-
2016 оны 5 сарын 04
УИХ-ын Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарч МАН-д элсэхээр болсноо албан ёсоор дуулгасан. Тэд намаасаа гарах болсон шалтгаанаа ингэж тайлбарлалаа.
-
2016 оны 5 сарын 04
ИЗНН-ыг АН-д элссэн, ХҮН-ыг дотоододоо асуудалтай, даргын асуудлаа эцэслэн шийдвэрлээгүй гэсэн шалтгаанаар СЕХ-ноос сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан байгаа юм.
-
2016 оны 5 сарын 04
олоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд маргааш буюу энэ сарын 5-ны 23.00 цагаас энэ сарын 11-ны 06.00 цаг хүртэл Чингэлтэйн эцсийн буудлаас ”Camel” дэлгүүр хүртэлх 1.5 км замын хөдөлгөөнийг бүрэн хаана.
-
2016 оны 5 сарын 04
Энэхүү өргөдлөө МАХН-ын дарга Н.Энхбаярт өнөөдөр өгөх юм байна. Мөн УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарна гэдгээ ч хэлсэн юм. .
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнгөрсөн жилүүдэд МАХН-ыг МАН-тай хамтарч ажиллахыг удаа дараа хэлж байсан. Энэ удаагийн сонгуульд МАН,МАХН эвсэж оролцох ёстой байсан юм. Гэсэн ч дангаараа оролцох нь нэгэнт тодорхой боллоо. Иймээс улстөрчийн хувиар МАХН-аас гарч МАН-тай хамтран ажиллаж сонгуульд нэр дэвшихээр шийдсэн” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
-
2016 оны 5 сарын 04
Төрийн ордонд яг одоо Сонгуулийн ерөнхий хорооноос ирэх сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламжийг нь гардуулж байна.
-
2016 оны 5 сарын 04
Авлигатай тэмцэх газрын даргаар Хүрэлсүхийн Энхжаргалыг томилуулахаар санал болгов
-
2016 оны 5 сарын 04
Үндэсний бичиг соёлын өдрийн хүрээнд Монголын хүүхдийн төв номын санд нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгдээд байна. Энэ бол даавуун дээр зүү ороох болон хонин холбоо оёдлоор урлан шаглаж бүтээсэн 180 метр урт “Монголын нууц товчоо” юм. Уг бүтээлийг урласан Т.Сумъяатай цөөн хором ярилцлаа.
-
2016 оны 5 сарын 04
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд 80.4 хувийн саналаар дэмжлээ. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг өнгөрсөн сарын 22-ны өдөр гаргасан билээ. Ингэснээр 2016 оны сонгууль мажоритараар системээр явагдахаар болж, жагсаалтаар УИХ-д сонгогддог байдал байхгүй болж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр одоогийн УИХ чадамжтай, энэ асуудал дээр Цэц, УИХ нэг хоёр ойлголттой байгаа гэдгийг тодотголоо. Зургадугаар сарын 29-нд сонгууль явдагаараа явна, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байна гэдгийг онцоллоо.
УИХ-аар одоо сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах уу том 26 аар явуулах уу гэдгийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай болж байна.
-
2016 оны 5 сарын 04
Улаанбаатараас Ховд чиглэлд зорчиж байсан “МИАТ” ХК-ийн онгоцны дугуй салж, нислэгийн зурвасаас гарсан хэрэг өчигдөр гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ.
-
2016 оны 5 сарын 04
Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 3 дугаар ангийн 14 хүүхэд цайндаа хордож, өчигдөр ХӨСҮТ-д хүргэгджээ.
-
2016 оны 5 сарын 04
Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг энэ сарын 22-ны өдөр гаргасан билээ.
-
2016 оны 5 сарын 04
УИХ-ын чуулганы хуралдаан ирц бүрдэхийг хүлээсээр 10 цагт эхэлж, цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Долоо хоног бүрийн лхагва гарагт байнгын хороо хуралддаг ч өнөөдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлгээс цэцийн дүгнэлттэй холбогдуулж авсан 5 хоногийн завсарлага өндөрлөсөн тул чуулганыг хуралдуулж байна. Хуралдааны эхэнд бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ бүлгийн шийдвэрийг танилцуулав. Тус бүлэг завсарлагын хугацаанд ажлын хэсэг байгуулсаны зэрэгцээ парламентад суудалгүй намуудтай хэлэлцүүлэг явуулсан гэдгийг хэлээд тус дүгнэлтийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.
Эл асуудлыг өнгөрсөн 7 хоногт чуулганаар хэлэлцэх үед үг хэлэх гишүүдийн нэрсийг авсан ба нийт 33 гишүүн үг хэлэхээр нэрээ өгсөн байна. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ цэц өмнө гаргасан шийдвэр дээрээ дахиж байр суурийн зөрүүтэй шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд УИХ энэ дүгнэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үгээ хэлж байна.
-
2016 оны 5 сарын 04
АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөс хойш тус газар даргагүй байгаа юм.
-
2016 оны 5 сарын 04
Хагас жил орчим эзэнгүй байсан Эрүүл мэнд спортын яам сайдтай болох сураг гарав. Ц.Лхагвасүрэнг сайд болгох асуудал өнгөрсөн оны 12 дугаар сараас яригдаж эхэлжээ. Гэхдээ өчигдрийг хүртэл нэрийг нь дэвшүүлээгүй байсан юм. МАХН-аас өөрийн квотын дагуу албан ёсоор Монголын анагаах ухааны академийн Ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэнгийн нэрийг ЭМС-ын сайдад дэвшүүлэв.
-
2016 оны 5 сарын 04
Түүнийг ингэж мэдэгдсэнээс хойш долоо хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд тэрбээр бүлгийнхэнтэйгээ цаашилбал намын дарга Н.Энхбаяртайгаа “зодолдож” эхэлснээ ил, далдаар илэрхийлсээр өнөөдрийг хүргэлээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Н.Энхбаяр ”ЛИДЕР ҮҮ, ЛОЙДОР УУ” гэдгээ тойрогт нэр дэвшиж харуулах хэрэгтэй гэж зарласан. Үүнээс үзвэл тэрбээр намын даргатайгаа таарамж муутай байгаа нь тодорхой байна. Цаашилбал, бүлгээсээ гарахад бэлэн, зориг шулуудсан гэдгээ илэрхийлсээр байгаа юм.
-
2016 оны 5 сарын 04
...Монголын анхны авилгын хэрэгт холбогдсон Н.Энхбаярын “Казино-гийн хэрэг, Гаалийн Х.Баатар нарын улирч одсон үй түмэн балиар заваан хэргүүдийг ярих гээгүй байна. Намын дарга, Ерөнхий сайд байсан гол хүн нь авилгын хэрэгт сэжиглэгдээд байхад МАН албан ёсны буюу улс төрийн ямар ч тайлбар дүгнэлт хийхгүй хэлгүй дүлий мэт сууж байна...
-
2016 оны 5 сарын 04
ордууд
-
2016 оны 5 сарын 04
Хөдөлмөрийн үндэсний нам, Иргэний зориг ногоон намыг Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд оролцуулах боломжгүй гэсэн мэдэгдлийг өчигдөр өгчээ.
-
2016 оны 5 сарын 04
10:30 цагт Үндэсний номын сангийн 2 давхрын Үнэт ховор номын музейн өрөөнд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл ”Номын сангийн хууль”-ийн дагуу шинэ номоо хүлээлгэн өгнө.
-
2016 оны 5 сарын 04
УИХ-ын гурван байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: