Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5549 5550 5551 5552 5553 5554 5555
  • Канад Улсын ЭСЯ-ны элчин зөвлөхтэй уулзав
    2016 оны 2 сарын 23
    Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Канад Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Нэнси Ж.Фостер, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг нарыг хүлээн авч уулзав.
    Зочид төлөөлөгчид Канад Улсын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Монгол Улсад удахгүй хэрэгжиж эхлэх “Ардчиллын оролцоотойгоор сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх” төслийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар товч танилцууллаа. Мөн талууд энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэх, олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх байгууллагын дотоод чадавх бололцоог сайжруулах асуудлаар харилцан санал солилцов.
    Уулзалт харилцан ойлголцлын түвшинд, үр бүтээлтэй өрнөж, Канад Улсын ЭСЯ болон Азийн сангийн төлөөлөл Монгол Улсад сайн засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.
    Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, АНУ-ын Азийн сангийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх, Засаглалын хөтөлбөрийн дэд менежер Б.Энхжин нар оролцов.
  • Элэг нэгт монголын ард түмнээсээ тусламж хүсч байна
    2016 оны 2 сарын 23
    Бидэнд нэгэн хүүгийн ээж хандсан юм.Тэрээр элэг нэгт Монгол ахан дүүсээсээ хандив тусламж хүсч байна. Амьдрахын төлөө тэмцэж буй бяцхан хүүд тусалья.

    Таны харж байгаа энэ бяцхан хүүг Т.Түвшинсайхан гэдэг. Хэрэв хүү аюулт өвчин тусаагүй бол үе тэнгийн найзуудтайгаа тоглож наадан, цангинасан дуу нь гэр дүүрэн хангинаж байх байв. Гэвч тэрбээр амьсгалын аппараттай найман сарын турш эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналан өдөр хоногийг амь тэмцэн өнгөрүүлж байна.Хүү одоо БНСУ-ын “Кил” эмнэлэгт сэрээ булчирхайн хорт хавдар гэх оноштойгоор эмчлүүлж байгаа аж. Түүний эрүүл болж, хоёр хөл дээрээ босоход 300 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.300 гаруй сая төгрөг цуглаж чадвал хүү эрүүл болно.Хүүгээ эрүүл болгохыг хүссэн түүний эцэг эх бидэнд ил захидал ирүүллээ.
  • Авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулах 55 гомдол иржээ
    2016 оны 2 сарын 23
    Авлигатай тэмцэх газар 2016 он гарснаас хойш албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандсан нийт 55 гомдлыг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагаа явууллаа.
  • АТГ: “ЭММО” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгохыг анхааруулав
    2016 оны 2 сарын 23
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг баримтлалгүйгээр Нийслэлийн “Амгалан амаржих газар”-ын 1 дүгээр давхарт байрлах 110 ам метр талбайг өвчтөний гал тогооны зориулалтаар ашиглуулахаар “ЭММО” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулсан байна.
    Энэ нь нийслэлийн өмчийг бусдад түрээслүүлэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлаагүй, шууд гэрээ байгуулж хэн нэгэн этгээдэд давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмыг тус тус зөрчсөн үйлдэл тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу “ЭММО” ХХК-тай байгуулсан 060301 дугаар гэрээг хүчингүй болгон, дүнг 2016 оны 2 дугаар сарын 29-ний дотор ирүүлэхийг мэдэгдэв. Цаашид Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, дүнг олон нийтэд мэдээлж ажиллахыг Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа.
  • “Шинэ толгойт” төслийн 280 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно
    2016 оны 2 сарын 23
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Японы Стандарт хөрөнгө оруулалтын банкны эзэмшигч бөгөөд захирлуудын зөвлөлийн гишүүн ноён Күбо Такаакитэйг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар санал солилцов.
    Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байна. Төслийн дэд бүтэцтэй холбоотой асуудлаар ажил бага зэрэг удаашралтай байгаад харамсалтай байна. Бидний зүгээс хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд тогтвортой, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр хичээн ажиллах болно. Энэ асуудлаар дахин уулзаж, ажил хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэе” гэлээ.
    Харин ноён Күбо Такааки “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хөрөнгө оруулагчид маш ихээр сонирхож байгаа. “Стандарт проперти групп” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлээд жил болж байна. Энэ хугацаанд бага зэрэг асуудал тулгарч байгаа ч танай талаас хамаарах бэрхшээлүүдийг тухай бүрт нь шийдэж чадвал бид төслийг цогцоор нь үргэжлүүлэн хэрэгжүүлнэ. Цаашид ч хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэдгээ илэрхийлэв.
    “Стандарт проперти групп” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28.2 га талбайд “Шинэ толгойт” орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэгчээр албан ёсоор шалгарсан. Төслийн хүрээнд 2015-2019 онд нийт 2,860 айлын орон сууц, 1,920 хүүхдийн сургууль, 560 автомашины дулаан зогсоол, 540 хүүхдийн цэцэрлэг, соёл урлаг, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Нэгдүгээр ээлжийн 280 айлын орон сууцны хоёр блок барилгыг 2016 оны нэгдүгээр улиралд ажиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 58 248 иргэнд үйлчилгээ үзүүлжээ
    2016 оны 2 сарын 23
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Шинэчлэгдсэн журмын дагуу даваа гараг бүрийн 14 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөл Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хуралдана. Тус хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, зарим иргэний ирүүлсэн өргөдөл, гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Хуралдаанаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээс хойш үзүүлсэн үйлчилгээ, ачаалалтай ажилладаг байгууллагуудын талаар мэдээлэл сонслоо.
    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэнээс хойш 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 58248 иргэн үйлчилгээ авчээ. 7 хоног бүрээр задалж харуулахад:
    1 дүгээр долоо хоног – 3559 5 дугаар долоо хоног – 11548
    2 дугаар долоо хоног – 10117 6 дугаар долоо хоног – 1061
    3 дугаар долоо хоног – 12253 7 дугаар долоо хоног - 5522
    4 дүгээр долоо хоног – 14188
    Нийслэлийн нийгмийн даатгалын газар иргэдэд 19 үйлчилгээг үзүүлж байна. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалд хамруулах, дэвтэр нээж баталгаажуулж 559, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулж, гэрээ байгуулах, дэвтэр баталгаажуулж 672, мэргэжлийн зөвлөгөөг 2403 даатгуулагчдад өгч ажилласан байна.
    Нийслэлийн татварын газар иргэдэд 11 үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 26420 иргэнд зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлжээ.
    Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 799 иргэн, аж ахуйн нэгжид нийт 20 үйлчилгээ үзүүлсэн байна.
    Нийслэлийн Өмчийн харилцааны газар 21 үйлчилгээг 3264 иргэнд үзүүлсэн байна.
    Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газар 5854 иргэнд 24 төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна.
    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлснээс хойш иргэдээс 27 гомдол ирсэн. Хуралдааны үеэр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн н.Дуламжавын ирүүлсэн гомдлыг хэлэлцсэн юм. Тэрээр 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраар үйлчлүүлсэн бөгөөд иргэнд үйлчилсэн үйлчилгээний ажилтан дохиогоор харилцаж, иргэний асуултад ямар нэгэн хариулт хэлэх бус толгой дохих, гараараа заах зэргээр харилцсан байна. Үйлчилгээгээ шуурхай авах хүсэлтэй иргэн үйлчилгээний ширээний ард суусан байхад нүүрээ будаж, огт харилцахгүй байсан хэмээн гомдолдоо бичжээ. Иргэн н.Дуламжав хуралдаанд өөрийн биеэр оролцсон бөгөөд “Хэдий би үйлчилгээгээ авсан ч надад харилцахад маш хүндрэлтэй байсан. Миний хажууд мөн үйлчилгээ авч байсан иргэн надтай адил гомдолтой байсан” гэсэн юм.
    Гомдол ирүүлсэн иргэдийн дийлэнх нь үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний ажилтны харилцаа, үйлчилгээгээ сайн мэдэхгүй байгаа зэрэгт анхаарал хандуулахыг хүссэн байна.
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, хэдийгээр цөөн тооны гомдол ирсэн ч нэг иргэнийг ч сэтгэл ханамжгүй байдалтай буцаахгүй байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга анхааруулсан. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэд хэдэн санал гаргаж, хугацаа алдалгүй шийдвэрлэхээр тогтлоо.Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ өдөр бүр 08-20 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлсэн олон үйлчилгээний ажилтны унааны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ажилчдын автобусыг хэд хэдэн цэгээс явуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй гэлээ. Харин Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Иргэдэд үйлчилгээ үзүүлж буй үйлчилгээний ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулах” санал гаргасан. Хуралдаанаар дээрх саналуудыг судалж, боломжтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг холбогдох албаныханд өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
    2016 оны 2 сарын 23
    Хэлэлцээрт гарын үсэг зураг эрх олголоо
  • Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцууллаа
    2016 оны 2 сарын 23
    Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар танилцууллаа
  • ЗГ: Н.Энхбаярын асуудлыг хэлэлцээгүй
    2016 оны 2 сарын 23
    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл өглөө.
  • “Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа
    2016 оны 2 сарын 23
    “Гааль, татварын мэдээллийн төв” байгууллаа
  • Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болголоо
    2016 оны 2 сарын 23
    Нийслэлийн өрхийн эмнэлэгүүдийн ачаалал өнгөрсөн долоо хоногоос эхлэн 60 хувиар хэтрээд байгаа аж.
  • Малчдыг бодлогоор дэмжинэ
    2016 оны 2 сарын 23
    МАЛДЧЫГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ
  • Ж.Батзандан уучлал гуйх уу?
    2016 оны 2 сарын 23
    Ж.Батзандан уучлал гуйх уу?
  • Дөрвөн хүнийг хутгалж гэмтээсэн этгээд өмнө нь 15 жил ял эдлэжээ
    2016 оны 2 сарын 23
    Өвөрхангай аймгийн Хархорин суманд дөрвөн хүнийг хутгалж, хүндээр гэмтээсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
  • Мехико хотод метрогоор өмдгүй зорчих өдрийг тэмдэглэлээ
    2016 оны 2 сарын 23

    Мехико хотод метрогоор өмдгүй зорчих өдрийг тэмдэглэлээ
  • ”Монгол цагдаа-95” тэмцээн эхэллээ
    2016 оны 2 сарын 23
    Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн нэрэмжит “Монгол цагдаа-95” сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ.
  • ҮЭ-ийн эрхэд халдаж байсныг шүүх тогтоожээ
    2016 оны 2 сарын 23
    МҮЭ-ийн эрхэнд халдаж байсныг шүүх эцэслэн тогтоожээ.
  • Цахим бүртгэлд хамрагдаагүй сурагчид ЭЕШ-д орохгүй
    2016 оны 2 сарын 23
    Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд босго оноогоо тогтоолоо.
  • Багшлах эрх олгох шалгалт ирэх сард болно
    2016 оны 2 сарын 23
    Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар болжээ.
  • Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэв
    2016 оны 2 сарын 23
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж судалгаагаар гаргасан шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр тогтсон.
5549 5550 5551 5552 5553 5554 5555
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    5 цаг 27 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    6 цаг 49 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    6 цаг 52 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    7 цаг 43 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    8 цаг 5 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    8 цаг 30 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    8 цаг 37 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    9 цаг 28 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    10 цаг 3 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    10 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    10 цаг 54 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    11 цаг 14 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    11 цаг 19 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    11 цаг 24 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    11 цаг 24 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    11 цаг 43 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    11 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    11 цаг 48 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    12 цаг 24 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 55 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК