-
2015 оны 11 сарын 01
”Reuters” агентлагийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
-
2015 оны 11 сарын 01
Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/338 дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор томилогдсон С.Баттамир, А.Оргилбаяр нар нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 40-р зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 тоот зарлигаар батлагдсан Прокуроруудын тангараг өргөх журмын дагуу тангарагаа өргөлөө.
Уг тангараг өргөх ажиллагаанд тус аймгийн прокурорын газрын прокурор, ажилтнууд болон Дархан-Уул аймгийн хуулийн байгууллагын удирдлагууд оролцлоо. Шинээр томилогдсон прокурорууддаа ажлын өндөр амжилт хүсье.
-
2015 оны 11 сарын 01
Үндэсний өгөх өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тархины саажилттай хүүхдүүдийн УИХ гишүүн С.Одонтуяатай хамтран гаргасан “Энэ бол би” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тархины саатай хүүхдүүдийн хөлөөрөө болон амаараа зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудыг дэлгэн харуулсан тус үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай олны хүртээл болох аж.
Тэд энэ үзэсгэлэнгээрээ дамжуулан тархины саатай хүүхдүүд хөдөлгөөний сааталд байдаг ч оюун ухааны хувьд эрүүл саруул бөгөөд өөрийгөө дайчилж чадвал юуг ч хийж чадна гэдгийг харуулахыг зорьжээ.
Үзэсгэлэн ямарч үнэ төлбөргүй бөгөөд үзсэн хүмүүс өөрсдөө сэтгэлээр хандив өгч тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд нэн шаардлагатай аалзны тор хэмээх 12000 долларын үнэтэй төхөөрөмжийг Сэргээн Засах Хөгжлийн “Таны Инээмсэглэл” төвд хандивлах аянд нэгдэх боломжтой аж.
-
2015 оны 11 сарын 01
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр сэтгүүлчдэд дахин мэдээлэл өглөө. Сүүлийн үед цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдол цөөнгүй гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн хурлаар гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Эрүүгийн цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг үйлдсэн үед бид удирдлага нь хариуцлага тооцоод, үүрэг даалгавар өгдөг байсан. Харамсалтай нь дахиад цагдаагийн алба хаагчид бусдын амь насыг хохироосон хэрэгт холбогдоод, шалгагдаж байна. ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар нэлээн том реформын шинжтэй асуудлуудыг ярилаа.
Тухйлбал, цагдаагийн байгууллагаас боловсон хүчний заавар, журмыг шинээр ажилд орж байгаа хүмүүс хангаж байна уу гэдэг асуудлыг эргэж харах шаардлагатай болж байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан журамд ямар иргэнийг ажилд авах вэ гэдэг нь байгаа л даа. Гэхдээ бид үүнийгээ илүү чангатгая, полиграфийн аппаратаар шалгадаг болъё гэж шийдэж байна. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний сонгон шалгаруулалтын нэлээн том реформ эхэлж байна” гэлээ.
-
2015 оны 11 сарын 01
НЯМ, 2015 ОНЫ 11 САРЫН 01
Зарим хониныхон чөлөөт цагаараа мэргэжлийнхээ сонирхолд анхаарна. Одоогийн ажилдаа сэтгэл хангалуун бус хүмүүс өөрсдийн товч намтрыг шинэчилж, сэтгэл ханамж авчрах мэргэжлийн ажилд интернетээр ханд. Ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах эсвэл сэргээн засварлах шаардлага гарна. Клубын болон албан бус бүлгийн хүмүүс таныг өөрсөдтэйгээ нэгдэхийг хүснэ. Сэтгэл хангалуун үедээ хийсэн зүйл үр өгөөжтэй байна. Ажил мэргэжлийн хувьд ахихад танд дэмжлэг хэрэгтэй байгаа бол өөрөөсөө дээгүүр хэн нэгэнд хандахад тохиромжтой цаг үе.
ДАВАА, 2015 ОНЫ 11 САРЫН 02
Өнөөдөр таатай уур амьсгалтай байна. Мэдрэмжээ битгий барь. Өөрийн хайртай болон ойр дотны хүмүүсдээ хэр их хайртайгаа хэл бас харуул. Од эрхсийн хандлага нь хөгжилтэй байж өөрсдийн зоргоор сонирхолтой зүйлсээ хийж нийгэмшихэд туслана. Та хэдийгээр ажилтай байсан ч сайхан инээмсэглэ, хамт ажиллагсадтайгаа хөгжилтэй онигоо ярьж тохиолдсон хошин зүйлүүдээ хуваалц. Ажлын дараа онцгой нэгэнтэй кофе юмуу эсвэл өдрийн хоол хамт идэхээр тохир.
МЯГМАР, 2015 ОНЫ 11 САРЫН 03
Cap өнөөдөр охины ордонд байрлахад аялах өвчин таныг нөмрөнө, таны нарны ес дэх байрлал нь боловсрол болон адал явдалт аялал юм. Энэ нь өөрийн мэдлэгийг тэлж оюун ухаанаа сэргээхэд тохиромжтой үе. Та юу хийвэл аз жаргалтай байхаа ялгах чадвартай. Сэтгэл хөдлөм газруудыг зорих зардлаа тооцоход интернэт гайхалтай боломж тул гадаадад амар. Та олон жил нэгэн хэвийн байдлаар амралтаа өнгөрүүлсэн бол одоо өөрчлөлт хийж, өөр тийш явах цаг нь болсон. Худалдаа эрхлэгч хониныхоны хувьд жижиглэнгээр бараагаа худалдаалах бол хууран мэхлэлтээс зайлсхий.
ЛХАГВА, 2015 ОНЫ 11 САРЫН 04
Өнөөдөр түр зуурын бужигнаан, үймээн шуугиан үүснэ. Бизнесийн асуудлууд хол байх тул та хувийн асуудалдаа л анхаарал тавина. Өнгөрсөн асуудал сөхөгдөж, шийдэл шаардана. Таны анхаарал төвлөрөл буурсан үед бизнесээ өргөжүүлэх стратеги боловсруулахад хэцүү байх ч илүү энерги шаардсан хүч сорьсон стратеги боловсруул. Хоёр долоо хоногийн турш хавирган сарны нөлөөнд шинэ үйл ажиллагаа эхлэхэд нааштай байх хэдий ч энэ хэдэн өдөр шинээр эхлэх гэж буй үйл ажиллагаагаа хойшлуулсан нь дээр. Хойшлуулсан ажлаа дуусгахад цаг хугацаа шаардагдана.
ПҮРЭВ, 2015 ОНЫ 11 САРЫН 05
Одоогийн гариг эрхсийн хандлага нь хониныхны бүтээлч байдал, өдөр тутмын уйтгартай хэмнэл, нэгэн хэвийн давтамжтай ажлын хэв маягыг харуулж байна. Залхмаар, уйтгартай ажлуудаа төлөвлөгөөнөөсөө арилгаж зөвхөн хүч сорьсон сонирхолтой ажлуудыг хий. Танд нийгмийн болон олон нийтийн ажлуудыг зохион байгуулах ур чадвар, туршлага хангалттай байна, тиймээс ирж буй боломжуудыг шүүрч авахын тулд харай. Хайр дурлал, гоо сайхны сугар гариг шөнө хонины ордонд шилжин байрлах ба хүсэл тэмүүлэл, дур хүслийг нэмэгдүүлнэ, ялангуяа унтлагын өрөөнд идэвхтэй байна. Сугар гариг хонины ордонд дараагийн гурван долоо хоног найрсгаар байх хугацаанд найз нөхөдтэйгээ, ажил хэргийн хамтрагчидтайгаа уулзан танилцаж, сонирхол нэгт хүмүүстэй үзэл бодлоо хуваалц.
БААСАН, 2015 ОНЫ 11 САРЫН 06
Урт хугацаанд бизнесээрээ түншлэж байгаа хониныхон хамтын зорилгоо бэхжүүлэх өөрчлөлтийг хийнэ. Удаан хугацааны турш дотно харилцаандаа санаа зовж байсан бол таны ажил руу баглаа цэцэг илгээж, онцгой бэлэг явуулж буй залуугийн романтик занг нь та одоо олж харна. Асуудал байгаа бол одоо л нээлттэй бөгөөд шудрагаар илэрхийл. Энэхүү байдлыг аврах ганц зам бол харилцан буулт хийх эсвэл харилцаагаа дуусгах. Ганц бие хүмүүс өнөө орой онцгой нэгэнтэй учирна.
БЯМБА, 2015 ОНЫ 11 САРЫН 07
Энэ нь хониныхны хувьд энэ жилийн хамгийн нарийн төвөгтэй цаг үе байх болно. Нар одоо нумын ордноос гарч байгаа нь үдэшлэг цэнгээний дохио юм. Тиймээс таны мэдрэмж холимог байж, тэмцэх чадвар буурах ба илүү их уулзалт наргиан хүлээж байна. Бусдыг болон өөрийгөө бодож, тэнцвэрийг барь. Онцгой үйл ажиллагаа, ёслолын арга хэмжээнд оролц, гэхдээ эртхэн харьж, нийгмийн бусад үүрэг хариуцлагаа гүйцэтгэ, сайн унтаж амар. Та ядарсан идэвхгүй байдлын оронд сэргэлэн эрч хүчтэй сэрэхийг хүсэж байгаа биз дээ. Эрх мэдэлтэй хүмүүс одоо таны хичээл зүтгэлийг харж байгаа учир энэ мэдрэмжийг давуугаар ашигла.
НЯМ, 2015 ОНЫ 11 САРЫН 08
Өнөөдөр гариг эрхсийн хүчирхэг хандлага ирнэ. Бүтээмж нэмэгдэхийг тодорхойлж байгаа тул зөв манлайлах ур чадвар ямар үр дүн авчирдагийг бусдад харуулж, удирдлагыг гартаа ав. Та юу ч хийсэн, хаашаа ч явсан бай та яг зөв газраа, зөв цагтаа байж чадна. Гэвч аюултай хэсгийг ухаалгаар тодорхойл. Хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгөө үзэшлэг зохиож хөгжилд. Насаар ахмад хүнтэй ярилцсанаар таныг хойш чангааж байсан зарим сул талаа мэдэж авна. Энэ нь танд хүчээ бэхжүүлэхэд туслана.
-
2015 оны 11 сарын 01
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, мод босгох, газрын үүд боох, тангаргаас няцах, зэтгэрийг дарах, мал адгуус муулах үйл, хараал, хариулга, хатуу үйл хийгээд өглөгийн түллэг тэргүүтнээ сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, байшингийн суурь тавих, өс дарах, угаал үйлдэх, залбирал тавих үйлнээ муу. Өвдвөл гурав хоногт үл аниваас ужгирна. Замд гарвал хулгайд өртөгдөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно, зүүн бол жуулчин ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж ундаасна.
-
2015 оны 11 сарын 01
2015 оны 10 дугаар сарын 31-ний 20 цагаас 11 дүгээр сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ . Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-0 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
-
2015 оны 10 сарын 31
Тамхи нь хүний биед олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа эмэгтэй хүн тамхи татах нь бие эрхтэнд нь муу гэдгийг эмч нар хэлдэг.
-
2015 оны 10 сарын 31
Гурвалжин будаа буюу бидний заримын хэлдгээр бор будаанд маш олон витамин, эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг шидтэй.
-
2015 оны 10 сарын 31
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг цус шүүх аппарат бүхий эмчилгээний тасагтай болсон байна.
-
2015 оны 10 сарын 31
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Алагийн гүүр” гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын автомашин, улсын дугааргүй “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн хэрэг гарчээ.
-
2015 оны 10 сарын 31
Эрүүл мэнд, спортын яамны Удирдлагын зөвлөлийн ээлжит хурлаар халдварт өвчний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Улаанбурхан өвчлөлийг таслан зогсоох стратегийн хэрэгжилт, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөрийг 2015-2018 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явц зэрэг есөн асуудлын талаар ярилцаж үүрэг даалгаврыг өгсөн байна.
-
2015 оны 10 сарын 31
Өвөрмонголын Шилийн гол аймгийн худалдааны төвд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдаалахаар болжээ.
-
2015 оны 10 сарын 31
Энэ оны эхний 9 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 33.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.
-
2015 оны 10 сарын 31
”Нобелийн шагналд нэр дэвшсэн минь үнэн” хэмээн мэдэгдсэн Г.Мэнд-Ооёог “Чингис хаан” одонгоор шагнахаар болжээ.
-
2015 оны 10 сарын 31
УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долоодугаар сард УИХ-аар батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын зүгээс ХХААЯ, Аж үйлдвэрийн яам, Хууль зүйн яаманд даалгасан.
-
2015 оны 10 сарын 31
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга
-
2015 оны 10 сарын 31
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН КОНСУЛЫН XVII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
2015 оны 10-р сарын 30, Баасан гариг, 18:28
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт 2015 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов.
Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болд, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд дарга хатагтай Хө Инь тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Консулын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал албан ёсны хэлэлцээ хийж, хятадын талын төлөөлөгчид Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт бараалхав.
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт нь монгол, хятадын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр орны консулын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зарим асуудлуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болов.
-
2015 оны 10 сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчээр томилогдсон зарим хүмүүст үнэмлэх гардуулсан байна.
-
2015 оны 10 сарын 31
Манай улсад эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын есөн хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 12 хувийг эзэлж байна.