зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5361 5362 5363 5364 5365 5366 5367
  • Цахим газар өмчлөлийн V ээлж эхэллээ
    2015 оны 12 сарын 14


    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
    More Sharing ServicesShare
    |
    Share on facebook
    Share on myspace
    Share on google
    Share on twitter
    Цахим газар өмчлөлийн V ээлж эхэллээ
    12 минутын өмнө

    Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхэллээ. Энэ удаагийн цахим газар өмчлөл нийслэлийн долоон дүүргийн 52 байршилд 15309 га талбайд газар олгох юм байна. Цахим газар өмчлөл 15 хоног үргэлжилэх бөгөөд та www.umch.ub.gov.mn хуудсаар бүртгүүлнэ.

    Дашрамд дуулгахад, өнгөрөгч зун газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж болсон юм. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэхээр зарлагдсан билээ.
  • Л.Гантулга: Интернэтийн хэт хэрэглээ Монголын төдийгүй дэлхийн тулгамдсан асуудал болсон
    2015 оны 12 сарын 14
    Л.Гантулга: Интернэтийн хэт хэрэглээ Монголын төдийгүй дэлхийн тулгамдсан асуудал болсон
  • О.Баасанхүү: ТТ компанийн асуудал шийдэгдсэн
    2015 оны 12 сарын 14
    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сард Өргөдлийн байнгын хороонд 200 гаруй өргөдөл ирсэн байна. Үүнээс шийдвэрлэхийг нь шийдвэрлэж, хариуг нь өгөөд явж байгаа аж. Тэрбээр энэ үеэр “Тавантолгой ХК-ийн ажил хаясан ажилчид ажилдаа орсон байгаа. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн болсон. Мөн Халх голын газрыг чөлөөт бүс болгох асуудалтай холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн байна. Засгийн газраас хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлжээ. Өргөдлийн байнгын хороонд Тост, тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар маш их өргөдөл ирсэн байна. Байгаль хамгаалагч асан Т.Л
  • VTV үзэгчдийнхээ тоогоор 6-д жагслаа
    2015 оны 12 сарын 14
    VTV үзэгчдийнхээ тоогоор 6-д жагслаа
  • Банк дээрэмдсэн этгээдүүдийг баривчилсан гэв
    2015 оны 12 сарын 14
    Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн ноцтой хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд дээрэмчин этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн юм.

    Тэгвэл цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан эрэн сурвалжсаны эцэст гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Энэ талаараа албан ёсоор 14.00 цагт ЦЕГ-т мэдээлэл хийхээр болжээ.
  • Интернэтэд донтсон хүүхдийн тоо 40 дахин нэмэгджээ
    2015 оны 12 сарын 14
    Интернэтэд донтсон хүүхдийн тоо 40 дахин нэмэгджээ
  • Хүний эрхийн өдөр Хөдөлмөрийн баатаруудад хүндэтгэл үзүүллээ
    2015 оны 12 сарын 14
    “Сонгох эрх” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтой найман ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус төрийн бус байгууллага нь хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ үеэр Монголын Хөдөлмөрийн Баатруудын Холбооны Ерөнхийлөгч Р.Батнасан болон “Сонгох эрх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, жил бүрийн Хүний эрхийн өдрийг хамтран тэмдэглэхээр боллоо. Энэ үйл ажиллагаанд Хөдөлмөрийн баатар Ц.Амгалан, Б.Гүнжинлхам, Д.Дармаа, Р.Батнасан, Д.Сэдбазар, Ё.Норовсүрэн, З.Ойдов, Б.Түмэн нар хүрэлцэн ирсэн юм.
  • Монгол анх удаа “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын баяр болох гэж байна
    2015 оны 12 сарын 14
    Улаан хивсний ёслолоор эхлэх Диснейн баатруудын зул сарын баярт ирээрэй, хүүхдүүд ээ

    -Диснейн баатрууд, зул сарын баяраа хүүхдүүдтэй хамт тэмдэглэхээр иржээ-
    Хүүхэд бүрийн дуртай хүслийн шинэ жил эхэллээ. Бүтэн жил хүлээсэн хөөр баяр хаалгыг тань тогшлоо. Хаалгаа нээ, хүүхдүүд минь, УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР эхэлж байна.

    Хүүхдүүдээ баярлуул, аав, ээж нар аа, “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоунд оролцохоор хүүхэд бүрийн үзэх дуртай киноны баатрууд ирсэн байна.

    “Миккей болон түүний нөхөд”, “Frozen” , “ Тоглоомын түүх” , “Мангасуудын ертөнц”, “Минионууд” зэрэг Диснейн хүүхэлдэйн кинонуудын гол болон туслах дүрүүд бүгд хүрэлцэн ирснийг дуулгаж байна. Тэд хүүхэд бүхнийг “УЛААН ХИВС”-н дээр угтаж, хамтдаа зургаа татуулан,танилцаж , дотносох боломжийг олгох юм. Харин шоу тоглолт эхлэнгүүт киноны баатрууд маань адал явдлын ертөнцөөр хүүхдүүдийн хамтаар аялж, дуу бүжиг, илбэ, инээдэм, сюрпризээр дүүрэн гайхамшигт шинэ жилийг бэлэглэхээр олуулаа ирсэн байна шүү.

    “УОЛТ ДИСНЕЙН баатрууд ЗУР САРЫН ШОУ тоглолтоо зүгээр ч нэг хийхийг хүсээгүй бөгөөд хүүхдүүдийн урьд өмнө үзэж байгаагүй дэвшилтэд технологи ашиглан жинхэнэ хүүхдийн шоу гэж юу болохыг харуулна” хэмээн жижигхэн Минионууд ам уралдан ярих юм билээ.

    Харин Хүйтэн уулын мөсөн ойгоос ирсэн хөөрхөн Frozen “бяцхан охид гүнжүүдтэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэх гэж буйдаа баяртай байна” гэсэн.

    Тэгвэл уг зул сарын шоуг зохион байгуулагчид хэлэхдээ “Дисней Лэндийн тайзнаа хоёр жил дараалан тавигдаж байгаа зул сарын хүүхдийн шоуг LED дэлгэцүүдтэй хослуулж хийнэ. Яг ийм тоглолт өмнө нь Улаанбаатарт хийгдэж байгаагүй шүү” хэмээн уг шоу тоглолтод оролцох хүслийг минь улам их бадраасан юм.

    Тэгвэл энэ гайхамшигт “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолт UB Palace-ын концертын их танхимд 12 дугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд 13.00 цагт буюу ердөө гуравхан удаа л тоглогдох юм. Иймээс хүүхдүүд минь амжиж ирэхгүй бол хүүхдийн, хүүхэлдэйн киноны баатруудтайгаа уулзаж амжихгүй нь байна шүү.

    ЗУР САРЫН ШОУ тоглолтын тасалбарыг UB Palace-ын кассаар худалдаалж байгаа ба ирсэн хүүхэд бүр бэлэгтэй. Тоглолтын супер сюрпризийг задлахад , хүүхэд бүхний үзэх дуртай Диснейн “Snow Buddies” киноны гол баатар бяцхан Golden retriever нохойг хамгийн азтай үзэгчдээ бэлэн болгон өгөх гэнэ шүү.
    Аав, ээжүүдэд дуулгах сонин

    Ингээд УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоунд хүүхдүүдээ дагуулан ирэх аав, ээжүүдэд дуулгахад, уг тоглолтын ерөнхий найруулагчаар СТА жүжигчин, найруулагч С.Болормаа ажиллаж байгаа ба дууны найруулагч, гэрэлтүүлэгч, дэлгэцийн найруулагч дүрс жүжигчид бүгд мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.
    Киноны баатрууд яг хүүхдийн тань дэргэд...

    Тайз, заалны зохион байгуулалт: Тайзыг маш өвөрмөц шийдэлтэйгээр зургийг гаргаж, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Тайзны төв хэсэг болон зүүн баруун хэсэгт нийт 3 том LED гэрэл байршуулж, киноны баатруудаа хүүхдүүдтэйгээ ойр байлгах үүднээс тайзнаас урагш 15 метрийн урттай нарийн тайз тавигдаж байгаа. Мөн бяцхан үзэгчиддээ харагдах өнцгийг тод болгох, тайзтай ойр байхыг бодолцож, UB palace-ын захын суудлуудыг хассан юм шүү.

    Ангиараа улаан хивсний ёслолд оролцмоор байна уу

    Гадна болон үүдний заалны зохион байгуулалт: Хүрэлцэн ирсэн хүүхэд бүхнийг хамгаалагчдаар хүрээлүүлсэн улаан хивсний ёслол угтан авна. Үзэгч хүүхдүүдээ улаан хивсний ёслолоор алхуулан тусгайлан зассан карказ 3D самбаруудын урд аав ээж, найз нөхөд, анги хамт олныхоо хамт зургаа авхуулах боломжийг олгож байна. Энэ бол Зул сарын баяр, шинэ жилийн баяраас гадна Диснейн улаан хивсний ёслол байх болно. Хүүхдүүдийг тоглолтоо үзэхээр ороход нь бэлгийг нь өгөх ба бэлгээ идэнгээ тоглолтоо үзэх боломжтой.

    Хүүхдүүд та нар кинон дээр гардаг хамгаалагчдаар хүрээлүүлэх болно

    Хамгаалалт, зохион байгуулалт: Тоглолтыг зохион байгуулж буй “Мишээл-Оюу Энтертайнмент” –ийнхан VIP хамгаалалтын компанитай хамтарч ажиллаж, хүүхдүүдийн аюудгүй байдлыг хангах үүднээс дотор зааланд 8 гадна зааланд 12 , нийт 20 хамгаалагчтайгаар ажиллаж байна. VIP хамгаалалтын газар нь Рок попын болон хошин шогийн тоглолтуудын хамгаалалт зохион байгуулалт дээр ажилладаг туршлагатай бөгөөд ““Мишээл-Оюу Энтертайнмент” –ийнхантай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байгаа нь энэ юм.

    “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолтоос хоцров оо

    “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолтыг зохион байгуулж буй “Мишээл-Оюу Энтертайнмент” нь жил болгон бяцхан үзэгчиддээ зориулан олон сайхан тоглолт, уран бүтээлийг хүргэж байсан билээ. Өмнө нь “Сантагийн шидэт тасалбар”, “Шидэт шинэ жил”, “Бэлэгтэй зул сар” зэрэг сүлд модны наадмуудыг зохион байгуулж байсан ба олон жилийн туршлагатай. Энэ жилийн “ДИСНЕЙН ЗУЛ САР 2016” тоглолтын хувьд өмнөх жилүүдээс илүү өвөрмөц, шинэлэг, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж байна.

    Ингээд аав, ээжүүд маань хайртай бяцхан хүүхдүүд, ханхүү гүнжүүдээ дагуулан Монголд анх удаа болох гэж буй “УОЛТ ДИСНЕЙН ЗУЛ САР”-ын шоу тоглолтод заавал ирээрэй. Тоглолт болох газрын товыг дахин дуулгахад, UB Palace-ын концертын их танхимд 12 дугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд 13.00 цагт шүү.
  • “Ороолон” ирэх сард ил болно
    2015 оны 12 сарын 14

    “Ороолон” ирэх сард ил болно

    “Зоорь”, “Хүүхэлдэй” аймшгийн кино бүтээсэн “Кино дамхаг” студийнхэн ээлжит уран бүтээлээ толилуулах нь. Тодруулбал, Б.Цогт-Эрдэнийн зохиол, Ө.Мөнгөнтулгын найруулсан “Ороолон” кино ирэх сард нээлтээ хийх гэнэ. Хэсэг залуус шинэ жилийн баяр тэмдэглэхээр нэгнийхээ ахын зуслангийн байшин руу нууцаар явж, айдас төрүүлэм олон үйл явдалтай учирч буйгаар кино эхэлдэг байна. Найруулагч Ө.Мөнгөнтулга “Зоорь” 3D технологиор хийсэн сэтгэхүйн, “Хүүхэлдэй” адал явдалт, сэтгэхүйн кино бол энэ удаагийнх айлгах, цочоох зүйл ихтэй” гэв. Кинонд жүжигчин Д.Бямбадогт, Б.Энх- түвшин, П.Солонго, Г.Баярхүү, Э.Пүрэвжар- гал, М.Батзориг, Ц.Эрдэнэцэцэг нар тогложээ.
  • Оюуны спортын тамирчид БНХАУ-ыг зорилоо
    2015 оны 12 сарын 14
    Оюуны спортын тамирчид БНХАУ-ыг зорилоо
    Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн БНХАУ-ын Чэнду хотод өнөөдөр эхэлнэ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх эл тэмцээнд оролцох Монголын оюун ухааны академийн 20 тамирчин багш дасгалжуулагчийн хамт тус улсыг зорилоо. Тамирчид бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд цээж бодолт болон ой тогтоолтын тус бүр таван төрөлд өрсөлдөх аж. Үүнд, нэр, зүс царай, хөзөр, тооны марафон, хоёртын тоолол, харааны ой тогтоолт, олон оронтой тооны нийлбэр, үржвэр, язгуур олох, хүн хуанли буюу он, cap, өдөр ашиглан гариг олох, флаш анзан буюу дэлгэцэнд хурдтай гарах цифрүүдийн нийлбэр олох төрөл багтжээ. Манай тамирчид өнөөг хуртэл оюуны спортын олон улсын 33 тэмцээнд амжилттай оролцон 458 медаль хүртээд буй аж.
  • Банкинд халдсан хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
    2015 оны 12 сарын 14
    СХД-ийн 18 дугаар хороо, Геологийн төв лабраторийн баруун талд байрлалтай “БСБ Электроникс” суперсторын байран дахь Худалдаа хөгжлийн банкинд өчигдөр 09.50 цагийн үед зэвсэглэсэн этгээдүүд халдаж, 360 орчим сая төгрөг дээрэмдсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн.



    Тэгвэл уг этгээдүүд 25-30 орчим насны хоёр эрэгтэй байсан бөгөөд хар баг өмссөн, нэг нь Дарвинк буутай байсныг банкны ажилтан мэдээлжээ.




    Одоогоор хэрэгтнүүдийг улс орон даяар эрэн сурвалжилж байгаа аж. Мөн банкны ажилтанг саатуулж мэдүүлэг аваад эхэлжээ. Одоогоор Худалдаа хөгжлийн банкны халдлагад өртсөн салбарыг хаан, цагдаагийн хамгаалалт гаргаад байна.
  • МАХН-ыг аргамжих үнэ
    2015 оны 12 сарын 14
    МАХН-ыг аргамжих үнэ
  • Улаан-Үүдээс ирж явсан монгол иргэн ослоор амиа алдав
    2015 оны 12 сарын 14
    Улаан-Үүд рүү энэ сарын 10-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт хувийн автомашинаар зорчиж явсан манай улсын зургаан иргэн зам тээврийн осолд орж, газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг ослоос эцэг эхтэйгээ хамт явж байсан зургаан настай хүүхэд ганцаараа амьд үлдсэн байна. Хүүхдийг өнгөрсөн амралтын өдөр эх оронд нь авчирч, ойрын хамаатнуудад нь хүлээлгэн өгчээ. Энэ талаар ГХЯ-ны эх сурвалжаас тодруулахад “Авто осол гарч, хүмүүс амиа алдсан нь үнэн. Осол Оросын талд гарсан учраас тэндэхийн шинжээчид, цагдаагийнхан ажиллаж байгаа. Манайхан бүрэн бус автомашинаар хилээр гарч, хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осолд өртөх явдал гардаг” гэв.
  • ”Цүнхний нам” байхгүй болно
    2015 оны 12 сарын 14
    Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг уг хуулийн төсөлд оруулсан гол 10 зүйлийг сэтгүүлчдэд дэлгэрэнгүй тайлбарлан ярилаа.

    Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинэчлэл хийх шаардлагатай 10 санааг тусгасныг тэрээр тайлбарлав. Үүнд:

    - Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө

    - Намыг хянах хариуцлагын тогтолцоо бий болно

    - Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай, хүлээх хариуцлагатай болгоно

    - Намын хатуу гишүүнчлэлээс татгалзана

    - Нам шилэн данстай болно

    - Намын үйл ажиллагааг явуулах доод босгыг тогтооно

    - Нам дотооддоо улс төрийн маргаанаа шийддэг болно

    - Намын бүтэц, зохион байгуулалтын уян хатан тогтолцоог санал болгож байна

    - Намууд ТББ , фракцтай, одон медальтай байхыг хориглох нь зүйтэй

    - Намуудыг дахин шинээр бүртгэж, өмч хөрөнгийн асуудлыг цэгцэлнэ

    гэсэн 10 багц асуудлыг тусгажээ.

    Уг хуулийн төсөлд хэдийгээр 31 хүн хамтарч нам байгуулж болох тухай тусгасан ч 3001-ээс дээш гишүүнтэй болж байж сай сонгууль оролцох эрхтэй болно хэмээсэн байна. Хэрэв ингэвэл “Цүнхний нам “ гэгддэг дарга, тамга, туг гурваас өөр зүйлгүй нам сонгуульд оролцохгүй, мөн 3001-ээс доош хүн амтай 168 суманд аль нэг намын анхан шатны нэгж байгуулах боломжгүй болох ажээ.

    Зөвлөх О.Чулуунбилэг энэ талаар хэлэхдээ “Ингэж гишүүнчлэлийг нарийн болгож үзвэл намуудын гишүүдийн тоо бодитоор гарч ирнэ. Одоо МАН 220 мянга, АН 170 мянга ИЗНН 90 мянган гишүүнтэй гэдэг. Энэ бол үзэл суртлын үүднээс гаргасан худлаа тоо. Гишүүдийг жинхнээс нь тоолж үзвэл эдгээр тоо 40 хувиар буурна” гэж байлаа.

    Хуульч, судлаач Д.Үүрцайх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ХБНГУ, Гана зэрэг орны туршлагыг үзэж судлан тусгасан талаараа ярилаа.

    Сэтгүүлчид зангиагүй уулзалтын үеэр сонирхсон асуултаа асууж хариулт авцгаав.
  • Баянхонгор аймагт хүчтэй газар хөдлөв
    2015 оны 12 сарын 14
    БАЯНХОНГОР АЙМАГТ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
    Тус вймгийн Нпянговь сумыи тевоөс баруун хойл чүгт 28 км-т энч
    сарын 10-ны 22.47 цагг 4.7 магнитутын хүчтэй газар ходлолт болсон тухай мэдээллийг албаны чх сурвалж мадээллээ.Эиэ үсчр Баянговь, Богд, Баянхонгор сумын иргэдчд хүчтэй чичирхийлчл мчдрэгдсэн байна. Мвн Бвянговь. Баянлиг суманд учирсан хохирлыг тогтоохоор
    аймгийн Онцгой байдлын гачрын гурван албан хаагч, Мэргэжлийн хяналтын газрын найм, Гачрып харилцаи, барилга хот байгуулалтын гачрын лөрөв, аймгийн хөгжлийн бодлогын хчлтсийн хойр, аймгийн Засаг даргын Тамгын гачрын хэвлэл мэдэчллийн нэг, нийт 17 хүний бүрчлдэхүүнтчй ажлын хчсэг ажиллаж байна,
  • М.Намсрай: Хадны зураг бол дэлхийн бичиг үсгийн цагаан толгой
    2015 оны 12 сарын 14
    Шар зурхайч мэргэд сонгоол овогт М.Намсрайтай ярилцлаа.
  • Нийслэлийн 24-р сургуулийн цайны газарт газ дэлбэрчээ
    2015 оны 12 сарын 14
    Нийслэлийн 24-р сургуулийн цайны газарт газ дэлбэрчээ
  • Хиллари Клинтон: ”Исламын Улс” бүлэглэлийг ялах төлөвлөгөө байгаа
    2015 оны 12 сарын 14
    Хиллари Клинтон: ”Исламын Улс” бүлэглэлийг ялах төлөвлөгөө байгаа
  • Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ
    2015 оны 12 сарын 14
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
  • Анхааруулга: Цасан шуурга шуурна
    2015 оны 12 сарын 14
    Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.

    Ус цаг уурын орчны хүрээлэнгээс өгч буй мэдээллээр өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говь болон төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

    Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 14 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

    Энэ сарын 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 17-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх төлөвтэй байна.

5361 5362 5363 5364 5365 5366 5367
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
    3 цаг 12 мин
  • Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа
    3 цаг 38 мин
  • Түрүү бөхийг 15 сая төгрөгөөр байлна
    4 цаг 7 мин
  • ЭМГЭНЭЛ
    4 цаг 48 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 13 мин
  • Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна
    5 цаг 31 мин
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
    6 цаг 16 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ
    6 цаг 24 мин
  • О.Цогтгэрэл: Монгол Улс хэдэн төсөвтэй болчхоод байгаа юм бэ?
    6 цаг 24 мин
  • Х.Нямбаатар: Будапешт хотын усны мэргэжилтнүүд Улаанбаатар хотод ирж ажиллана
    6 цаг 37 мин
  • Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ
    6 цаг 43 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    6 цаг 50 мин
  • Энэтхэг, Пакистан хоёул ялалтаа тэмдэглэж байна
    6 цаг 58 мин
  • П.Сайнзориг: Улс төрийн намууд төлөвшиж чадахгүй бол сонгогчдын сонгох эрх үнэ цэнэгүй болно
    7 цаг 52 мин
  • Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    8 цаг 4 мин
  • Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    8 цаг 17 мин
  • Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
    8 цаг 58 мин
  • Ирэх сараас 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй
    9 цаг 15 мин
  • ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Дорноговь аймагт ажиллаж байна
    9 цаг 33 мин
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
    9 цаг 57 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК