Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5548 5549 5550 5551 5552 5553 5554
  • Ерөнхийлөгчид бүтээлээ танилцуулав
    2016 оны 2 сарын 23
    Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” 3 боть бүтээлийг шинээр туурвисан төслийн удирдагч, санаачлагч, Сэлэнгэпресс ХХК-ийн ерөнхий захирал М.Болд, толийн ерөнхий редактор, Монгол Улсын Ардын багш, академич, доктор /Sc.D/ Ч.Авдай тэргүүтэй редакцийн зөвлөлийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бүтээлээ танилцуулж, дээжийг гардуулан өгөв. Толийг таван жилийн турш бүтээжээ.

    “Монгол эх орон”, “Монголын түүхэн уламжлал, соёл, шинжлэх ухаан”, “Дэлхий, улс, хүмүүс” гэсэн 3 боть нэвтэрхий толийн эхний ботид Монгол нутагт хүн бий болсноос эхлэн Монголын анхны төрт улс болох Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хиргис болон Юань, Алтан орд, Хөх орд зэрэг Чингис хааны үе удмынхны захирч ирсэн улсууд, манжинй эрхшээлд байсан үе, 1921 оны хувьсгалын дараах үеийн Монгол орны ахуй амьдрал, Монгол орны байгаль, газар зүй, цаг уурын онцлог, уламжлал, боловсрол, соёл зэрэг 2015 оны төгсгөл хүртэлх он дарааллын бичиг, хүүхэд залуусын зайлшгүй мэдвэл зохих танин мэдэхүйн ойлголтуудыг тусгажээ.

    Хоёр дахь ботид монголчуудын гэр, орон сууцны түүхэн уламжлал, гэр, сууцны хийц маяг, үйл урлал, хувцас хэрэглэлийн уламжлал, монгол хувцасны төрөл, монгол гэр бүл, овог, ураг, садан төрөл, угийн бичиг хөтлөх арга, үндэстэн ястнуудын байршил, ахуй, зан заншил, шашин, уламжлалт идээ, ундаа, монголчуудын тэнгэр хангай шинжих уламжлал, газар тариалан эрхэлж ирсэн уламжлал, орчин үеийн шинжлэх ухааны хөгжил зэргийг багтаажээ.

    Гуравдугаар ботид дэлхийн тухай эртний хүмүүсийн төсөөлөл, дэлхийн хэлбэр, хэмжээ, дотоод бүтэц, хөдөлгөөн, дэлхийн далайнууд, дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн түүх, тархалт, өсөлт, угсааны бүтэц, олон улсын байгууллагууд, дэлхийн алдартай их сургуулиуд, номын сан, театр, музей, барилга, байгууламж, хотууд, ертөнцийн ба дэлхийн долоон гайхамшиг, алдар цуутай хүмүүс зэргийг багтаасан байна.

