мөнгөн өвөл” бямба гаригт болно
    2017 оны 1 сарын 18
    Биеийн тамир, спортын газраас санаачилж буй “Мөнгөн өвөл” арга хэмжээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 21-нд болно.
  • О.Баасанхүү: Хуйвалдааны дүрэм хийж байгаад санаа зовж байна
    2017 оны 1 сарын 18
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн хуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг эсэргүүцэж буй гишүүдийн нэг юм.
  • Хөгжмийн зохиолч Оки дэлхийд үнэлэглдэж эхэллээ
    2017 оны 1 сарын 18
    Өнгөрсөн оны 11-р сарын 29-с 12-р сарын 9-ны хооронд ”Festival du cinema chinois de Paris” буюу Францын Парис хотноо болдог бүх Хятадын 11-дэх кино наадмаас хөгжмийн зохиолч Б.Одбаяр ( Оки ) ”Үхэрт хүйтэн” киноны хөгжмөөрөө ”Шилдэг киноны хөгжим” шагнал хүртсэн байна.
  • Гар, хөл амны өвчлөл гурав дахин нэмэгджээ
    2017 оны 1 сарын 18
    Халдварт өвчнөр өвчлөгчид 2016 онд 69663 болж, өмнөх оноос 10263-аар буюу 17.3 хувиар нэмэгджээ.


  • Зочид буудлын төлбөрөөс зугтаж байгаад дөрвөн давхраас унаж гэмтжээ
    2017 оны 1 сарын 18
    Баянгол дүүргийн IV хороонд зочид буудлын төлбөрөө төлөхгүй зугтаж байгаад гэмтсэн хэрэг гарчээ.

  • 74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээжээ
    2017 оны 1 сарын 18
    Одоогоос нэг жилийн өмнө Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.

    Уг хэргийг Увс аймгийн Давст сумын харьяат Лхагважав овогтой Амаржаргал 1990 онд төрсөн, Энхболд овогтой Мөнх-Эрдэнэ Дорнод аймгийн Матад сумын харьяат 1990 онд төрсөн, Увс аймгийн Давст сумын харьяат Аюуш овогтой Баатар 1995 онд төрсөн, нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 147.2 зүйл ангиар Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр оноосон байдаг.
4886 4887 4888 4889 4890 4891 4892
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    1 мин
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    16 цаг 27 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    16 цаг 50 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    18 цаг 22 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    18 цаг 30 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    18 цаг 49 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    19 цаг 41 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    21 цаг 4 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    21 цаг 43 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    22 цаг 21 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    22 цаг 24 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК