-
2016 оны 5 сарын 03
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 5 сарын 03
2016 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд ихэнх нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас нойтон цас, 6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 4,5-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
-
2016 оны 5 сарын 03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
2016 оны 5 сарын 03
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 17-19 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 02
. ИЗНН-ын зүгээс дангаараа сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсэн. АН-ыг дэмжихгүй
-
2016 оны 5 сарын 02
Өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6915, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй.
-
2016 оны 5 сарын 02
Их Британий Vogue сэтгүүлийн 100 жилийн ойн тусгай дугаарын нүүрийг Кембрижийн гүнгийн авхай Кейт чимсэн байна. Сэтгүүлийн нүүрийг чимсэн хөрөг зургийг гэрэл зурагчин Жош Олинс авсан бөгөөд энэ нь Кейтийн сэтгүүлд зориулж авахуулсан анхны зураг авалт болжээ. Зураг авалт Зүүн Английн Норфольк мужийн тал газарт явагдсан бөгөөд 10 хуудас бүхий Кейтийн гэрэл зургууд Vogue сэтгүүлийн 100 жилийн ойн тусгай дугаарын голд нийтлэгдэн худалдаанд гараад байна. Мөн энэхүү зураг авалтын хоёр гэрэл зургийг Лондон хотноо байрлах Үндэсний хөрөг зургийн галлерейд өчигдөр байршуулсан байна. Өнөөдөр мөн Их Британий хамгийн залуу гүн болох Шарлоттын нэг насны төрсөн өдөр тохиож байна. Залуу гүнж Шарлотта болон түүний ах ханхүүй Жоржийн зургуудыг мөн Vogue сэтгүүлийн гэрэл зурагчин Жош Олинс авсан байна.
-
2016 оны 5 сарын 02
ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
160502-6БНХАУ-ын Бээжин хотноо 2016 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг оролцов.
Тэрээр, Азийн бүс нутагт аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээрх 30 орчим улсыг багтаасан энэхүү яриа хэлэлцээний уулзалтад Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Эдүгээ олон улсад тулгамдаад буй уламжлалт болон уламжлалт бус заналхийллийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг шийдвэртэй арга хэмжээ авч,аливаа үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглээд, энэ үйл хэрэгт эл бага хурал тодорхой үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлд явуулж буй Монгол Улсын хүчин чармайлтын талаар мэдээлэв.
“Яриа хэлэлцээний замаар аюулгүй байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болсон 5 дахь удаагийн сайд нарын уулзалтаар гишүүн орнууд олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлэн хурлын төгсгөлд хамтарсан тунхаглал гаргав.
Бага хурлын дарга БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн бага хуралд оролцож буй ОХУ, БНСУ, Казахстан, Индонези, Филиппин, Вьетнам зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон 7 дугаар сард зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
-
2016 оны 5 сарын 02
Монголын үйлдвэрчний эвлэлээс “Эвлэлдэн нэгдэх-хөдөлмөрлөх эрхээ эдлэе” уриатай жагсаалыг Чингисийн талбайд өнөөдөр зохион байгууллаа.
-
2016 оны 5 сарын 02
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
-
2016 оны 5 сарын 02
Улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг тавдугаар сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгоно.
-
2016 оны 5 сарын 02
Шинэ долоо хоногийн арилжааны эхний өдөр Токиогийн биржийн хувьцааны үнэ 3.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Токиогийн хөрөнгийн биржийн Никкей индекс 3.6 хувиар буурч 16,062 болсон байна. Хувьцааны үнэ буурсан шалтгааныг Японы Төв банкнаас хөрөнгө болон зээлийг хөнгөвчлөхөөс татгалзах шийдвэрийг гаргасантай холбон тайлбарлаж байна. Харин энэ үеэр Японы иений Америк долларын эсрэг ханш сүүлийн 18 сард байгаагүй дээд хэмжээнд хүрч өсөөд байна.
-
2016 оны 5 сарын 02
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ. Үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины сүүлийн 20 жил цуглуулсан алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм. С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын турш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 02
Төв аймгийн Баянчандмань суманд өнгөрсөн оны есдүгээр сарын 24-ний өдөр тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч Б гэх бүсгүйг зодож, улмаар хүчирхийлсэн гэх хэрэг гарсан.
-
2016 оны 5 сарын 02
АТГ-аас Замын Үүд дэх Гаалийн газар өнгөрсөн сард ажилласан. Энэ хүрээнд тус газрын байцаагчдын цалингийн картыг нэг бүрчлэн шалгажээ. Тодруулбал, мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ийг шалгасан байна.
-
2016 оны 5 сарын 02
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд бараалхав
-
2016 оны 5 сарын 02
ШӨХТГ-аас “Юнигаз” компанийг хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн гэх гомдлын дагуу торгууль ногдуулжээ.
-
2016 оны 5 сарын 02
УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаа дахин хойшлуулж, маргааш 10:00 цагт хуралдуулахаар болжээ.
Тус бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдах товтой байсан. Гэвч хуралдаанаа хойшлуулж 14:00 цагт хуралдах зар тараасан юм. АН-ын бүлэг ийн хуралдаанаа хоёр ч удаа хойшлуулаад байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Эрүүл мэнд, спортын сайд болон АТГ-ын даргыг яаралтай томилох шаардлагатай гэсэн байр суурьт нэгдсэн аж.
-
2016 оны 5 сарын 02
Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ.Нам нь сонгуульд оролцохгүй хэрнээ тус намаас 20 хүн бие даан нэр дэвшинэ гэж Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн тус намын дэд дарга С.Боргил онцлов. Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулав.
-Танай нам АН-ыг дэмжиж ажиллана гэсэн үнэн үү?
-Сүүлийн үед Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд бие даан оролцохгүй, АН-ыг дэмжихээр болсон гэх зэрэг мэдээллүүдэд албан ёсоор залруулъя. Хөдөлмөрийн үндэсний нам 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан оролцох хүсэлтээ, аудитын дүгнэлт гаргуулсан мөрийн хөтөлбөрийн хамтаар Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн.
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдсэн албан ёсны мэдээлэлд 2016 оны сонгуульд 13 нам, гурван эвсэл сонгуульд оролцохоор нэр заагдсаны дотор Хөдөлмөрийн үндэсний намын нэр байгаа. ХҮН 2016 оны сонгуульд оролцоно гэдгийг дахин албан ёсоор мэдэгдье. 2016 оны сонгуульд манай намын дунд болон анхан шатны нэгжүүд намын төв аппарат эрчимтэй бэлдэж байгаа. Бид сонгуулийн хуулинд заасан хугацаанд намын мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах болно.
-Танай намыг СЕХ-оос төлөвшөөгүй учраас сонгуульд оролцуулахаас татгалзлаа гэсэн байсан?
-Энэ бол ташаа мэдээлэл. Манай намын гишүүн н.Ганболдоос гаргасан албан бичиг дээр төлөвшөөгүй гэдэг үг орсон байна лээ. Сонгуулийн ерөнхий хороо ийм шалтгааны улмаас намыг сонгуульд оруулна, оруулахгүй гэдэг заалт хуулинд байхгүй.
Бидний хүсэлтийн хариуг Сонгуулийн ерөнхий хороо хуулинд заасан хугацаандаа гаргах байх. Ер нь нам төлөвшсөн, төлөвшөөгүй гэдэг дээр Сонгуулийн ерөнхий хороо байр суурь илэрхийлэхгүй байх.
-Танай намын дарга яг хэн нь вэ. Н.Ганболд гэдэг хүний гарын үсэгтэй албан бичиг яваад байгаа?
-Хөдөлмөрийн үндэсний намын даргаар би сонгогдсон. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр бичигдсэн намын дарга нь ч бас би. Дөрөвдүгээр сарын 27-нд манай намын төв хорооны хурал болсон. Үүгээр сүүлийн саруудад үүсээд байгаа үл ойлголцол, зөрчилдөөнийг намжаах зорилгоор нийт гишүүдийнхээ хурлыг хийсэн.
Энэ хурлаар С.Боргил миний бие намын даргаар сонгогдсон. Дээд шүүхийн лавлагаан дээрээс харж болно. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн албан бичиг дээр би гарын үсэг зурж, тамга дарсан.
-Нэр дэвшигчдээ тодруулсан уу?
-Нэр дэвшигчид тодорхой хэмжээгээр нэрээ гаргаж байгаа. Хуульд заасан хугацаандаа нэр дэвшигчдээ тодруулна.
-Таныг мөрийн хөтөлбөрөө өгөхдөө өөрөө бие дааж нэр дэвших хүсэлтээ давхар өгсөн гэсэн байсан. Энэ үнэн үү?
-Манай нам нэр дэвшихээр өөрсдөө шийдсэн хүмүүсээ бүгдийг нь бие даан нэр дэвшүүлэхээр болсон. Улс төрийн бусад хүчнүүд болон өөр ямар нэгэн байдлаар манай намыг сонгуульд оруулахгүй байх тохиолдолд бие даан нэр дэвших юм. Ийм нөхцөл байдал эрсэд бий гэж бид харж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар бусдыг хардаж сэрдэхгүй.
-Намаас нэр дэвших болон бие даан нэр дэвших хоёрыг давхардуулах нь хууль зүйн хувьд боломжтой юу?
-Зөрчилгүй гэсэн тайлбарыг бид авсан.
-Танай намын тамга хэдэн хувь байгаа вэ?
-Хоёр тамга байгаа. Эхний тамгыг бид албажуулахаар хүсэлт гаргаад явж байна. Энэ асуудлыг бид ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
-Бие дааж нэр дэвших хэчнээн хүн байгаа вэ?
-Бие дааж нэр дэвших 20 орчим хүн байгаа. Манай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн эрсдэл бий. Намыг сонгуульд бүртгэвэл намаасаа нэр дэвшээд явна. Энэ нам өөрөө улс төрийн төлөвших процессынхоо дунд явж байгаа. Яг улс төрийн нам гэж яваад нэг жил хүрэхгүй хугацааг л туулсан байна. Энэ агуулгаараа бид төлөвшлийн хүнд хэцүү процесс дунд явж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
-
2016 оны 5 сарын 02
“Харри Поттер” цуврал үйл явдлын хувьд үргэлжлэх боломжгүйгээр төгссөн байдаг. Гэхдээ Роулинг энэ үйл явдлыг нь үргэлжлүүлэх бус Поттерийн гэр бүлийн түүхээр өмнөтгөл зохиолыг нь туурвиж эхэлсэн билээ.
Тус кино нь ”Fantastic Beasts and Where to Find Them” нэртэйгээр энэ оны 11 сард нээлтээ хийх товтой байгаа юм. Тус киноны гол дүрд залуу жүжигчин Эдди Рэдмэйн тоглох бөгөөд киноны үйл явдал Харри Поттерыг Хогвартсад элсэж орохоос 70 жилийн өмнөх он цагт өрнөнө.
Киноны гол баатар Ньют Скамандер нь Нью-Йоркийн ид шидийн яамнаас зугтаасан аюултай амьтдыг барих ёстой болсноор үйл явдал өрнөх аж.