    Одоогоос 30 гаруй жилийн тэртээ “Монголын хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь” хэмээх 3 боть номыг “Миний эх орон Монгол”, “Аугаа их найрамдал”, “Дэлхийн хүн төрөлхтөн” гэсэн нэртэйгээр тухайн үеийн ЗХУ-д хэвлүүлж байсныг редакцийн зөвлөлийн гишүүд дурдаж, өнгөрсөн хугацаанд гарсан нийгэм, танин мэдэхүйн өөрчлөлтүүдийг шинэ ботид тусгасныг хэллээ. Ботийг бүтээхэд шилдэг олон эрдэмтэд, зураачид, зохиолчид хүч хөдөлмөрөө зориулсан байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ботийг бүтээгчдэд баяр хүргээд уг бүтээлийг бүх шатны сургуулиудын номын санд хүргэх нь зүйтэй гэлээ. Мөн нийгмийн өөрчлөлтүүдийг тусгах зорилгоор гучин жил тутамд нэвтэрхий толийг шинэчилж байх нь зөв гэсэн юм.
  • Билл Гейтс залууст хандан уриалга гаргалаа
    2016 оны 2 сарын 23
    Билл Гейтс залууст хандан уриалга гаргалаа
  • Цасанд саатсан 24 хүнийг аварчээ
    2016 оны 2 сарын 23
    Цасанд саатсан 24 иргэнийг хөлдөж, осгох аюулаас аварчээ. Тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын ”Ээж хайрхан”-ны ойролцоо дөрвөн автомашин цасанд суусан гэсэн дуудлага энэ сарын 22-ны өдрийн 19:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
  • Хандгай чононд бариулсныг тогтоожээ
    2016 оны 2 сарын 23
    Улаан номд орсон нэн ховор амьтан болох хээлтэй хандгайг алж, мах, уруул, эврийг нь авсан хэрэг гарсан. Тодруулбал, энэ сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тухайн иргэнийг Асралт хайрхан явах замд Заан Тэрэлжийн голын орчим алагдсан амьтдын сэг зэм таарчээ.
  • Нийслэлчүүдийг долдугаар сард хотоос гарахыг уриална гэв
    2016 оны 2 сарын 23
    ГХЯ-аас өнөөдөр АСЕМ-ын бэлтгэл ажлын явц болон БНХАУ руу түүхий мах экспортолж эхэлсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийв.
  • Малчдад туслах хандивыг гардууллаа
    2016 оны 2 сарын 23
    Хөдөлмөрийн яам, харьяа байгууллагынхан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах аяныг салбарын хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Аяны эхний ээлжинд цугласан хандивын мөнгө, эд материалын зүйлсийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнөөдөр МУЗН-ийн Гамшгийн менежментийн багт гардуулан өглөө.
  • О.Дөлгөөн Офелиягийн дүрийг бүтээнэ
    2016 оны 2 сарын 23
    УДЭТ-ын уран бүтээлчид 2012 онд алдарт У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тоглосон.
  • Мексик улс газрын тосны зах зээлээ нээлттэй болгоно
    2016 оны 2 сарын 23
    Мексик улс газрын тосны зах зээлээ нээлттэй болгоно
  • Гал түймрээс сэрэмжлэхийг анхааруулав
    2016 оны 2 сарын 23
    ОБЕГ-аас улсын хэмжээнд гарсан гал түймрийн мэдээг ирүүллээ. Хот, хөдөөгүй гал түймрийн дуудлага буурахгүй байгаа юм. Тиймээс гал түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
  • Д.Арвин Кибер аюулгүй байдлын газарт ханджээ
    2016 оны 2 сарын 23
    УИХ-ын гишүүн Д.Арвины Кибер аюулгүй байдлын газарт ханджээ. Учир нь олон нийтийн сүлжээний “Twitter ” болон “Facebook” цахим хуудаст түүний нэр, зургийг ашиглан зориуд хуурамчаар хаяг үүсгэн нэр төрд нь халдаж, ор үндэсгүй худал мэдээлэл түгээх үйл ажиллагаа сүүлийн үед их явагдах болсон учир ийнхүү дээрх газарт хандсан байна.
  • В.Путин Сирийн гал зогсоох төлөвлөгөөг танилцууллаа
    2016 оны 2 сарын 23
    В.Путин Сирийн гал зогсоох төлөвлөгөөг танилцууллаа
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2016 оны 2 сарын 23
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр зарлажээ.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээхээр зохицуулсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хандсан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн байна.
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар тойрогтоо ажиллаж байна
    2016 оны 2 сарын 23
    УИХ-ын гишүүн С.Ганбаатар тойрогтоо ажиллаж байна
  • Телевизүүдийн төлөөлөл чуулна
    2016 оны 2 сарын 23
    “Монгол ТВ” телевизээс санаачлан гурав дахь жилдээ “Монголын телевизүүдийн чуулган”-ыг 2016 оны 02-р сарын 25-26-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулж байна. Энэ жил “Контентын үнэлэмж - Монголд” сэдвийн дор телевиз, дүрсний уран бүтээлчдийг цуглуулж, бүтээж буй контентийн үнэ цэнэ, агуулга, түгээлт, бэрхшээл зэргийг хэлэлцэж байна.

    Өнөөдөр Монголчууд гурван саяулаа 280 гаруй телевиз үзэж байна. Нэг хүнд ногдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. 16216 хүн тутамд нэг телевиз ногдож байна. цөөн хүн амд ингэж олон телевиз байгаа нь контентийн өрсөлдөөнийг ширүүн болгож байгаа хэдий ч үзэгчидэд хүргэж байгаа контент /агуулга/-ыг улам чанартай болгохыг шаардаж байна. Максима Медиа компанийн бэлтгэсэн 2015 оны телевиз үзэлтийн судалгааны нэгдсэн тайланд Улаанбаатар хотын дундаж үзэгч өдөрт 293 минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 10 минутаар (3%)-р буурсан үзүүлэлт байна. Энэ нь үзэгч олон чанаргүй мэдээллээс илүү чанартай бүтээлийг илүүд үзэх болсоныг илтгэж байна. Тиймээс “Монголын телевизүүдийн чуулган” энэ удаад “Контентын үнэлэмж Монголд” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

    Чуулганд Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Оюуны өмчийн газар болон Монголын телевиз, хэвлэл мэдээлэлийн байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож байгаагаас гадна Bloomsbury Partners, Bomanbridge, Endemol Shine group, Fremantle media, Legendary television, The sportsman media group, Asiasat зэрэг олон гадаадын телевиз, студийн төлөөлөл оролцож өөрсдийн нэвтрүүлэг, форматыг танилцуулж, туршлагаасаа хуваалцах юм.

    Технологийн хурдтай хөгжлийн нөлөөгөөр хүмүүний амьдралын хэмнэл өөрчлөгдөж КОНТЕНТ гэдэг далайд зүгээ олохгүй хөвсөөр байна. Хүнийг хөдөлгөгч хүч нь оюун ухаан. Харин оюун ухааны хөгжилд нөлөөлөгч нь КОНТЕНТ. Тэгвэл энэхүү контентыг бүтээгчид зорилгоо нэгтгэж, дэлхийн тавцанд хүрэх алсын зорилгоо хэлэлцэж, өмнөө тулгарч буй асуудлуудаа хамтдаа ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрэх цаг болжээ.

    Энэ удаагийн “Монголын телевизүүдийн чуулган”-аар Монголын телевизүүдийн Контент ба түгээлт - Тулгарч буй шинэ бэрхшээлүүд, Зохиогчийн эрхийн зөрчил ба алдагдсан боломжууд, Телевизийн бизнес ба ёс зүй, Контентын үнэлэмж Монголд, Зар сурталчилгаа нийлүүлэгчид/ маркетерууд Телевизээс юу хүсдэг вэ? гэсэн сэдвээр салбар хуралдаануудаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

    Чуулганы хоёр дахь өдөр буюу 2016 оны 02 сарын 26-ны өдөр “Контент бүтээгчдийн өдөрлөг” танилцуулга, үзэсгэлэн зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн үеэр контент, форматын худалдаа, студи, дистрибютерүүдтэй танилцах арга хэмжээ, уулзалтууд болно.

    О.Гомбожав, ”Maxima media” ХХК-ийн Гүйцэтгэх захирал: “Телевизийн салбарын хувьд Телевизийн рейтингийг, улмаар ашиг орлогыг нь тодорхойлох гол хүчин зүйл нь контент болж байна. Гэхдээ контентын бизнес Монголд зүй ёсоороо хөгжих гадаад болон дотоод орчин тийм ч таатай биш, тэрхүү орчинд тохирсон салбарын бодлого төдийлөн тодорхой бус байна.”

    Билл Гэйтс, “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч:
    “Контент илүү чанаржиж, тэр хэрээрээ илүү үнэ цэнэтэй болж байна.” гэж хэлж байжээ.

    Контент бүтээгчид бол авъяастай хүмүүсийн цуглуулга биш улс орны эдийн засагт хувь нэмрээ бодитоор оруулдаг, оюуны үйлдвэрлэгчид юм. Тиймээс энэ удаагийн “Монголын телевизүүдийн чуулган” цаг үеэ олсон, телевиз, дүрсний уран бүтээлчдийг цаашдын өнгө төрхийг тодорхойлж, амжилттай болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

    Холбоо барих:

    Утас: 88072182
    Э.Лхагва ”Монгол ТВ”телевиз
    Мэдээний албаны Ерөнхий продюсер

    Вэб сайт: www.mtf.mn
  • С.Эрдэнийн “Вант улс”-ынхан автобусны чиглэлийг өөрчилжээ
    2016 оны 2 сарын 23
    С.Эрдэнийн “Вант улс”-ынхан автобусны чиглэлийг өөрчилжээ
  • Паб, баар,караокег торгожээ
    2016 оны 2 сарын 23
    “Хямд архи” тусгай арга хэмжээг зохион байгуулжээ
  • 20 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болжээ
    2016 оны 2 сарын 23
    УИХ-аас Эдийн засгийн ил, тод байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн онд баталсан.
  • Ж.Батзандан: МАН-аас уучлалт гуйх шаардлагагүй
    2016 оны 2 сарын 23
    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандангаас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
  • Орхон аймгийн прокурорын газраас сургалт, зөвлөгөөн хийжээ
    2016 оны 2 сарын 23
    Орхон аймгийн прокурорын газраас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

    Сургалтыг “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн захирал Б.Нямбаяр, Эрүүгийн цагдаагийн газрын “Хар тамхитай тэмцэх хэлтэс”-ийн ахлах мөрдөн байцаагч Б.Эрдэнэдалай нарыг урьж явуулсан ба тус сургалтанд аймгийн прокурорын газрын прокурор, туслах ажилтнууд болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан нарын нийт 40 орчим хүн хамрагдан, идэвхтэй оролцож, дээрх сэдвийн хүрээнд багш нараас асуулт асуун, практикт учирч буй хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцан, санал солилцсон байна.

    Энэхүү сургалт нь анх удаа орон нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд хамтран ажилладаг хууль хяналтын байгууллагын ажилтан албан хаагч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинэ тутам үйлдэгдэн гарч буй гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудлыг хөндсөн үр дүнтэй сургалт болсон байна.
  • ”Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын шалтгаан, нөхцөл” сэдэвт судалгааны дүнг танилцуулав
    2016 оны 2 сарын 23
    Авлигатай тэмцэх газар 2016 он гарснаас хойш албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандсан нийт 55 гомдлыг хүлээн авч хяналт шалгалтын ажиллагаа явууллаа.

    Эдгээрээс 27 өргөдөл, гомдлыг шийдвэрлэн хариуг гомдол гаргагчид хүргүүлсэн, 28 гомдлын үлдэгдэлтэйгээр ажиллаж байна. Хүлээн авсан өргөдөл, гомдол мэдээллийн 37 буюу 67,2 хувийг иргэнээс, 17 буюу 30,9 хувийг аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлжээ.

    Өргөдөл, гомдол, мэдээллийг зөрчлийн шинж чанараар нь авч үзвэл албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчиж хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргасан, хандив, туслалцаа авсан, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй, хууль бус томилгоотой холбоотой асуудал давамгайлж байна.
5548 5549 5550 5551 5552 5553 5554
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    6 цаг 57 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    8 цаг 18 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    8 цаг 21 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    9 цаг 13 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    9 цаг 34 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    10 цаг 0 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    10 цаг 6 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    10 цаг 58 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    11 цаг 32 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    11 цаг 55 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    12 цаг 24 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    12 цаг 44 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    12 цаг 49 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    12 цаг 54 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    12 цаг 54 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    13 цаг 12 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    13 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    13 цаг 18 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    13 цаг 54 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 25 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК