зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5178 5179 5180 5181 5182 5183 5184
  • Д.Тэрбишдагва: Бүлгээсээ гарна гэсэн мэдээлэл худал
    2016 оны 5 сарын 02
    Миний бие ”Шударга ёс” бүлгийн гишүүнээс гарах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бүлгийн дарга О.Баасанхүү-д мэдэгдсэн. Тэвчээр хязгаартай
  • Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийг сүүлчийн замд нь үджээ
    2016 оны 5 сарын 02
    Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Нэгдүгээр” багийн нутаг “Улаан хад” гэх газарт тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Буянжаргал албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
  • Японы парламентын гишүүд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай танилцав
    2016 оны 5 сарын 02
    Японы парламентын гишүүд Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон Улсын нисэх буудлын ажлын явцтай танилцав

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуягийн урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2016 оны 4 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд айлчилж байна.

    Айлчлалын бүрэлдэхүүнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака, Дайширо Ямагива нар багтсан байна.

    Төлөөлөгчид өчигдөр /2016.04.30/ Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцлаа. Олон Улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөснөөрөө 76 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаны хүмүүс танилцуулсан юм.

    Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нь Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн даргаар 10 орчим жил ажиллаж байна. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд түүний нэг нь Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх буудал юм. Уг бүтээн байгуулалтын анхны санаачлага нь 2005-2006 онд гарч, 2008 онд төслийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар батлагдаж байсан. Олон Улсын нисэх буудал гурван жилийн өмнөөс баригдаж эхэлсэн. Одоо ашиглалтад ороход багахан хугацаа үлдсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг Япон Улсын парламентын гишүүдэд дуулгав. Мөн Ази, Европ болон Ази, Хойд Америкийн агаарын замын дунд байрладагаараа энэхүү нисэх буудал онцлогтой төдийгүй Зүүн Азийн зангилаа буудал болох боломжтой гэдгийг ч тэрээр хэлсэн.

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг олон улсын нисэх буудлыг түшиглэн Худалдаа, үйлчилгээний чөлөөт бүс байгуулах Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсныг Японы парламентын гишүүдэд хэлсэн юм гэж Улсын Иx Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Нэг хүртэлх насны хүүхдэд гэрээр үзлэг хийнэ
    2016 оны 5 сарын 02
    Нийслэлийн эрүүл мэндийн газраас нэг хүртэлх насны хүүхдийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон талаар мэдээллээ. Энэ нь ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гадуур улаанбурханы дэгдэлт буурахгүй байгаатай холбоотой гэжээ.

    Мөн эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт”-ыг долоо хоног бүрийн Бямба гариг болгон шилжүүлжээ.
  • ”Гэгээн Муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд тоглогдож байна
    2016 оны 5 сарын 02
    ”Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа ”Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

    Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, ”Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдож байгаа юм.

    Тэгвэл манай сайтын хамт олон ”Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр болоод 5 дугаар сарын 01 ны өдрүүдэд тоглогдсон ҮДБЭЧ-ын ”Оройн дээд” түүхэн жүжиг, Дарханы ”Залуучууд” театрын ”Хайрыг хайрла” жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын ”Мөнхийн галт цэцэг” жүжгүүдийг үзэж сонирхсон юм. Жүжиг тус бүр өөр өөрийн онцлогтой, жүжигчдийн гаргаж буй дүр бүхэн нь цаанаа гүн гүнзгий утга санааг агуулж үзэгчдэд ихийг ойлгуулсан гайхалтай тоглолтууд болсон юм. Энэ мэтчилэн 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ”Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд тоглогдох бөгөөд улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх юм. Харин 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.

  • Мөнгө тараасан этгээдүүдийг илрүүлжээ
    2016 оны 5 сарын 02
    Мөнгө тарааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. Т
  • Д.Энхбатыг чөлөөлж, Ц.Ганхуягийг намын даргаар сонгосныг бүртгэжээ
    2016 оны 5 сарын 02
    Иргэний Зориг Ногоон намаас ирүүлсэн намын дарга нарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
  • Фото: Их Британийн гүнж нэг нас хүрлээ
    2016 оны 5 сарын 02
    Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын охин, гүнж Шарлотта Элизабет Диана нэг нас хүрлээ. Уг баярт үйл явдлыг тохиолдуулан Букингемийн ордон төв сайтдаа бяцхан гүнжийн хэд хэдэн зургийг нийтэлсэн юм байна.


    Гүнжийн ээж Кейт Миддлтон “Охин минь нэг нас хүрлээ. Үнэхээр гайхалтай зүйл болж байна. Шарлотта ахтайгаа тун адилхан. Үсний өнгө, нүд гэх мэт” гэж ярьжээ.


    Хатан хаан II Элизабетийн удмын хамгийн отгон гишүүний төрсөн өдрийг тохиолдуулан Лондон хотноо баярын жагсаал болох гэнэ. Энэхүү арга хэмжээнд ханхүү Чарльз, Уилъям, Харри нар оролцоно.
  • Прокуроруудын хэргийг шүүхэд шилжүүлжээ
    2016 оны 5 сарын 02
    Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлддэг прокуроруудын хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
  • Уитни Хьюстоны тухай баримтат кино хийгдэж байна
    2016 оны 5 сарын 02
    Алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралын түүх, уран бүтээлийн талаар өгүүлэх албан ёсны баримтат киног хийж эхэлсэн талаар энэ долоо хоногт Altitude Film Entertainment кино компаниас зарласан байна. Киноны найруулагчаар Оскарын шагналт Кевин Макдональд ажиллахаар болсон байна. Энэхүү баримтат кинонд Уитни Хьюстонтой тун ойр ажиллаж байсан олон хүмүүс оролцохоор болсны нэг нь Ариста Рекордс дуу бичлэгийн компанийг үүсгэн байгуулагч Клайв Дэвис юм. Тэрээр Уитни Хьюстоны урлагийн замнал болон хувийн амьдралын ээдрээтэй түүхийн талаар ярилцлага өгсөн байна. Уитни Хьюстон ямар гайхалтай уран бүтээлч байсан болон поп хөгжмийг өөрийнхөө дуулалтаар хэрхэн яаж өөрчилсөн гайхалтай түүхийг харуулахыг хүсч байгаа талаараа найруулагч Кевин Макдональд онцолсон байна.
  • МАН: ЭМС-ын сайд болон АТГ-ын даргыг яаралтай томилох ёстой
    2016 оны 5 сарын 02
    Н.Номтойбаяраар
  • Энэ сарын 10-наас халуун ус хязгаарлана
    2016 оны 5 сарын 02
    Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2016 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих шугамын жагсаалтыг танилцуулж байна. Уг ажиллагаатай холбогдуулан халуун ус хязгаарлах юм.
  • С.Ганбаатар АН-д элсэх үү?
    2016 оны 5 сарын 02
    ааааа
  • Д.Ганхуяг Японы парламентын гишүүдтэй уулзав
    2016 оны 5 сарын 02
    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2016.05.02/ уулзав.

    Уулзалтын эхэнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч буйд Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлээд Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө өөрийн орны парламентдаа найрамдлын бүлэг ажиллуулж, идэвхи зүтгэлтэй байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Мөн тэрээр манай хоёр орны стратегийн түншлэл, салбар бүрийн хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн онд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд үүний тод илрэл хэмээн үзэж байна. Цаашид энэхүү уулзалт, хэлэлцээрийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь чухал байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай болбол манай хоёр улсын эдийн засагт олон эерэг үр дүнг үзүүлэх байх гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Монгол Улсад айлчлах урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баяртай байна хэмээгээд манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үед Японы Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж байсанд талархаж байдгаа илэрхийлэв. Япон Улс бол манай улсын стратегийн түнш бөгөөд энэ нь бидний хамтын ажиллагааны үнэ цэнэ юм. Монгол Улсын тхуайд анхлан Япон Улстай эдийн засаг, чөлөөт худалдааны хэлэлцээ хийсэн нь эдийн засгийн хувьд хамтран ажиллах таатай эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан гэж үзэж байна. 2004 оноос улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглүүштэй гурван төслийн онцлон тэмдэглэмээр байна. Жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан хоёр шатны зээл, Олон Улсын шинэ нисэх буудал, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гурав юм гэдгийг дурдав.

    Мөн талууд мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, уул уурхай салбарын хамтын ажиллагаа, аж үйлдвэрлэл, түүний технологийг нэвтрүүлэх, давхар татварын асуудлыг шийдвэрлэх, аялал жуулчлал хөгжүүлэх залуучуудын байгууллагуудын холбоо харилцааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

    Уг уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Даваасүрэн, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака, Дайширо Ямагива, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон албаны бусад хүмүүс оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • АН-ын бүлгийн хуралдаан хойшиллоо
    2016 оны 5 сарын 02
    Өнөөдөр үдээс өмнө хуралдах товтой байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал үдээс хойш 14.00 цаг болон хойшиллоо.

    Харин МАН-ын бүлэг “Б” танхимд ээлжит хуралдаанаа хийж байна.

    УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах эсэх одоо хэр нь тодорхойгүй байна.
  • Дэлхийн хамгийн ”хөгшин” рестораныг олж тогтоожээ
    2016 оны 5 сарын 02
    Гиннесийн амжилтын номонд Испаний нийслэл Мадрид хотын төвд байрлах Ботин рестораныг албан ёсоор дэлхийн хамгийн хөгшин буюу олон жил оршин тогтносоор байгаа ресторанаар нэрлэсэн байна. Уг рестораныг 1725 онд франц тогооч Жан Ботин үүсгэн байгуулж байсан ажээ. Өнөөдөр энэхүү рестораныг ахлан ажиллуулж байгаа Хосе Гонзалесийн хэлснээр түүний өвөг эцэг нь уг рестораны бизнесийг 1930-аад оны үед анхны үүсгэн байгуулагчдын үр хүүхдүүдээс авсан байна.
  • Эрмитажид хадгалагдаж байгаа ховор үзмэрүүдийг монголчуудад танилцуулна
    2016 оны 5 сарын 02
    Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тэмдэглэж байгаатай холбогдуулан өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Санкт-Петербург хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н. Воронко болон Санкт-Петербург хотын Хууль тогтоох хурлын депутат, А.А.Ковалев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга, зочид төлөөлөгчдөд Улаанбаатар хотод зохион байгуулах соёлын өдрүүдийн арга хэмжээнд нь амжилт хүсээд, Санкт Петербург хотын алдарт Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа Монголын түүхэн ховор үзмэр, баримтуудыг Монголчуудад танилцуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал монголчуудтай холбоотой түүхэн баримт, үзмэрүүдийг танилцуулсан ном, каталоги гаргаж, хэвлүүлэх хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэх боломжтой гэсэн юм. Түүчнлэн Улаанбаатар хотын хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажлуудад хамтран ажиллаж, хуучны орон сууцыг шинэчлэх, дулаалах ажилд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

    Санкт-Петербуг хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н Воронко, бид та бүхэнтэй урлаг соёлын хувьд байнгын хамтын ажиллагаатай байж ирсэн. Цаашид шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Таны хүсэлтийн дагуу, Эрмитажид хадгалагдаж байгаа Монголчуудын түүхтэй холбоотой үзмэр баримтуудыг танилцуулсан ном товхимол гаргахад бид хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Мөн НИТХ-ын дарга Д.Баттулгыг 2016 оны 12 сард Санкт-Петерберг хотноо зохион байгуулах Олон Улсын соёлын форумд оролцохыг уриад, Монголын урлагийн томоохон төлөөлөгчдийг оролцуулсан тоглолтыг Санкт Петербург хотод зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдрөөс эхлэн албан байгууллагуудын халаалтыг хаалаа
    2016 оны 5 сарын 02
    Өнөөдрөөс эхлэн албан байгууллагуудын халаалтыг хаалаа
  • МУССХ-ны Ерөнхий нарийн бичиг хуурамч бичиг баримт үйлджээ
    2016 оны 5 сарын 02
    “Монголын Усан спорт сонирхогчдын холбоо”-ны 2006 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн ээлжит Их хуралд багш дасгалжуулагч, тамирчид, усан спортыг дэмжигч байгуулагуудын төлөөлөл зэрэг 53 хүн мандатаар оролцож МУССХ-ны шинэ дүрмийг хэлэлцэн батлаж, дүрмийн дагуу тухайн үеийн Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Ч.Улааныг холбооны Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн тэргүүнээр, нэр бүхий 11 хүнийг Удирдах зөвлөлийн тэргүүлэгчээр тус тус сонгон баталжээ.



    Шинэ дүрмийн дагуу 4 жил тутамд Их хурлаа хийж МУССХ-ны Удирдах зөвлөлийн буюу Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын тайланг хэлэлцэн шинээр Удирдах зөвлөл болон түүний тэргүүн, ЕНБД-ын сонгон батлах энгийн дүрэм одоог хүртэл хүчинтэй үйлчилж байгаа болно. Гэтэл 2010 оны эхээр ээлжит Их хурлыг хуралдуулалгүй МУССХ-ны дэд ерөнхийлөгчийн санаачлагаар ЕНБДарга Г.Баясгалангийн ажлыг Холбооны дүрмийг бүдүүлгээр зөрчин тэргүүлэгч Х.Энхмандахад шилжүүлэн өгсөн байна.



    Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхмандах нь улмаар Холбооны дүрмийн дагуу их хурлыг одоог хүртэл зохион байгуулж ажлын тайлангаа хэлэлцүүлэхгүй МУССХ-ны нэрийг ашиглан хувийнхаа эрх ашгийн төлөө өнөөдрийн энэхүү багш, дасгалжуулагч, тамирчдын хооронд үл ойлголцлыг бий болгож усан спортыг дэмжигч байгууллага, эцэг эхчүүдийг талцуулсан үйл ажиллагаа явуулж ирсэн болно.



    Хамгийн инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй нь 2016 оны 4-р сарын 27-ны лхавга гаригийн “Өдрийн сонин”-ы 099 дугаарт хэвлэгдсэн “Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага бичиг баримтыг хуурамчаар үйлджээ” нийтлэлд дурдагдсан бүхий л үйлдлийг нэг бүрчлэн гүйцэтгэсэн байгаа нь тэдэнд Х.Энхмандах өөрийн шинэ санаачлагаа хуваалцсан мэт байгаа юм.
  • Осолдсон загасчдын нэгнийх нь цогцсыг олжээ
    2016 оны 5 сарын 02
    Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан. Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид олжээ. Мөн тэдний унаж явсан завийг олсон байна.

    Одоогоор ОБЕГ, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн алба хаагчид хамтран үлдсэн цогцсуудыг хайх ажиллагаа үргэлжүүлэн хийж байна.

    Нас барсан иргэд 26-42 настай байсан аж. Одоогоор эл хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
5178 5179 5180 5181 5182 5183 5184
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    5 цаг 2 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    5 цаг 25 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    6 цаг 2 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    6 цаг 3 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    6 цаг 27 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    6 цаг 32 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    6 цаг 35 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    6 цаг 52 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    6 цаг 54 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    7 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 15 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    8 цаг 10 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    8 цаг 55 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    9 цаг 31 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    9 цаг 58 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    10 цаг 17 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    10 цаг 41 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    10 цаг 47 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    12 цаг 0 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    12 цаг 18 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК