Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5251 5252 5253 5254 5255 5256 5257
  • УИХ-ын дарга М.Энхболдыг Энэтхэгт урив
    2016 оны 7 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.15/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансари тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.

    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансариг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад өндөр ач холбогдол өгч, оролцож буйд талархал илэрхийлэв. Мөн Энэтхэг Улсын Парламентын доод танхимын дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсон нь Энэтхэг Улсын зүгээс АСЕМ-ын дагалдах бүх хуралд өндөр ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж буйгаа онцлон тэмдэглэв.

    Тэрээр, “Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгаад баяртай байдаг. Саяхан манай улсад Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болж, Монгол Ардын Нам шинэ Парламент, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах болсон. Бид гадаад бодлогын нэгдмэл байдлыг үргэлжлүүлэн, залгамж чанараа хадгалах болно. Монгол, Энэтхэг хоёр улс мэдээлэл технологи, боловсон хүчин бэлтгэх, дэд бүтэц зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Энэтхэг Улсын Ерөнхий сайд ноён Н.Моди 2015 онд манай улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргасан. Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэй. Энэ чиглэлд анхаарал хандуулж ажиллана” гэлээ.

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын дэд Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансари Улсын Их Хурлын даргатай уулзаж буйдаа баяртай байна хэмээгээд хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр, “Би АСЕМ-ын уулзалтад тавьсан илтгэлдээ Монгол Улсын ардчилал, сонгуулийн ололт амжилтын талаар дурьдлаа. Ардчиллын гол зарчим шийдвэр гаргах эрх байдаг. Манай хоёр улс адилхан ардчилсан улс. Ард түмний үзэл бодлыг төлөвшүүлэхэд ардчилал чухал үүрэгтэй. Үүний тулд хоёр улсын парламент хоорондын харилцааг хөгжүүлж, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй” гээд Улсын Их Хурлын дарга ноён М.Энхболдыг тааламжтай цагтаа Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийхийг урьж буйгаа дуулгасан юм. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд танай улсад айлчилсан нь хоёр улсын хувьд том үйл явдал байсан. Энэхүү айлчлалын гол үр дүн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох хэлэлцээр байсан бөгөөд одоо уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажил л үлдсэнийг онцлон тэмдэглэв.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэмсэг ноён Мохаммад Хамид Ансарийн урилгад талархал илэрхийлээд БНЭУ-д айлчлахдаа баяртай байх болно гэлээ. Мөн тэрээр хоёр улсын орон нутгийн түвшний харилцааг сэргээх, эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв.

    Уулзалтын үеэр талууд хоёр улсын сонгуулийн систем, техник, технологийн талаар ярилцаж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байна
    2016 оны 7 сарын 15
    Хууль зүйн сайдын тушаалаар баталсан ”Нэгдсэн удирдлагын төв, Төрийн тусгай хамгаалалтын газрын Шуурхай удирдлагын штаб, Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын бүрэлдэхүүнд 10 ажлын дэд хэсгүүд байгуулагдан тусгайлсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ чиглэийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штаб 24 цагийн турш үйл ажиллагаагаа явуулж байна.

    Нэгдсэн удирдлагын төв Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Шуурхай удирдлагын штаб Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн Ерөнхий газар дээр тус тус байгуулагдан үүрэг гүйцэтгэж АСЕМ-ын уулзалтын болон ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа юм хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
  • Румын улсын Ерөнхий сайд Дачиан Чолоштой уулзав
    2016 оны 7 сарын 15
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ РУМЫН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ДАЧИАН ЧОЛОШТОЙ УУЛЗАВ
  • БНАЛАУ-ын Ерөнхий сайд Др.Тонглун Сисулит бараалхлаа
    2016 оны 7 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.07.15/ БНАЛАУ-ын Ерөнхий сайд Др.Тонглун Сисулит бараалхлаа.
  • УИХ-ын дарга М.Энхболдод БНСловак улсын Ерөнхий сайд Роберт Фицо тэргүүтэй төлөөлөгчид бараалхав
    2016 оны 7 сарын 15
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.07.15/ Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа уламжилсан юм.

    Тэрээр, Монгол Улс, Словак Улс нь уламжлалт, найрсаг харилцаатай, нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж, ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг цохон тэмдэглээд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжээгүй. Иймээс тодорхой шалтгааны улмаас хэрэгжээгүй Үндэсний зөвлөлийн дарга болон Ерөнхий сайдын айлчлалыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа талаар дуулгав. Түүнчлэн Бүгд Найрамдах Словак Улс Европын Холбооны Зөвлөлийг 2016 оны 7 дугаар сараас эхлэн даргалах болсонд баяр хүргэж, Монгол Улсыг Европын Холбоотой хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

    Мөн тэрээр хоёр талын уламжлалт харилцааны хүрээнд Эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээр, “Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” хэлэлцээр болон “Харилцан давхар татвар ноогдуулахгүй байх тухай” хэлэлцээрийг байгуулах чиглэлээр ажиллаж байна. Монгол Улс Словак Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн зэрэгцээ, хоёр талын хамтын ажиллагааг ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг байнгын механизмуудын хүрээнд хөгжүүлэх боломжтойг мэдэгдлээ.

    Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо Улсын Их Хурлын даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Парламентын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд Улсын Их Хурлын даргад баяр хүргэв.

    Ерөнхий сайд Роберт Фицо хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулан эцэслэх шаардлагатай байгаатай санал нэг буйгаа илэрхийлж, энэ тал дээр анхаарч ажиллана гэлээ.

    Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицотой хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон Европ, Азийн бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов-тай уулзлаа
    2016 оны 7 сарын 15
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов-тай уулзлаа
  • Мьянмар Улсын Ерөнхийлөгч, Тайланд Улсын Ерөнхий сайд нартай уулзлаа
    2016 оны 7 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч, Тайланд Улсын Ерөнхий сайд нартай уулзлаа
  • АСЕМ-ын өнөөдрийн уулзалт өндөрлөлөө
    2016 оны 7 сарын 15
    Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт ”АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвийн доор хуралдаад өндөрлөлөө.
  • АСЕМ-ын зочдод зориулсан бэсрэг наадам болно
    2016 оны 7 сарын 15
    Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт ”АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвийн доор үргэлжилж байна.

    АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод зориулан ”Чингисийн хүрээ” цогцолборт бэсрэг наадам зохион байгуулах юм.

    Бэсрэг наадам өнөөдөр 16.00 цагт эхлэх бөгөөд хоёр цаг үргэлжилнэ хэмээн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас мэдээллээ.

    Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нартай хүндэтгэлийн зоог барих аж.
  • Ариутгал, халдваргүйтгэлийг хоёр өдрийн дотор хийж дуусгахыг үүрэг болголоо
    2016 оны 7 сарын 15
    Ариутгал, халдваргүйтгэлийг хоёр өдрийн дотор хийж дуусгахыг үүрэг болголоо
  • Шуурхай: Францад халдлага гарч 80 хүн амиа алдав
    2016 оны 7 сарын 15
    Бүгд Найрамдах Франц Улсын Ницца хотод 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр орон нутгийн цагаар 23 цагийн орчимд Францын үндэсний баярын өдөрт зориулсан ёслолын буудлага үзэж байсан иргэдийг ачааны машинтай этгээд дайрсны улмаас 80 орчим хүн нас барж 50 орчим хүн гэмтсэн хэрэг гарлаа.
    Гэмт хэргийг үйлдсэн этгээд болох тунис гаралтай франц иргэн цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү хэргийг террорист халдлага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
    Тус улсад 4500 орчим монгол иргэн оршин суудаг бөгөөд хэргийн улмаас нас барсан, гэмтсэн монгол иргэн одоогоор байхгүй болно.
  • Иргэд байшингаа шар шавраар хийсэн, усанд тэсвэргүй блокоор барьсан нь нурах үндэслэл болжээ
    2016 оны 7 сарын 15
    Иргэд байшингаа шар шавраар хийсэн, усанд тэсвэргүй блокоор барьсан нь нурах үндэслэл болжээ
  • Сонирхолтой бичлэг: АСЕМ-д аль улсыг хэн төлөөлж оролцож байна вэ
    2016 оны 7 сарын 15
    Бичлэг
  • Эхний ээлжинд 70 гэр олгохоор боллоо
    2016 оны 7 сарын 15
    Улсын Онцгой комиссоос эхний ээлжинд 70 гэр олгохоор боллоо
  • Хүмүүнлэгийн тусламж Баян-Өлгийг зорилоо
    2016 оны 7 сарын 15
    Хүмүүнлэгийн тусламж Улаанбаатараас хөдөллөө
  • Фото: АСЕМ-ын уулзалтын эргэн тойронд
    2016 оны 7 сарын 15
    АСЕМ 11
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадестай уулзав
    2016 оны 7 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадестай уулзав
  • АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил мэдээлэл өглөө
    2016 оны 7 сарын 15

    АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил мэдээлэл өглөө
    2016-07-15 Admin

    Улаанбаатар хотноо үргэлжилж буй Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үйл явцын талаар АСЕМ-ын Ахлах албан тушаалтан Л.Оргил Шангри-Ла дахь Олон улсын мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг нээхийн өмнө Францын Нийс хотод өчигдөр орой болсон террорист халдлагатай холбогдуулан Францын ард түмэн, Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж, хуралд оролцож буй төр засгийн тэргүүн нар нэг минут дуугүй зогсч хүндэтгэл үзүүлснийг тэрбээр мэдээллийн эхэнд онцлов.

    Дээд түвшний уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний дараа АСЕМ-ын зохицуулагч орнууд болох Мьянмар улсын Ерөнхийлөгч У Тин Чяу, Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо, Шинэ Зеланд Гадаад хэргийн сайд Мaррей Маккалли нар үг хэлсэн. Мөн АСЕМ-ын дагалдах хурлууд болох Ази-Европын Парламентчдын уулзалт, Ази-Европын залуучуудын уулзалт, Ази-Европын Бизнесийн уулзалт, Ази-Европын түмний түмний уулзалтын төлөөлөгчид хурал тус бүрээс гарсан дүгнэлтийг Дээд түвшний уулзалтад танилцуулсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Ази-Европын Парламетчдын уулзалтын дүгнэлтийг УИХ-ын дарга М.Энхболд уншиж танилцууллаа.

    Дээд түвшний уулзалтыг нээж, зочдоос хамгийн эхэнд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ үг хэлсэн бөгөөд дараа нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Хятад улсын Ерөнхий сайд Ли Көцян, Европын Гадаад харилцааны албаны төлөөлөгч Федерика Могерини нар үг хэлжээ. Төлөөлөгчид Францад болсон халдлагад эмгэнэл илэрхийлж, сүүлийн 20 жил Ази-Европын хооронд гүүр болсон АСЕМ гэх байгууллагын хийж гүйцэтгэсэн үүрэг, ролийг өндрөөр үнэлэн, ирээдүйн 10 жилээ тодорхойлох, хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсоныг АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил мэдээлэлдээ онцоллоо.

    Мөн уг хэвлэлийн бага хуралд АСЕАН, Зүүн өмнөд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хидэтоши Нишимура оролцож Монгол Улсын Засгийн газар, АСЕАН, Зүүн өмнөд Азийн Эдийн Засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран гаргасан “Ази-Европын уялдаа холбооны алсын хараа 2025: боломж ба сорилтууд” судалгааны номыг танилцууллаа.

    Энэхүү товхимолд Ази-Европын уялдаа холбоог өргөжүүлэхэд АСЕМ-ын гүйцэтгэж байгаа үүрэг, цаашдын оролцоо, Ази-Европын харилцааг иргэд, байгууллагууд, бодит дэд бүтэц дээр суурилуулан өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн олон салбарт нэгдмэл байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, ойрын 10 жилийн үйл ажиллагаанд тулгарах сорилт, түүнийг шийдвэрлэх боломж зэргийг тусгасан байна.

    Дээд түвшний уулзалт “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн төлөө түншлэлээ бэхжүүлэх нь” гэсэн үндсэн сэдэвтэйгээр үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаан “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь”, “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд хоёр салбараар хуралдаж байна.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов бараалхлаа
    2016 оны 7 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов бараалхлаа
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Аммантай уулзав
    2016 оны 7 сарын 15
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Аммантай уулзав

5251 5252 5253 5254 5255 5256 5257
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    12 цаг 25 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    12 цаг 27 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    14 цаг 1 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    14 цаг 8 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    15 цаг 19 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    16 цаг 34 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    16 цаг 47 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    16 цаг 48 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    17 цаг 6 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    18 цаг 9 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    18 цаг 37 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    19 цаг 0 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    19 цаг 15 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    19 цаг 54 мин
  • Манай жүдочид ААШТ-ий эхний өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
    20 цаг 3 мин
  • “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
    20 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
    20 цаг 21 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа
    20 цаг 41 мин
  • Израил, Ливаны хооронд 10 хоногийн турш гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    20 цаг 50 мин
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
    20 цаг 58 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК