-
2016 оны 7 сарын 25
Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Ма манай улсад өнөөдөр ирсэн билээ.
-
2016 оны 7 сарын 25
Тав, зургадугаар сард бууралттай байсан долларын ханш зургадугаар сараас өсч эхэлснээр өнөөдөр нэг ам.доллар 2056 төгрөгтэй тэнцээд байна.
-
2016 оны 7 сарын 25
Рио-де-Жанейро хотын “Olympic Training Center-Hall 3” спортын ордонд болох Зуны олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд 68 орны 349 бөх 18 багц медалийн төлөө өрсөлдөнө.
-
2016 оны 7 сарын 25
Х.Баттулгын хилийн хоригийг түр цуцалжээ
-
2016 оны 7 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Сутай хайрханы төрийн тахилгын ёслолд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ
-
2016 оны 7 сарын 25
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч байгаа долоо хоногийн урьдчилсан мэдээгээр долоодугаар сарын 25-нд Төв аймгийн нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.
Мөн энэ сарын 28-наас эхлээд нийт нутгаар халах төлөвтэй байна.
Иймд:
Иргэд та бүхэн бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна.
Усархаг бороо орсны улмаас голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх, гол, усыг гатлахдаа батлагдсан зам, маршрутаар гарах, усанд боогдох эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх, тогтоол усанд орохгүй түүний ойр орчим байрлахгүй байх, айл, өрхүүд орон гэр, хашаа хороогоо борооны ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах, хүчтэй салхинаас хамгаалж даруулга, бэхэлгээ хийхийг зөвлөж байна.
Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 7 сарын 25
ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар буур
-
2016 оны 7 сарын 25
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хойд автобусны буудлын замд ”Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 62 настай эмэгтэй Д-г унагаж гэмтээсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Баруун Сэлбийн гудамж 15-р байрны урд замд “T.Prius” маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 06 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ.
-
2016 оны 7 сарын 25
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай хатуу хучилттай автозамд аадар борооны улмаас замын хөвөө шуудуу үерт урсаж эвдэрсэн байна.
-
2016 оны 7 сарын 25
Авлигатай тэмцэх газар 2016 оны долдугаар сарын 18-22-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгаснаас 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
-
2016 оны 7 сарын 25
Арабын нэгдсэн Эмират улсын ”The National” сонинд мэдээлснээр, саяхан тус улсын дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий сайд Мухаммед Бин Рашид Ал Мактум ”Дубайн хөгжлийн хөтөлбөр”-ийн нэг хэсэг болох шинэ технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ. Төлөвлөгөөнд 3 D хэмжээст хэвлэл, жолоочгүй авто машины технологи зэргийг түлхүү хөгжүүлэх тухай асуудал чухал байр эзэлж байна.
3 D хэмжээст хэвлэл, жолоочгүй авто машины технологи хоёр бол шинжлэх ухааны салбарын хувьсгалын чанартай технологи гэж хэлэхэд буруудахгүй. Энэ хоёр салбарыг түлхүү хөгжүүлж, Дубайг дэлхийн инноваци, шинэ технологийн төв болгох нь бидний гол зорилго гэж Мухаммед Рашид Ал Мактум ярьж байлаа.
Тэр ”3 D хэмжээст хэвлэлийн технологийг голлон барилга байшин, эм эмнэлгийн салбарт ашиглаж, 2025 он гэхэд Дубай хотын бүх барилгын 25 хувийг 3 D хэмжээст хэвлэлийн технологиор байгуулна. Үүгээр дамжин барилгын материал, хүний хүчийг хэмнэн, үр ашгийг дээшлүүлнэ” гэжээ.
2030 он гэхэд Дубайн нийт авто замын 25 хувьд нь жолоочгүй авто машин зорчих болно гэж Мухаммед танилцуулсан юм. \Сарантуяа\
-
2016 оны 7 сарын 25
Монгол Улсын иргэн О нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжийн рүү бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжийн хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ.
-
2016 оны 7 сарын 25
1.Нарны шилийг үл ойшоох бас бээлий өмсөхгүй байх
Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,
▪ Зун биш болохоор
▪ Ердөө 15 минут л гараад ирнэ
▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамгаалттай тосыг сонгож хэрэглээрэй.
Бээлий бол нар болон салхинаас арьсыг хамгаалах хамгийн сайн хэрэгсэл. Түүнийг үл ойшоодог хэний боловч гарын арьс үрчлээтэн, толботож, сэвхтэй болоход гайхах зүйлгүй юм.
2. Соруулаар шүүс, коктейл уух
Соруул бүхий уруул? Илүү секси харагдаж болох ч байнга соруулаар ундаа уухад уруулын эргэн тойронд нарийн үрчлээсүүд үүсдэг. Энэ үрчлээ нь нүдэнд ил тусахаар, гүн байдаг. Ийм үрчлээ бас тамхи татах үед ч үүсдэг.
Тэгвэл яах хэрэгтэй вэ? Тамхи болон соруулаа л хаячих. Зурагтын өмнө, компьютерын ард, кинотеатрт байнга ундаа сордог зуршлаасаа татгалз. Өглөө болон оройдоо зориулалтын уруул өнгөлөгч, тос түрхэн арчилж бай. Бас зөгийн бал түрхэж байх хэрэгтэй шүү.
3. Арьс суларч буй шинж тэмдгийг үл анзаарах
Тухайлбал, таны хүзүүний арьс ямар ч энгэсэг түрхээгүй байхад намуу цэцэг шиг л улайгаад байхыг юу гэж ойлгох вэ? Энэ бол таны арьс суларч буйн шинж! Заримдаа энэ удмын шинж тэмдэг нь нар болон стрессын үйлчлэлийн үр дүнд бүр эрт илэрдэг. Цаашдын дүр төрх гэвэл үрчлээс үүсч, батга, толбо нэмэгдэнэ.
Өөрийн гадаад төрхөнд гарч буй өөрчлөлтийг хянамгай сонж. Хэрвээ хэвийн бус улайлт үүсэх, ялангуяа нар, хурц хоол идэх, алкоголь, кофеин агуулсан кофе цай уусны дараа нүүр улайгаад байвал эдгээрийг хэрэглэхээс аль болох зайлсхийж, оронд нь хүйтэн ус уух хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа тайвшруулах бигнүүр нүүрэндээ тавь. Хэрвээ арьсны улайлт арилахгүй бол эмчид ханд. Тэд судасны үйл ажиллагааг тогтворжуулах эмчилгээ хийх болно.
4. Үе үе хүчтэй гуужуулагч хэрэглэх
Эмзэг арьстай хэр нь долоо хоног тутамд арьсаа гуужуулагчаар хайр найргүй үрээд байвал та арьсныхаа хамгаалалтын тогтцыг алдуулж, эпидермисийг эвдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм “арчилгаа” хийснээр батга гарах, арьс хогжруутах, арьс цочрох зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ.
Хэрвээ та ийм эмзэг арьстай бол жимсний хүчил найрлагад нь орсон бүтээгдхүүнийг болгоомжтой хэрэглэ. Хүчтэй бус дунд зэргийн үйлчлэлтэй гуужуулагчийг сонго. Гуужуулагч хэрэглэсний дараа чийгшүүлэгч бүхий тос заавал түрхээрэй. Хуурай арьсанд бол оливын тос, харин тослог арьсанд гиалуроны хүчил бүхий зориулалтын бүтээгдхүүнээс хэрэглэ.
5. Нүүрний хөдөлгөөн ихтэй ярих
Сэтгэл хөдлөлөө нүүрийн хөдөлгөөнөөр илэрхийлж ярьдаг хүний нүүрний арьс амархан үрчлээ суудаг. Хөмсгөө зангиддаг бол хөмсөгний хооронд, хөмсгөө өргөж ярьдаг бол духанд гээд нүүрний аль хэсэг илүү хөдөлгөөнд орно тэр хэсэгт нь эрт үрчлээ тогтдог. Хэрвээ та залуу насандаа жигнэсэн алим шиг царайтай болох хүсэлгүй л бол:
▪Утсаар ярих үедээ духаа үрчлээтүүлж, хөмсгөө зангидан ярьдаг зуршлаасаа татгалз.
▪ Ретинолтой тос нь арьсыг бэхжүүлж, толигор болгодог тул ретинолын найрлагатай тосыг хэрэглэж занш.
▪ Мимик буюу нүүрний хөдөлгөөн ихтэй ярьдаг бол түүнийгээ хяна. Аль болох нүүрний хөдөлгөөн багатай ярихыг хичээ.
6. Хамраа оролдох зуршил
Таны гарны хөдөлгөөн тэр бүр танд захирагдахгүй. Дуулгаваргүй гар хэдийнээ л хамар амыг оролдчихсон байдаг. Тухайлбал, зурагт үзэх үед, нийтийн унаанд явах үед гээд өөрөө мэдэлгүй л … Гэтэл хамар нь маш эмзэг мэдрэмтгий эрхтэн. Арьс нь амархан улайж, батга гарч, бохирдоно. Тиймээс та хамрын ханиад хүрсэн бол хамгийн зөөлөн, эвтэйхэн салфеткийг сонгон хэрэглэ.
Хамар улайвал яах вэ? Суурь крем түрхэж бүдгэрүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэнд хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ийм тохиолдолд судсыг бэхжүүлэх үйлчлэлтэй аскорутин зэрэг эм бэлдмэлийг авч хэрэглэ. Гол нь тамхи, архи хэрэглэдэг муу зуршлаасаа сал. Мөн нарны цацрагийн хортой үйлчлэлийг ч мартаж болохгүй.
7. Нүдээ байнга нухлах
Хэрвээ таны нүдний доор сэлхэрч, үрчлээ суун сүүдэртсэн мэт хөх туяа үүсээгүй бол тун сайн хэрэг. Хэрвээ үүссэн бол:
▪ Зовхины арьсыг чангаруулах, цайруулах үйлчлэлтэй тосон түрхлэгийг гоо сайханчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирохыг сонгон хэрэглэ
▪ Нүдний эргэн тойрны арьсанд зориулсан бигнүүрийг хэрэглэж бай. Энэ урьдчилан сэргийлэх арчилгаа нь наснаасаа эрт үрчлээ суухаас хамгаалж өгдөг.
Хэрэв та нүдээ нухлах зуршилтай бол амархан үрчлээ суудаг. Үүнээс зайлсхийхийн тулд нүдний хүрээлэгч харандаа, сормуусны будаг хэрэглэ. Ингэвэл нүдээ нухлах хүсэлгүй болно.
-
2016 оны 7 сарын 25
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 оны 9 сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьсан юм. Харин энэ жил Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь удаагаа “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Франц зэрэг улсын томоохон хотуудын дарга болон орлогчид хүрэлцэн ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм. Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ, Унгар, Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдууд, НҮБ, Азийн хөгжлийн банк, Азийн сангийн төлөөлөгчид энэхүү форумд оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Форумд оролцож байгаа хотуудын дарга нар Зүүн хойд Азийн хотууд тогтвортой хөгжлийн зорилго болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын “COP21” –тэй бодлогоо хэрхэн уялдуулж байгаа туршлагаас хуваалцах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 25
Энэ сарын 28-наас эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байна. Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.
-
2016 оны 7 сарын 25
Бээжин жил бүр 11 см-ээр ”сууж” байгааг эрдэмтэд тогтоожээ. Тус хотын төв хэсэгт суулт их байгаа нь агаарын бохирдлоос ч илүү том асуудал хэмээн тэд анхааруулав. 20 гаруй сая хүнтэй тус хотын суултад хамгийн түрүүнд өртөх нь төмөр замын сүлжээ гэж тооцоолсон байна. Хиймэл дагуулын зураглалын тусламжтайгаар судалгааг хийсэн Чэн Ми, Ли Сяожуан нар “Бид одоо голлох дэд бүтцэд ямар нөлөөтэйг судалж байна” хэмээгээд төмөр замын шугам бүхий хэсгүүдэд худаг гаргахгүй байхыг зөвлөсөн байна. Судалгааны дүн энэ оны сүүлчээр гарах аж.
Хот бүхэлдээ “живж” байгаа ч Чаоян дүүрэгт эрсдэл хамгийн өндөр хэмээн анхааруулжээ. Бээжингийн хөрс хуурайн дээр олон мянганы турш хуримтлагдсан гүний ус шавхагдаж байгаа нь үүнтэй холбоотой аж. БНХАУ-ын нийслэл даяар олон мянган худаг, гүний усны ашиглалтыг хянах журамтай ч бараг мөрддөггүй хэмээн тус улсын байгаль орчин хамгаалагчид “The Guardian”-д илгээсэн захидалдаа онцлов. Гэхдээ энэ чиглэлээр ажил хийхгүй байгаа юм биш. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн онд Бээжингийн усны асуудлыг шийдэхээр томоохон төсөл хэрэгжүүлэхээ зарласан. 69 тэрбум ам.долларын төслийн хүрээнд усны 2400 км урт суваг барьж, нийслэлийн усан санд 44.8 тэрбум шоо метр ус нэмэгдүүлэх юм. Хяналтыг сайжруулах арга хэмжээ ч мөн авч буй. Чаоян дүүрэгт л гэхэд 367 худгийг ашиглалтаас гаргах захиргааны шийдвэр гаргажээ. Гэхдээ “Уг хөтөлбөр хотын суултыг багасгах, эсэхийг хэлэхэд эрт байна” хэмээн шинжээчид онцлов.
Мексик, Жакарта жилд 28 см-аар ”живж” байгаа бол Бангкок 12 см-ийн “амжилт”-аар удаалдаг.
-
2016 оны 7 сарын 25
Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдана.
-
2016 оны 7 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Сутай хайрханы төрийн тахилгын ёслолд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ
“Сутай хайрханы тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн түмэн олон иргэд ээ,
Та бүхэндээ дэлгэр зуны шидийн барилдлагат сайн өдрийн мэндийг айлтган дэвшүүлж, санасан гэгээн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье.
Төв Азийн атираат өндөрлөг – Монгол Алтайн нурууны үзэсгэлэн төгс байгалийн үлэмж чанарыг шингээсэн Сутай хайрханыхаа тэнгэрийг тайх төрийн ёслолыг гурав дахь удаагаа хийж, уулынхаа эзэн тэнгэр, лус савдгийг урин залж, аргадан тахиж байна. Бид өнөөдөр хайрхандаа өчлөө өчиж, сацлаа цацаж, хүсэл эгээрлээ бас даатгаж байна.
Монгол түмний эртнээс үйлдэж ирсэн уулын тэнгэр тайх ёслол нь манай ард түмний орчлон ертөнцийн гүнзгий, далд чанадын зүй тогтол, жам ёсыг танин барьж, ухааран ойлгож, улмаар түүнд аж амьдрал, ахуй нөхцөлөө зохицуулж ирсэн гүн ухаан, ёс жудаг, заншил бэлгэдлийн цогц үйлдэл билээ.
Байгалийн жам хатуу гэж бидний өвөг дээдэс ярьдаг, хэлцдэг. Үнэхээрч тийм. Байгалийн шалгалт шүүлт хэцүү. Авахаа авдаг, өгөхөө өгдөг, ивээхээ ивээдэг, шийтгэхээ шийтгэдэг. Байгалийн хууль бас шударгуу. Үүнийг манай ард иргэд, малчин түмэн сайн мэднэ.
Иймээс байгаль бол хамгийн шударга шүүгч мөн гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Уулын тэнгэрт хүндэтгэл үзүүлж буй энэ ёслол бол цаад утгаараа байгаль хэмээх шударга шүүгчид хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм аа.
Иймийн учир урин залсан уулын тэнгэр, лусын эзэддээ тахилын дээдийг өргөн барья, тансаг үнэртэнг асаан өргөе, алдрын магтаал, ариун номын дууг сонсгон баясгая, буянт сүргийн манлай халуун хошуутаа зүслэн өргөе. Булт олноороо сүслэн мөргөе.
Тахил өргөлийг таалан болгоож, төр улс, түмэн олны хүсэл айлтгалыг болгоон соёрхоно уу.
Хөх монгол хөвчин дэлхийд хөгжин дэвжихүйн зохилдох нөхцлийг бүрдүүлж, харшлах шалтгааныг хааж, хамаг олныг амаржуулж, эрхт төрийг бататгаж, тэнгэр заяат Монгол түмнийхээ насан хутгийг нэмж, аман хишгийг аривтгаж, золбоо хийморийг бадрааж, зүрх зоригийг чангалж, тив дэлхийд алдаршуулан дуурсгах тэнхээлэг их авьяас ухаан, эрч хүч, эрдэм чадлыг ивээн соёрхож хайрлана уу.
Уул, усны молхи жаахан үр сад биднийгээ ханхийх ханиадгүй, тонхийх томуугүй байлгаж, ган гачиг, зуд турхан, гамшиг зовлон бүхнээс ангид байлгахыг эгээрч буйг минь таалалдаа авна уу.
Эрхэм хүндэт иргэдээ,
Сутай хайрханы тахилгын сангийн сударт “Онгон дагшин газрыг ухаж, уул хайрханыг урвуулсан хийгээд ой модыг огтолж, ус мөрнийг булингартуулсан тэргүүтэн ойшоож эс мэдсэний эрхээр тэнгэр, лус савдагтаа омтгой хорлол, осол харшлал алин үйлдсэн бүхнээ илчлэн наманчилму” хэмээжээ. Эртний энэ өчил, наманчлалыг энэ өдөр давтан айлтгая аа. Ингэснээр “Сутай ханы сан”-гийн судар болоод өдгөө үйлдэж буй төрийн тахилгын ёслолын утга санаа нэгэн мөн чанарт нэгдэн нийлж байна.
Бидний өвөг дээдэс уул ус, ургамал цэцэгс хийгээд ертөнц дэлхийн юмс бүхнийг амь шүншигтэй хэмээн хүндэтгэн үзэж, аргадан сүслэж, ая зан, жам ёсонд нь амьдрал ахуй, аж байдлаа зохицуулж, зохицож ирсэн нь амьдралын гүн ухаан, чин ариун сүсгийн илэрхийлэл мөн.
Ардын уламжлалт энэхүү ёс заншил эдүгээ төрийн зарлигт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон нь учиртай. Нэг талаас, энэ нь ардынхаа ухаанаас төр нь суралцаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэргийг иргэний ёс заншлаар төдийгүй төрийн бодлогоор баталгаажуулан, дэмжин тэтгэж хэрэгжүүлж буйн илрэл юм. Нөгөө талаасаа, уламжлалт ёс заншил, зан үйл, итгэл сүсгийг сэргээж, өвлөн залгамжлуулах нь даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Монголоороо орших, үндэсний үзэл ухамсар, бахархал омогшлыг бадраан хөгжүүлэх учир холбогдолтой болой.
Өргөн уудам нутагтаа өнө эртнээс аж төрж ирсэн нүүдэлч удмын Монгол түмний ахуй амьдрал, аж төрөх ёс бол байгаль орчинд хамгийн ээлтэй амьдралын хэв маяг билээ. Монгол түмэн маань олон зууны турш байгальтайгаа зохицож, уул ус, газар нутгаа хамгийн ихээр хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай, бахархал гавьяатай хүмүүс.
Чухамдаа бол манай ухаант өвөг дээдэс маань байгаль орчноо хамгаалах, түүнтэй зүй зохистой харилцах соёлоороо эх дэлхийн манлайлагчид байж ирсэн юм. Өнөөдөр энэ үүрэг Та бидэнд оногдож байна.
Өдгөө дэлхий дахинаа төдийгүй Монгол дахь уул уурхайн хөгжлийг дагаад байгальд ээлтэй манай уламжлалт амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа.
Иймд байгаль орчны талаарх бодлого Монгол төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болоод байна. Бодлого, хууль, журам боловсруулж мөрдөх нэг хэрэг. Хамгийн гол нь энд төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хэн боловч бодит хувь нэмрээ оруулж, байгаль дэлхийдээ буянт үйлийг санаачлан хийх нь чухал юм. Нутаг усандаа эзэн байх гэдэг уул усныхаа нэр алдрыг дуурсгах буянт сайн үйлийг бүтээх явдал мөн.
Бодолгүй, болгоомжгүй хийгээд байгальд хэт шуналын үүднээс хандвал эцэг тэнгэр, этүгэн эх биднийг өршөөхгүй. Эрдэнэт хүмүүний сэтгэл ухаанаар хандаж чадвал ээл ивээлээ хайрлана, эс тэгвэл ширвэж шийтгэнэ. Хүн байгалийн хүйн холбоо, шүтэн барилдлагын оньс аньс нь энэ билээ. Үүнийг одоо л ухаарч сэхээрч, засч залруулах, буруу бусчир үйлдлийг таслан зогсоох учиртай.
Алив зан үйлийн чиг нь цагаан байваас үйлдэл нь зөв байдаг, аливаа үгийн утга нь зөв байваас үйл нь цагаан гардгийг бүү мартаарай. Басхүү сануулахад, аливаа соёлт хүмүүний үйлдэл, хөдлөлийн илэрхийлэл нь олны дунд байхдаа ч, орь ганцаар суухдаа ч нэг л байвал зүгээр. Зүйрлэвээс, хүмүүн бид хайрхан ууландаа байхдаа ч, хажуу хормойд нь оршихдоо ч түүнд зөв хандах хэрэгтэй. Байгаль орчноо хамгаалах талаар хийх ажил бидэнд их байна.
Төрийн тэргүүн миний хувьд мод тарих үндэсний өдөртэй болгох зарлиг гаргаж, байгаль орчинд ээлтэй, хүн ардад өгөөжтэй уул уурхайг хөгжүүлэх бодлогыг баримтлах санаачлага гарган, Засгийн газарт чиглэл өгч ажиллаж байгаа.
Байгаль орчинтойгоо зүй зохистой харьцах соёл, хүрээлэн буй орчны талаарх уламжлалт болон орчин үеийн мэдлэг боловсролыг хүүхэд залуус, хүн ардад хүргэх иргэний боловсролын иж бүрэн тогтолцоог бий болгохыг санаачлан хэрэгжүүлж байна.
Энэ дашрамд хэлэхэд тахилгын ёслолтой холбогдуулан хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутаг усны тахилгат хайрхан, уул овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг орон нутагтаа өргөнөөр зохион байгуулах нь зүйтэй. Уулын тэнгэр тайх ёслол нь ирээдүй хойчоо байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчиндоо нандин хайраар хандах монгол өвгөдийн маань дэг сургуулийн нэгэн өдрийн мэт боловч мянган зууны хичээл юм шүү. Залуучууд минь хичээгээрэй.
Энд хуран цугласан ахан дүүс ээ,
Уламжлал ёсоороо Та бид өнөөдөр уул усны эзэд, хайрханы тэнгэрт адислаж, ариусган бэлтгэсэн идээ тахил, бясалгаж бүтээсэн ном тарни, ариун цагаан сүү, айраг тараг, амтат идээ, зоог шүүс, цайны дээжээ сүслэн өргөе. Сайн хүсэл, сайн үйлсээ шившин даатгая. Жудаг ёсоо дагаж тахилга, тайлгаа журамтай сайхан үйлдэн ёслоцгооё.
Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг дэлбэг, ажил үйлс арвин, амжилттай сайн байдаг гэж үздэг. Өвөг дээдэс маань хүмүүн төрөлхтөнийг хүрээлэн буй далд ертөнцийн нөлөөллийг мэддэг байжээ.
Тэнгэр газар тэтгэж, нар хур тэгшрээд Алтай нутагт сайхан зун болж байна. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Түүнчлэн Монгол эх оронд маань бөмбөрцгийн нийт хүн амын 62 хувь нь амьдардаг Ази, Европ хоёр тивийн дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай боллоо. Олон улсад сайн харилцаатай, сайн нэртэй байх нь Монголын эрх ашигт нийцнээ. Хоёр хөрштэй Монгол 200 улстай нөхөр байх учиртай. Жижигхэн Монгол томоохон бодолтой байж гэмээнэ энэхүү ээдрээт ертөнцөд оршино тогтноно.
Тэнгэр биднийг ивээж байнаа. Байгаль дэлхийтэйгээ хамт ард олны сэтгэл тэнүүн, хүсэл өөдрөг, бүтээл арвин байна.
Алтайчууд Та бүхэн өнгөрсөн жилүүдэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэлээд хэмжээгээр өсгөж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулжээ.
Монгол хүн бүр ханагар сүрлэг Алтайн уулс адил орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.
Сутай хайрхан минь аху төр, ард олноо үеийн үед ивээх болтугай.
Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.
Хурай, Хурай, Хурай” хэмээв.
-
2016 оны 7 сарын 25
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч Г.Отгонбаярыг томиллоо
Гомбожав овогтой Отгонбаяр инженер, сэтгүүлч мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр.
Сэтгүүлзүйн салбарт 1999 оноос хойш “Өдрийн сонин”-д сэтгүүлч, “Зууны мэдээ” сонинд албаны дарга, “Үндэсний шуудан” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч, анализ PR-ын iToim” агентлагийн захирлаар ажиллаж байсан юм.
Г.Отгонбаяр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр бичдэг бөгөөд “Балдорж” шагналт нийтлэлч юм.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өмнө нь Б.Цээпил, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Ц.Ганболд нар ажиллаж байсан юм.
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх хоёр албан тушаалын чиг үүрэг, зорилго нэг учраас нэг алба болгон даргаар нь нийтлэлч Г.Отгонбаярыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 25
Зуны XXXI олимпийн наадам ирэх сарын 5-нд эхэлнэ. Олимпийн наадмын боксын төрөлд хүч үзэх манай баг тамирчид өнөөдөр Бразил улсыг зорив.