-
2015 оны 11 сарын 06
ганбаатарганбаатар
-
2015 оны 11 сарын 06
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлж таслан зогсоох, түгжрэлийг бууруулах чиглэлээр ачигч , чирэгч автомашиныг ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн. Харин 2013 оноос Замын хөдөлгөөний удирдлагын төвийн харъяанд ачиж журамлах алба байгуулагдаж ачиж журамлах үйл ажиллагааг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчиж зогссон тээврийн хэрэгслүүдэд хэрэгжүүлж эхэлсэн байна. 2014 оноос эхлэн Замын цагдаагийн газартай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулан замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдын хөдөлгөөнд саад болж зогссон тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн байна.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлөөр ачиж зөөвөрлөгдсөн тээврийн хэрэгслийн судалгааг сүүлийн гурван жилээр гаргахад 2013 онд 8994, 2014 онд 32481, 2015 оны 8 дугаар сарын байдлаар 34218 байна. Харин нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих арга хэмжээ авах нийслэлийн Засаг даргын захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх ажиллагааг түр түтгэлзүүлэх шийдвэр гарсны дагуу 09 сарын 10-ны өдрөөс хойш зогссон байна.
Уг зохицуулалт хэрэгжиж эхлэснээс хойш иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах нь байдал эрс буурч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу түр зогссоны дараа дахин байршуулах тохиолдол нэмэгдсэн гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, хөдөлгөөний ачааллыг зохицуулах тус ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн зохих журмыг боловсруулан НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцаж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 06
Шинээр цахилгаан залгуулах өрхүүд зардлаа өөрсдөө даана
-
2015 оны 11 сарын 06
Хүүхэлдэйн жүжиг, циркийн үзүүлбэртэй
Ирэх амралтын өдрүүдийг анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ тун сонирхолтой өнгөрөөж болохоор байна. Учир нь сурагчдын амралтаар хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, хуүхэлдэйн жүжиг бяцхан үзэгчдээ хүлээж байна. Мөн сонгодог урлаг сонирхогчдод зориулж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан Ж.Россини “Севилийн үсчин” хошин дуурийг тоглохоор зэхжээ. Түүнчлэн хошин урлагийн хоёр ч тоглолт, яруу найргийн тэмцээн гээд сонор мялааж, мэлмий баясгах сонирхолтой үзвэр олон байна.
Бямба, ням гариг “Түмэн эх” чуулгад:
18:00 цагт “Түмэн эх” чуулгын ардын урлагийн
тоглолт
“Аса” циркт
15:00 цагаас “Шидэт бонго гайхамшигт цирк”-т тоглолт болно.
МҮЭСТО-нд
19:00 цагаас “X” түц 2014, 2015 оны шилдгийн шилдэг үзүүлбэрүүд Хүүхэлдэйн театрт:
14:00 цагт “ Болдоггүй бор өвгөн” хүүхэлдэйн жүжиг тоглоно.
ДБЭТ-т:
17:00 цагаас Ж.Россини “Севилийн үсчин” дуурь тоглоно.
-
2015 оны 11 сарын 06
“Lemons” хамтлагийнхан фенүүдтэйгээ “болзоно”
Залуусын сонсох дуртай “Мэлхий гүнж”, “Хайртай”, “Цэнхэр нүд” зэрэг дууны эзэд, “The Lemons” хамтлагийнхан энэ жил 11 нас хүрч байна. Альтернатив, индие, постпанкзэрэг урсгалаар тоглодог, дууныхаа үгийг ихэвчлэн өөрсдөө зохиодог авьяаслаг залуус төрсөн өдрөө тэмдэглэж, фенүүдтэйгээ уулзахаар болжээ. Тэд энэсарын 13-нд “CROCUS Event Hall’’-д “Хүсэл” хэмэзх шинэ тоглолтоо_сонирхуулах
гурав дахь бие даасан тоглолт юм. Тоглолтод Magnolian, Rec On, The Colorsхамтлагурилгаар оролцох аж.
-
2015 оны 11 сарын 06
Мах болон хүнсний ногооны үнэ буурчээ
-
2015 оны 11 сарын 06
Залуу эрдэмтэн, судлаачид чуулна
“Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” Монголын залуу эрдэмтэн, судлаачдын үндэсний V чуулган энэ сарын 11-нд Төрийн ордонд болох гэж буй. Энэхүү чуулганыг Монголын залуу эрдэмтдийн холбооноос санаачлан дөрвөн жил тутамд зохион байгуулдаг байна. Энэ удаад БСШУЯ, АҮЯ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Шинжлэх ухааны академи, МҮХАҮТ хамтран-зохион байгуулах юм байна. Харин ивээн тэтгэгч байгууллагаар “Монос”, “Монхимо” компани оролцжээ. Энэ үеэр гурван салбар хуралдааныг зохион байгуулж түүнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ажлын • хэсэг байгуулах юм байна.Чуулганд 500 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
-
2015 оны 11 сарын 06
Засгийн газар ээлжит бусаар хуралдав
-
2015 оны 11 сарын 06
Ц.Цогтбаатар: Анхны кимоно аз авчирч, амжилт дагуулах ерөөлтэй байж
-
2015 оны 11 сарын 06
ДЭД САЙД НАР АЖЛАА ӨГЧ ДУУСАВ. УИХ-аас Засгийн газраасдэд сайдын албыг цомхотгохшийдвэрийг өнгврсен долоохоногт гаргасан. Иймд Засгийнгазраас энэ долоо хоногтбагтаан ажлаа хүлээлгэж өгөхчиглэлийг чиглэл, чиглэлийнх ньяамдад өгсөн. Тиймээсөчигдрийн байдлаар бүх яамдын дэд сайдууд ажлаа хүлээлгэжөгсөн бвгеөд тэдний олонхийнхнь хувьд УИХ-ын 2016 онысонгуульд оролцох хувийнбэлтгэлээ базаахаар шийдсзнгэнэ шүү.
-
2015 оны 11 сарын 06
Цахим гэмт хэрэг үйлдэгчид 1.8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
Монгол Улсад хамгийн анх 2012 оны долдугаар сард цахим гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол өдгөө энэ төрлийн гэмт хэрэг газар авах хандлагатай болжээ. Энэ сарын байдлаар нийт 31 аж ахуйн нэгж байгууллага1.8 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд цахим мэдээллийн аюулгүй байдлаа хангаагүйн улмаас мэдээлэл алдагдаж, буруу данс руу мөнгө шилжүүлж, өөрсдөө хохирох гэмт хэрэгихээхэн гахар болжээ. Интернэтээр болон гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үүнд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.
-
2015 оны 11 сарын 06
Хууль бусаар зэвсэг үйлдвэрлэгчдэд эрүүгийн хэрэг үүсгэлээ
ХуульЭрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай хэрэгтэй тэмцэх хэлтсээс үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сумыг олон тоогоор үйлдвэрлэдэг бүлэг этгээдийг илрүүлжээ. Хэд хэдэн газарявуулсан нэгжлэгийн үеэр байлдааны зориулалттай галт зэвсэг болон 14 ширхэг ангийн буу, галт зэвсэг, сум угсрагч багаж, төрөл бүрийнсум угсрах зориулалт бүхий багажны хошуу, хонгио 2000 ширхэг, сумны хошуу 1900 ширхэг, тэслэгч бялт 5000 ширхэг, их хэмжээний дарь олон тооны сум хураан авсан байна. Мен бүлэг этгээд нь хууль бусаар бууны хэлбэр, загвар зориулалт өөрчлөх, гол төмрийн калибрыгеөрчлөх, өөр буунд угсрах хууль бус үйл ажиллагааг ч явуулж байсанталаар эх сурвалж мэдээлж байна. Гэмт этгээдүүд эд зүйлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 185 дугаар зүйл, 188 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 06
Хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтыг хэрхэн гаргадаг вэ?
-
2015 оны 11 сарын 06
ШШГЕГ-ын харьяа орон нутаг дахь шийдвэр гvйцэтгэх албадууд Өршөөл vзvvлэх тухай хуулийг хэрэгжvvлэх ажлын хvрээнд өнөөдрийн байдлаар хорихоос өөр төрлийн ялтай 683 ялтны материалыг өршөөлд хамруулахаар харьяа прокурорт хvргvvлжээ. Орон нутгийн хэмжээнд 683 ялтны асуудал шvvхээр шийдвэрлэгдэхээр байгаа ба ялтнуудыг хорихоос өөр төрлийн ялаас өршөөн хэлтрvvлсний дараа 560 хvний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, 500-аад хvний хилийн хоригийг цуцалжээ. Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг сэргээх, мөн шийдвэр гvйцэтгэх ажиллагааны явцад битvvмжилсэн болон хураасан хөдлөх, vл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх талаар холбогдох газруудад албан бичиг хvргvvлэх ажлыг ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гvйцэтгэх газраас зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Тэгвэл өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдсан байна.
Тодруулбал, Нийслэлийн Баянзvрх дvvргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлvvлэх 431 дvгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дvгээр ангид хvмvvжиж байсан 125 ялтан шvvхийн тогтоол сонсчээ.
Харин хуулийн хэрэгжилтийг хангахын тулд хоригдлуулыг суллах тул хөдөө, орон нутагт хvмvvжиж буй хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хvмvvжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн өнөөдөр гэрт нь хvргэх vйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
-
2015 оны 11 сарын 06
УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсон. Чуулганы үдээс хойшхи хуралдаанд Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ. Тэрээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос ирүүлсэн саналын дагуу Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар гишүүдэд мэдээлэл өгөх юм байна. Мөн Үндэсний аудитын газраас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд аудит хийсэн дүнгийн талаар ч танилцуулах аж.
-
2015 оны 11 сарын 06
МУГЖ Т.Ариунаа ”Зөв дадал хуримтлуулах нь оюун санаа болоод биеийг төлөвшүүлдэг”
-
2015 оны 11 сарын 06
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/859 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар явуулна. Үүнд:
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5.25 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.91 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1.6 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3.0 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 3.6 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд амины сууцны хотхон зориулалтаар 2.23 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд конторын барилгын зориулалтаар 1.14 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7 га
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын замын зүүн урд талд орон сууцны зориулалтаар 1.4 га
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2015 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д, Ус сувгийн удирдах газарт, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-д тус тус даалгав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 06
Ангараг гараг руу нисэх хүмүүсийг бүртгэнэ
-
2015 оны 11 сарын 06
Өнгөрсөн 7 хоногийн бямба гаригт Египетийн Синайн хойгт осолдсон ОХУ-ын Метрожет нислэгийн компаний Эйрбус-321 онгоцны ослын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна. АНУ-ын тагнуулын албаны өгсөн урьдчилсан дүн мэдээгээр Эйрбус онгоцыг дэлбэлсэн байж магадгүй юм.
-
2015 оны 11 сарын 06
Хэдэн долоо хоногийн өмнө “Ирээдүй рүү буцсан нь-2” киноны гол дүрүүд зочилдог тэр л ойрын ирээдүйтэй хүн төрөлхтөн учран золголоо. Кино бүтээгчдийн төсөөллүүдийн ихэнх нь биелсэнгүй. Гэхдээ л маш их зүйл өөрчлөгджээ. Олон нийтийн сүлжээ хэмээгч бодит амьдралаас ч дутуугүй чухалд тооцогдож, гудмаар утсаа шагайсан хүн зон дүүрч, бодит бус апп хөгжүүлэгчид тэрбум тэрбумыг халааслаж байна. Тэгвэл даяаршил, технологид суурилсан энэхүү их өөрчлөлт хувирал урлагийн ертөнцөд хэрхэн нөлөөлж байна вэ?
АНУ-ын уран бүтээлч Гавин Браун эл асуултад “Энэ зуурт туурвихын шалтгаан өөрчлөгдөөгүй. Гэхдээ юуны төлөө туурвидаг вэ гэсэн асуултын хариуг хэн ч мэдэхгүй. Харин урлагийг тойрон хүрээлж буй орчин нь маш их өөрчлөгджээ” хэмээн хариуллаа. Харин түүний найз Пуэрто Рикогоос ирсэн Луйс Гаминтрез урлагийн зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ сүүлийн хагас зуун жилийн дотор хэд дахин өссөнийг онцлов. Үүний үр дүнд урлагийн сургууль, галерей, уран бүтээлч ба уран бүтээл, үзэгчдийн тоо ч огцом нэмэгджээ.
Нэг ёсондоо бид хүн төрөлхтний түүхэн дэх урлаг хамгийн хүртээмжтэй цаг үед амьдарч байна. Авга ах маань залуу насандаа хэрхэн пянз солилцон сонсдог байсан, пянз хэчнээн ховор, ховрынхоо хэрээр үнэ цэнтэй байсан тухай одооны та нар ч яахин мэдэх билээ гэсэн өнгө аястай ярьдагсан. Үнэндээ бол саяхан, 2000-аад оны эхэн үед л нэг дуу интернетээс татах гэж цаг шахам болдог байсныг дүү нар маань ч төсөөлөхөд амаргүй л дээ. Харин өнөөдөр ухаалаг утаснууд хэдэн мянган дуу, дуу хөгжмийн цахим хуудаснууд сая саяар тоологдох дуу багтааж байна. Энэ жишээ зөвхөн дуу хөгжим бус урлагийн бусад төрөлд ч үйлчилнэ.
Технологийн хөгжил уран бүтээлч байх замыг ч багагүй тэгшитгэж өгсөн. Анрьи Карте-Брессоны үед гэрэл зураг буулгах, Куросавагийн үед кино бүтээх процесс нь эдүгээгийнхээс хавьгүй их мөнгө шаардсан амаргүй үйл явц байлаа. Мөн концепт-арт, поп арт зэрэг урлагийн чиг хандлагууд уран бүтээлчидэд ажиллах цоо шинэ талбар, цоо шинэ материалуудыг бий болгож байна. Энэ хоёр нийлээд өмнө нь тусгай хүмүүст л зориулагдсан мэт төсөөлөгддөг байсан урлагийг энгийн хүмүүс ч туурвин бүтээх боломжийг ч олгож байна.